Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/574

 

 

 

 

 

 

 2019          06           25                                         2019/ШЦТ/574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ууганзаяа,

Улсын яллагч: Н.Энхболд /томилолтоор/,

Шүүгдэгч/хохирогч: Э.Б-, түүний өмгөөлөгч О.Санчирбал

           Шүүгдэгч/хохирогч: Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-, Б.Б- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905012810396 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б-, .... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хай Класс” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд иргэн Б.Б-тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хай Класс” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд иргэн Э.Б-тэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 3 сарын 12-ны өдөр буудалд найзуудтайгаа орж архи уусан. Тухайн өдөр Б.Б- надаас мөнгө зээлчих гээд гуйгаад байхаар нь би зээлээгүй. Үүнээс л болж маргаан үүссэн гэж бодож байна. Яллах дүгнэлтэд уншигдсан Б.Б-ы мэдүүлгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь би нэгдүгээрт Б.Б-д огт гар хүрээгүй, үүнийг буудлын ресепшин, буудлын харуул нотолсон байдаг. Архины шилэнд хэн ч гар хүрээгүй. Хоёрдугаарт би Б.Б-ы машины түлхүүрийг булааж аваагүй, булааж авах хүн ч биш. Цуг байсан хүмүүс мэдүүлэг өгөхдөө Б.Б- орон дээр унтаж байгаад хэзээ гарч машинаа асаадаг юм бэ гэж хэлсэн байдаг. Худлаа мэдүүлэг өгөөд байдаг нь л огт таалагдахгүй байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг буудалд ганц охин оруулж ирж чадсангүй арчаагүй пизда гэж хэлээд намайг цохисон. Тухайн өдөр дөрвүүлээ нэг охинтой тавуулаа буудалд ууж байсан. Ууж байсан архи дуусаад  Э.Б- хамт байсан охин 2 хамт гараад 1 шил архи авчирсан. Авчирсан архинаас нь 2  татчихаад нөгөө охин нь харилаа гээд гараад явахаар нь би хойноос нь гарсан. Гадаа такси барих гээд зогсож байхаар нь би барьж аваад түүнийг таксинд нь суулгахгүй байж байтал араас Э.Б- ирээд толгой руу цохисон. Цохиулчихаад явлаа гээд машинаа асаах гэтэл намайг цохисон. Цохиход түлхүүр газар унахад Э.Б- авчихаад өгөөгүй. Машины түлхүүр аваад буудал орохоор нь араас нь ороход урдаас шууд архины шилээр толгой руу цохисон. Би газар унаад босч ирээд хоолойг нь боосон чинь болъё хөгшөөн гэхээр хоолойг нь боохоо больсон. Үүний дараа Э.Б- гарч коридорт унтсан...” гэв.

Хохирогчоор Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: гомдолтой байна, Хагалгаанд ороход 4.000.000 төгрөг болно гэж эмч хэлсэн тул уг хохирлыг нэхэмжилж байна.

Хохирогчоор Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогчоор Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 12-ны 23 цагийн үед Чинзориг утсаар залгаад “Бат-Эрдэнийн гэрт байна, такси барих гээд байна, бид нар бааранд орох гэсэн юм, хүрээд ир” гэж хэлсэн... Дэлгүүрээс нэг шил архи, нэг ундаа аваад буцаад буудалд ирээд уг архиа задлаад нөгөө эмэгтэй “би хүүхэдтэй, гэр хол” гэж хэлсэн. Би мөн гэртээ харих гээд буудлаас гарсан... Би машинаа асаах гээд зогсож байтал уг эмэгтэй гараад ирсэн. Бат-Эрдэнэ араас гарч ирээд буудлын шатан дээрээс “наад охиноо дагуулаад ороод ир” гэж хэлсэн. Чамайг манай найз дуудаад байна шүү дээ” гэж хэлсэн чинь “үгүй би харилаа” гэж хэлээд зам руу яваад такси барих гээд гар өргөтөл нэг машин зогссон, би уг машиныг яв гээд явуулсан. Гэтэл дахиад гар өргөөд таксинд суугаад явсан. Гэтэл Бат-Эрдэнэ “ганц охин дагуулаад оруулаад ирж чадахгүй, арчаагүй муу пизда” гээд хүрч ирээд толгой руу гараараа 2 удаа цохьсон. “Зүгээр байгаач” гэсэн чинь “арчаагүй муу пизда” гээд буудал руу Бат-Эрдэнэ орсон. Миний машины түлхүүрийг Бат-Эрдэнэ аваад орсон байсан болохоор би түлхүүрээ авах гээд араас нь ороод “түлхүүрээ авъя” гэтэл “арчаагүй муу гөлөг чи муу” гээд ширээн дээр байсан архины шил аваад зүүн талын нүд рүү цохьсон. Нүдээ бариад доошоо сууж байхад уг архины шилээр толгой руу цохьсон. Газар унагаагаад цохих гээд байхаар нь би хоолойноос нь боогоод газар унагасан. Бат-Эрдэнэ “хоёулаа болье” гэхээр нь би гараа авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Хохирогч Э.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Irish нэртэй буудалд орж 2 ортой өрөө авсан. Ингээд буудлын өрөөнд архи ууж байтал Чинзориг, Барсболд хоёр унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь Батсайхан миний хоолойг боосон, доошоо дарж байсан. ...Батсайхан хоолой боож газар унагасан, нүүр рүү цохьсон..” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч Г.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг сэртэл ор нурсан, архины шил хагарсан байдалтай байсан. Батсайхан, Бат-Эрдэнэ намайг цохьчихлоо гэж хэлэн хоорондоо маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Н.Сэрчмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хийж байгаад өглөө үүрээр 03:00 цагийн орчим 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн согтуу орж ирээд өөрөө байна уу гэж асуухаар нь бичиг баримтыг нь шалгаад 40.000 төгрөгийн 2 ортой өрөөнд оруулсан. ...цэвэрлэгээ хийгээд буцаад ороод иртэл харуул надад нөгөө 207 тоот өрөөнд орсон хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн. ...өрөөнд ортол падушк дээр 1 нь хэвтэж нөгөө нь коридорт сандал дээр унтаж нөгөө 3 хүн нь гараад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 76-78/,

