Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2253

Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02365 дугаар шийдвэртэй, Ш-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 329 626 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНХАУ-ын иргэн би 2015 оны 07 дугаар сарын 28-нд Б.Бд 290 тонн цагаан будаа зээлээр худалдсан, дээрх будааны үнэнд 1 531 200 юань өгөх ёстойгоос 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 200 000 юань, дараа нь 100 000 юань, 2015 оны 11 дүгээр арын 23-ны өдөр 32 000 юань, 2016 оны 06 дугаар сарын 20-нд 80 000 юаньд тооцож цаг өгсөн бүгд 611 200 юань өгч, одоо 920 000 юанийн үлдэгдэлтэй байна. 2015 оны 11 дүгээр сарын 15-нд Б.Бгаас 60 тонн будааг буцаан авсан бөгөөд 230 тонн будааны үнэ авахаар байсан. Ингээд 920 000 юанийн үлдэгдэлтэй болсон талаар тооцоо хийж 400 000 юанийг 2016 онд, 520 000 юанийг 2017 онд өгөхөөр тохирсон ч төлбөрөө өгөөгүй. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хугацааг тохироогүй учир шүүхэд хандсан. Одоо Б.Бгаас 290 тонн цагаан будааны үлдэгдэл болох 920 000 юань буюу 329 626 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б нь Шд бүх төлбөрөө төлсөн. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 290 тонн цагаан будаа зээлээр худалдан авч 1 531 200 юань төлөхөөр харилцан тохирч аман гэрээ хийсэн. Үүний дагуу Шд 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 200 000 юань, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 200 000 юань, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 100 000 юань, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 260 000 юанийг хүү О.Сүхбодиор дамжуулж түүнтэй хамт явж Чен Хен Вин гэдэг хүний дансанд шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 60 тонн цагаан будааг Ш өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үнэ нь 316 800 юань болсон. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 100 000 юань шилжүүлсэн, 32 000 юань бэлнээр, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 135 000 юанийг хүү О.Сүхбодиор дамжуулж Чен Хен Вин-ий дансанд шилжүүлсэн, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 100 000 юань бэлнээр, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 79 200 юань бэлнээр буюу цаг өгсөн, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 100 000 юань өгч, нийт 1 623 000 юань төлсөн.

Б.Б нь хүмүүст будаа өгч залилуулж цагдаагаар их явсан, хүнд өвчнөөс болоод сэтгэл санаагаар унаж зарим нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй байсан. 2017 оны 04 сард эдгээр баримтуудыг хүү нь гаргаж ирсэн. Гэрч хэлэхдээ өмнө нь авсан будааны төлбөрийг төлөөд дахин будаа авдаг гэсэн. Иймд өмнө нь ямар нэгэн тооцооны үлдэгдэл байхгүй байсан гэдэг нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч мөн өмнөх тооцоогоо бичээгүй байсан. Мөн гэрч нь ЧенХен Вин гэж хүнийг нэхэмжлэгчийн эхнэр гэдгийг нотолж өглөө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Бгаас 329 626 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч /Ш/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч /Ш/-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 806 083 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн бодит үнэн байдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг нягтлан тооцож шалгаагүй, хэргийг хийсвэрээр дүгнэж шийдвэрлэсэн нь ямар нэгэн хөндлөнгийн нөлөөтэй гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 290 тн буюу 1 531 200 юанийн үнэтэй цагаан будааг зээлээр худалдан авсан. Үүнээс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 200 000 юань, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 100 000 юань, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 200 000 юань шилжүүлээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж үлдэгдэл болох 1 110 000 юанийн үлдэгдэлд баримт бичиж үйлдсэн. Талууд дахин 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлж 920 000 юаны үлдэгдэлд гарын үсэг зурж, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Мөн шүүхэд өгсөн хариу тайлбарууд, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахаар хоёр удаа орж гаргаж өгсөн тайлбарууд, энэ ханшаар төлбөрөө бодож төлнө гээд шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны лавлагааг өгсөн, гэрч П.Батцэнгэлийн мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Хариуцагч Б.Б 2015 оны 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 29-ний өдөр өмнөх 3 913 710 юань үлдэгдэлтэй талаар үйлдсэн гар бичмэл, тооцоо нийлсэн актууд дээрээ маргаагүй. Гэтэл шүүх хариуцагчаас гаргасан тооцоо нийлсэн актаас өмнөх огноотой гадаад гуйвуулгын даалгаврын баримтуудыг үндэслэж төлбөрийг төлж барагдуулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн эхнэр Коng Xiao Fang гэдэг нэртэй хүнийг Chen Wen Yang болгож шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Учир нь хариуцагч Хятадад очихоороо байнга гэрт нь байж байгаад ирдэг бөгөөд эхнэрийнх нь сайн найз, эхнэр нь биш гэдгийг өөрөө сайн мэдэж байгаа. Йймд Chen Wen Yang гэх хүний дансаар шилжүүлсэн 395 000 юанийг 290 тн будааны төлбөр мөн эсэхийг мэдэхгүй. Өмнөх тооцоогоо дуусгаж байж дараагийн будаагаа авдаг. 290 тн будаанаас хойш дахин будаа аваагүй гэж мэдүүлдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн адил өмнөх тооцоо байхгүй гэж маргадаг.

290 тн цагаан будаа авахдаа урьд нь авсан будааны төлбөрөө бүрэн төлсөн нь үнэн бол нэхэмжилж байгаа 920 000 юанаас 91 000 юанаар илүү төлбөр төлж 1 011 000 юань төлсөн, энэ талаар огт дурдаагүй нь өмнөх тооцоо байгаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар бодит үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй болохыг харуулна. Шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн үнээс хариуцагчийн төлсөн төлбөр 30 000 000 төгрөгөөр давж байхад илүү төлсөн 91 000 юанийн талаар огт дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй. Гэрч О.Сүхбодь Chen Wen Yang гэх хүний дансаар шилжүүлсэн 395 000 юань 290 тн будааны төлбөр мөн эсэхийг мэдэхгүй байна гэж мэдүүлж байхад шүүх 290 тн будааны төлбөрт оруулж тооцохдоо гэрч П.Батцэнгэл, О.Сүхбодь нарын мэдүүлгээс үндэслэн бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэж Chen Wen Yang-ийн дансаар шилжүүлсэн 395 000 юаныг 290 000 тн будааны төлбөрт оруулж тооцсон.

Нэхэмжлэгч талын хөтөлдөг дэвтрээс хариуцагчтай холбоотой хэсгүүдийг орчуулгын товчоогоор орчуулж хэрэгт нотлох баримтаар өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 290 тн будаа авсан өдрөөс хойш, урьд нь авсан байсан будааны тооцоо байсан. Үүнтэй холбож дээрх баримтыг гаргаж өгсөн. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн бичсэн 3 913 710 юанын тооцоотой тухай дээрх бичвэрийг хариуцагч өөрөө бичсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар гаргасан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, хариуцагчийн авсан цагаан будааны тооцооны жагсаалтыг 2015 оны 12 дугаар сарын 15, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нийлсэн тооцоотой харьцуулж үзэхэд буцааж авсан 60 тн будааны тооцоо болон өмнө авсан будааны тооцоог бодож хассан дүн 920 000 юань гэдэг нь ойлгогдоно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 290 тн будаа авахдаа өмнөх бүх тооцоогоо дуусгасан гэдгээ нотлож чадаагүй, өмнө тооцоо байсан нь 91 000 юанын зөрүүгээр тодорхой байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэхгүй тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Ш нь хариуцагч Б.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 329 626 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч төлбөр бүрэн төлөгдсөн гэх үндэслэлээр маргажээ.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Шээс 290 тонн цагаан будааг 1 531 200 юаниар худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрийг хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримт /1хх6-7/, зохигчдын тайлбарт үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

Харин нэхэмжлэгч Шийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлага, холбогдох тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамтай нийцэхгүй байна.

Хэргийн 7 дугаар талд хариуцагч Б.Бгийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн баримт авагдсан ба “2015-7-28-нд Ш-с 290 тн будаа нэг бүр үнэ 132 юань, авсан нийт дүн 1 531 200 юань болсон, үлдэгдэл 920 000 юань тооцох ёстой, үүнээс өгсөн 7/29-200 000 юань, 7/18-100 000 юань, 11/23-100 000 юань, 2016/5/07-100 000 юань, 2015/11/23-32 000 юань, 2016/8/20- цаг-79 200 юаньд тооцов. Одоо үлдэгдэл тооцоо 2016 онд багтаан 400 000 юань тооцоо хийхээр тохиролцов” гэж дурдаж, гарын үсэг зурсан байна.

Шүүх дээрх баримтыг үнэлж, хариуцагч нь нэхэмжлэгчид 290 тонн будууаны үнэ 1 531 200 юанийн үлдэгдэл 920 000 юань төлөхөөс 611 200 юань төлж үлдэх 400 000 юанийг 2016 онд багтаан төлөх үүрэгтэй байсан талаар зөв дүгнэсэн атлаа Б.Бгийн хүү О.Сүхбодь гэгчийн Чен вэн юн гэх нэрийн дансаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 260 000 юань, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 135 000 юань, нийт 695 000 юанийг дээрх будааны буюу талуудын хоорондын төлбөр, тооцоонд хамаарах баримт гэж үнэлсэн нь буруу.

Дээрх төлбөрийн баримтууд нь цаг хугацааны хувьд талуудын тооцоо нийлэхээс өмнө хийгдсэн байхаас гадна, хариуцагчийн төлөх төлбөрийг түүний өмнөөс О.Сүхбодь төлсөн гэх, нөгөө талаар нэхэмжлэгчийн авах авлагыг Чен вэн юн гэгч хүнээс хүлээн авч, талууд тооцооны үлдэгдэлгүй болсон гэж эргэлзээгүй дүгнэх баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчтэй хийх дээрх будааны төлбөрийг Чен вэн юн хүлээн авах эрхтэйг нотлох баримт болон 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хариуцагч Б.Бгаас нэхэмжлэгч Шд төлбөр төлсөн талаар баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.

Зохигчид 60 тонн будааг буцаасан үйл баримтад маргаагүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч өмнөх тооцоонд хамаарана гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул 290 тонн цагаан будааны төлбөрт тооцогдоно гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч Шау шин шен нь цагаан будаа худалдах, худалдан авах тохиролцооны дагуу хариуцагчаас 400 000 юанийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкны лавлагаанд зааснаар 400 000 юанийг тооцож үзвэл хариуцагч Б.Б нь 143 316 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас худалдах, худалдан гэрээний үүрэгт 143 316 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 186 310 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр хуваарилах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах гомдолд шинжээч томилуулах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэх боловч нэхэмжлэгч тал хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө уг хүсэлтийг гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүйг буруутгах үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 143 316 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шау шин шен /Shao xinsheng/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 186 310 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 806 083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Бгаас 874 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шау шин шен /Shao xinsheng/-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 806 083 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                    Т.ТУЯА