Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/874

 

    2020        12          11                                   2020/ШЦТ/874

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Анармөнх,

  шүүгдэгч Б.Г  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Харагчууд овгийн Б.Г ад холбогдох эрүүгийн 2011000001070 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Харагчууд овгийн Б.Г , 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, ах, эгч, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ...дугаар хороо, Дэнжийн .... тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г  нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо Дэнжийн .... тоот гэртээ иргэн Т.Б “ах Г маргалдлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь мөргөх, гараар цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчим Г гэр болох Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Дэнжийн .. тоот хашаанд байх гэрт нь ортол тэднийд Га, Гал, Г, А, Н нар пиво уугаад сууж байсан. ...би ороод тэд нартай хамт 3 том пиво уугаад байж байтал орой болсон бөгөөд би нэлээд согтсон үедээ гарч бие засаад орж ирээд хаалга хаатал хаалга нь гажсан байснаас болоод эргээд онгойтол Га надад “гэрийн хаалга хаа” гэхээр нь би хаатал хаалга нь дахин онгойсон чинь Га над руу уурлаад, би бас түүний өөдөөс маргалдаад байж байтал хажуугаас Гал намайг зулгааж гэрээс гаргаад гэрийн үүдэнд гаргаж ирээд миний уруул орчим духаараа мөргөх үед би газар унаад буцаад босоод иртэл гараараа миний хамар руу нэг удаа цохиж, дахин хамар руу нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх 8-9/,

Гэрч Б.Га нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б гэх залуу орилж чарлаад байхаар нь би түүнийг гэрээсээ хөөсөн чинь миний хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би хөлөөрөө хаасан чинь хажуугаас манай дүү Гал Бийг чирч түлхсээр гэрээс хамтдаа гарсан. ...Гал гаднаас орж ирээд Бийг нэг удаа цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 13-14/,

Гэрч О.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б Га ах руу согтуурхаад цохих гээд дайраад байхаар нь Гал ах уурлаж Бийг түлхээд гэрээс хамт гарсан...Орж ирснийхээ дараа Гал нь Бийг 2 удаа цохичихлоо гээд байсан. Араас нь Б амнаас цус гарсан байдалтай муухай орилж орж ирчхээд буцаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11884 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Бийн биед хамрын нурууны зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх, баруун дээд үүдэн 1, 2, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 18-19/,

Шүүгдэгч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Га ах уурлаж Бтай маргалдаад байхаар нь миний уур хүрээд Бийг гэрээсээ түлхэж гадна гаргаад Бийн нүүр, толгой орчим нь гараараа 2-3 удаа цохисон чинь Бийн уруулаас нь цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 25-26/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, шүүгдэгч Б.Г ад холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 37-38/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 282 дугаар тогтоол /хх 60/, шүүгдэгч Б.Г ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 53/, хохирогч Т.Бийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 52/ баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г  нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Дэнжийн ..... тоот гэртээ иргэн Т.Бийг “ах Гатай маргалдлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь мөргөх, гараар цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Бийн “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчим Г гэр болох Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Дэнжийн ... тоот хашаанд байх гэрт нь ортол тэднийд Га, Гал, Г, А, Н нар пиво уугаад сууж байсан. ...би ороод тэд нартай хамт 3 том пиво уугаад байж байтал орой болсон бөгөөд би нэлээд согтсон үедээ гарч бие засаад орж ирээд хаалга хаатал хаалга нь гажсан байснаас болоод эргээд онгойтол Га надад “гэрийн хаалга хаа” гэхээр нь би хаатал хаалга нь дахин онгойсон чинь Га над руу уурлаад, би бас түүний өөдөөс маргалдаад байж байтал хажуугаас Гал намайг зулгааж гэрээс гаргаад гэрийн үүдэнд гаргаж ирээд миний уруул орчим духаараа мөргөх үед би газар унаад буцаад босоод иртэл гараараа миний хамар руу нэг удаа цохиж, дахин хамар руу нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх 8-9/, гэрч Б.Гагийн “...Б гэх залуу орилж чарлаад байхаар нь би түүнийг гэрээсээ хөөсөн чинь миний хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би хөлөөрөө хаасан чинь хажуугаас манай дүү Гал Бийг чирч түлхсээр гэрээс хамтдаа гарсан. ...Гал гаднаас орж ирээд Бийг нэг удаа цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 13-14/, гэрч О.Нгийн “...Б Га ах руу согтуурхаад цохих гээд дайраад байхаар нь Гал ах уурлаж Бийг түлхээд гэрээс хамт гарсан...Орж ирснийхээ дараа Гал нь Бийг 2 удаа цохичихлоо гээд байсан. Араас нь Б амнаас цус гарсан байдалтай муухай орилж орж ирчхээд буцаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11884 дугаар “...Т.Бийн биед хамрын нурууны зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх, баруун дээд үүдэн 1, 2, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 18-19/, шүүгдэгч Б.Г ын “...Га ах уурлаж Бтай маргалдаад байхаар нь миний уур хүрээд Бийг гэрээсээ түлхэж гадна гаргаад Бийн нүүр, толгой орчим нь гараараа 2-3 удаа цохисон чинь Бийн уруулаас нь цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 25-26/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Т.Б нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч Б.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгж буюу 500.000  төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Г ад нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харагчууд овгийн Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН