Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0354

 

Иргэн М.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хан-Уул, Ц.Цогтжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн М.Т-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 тоот захирамжаар “М” ХХК-д 300 м.кв газарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших захирамжийн үндсэн дээр анх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2012 оны №54/2011 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн N0452/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр өмнөх зөвшөөрлийг сунгаж дахин зөвшөөрөл олгосон шийдвэрийн дагуу барилга барих зөвшөөрөл авсан “М К”” ХХК-ийн төлөвлөж барихаар зэхэж. буй доороо үйлчилгээтэй 5 айлын 6 давхар барилга нь 22А, 25, 25А болон “А5СОМ” байрнуудын оршин суугчдын байр хоорондын нийтийн эзэмшлийн талбайг хүч хэрэглэн авч газрыг эргэн тойрон хашаалж, газрыг нь ухаж эхэлсэн нь

оршин суугч бидний эрх ашгийг ноцтой зөрчиж, 25А байрны наран тал руу харсан

талыг бүрэн хааж, захын цонхнуудын бүгдийнх нь байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалтыг бүрэн хааж хязгаарлахаар барилгын ажлын зураг тусгагдсан байгаа нь оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ашигт нийцэхгүй байгаагаас гадна хот төлөвлөлтийг алдагдуулж, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, барилгын норм, дүрмийг илэрхий зөрчиж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 тоот “М” ХХК-д 300 м.кв газарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай захирамж гаргуулж, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №452/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК-нд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 300 м.кв газрыг автомашины гаражийн зориулалтаар олгосон ба “М” ХХК-ийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаагаар олгосон байна. Иймд М.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барилга барих хүсэлтээ ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны 36 дугаар захирамж гарсантай холбогдуулж 2011 оны №02 дугаар газар олгосон мэдэгдэл, 2011 оны №БЗД-11/36/01 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дагуу “М” ХХК нь эскиз зураг боловсруулан ирж батлуулсан байна. Батлагдсан зураг төслөөр төлөвлөж байгаа барилга нь норм, дүрэм хангасан болно. Иргэн М.Т-ын гаргасан асуудал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “М” ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан төдийгүй Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, барилгын норм, дүрмийг зөрчсөн асуудал байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр

зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 13 дугаар зүйлийн 13.5, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн М.Т-ын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжийн “М’’ ХХК-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 452/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

  1. “М” ХХК-д, олгогдсон тухайн газар эзэмшүүлэх зөвшөөрөл нь 2010 оны 10-р сарын 27-ны өдрийн 746 тоот захирамжаар гарсан боловч өдийг хүрТэл ашиглаагүй нь Монгол Улсын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Засаг даргын захирамжаар хүчингүй болох ёстой байсан. 2013 оны 10-р сарын 24-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

Э.Түвшинбаяр “Уг газар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 тоот тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 дүгээр захирамжийн хүрээнд арга хэмжээ авахаа мэдэгдье” гэж шийдвэрлэсэн байдаг. Мөн Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанаас Нийслэлийн Өмч Харилцааны газар руу явуулсан 2013 оны 07-р сарын 05-ны 487 тоотод “М” ХХК нь олгогдсон газраа 2 жил дараалан ашиглаагүй, тухайн газарт барилга барих нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг алдагдуулсан, мөн барилгын норм ба дүрмийн дагуу орчны тохижилт хийх орон зайгүй, иргэд оршин суугчдын явган зорчих орц гарц, зам талбайг хаасан байх тул “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалж өгнө үү” гэж үндэслэл бүхий албат тоот явуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд энэхүү нөхцөл байдлыг нарийвчлан авч үзэлгүйгээр гуравдагч этгээдийн гаргасан “холбогдох бичиг баримтыг хөөцөлдөж явсан” гэх тайлбарын хүрээнд л үнэлсэн нь тус шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Нэгэнтээ

 

 

 

хүчингүй болсон газар эзэмшүүлэх зөвшөөрлийг дахин сунгах, ахиж газар эзэмших зөвшөөрөл олгох асуудлыг Нийслэл хотод шинээр газар олгох үйл ажиллагааг зогсоох тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 тоот тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 дүгээр захирамжаар хориглосон тул тухайн газар ахиж зөвшөөрөл олгох асуудал огт яригдах ёсгүй. Дээрх зөрчлүүдийн улмаас Барилгын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1 /Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/, 6.1.2 /барилгын норм, дүрэм батлах, стандарт хянах, мөрдүүлэх гэсэн заалтыг зөрчиж олгогдсон байтал анхан шатны шүүх энэ талаар огт үнэлээгүй, шүүх хуралдааны явцад энэ талаар хэлэлцээгүй нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж шударга шийдвэр гаргах боломжгүйд хүргэсэн гэж үзэж байна.

  1. Энэхүү барилгыг барих зөвшөөрөл нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10-р сарын 27-ний өдрийн 746 тоот захирамжаар үндэслэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2012 оны №54/2011 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 9-р сарын 17-ны өдрийн №452/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр өмнөх зөвшөөрлийг сунгаж “М” ХХК-д дахин зөвшөөрөл олгосноор эхэлсэн байна. Эдгээр үйл явц нь Монгол улсын газрын тухай хууль, Монгол Улсын барилгын тухай хууль, барилгын норм, дүрмийг илэрхий зөрчиж байна. Үүнд:

1. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД: 30-01-04- ийн суурьшлын бүсийн нутаг дэвсгэрийн төлөвлөлт 2.1 1 /барилга хоорондын зай 15-20 метр/ заалтыг зөрчиж байна.

Мөн тухайн барих гэж буй барилга байгууламж нь анхнаасаа Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгагдсан холбогдох заалтууд буюу барилга байгууламжид тавигдах шаардлагыг хангахгүй илэрхий нөхцөл байдалтай гэж үзэж байна. Ялангуяа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 тоот барилгын байршил тогтоож, барилга барих захирамжийн дагуу эскиз, ерөнхий төлөвлөгөө батлагдан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан ба захиалагчийн хүсэлтээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас уг зөвшөөрлийг сунгасан байдаг энэхүү зөвшөөрлийн дагуу барих гэж буй “М” ХХК-нь тус барилга 22А байрнаас 11,20 метр, 25А байрнаас 7,70 метр, 25-р байрнаас 3,40 метр, “А5СОМ” байрнаас 1,40 метр хүрэхгүй зайтай барихаар төлөвлөсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6,                                                               12.8, “Хот тосгоны төлөвлөлт,

 

барилгажилтын норм ба дүрэм”-ийн 30-01-04-ийн 2.1 дэх заалт. мөн дүрмийн заавал мөрдөх 4-р хавсралтын галын аюулаас хамгаалах шаардлагуудыг тус тус зөрчсөн байна. Гэтэл анхан шатны шүүхээс газрын үзлэг хийж бодит нөхцөл байдалтай танилцсан боловч шүүх хуралдааны явцад тухайн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зургаа хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх байдлаар үнэлэхгүйгээр зөвхөн хэргийн оролцогч талаас гаргаж өгсөн Хаана? Хэзээ? Ямар эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу гаргасан баталгаатай зураглал эсэх нь эргэлзээтэй “нарны ээвэрлэлтийн хангамж” гэсэн гарчиг бүхий шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй баримтаар нарны тусгал, хоорондын зайг зөвшөөрөгдсөн хэмжээнд байна гэж үзсэн нь учир дутагдалтай юм. Энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байдаг.

  1. “М” ХХК-д Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №02 тоот мэдэгдлийн 9-д заасан “хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 30-аас доошгүй хувьд нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоолыг хийж, орчноо иж бүрэн тохижуулсан байна” гэсэн заалтыг “М” ХХК-ийн тухайн барилга байгууламж нь илт хангаж чадахгүй нь тухайн барилгын зураг төсөл болон тухайн газар орчны орон зай. нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Мөн шүүх бүрэлдэхүүн тухайн газар очиж үзлэг хийсэн байдаг. Монгол улсын Барилгын тухай, Орон сууцны тухай хуулиудад зааснаар барилга байгууламж нь хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх мөн гудамж, талбай, амралт, зугаалга. биеийн тамирын зориулалТ-дай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөтэй ашиглах нөхцөлийг хангасан байх шаардлагатай байдаг. Гэгэл барихаар төлөвлөж буй тус барилга нь холбогдох хууль тогтоомж, журам, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу заавал хийх ёстой орчны тохижилт, автомашины зогсоол, цэцэрлэгт байгууламжаа ажлын зураг дээрээ төлөвлөхдөө бусдын эзэмшлийн газар дээр буюу одоо ашиглагдаж байгаа холбогдох зөвшөөрөлтэй цувраа автомашины гаражуудыг байхгүй мэтээр барилгын ажлын зургаа төлөвлөсөн байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас холбогдох баримт бичгийн хамт гаргаж хэлэлцүүлсэн боловч шүүх үүнийг огт үнэлээгүй. Өөрөер хэлбэл бусдын эзэмшилд байдаг, одоо автомашины тоосгон гараж байдаг талбайд дур мэдэн барилгын зургаа төлөвлөж байгаа нь гараж эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт харшлахаар хууль бус үйлдэл
     

юм. Ингэж ажлын зургийг нь холбогдох дээд шатны зөвшөөрөл олгогч байгууллага нь шалгаж зөвшөөрлийг олгохгүй байх ёстой байсан зөрчил илэрхий байхад анхан шатны шүүх энэ талаар үнэлээгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд “Хүн бүр амьд явах эрхтэй”-г тунхагласан. Энэхүү эрхийг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл нь эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл баталгааг бүрдүүлэх байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж бид бүхэн Үндсэн хуулиараа иргэний эрх: эрх чөлөөгөө зарлан тунхагласан бөгөөд ийнхүү Үндсэн хуульд баталгаажуулсан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд дээр дурдсан бусад салбар хуулиудад тусгаж өгсөн байдаг.

Хот төлөвлөлтийн зураг төсөл боловсруулахад “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм”-ийг баримталдаг байх ёстой. энэхүү норм ба дүрмийг шинээр барих, сэргээн шинэчлэх хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө болон үе шатны төсөл зохиоход заавал дагаж мөрддөг. Аливаа хууль тогтоомж, норм ба дүрэм нь нийтийг хамарсан галын аюул түүнээс урган гарах галын тархалт, мөн газар хөдлөлт, үер усны аюул зэрэг ирээдүйд бий болж болзошгүй аливаа төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг арилгах, багасгах шинжлэх ухааны үндэслэлтэй, олон тооцоо судалгааны үндсэн дээр гаргасан байдаг ба үүнээс гадна иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны ахуйн хортой нөхцөл, дулааны энергийн эерэг сөрөг талууд болон барилга байгууламжид тусах нарны гэрлийн тусгалын үргэлжлэх хугацаа, барилга хоорондын сүүдэрлэлт, барилга хоорондын орон зайн ашиглалт, иргэд, оршин суугчдын амрах. чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургуулилт хийх тохитой орчныг бүрдүүлэх зэрэг олон төрлийн өргөн утга агуулгатай байдаг билээ.

Мөн “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-д “Аливаа орон сууцны барилгыг төлөвлөхдөө хүн амд аюулгүй. тохь тухтай амьдрах нөхцөл бүрдсэн, орчных нь эрүүл ахуйн шаардлага хангасан, хот байгуулалтын цогц шаардлагыг хангасан эдэлбэр газарт барихаас гадна ирээдүйд шинэчлэн өргөтгөж болохоор тооцож төлөвлөнө.” гэж нормчилсон байдаг. Гэтэл “М” ХХК-ийн дээрх барих гэж буй барилга нь эдгээр шаардлагатай огт нийцэхгүй юм. Сууц өмчлөгчдийн эрүүл орчинд ая тухтай амьдрах, аюулгүй, чөлөөтэй орон зайтай, амар тайван орчинд амьдрах эрхтэй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж оршин суугчдын бодит байдлыг нарийвчлан судалж Монгол Улсын Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай

 

Хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэг “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10-р сарын 27-ний өдрийн 746 тоот “М” ХХК-д 300 м.кв газарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамж, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 09-р сарын 17-ны өдрийн №452/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Ч                                                                               ХЯНАВАЛ:

& .

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22А байрны оршин суугч, иргэн М.Т нь “22А, 25, 25А болон АЗСОМ байрнуудын оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбайг авч, ... 25А байрны байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалтыг бүрэн хязгаарлахаар байгаа нь оршин суугч бидний эрх ашгийг зөрчсөн” гэж у     маргажээ. Нэхэмжлэгч М.Т нь дээр дурдсан бусад байрны оршин суугчдыг

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцоогүй тул шүүх маргаан бүхий актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжаар “М” ХХК-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 300 метр квадрат газрыг эзэмшүүлж, улмаар тус газарт “М” ХХК үйлчилгээтэй, 5 айлын орон сууцны, зоорьтой, 6 давхар барилга барихыг Мэргэжлийн комиссын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтээр зөвшөөрсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар захирамжаар барилга барихад зориулан дээрх эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн, 0.02 га газарт нь орон сууцны барилга барихыг зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч М.Т нь "... байр хоорондын нийтийн эзэмшлийн талбайг хүч хэрэглэн авч, ... 25А байрны байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалтыг бүрэн хааж барилгын ажлын зурагт тусгагдсан, норм ба дүрэм зөрчсөн, ... Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан барилга хоорондын зай, галын

 

аюулаас хамгаалах шаардлагыг зөрчсөн нь оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ашигт нийцэхгүй, ... Үндсэн хуульд баталгаажуулсан эрхийг тусгасан салбар хууль, норм дүрмийг зөрчсөн” гэж маргажээ.

Нэхэмжлэгч М.Т-аас шүүхэд хандан хүчингүй болгуулахаар шаардаж буй Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 746 дугаар захирамж, уг захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгосон 452/2013 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд дээрх маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн гэж үзэх ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаар “М” ХХК-д үйлчилгээтэй, 6 давхар орон сууцны барилга барихыг Нийслэлийн хот байгуулалт, газрын бодлогыг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, барилгажилт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл дүгнэлт гаргах Мэргэжлийн комиссын хуралдаанаар зөвшөөрч, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/48 тоот дүгнэлтээр[1] "... гал тэсвэршилтийн II дугаар зэрэгт хамаарагдах, ... барилга хоорондын зай хэмжээг норм дүрмийн дагуу төлөвлөсөн” гэж дүгнэсэн, барилгын ажлын зураг зэргийг Улаанбаатар хотын ерөнхий архитектурч, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга зөвшөөрч баталсан нь тогтоогдож байна.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “М” ХХК- ийн баригдах гэж буй уг барилга нь нэхэмжлэгч М.Т-ын оршин суудаг 22А байрны баруун урд талд /ертөнцийн зүгээр/ байрлалтай, харин нэхэмжлэгч М.Т-ын орон сууцны цонх нь урд болон зүүн зүгт харсан нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогджээ. Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийн баригдах гэж буй барилга нь нэхэмжлэгчийн орон сууцны гэрэлтүүлэг, агааржуулалтыг хаах, “нарны ээвэрлэлт, барилга хоорондын норм зөрчсөнөөс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх” зэрэг нөхцөл байдал үүсгэхгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “25А байрны гэрэлтүүлэг. агааржуулалтыг бүрэн хааж, хязгаарлахаар барилгын ажлын зураг тусгагдсан нь оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ашигт нийцэхгүй, хот

төлөвлөлтийг алдагдуулж байна” гэх тайлбар үндэсгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн “М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжийн дагуу 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0228488 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 300 м.кв газрыг эзэмшүүлсэн байх ба мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барилга барих хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар захирамжаар уг газрыг барилга барих зориулалтаар ашиглахыг зөвшөөрчээ.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Барилга байгууламжийн зураг төсөл нь ... олгогдсон газрын хэмжээ, зориулалТ-дай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэж заасан, одоогийн байдлаар маргаан бүхий газарт “М” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга баригдаагүй байгаа хэдий ч

  • 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БЗД-11/36/01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар[2]-т тусгагдсанаар “М” ХХК нь эзэмшил газрынхаа 70 орчим хувьд буюу 189,6 м.кв талбайд орон сууц барихыг

<              зөвшөөрсөн, хэрэгт хавсаргаж ирүүлсэн “М” ХХК-ийн үйлчилгээтэй орон

сууцны ажлын зургийн “Техник эдийн засгийн үзүүлэлт”[3]-д барилгажилтын талбай 189,6 м.кв орон сууц барихаар тооцсон;

  • “М” ХХК нь маргаан бүхий газарт зориулалтын дагуу барилга барихад шаардагдах холбогдох зөвшөөрөл, барилгын ажлын зураг зэргийг бүрдүүлж, уг газартаа хашаа барьж, хамгаалсан зэрэг нь “М” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны ажлын зургийг 2011 онд батлуулсан, хэрэгт авагдсан маргаан бүхий газрын фото зураг[4], шүүхээс үзлэг хийж авсан маргаан бүхий газрын фото зураг[5], хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдсон;
  •  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас анхан шатны шүүх хуралдаанд "... бусдын үйл ажиллагааны улмаас газраа ашиглаж чадаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж ойлгох бөгөөд 2010 онд газар эзэмших эрх “М” ХХК-д олгоход иргэд маргаан үүсгэж, гомдол гаргаж байсан, ...
 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 746 дугаар захирамж нь цаг хугацааны хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолд хамаарахгүй’’ гэж тайлбарласан6 зэрэг дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 30-аас доошгүй хувьд нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол хийж орчноо тохижуулсан байна” гэсэн заалтыг “М” ХХК-ийн тухайн барилга байгууламж нь илт хангаж чадахгүй нь зураг төсөл болон тухайн газар орчны орон зай, нөхцөл байдлаас харагдаж байна”, “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил I   дараалан ашиглаагүй тул “М” ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болох

ёстой байсан” гэх гомдлуудыг хүлээж авах боломжгүй.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 452/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгч М.Т-ын хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж байгаа болон зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, у нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1. 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, [6]

 

тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

'(

Text Box: '(

 

 

[1] Хэргийн 57 дахь тал

[2] Хэргийн 91 дэх тал

[3]1 дэх хуудас

[4] Хэргийн 13-15 дахь тал

[5] Хэргийн 141-142 дахь тал