Шинжээчийн 3416 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ы биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны зүүн хажуу ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Шинжээчийн 3418 тоот дүгнэлтэд: “...Э.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод  зовхины зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, зүүн өвдөгний зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 22/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э.Бат-Эрдэнийн биед учирсан тархи доргилт, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, зүүн өвдөгний зулгаралт, хэвлийн цус хуралт нь хэрэг гарах цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан... Дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлийн нөлөөллөөр буюу цохих үед үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 109/,

Яллагдагчаар Б.Бмөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Батсайханд эмчилгээний 100.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 90-91/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогч нарын өргөдөл /хх-н 3/, шүүгдэгч/хохирогч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-39, 41-55, 66-72, 115/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 57-87, 95/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь би Бат-Эрдэнийг боосон, цохиогүй, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нь Б.Б- нь өөрийгөө хамгаалсан, аргагүй хамгаалалт хийсэн тул Батсайханыг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт тус тус гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заажээ.

Тухайн үед буудлын өрөөнд Б.Б, Б.Б- нар хороондоо маргалдсан, зодолдсон бөгөөд тэр хоёроос өөр хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдоогүй болох нь гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б- нь өөрийгөө хамгаалсан буюу аргагүй хамгаалалт  хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь харилцан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохиролл учруулсан болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хоорондоо зодолдохоос өмнө хэн аль нь ямар нэгэн гэмтэл аваагүй байсан болох нь тогтоогдсон. Буудлын өрөөнд харилцан зодолдсоны дараа дахин хэн аль нь хэн нэгэнтэй маргалдаж, зодолдсон үйл баримт тогтоогдоогүй.

Тухайн үйл явдлын дараа цагдаагийн байгууллагад шүүгдэгч нар нь хамт очсон, маргааш нь шүүх эмнэлэгт хамт очиж үзүүлсэн байх ба хэн, хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байсан нь тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хай Класс” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд иргэн Б.Б-тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хай Класс” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд иргэн Э.Б-тэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор Б.Б-ы: “...Бат-Эрдэнэ “ганц охин дагуулаад оруулаад ирж чадахгүй, арчаагүй муу пизда” гээд хүрч ирээд толгой руу гараараа 2 удаа цохьсон. “Зүгээр байгаач” гэсэн чинь “арчаагүй муу пизда” гээд буудал руу Бат-Эрдэнэ орсон. Миний машины түлхүүрийг Бат-Эрдэнэ аваад орсон байсан болохоор би түлхүүрээ авах гээд араас нь ороод “түлхүүрээ авъя” гэтэл “арчаагүй муу гөлөг чи муу” гээд ширээн дээр байсан архины шил аваад зүүн талын нүд рүү цохисон. Нүдээ бариад доошоо сууж байхад уг архины шил аваад зүүн талын нүд рүү цохьсон. Газар унагаагаад цохих гээд байхаар нь би хоолойноос нь боогоод газар унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, хохирогчоор Э.Бат-Эрдэнийн: “...буудлын өрөөнд архи ууж байтал Чинзориг, Барсболд хоёр унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь Батсайхан миний хоолойг боосон, доошоо дарж байсан. ...Батсайхан хоолой боож газар унагасан, нүүр рүү цохисон..” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Г.Чинзоригийн: “...Нэг сэртэл ор нурсан, архины шил хагарсан байдалтай байсан. Батсайхан, Бат-Эрдэнэ намайг цохичихлоо гэж хэлэн хоорондоо маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, шинжээчийн 3416, 3418 тоот дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б-, Б.Б- нар нь хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б-, Б.Б- нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн, эмчилгээний төлбөр нийт 322.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-эс гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэх үед шүүгдэгч Э.Б- нь хохирогч Б.Б-д 322.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Б.Б- нь шүүгдэгч Б.Бэс 4.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаархи баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирол бодитой учраагүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Э.Б- нь шүүгдэгч Б.Б-аас хохирол нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу ялыг ялгамжтай оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, хэн алиных нь буруутай үг, үйлдлээс гэмт хэрэг гарсан, хэн алиных нь биед хөнгөн хохирол учирсан зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг адил хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бэнэ хэрэгт цагдан хоригдсон 01 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 15 нэгж буюу 15.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцож эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Б- 01 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Б- 01 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Э.Б-, Б.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Хохирогч Б.Б- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бурд цагдан хоригдсон 01 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 15 нэгж буюу 15.000 төгрөгийн торгох ялыг эдлэх ялаас хасч, үлдэх 485 нэгж буюу 485.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Б- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР