Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1511

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

 

шүүгдэгч Ж.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.БЭ.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0841 01845 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 16 дугаар гудамжны 233/б/ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Ж.Э.Б нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамжинд иргэн С.Эрдэнэчимэгийг ямар нэгэн шалтгаангүйгээр дуудаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э.Б мэдүүлэхдээ: Би хэрэг гардаг өдөр архи их уусан байсан. Яг юу болсныг сайн мэдэхгүй байгаа. Би эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь хэргийн талаар сонссон. Өмнө нь ийм үйлдэл гаргаж байгаагүй. Яагаад ийм зүйл болсныг ойлгохгүй байна. Эмэгтэй хүн цохисондоо их санаа зовж, эмзэглэж байна. Хүүхдүүдээсээ ичиж байна. Би хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байна. Би ажилгүй байж байгаад сая дөнгөж ажилд орсон. Хүүхдүүдийн хичээл номонд мөнгө хэрэгтэй байгаа. Миний буруу. Би уг нь оройн цагаар гардаггүй юм. Хэрэг гардаг орой архи уусан байсан болохоор

 

2

 

гэрээсээ гарсан байсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэчимэгийн: ...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 17 дугаар гудамжинд байх эгч Алтанцэцэгийн гэрийг эргэчихээд буцаад гарах үед тухайн гудамжинд байдаг залуу намайг дуудсан. Би хараагүй царайлаад чимээгүй алхаад явсан. Араас дахиад дуудаад байхаар нь би чигээрээ алхсан. Араас гүйж ирээд малгайнаас татаад миний хоолойг гараараа боогоод миний хэвлий хэсэг рүү гараараа цохисон. Үргэлжлүүлээд гараа атгаж байгаад нүүр толгой хэсэгт цохиод байсан. Сүүлдээ нүүрэнд гал манараад шоконд орсон. Тэр залуугаас арай гэж салаад гэр рүүгээ гүйж ороод 102-т дуудлага өгсөн олдоогүй гэж байсан. Би тухайн залууг зүсийг өмнө харж байсан. Эгчийн гудамжаар яваад байдаг залуу байсан. Гэрт ороод хэсэг тайвшраад халуун цай уугаад байж байхад миний чихэнд байсан хоёр ээмэг алга байсан. Тэр залуу миний хоёр ээмгийг авчихсан байсан. Талст хэлбэртэй Солонгос монетон ээмэг байсан. Хумсний толио шиг хэмжээтэй байсан. 4 жилийн өмнө 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Эгч Алтанцэцэг худалдан авч надад бэлэглэж байсан. Миний биений толгой, хүзүү хөндүүртэй байна. Зүүн талын чамархай хэсэгт хөхөрч хавдсан...

 

...Тэгээд тэр эрэгтэй өөрөө зүүн тийш яваад өгсөн, би шууд гэртээ хариуд болсон хэргээ нөхөртөө хэлсэн. Тэр үед толгой өвдөж байсан, би өвчин намдаах эм ууж унтсан. Тэр хүн намайг ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй, тэр хавиар явж байдаг хүн. Э.Б миний ээмгийг хүчээр авсан зүйл байхгүй, булааж авсан зүйл байхгүй, ноцолдож байхад ээмэг маань унаж алга болсон гэж бодож байна. Миний ээмэг араасаа цоожгүй, резинэн шахуургатай болохоор амархан унадаг юм. Тухайн Э.Б гэгчтэй би сайн дураараа эвлэрсэн, надад ямар нэг гомдол санал байхгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн Э.Б гэгч надаас уучлалт гуйсан. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч ухамсарлаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Эрдэнэбулганы: ...2018 оны 10 дугаар сарын 11-ний орой би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны хажууд гэртээ байж байтал 23 цаг өнгөрч байхад манай эхнэр С.Эрдэнэчимэг гэртээ цохиулчихлаа гээд орж ирсэн, тэгээд толгой өвдөөд байна гээд эм уугаад унтсан. Тэгээд би хэн цохисон гэж асуухад эгчийн баруун айлын хүн намайг цохисон гэж байсан. Тэгээд би маргааш нь эхлээд 11 цагийн орчимд очиход нөгөө Э.Б гэгч байсан, тэгэхээр нь би та яагаад манай эхнэрийг зодчихоо вэ гэсэн чинь би санахгүй байна гээд согтуу байдалтай байж байсан, тэгээд би цагдаа дуудлаа гэсэн чинь чи зүгээр өнгөрөөчих гэж байснаа дуудлага өг гэсэн, тэгээд би дуудлага өгсөн. Тухайн орой манай эхнэрийн зүүн нүд орчмоор хавдсан байдалтай байсан. Маргаашнаас нь хөхрөөд эхэлчихсэн. Өөр ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй, толгой өвдөөд байна гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12408 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

3

 

    1. С.Эрдэнэчимэгийн биед зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

    1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
    2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ж.Э.Бын: ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой танилцлаа. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохиролд бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би энэ үйлдэлдээ их гэмшиж байна. Би тухайн хохирогч эмэгтэйгийн ээмгийг авсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,

 

- Хохирогчийн гомдол саналгүй, хохирлын мөнгө хүлээн авсан талаарх хүсэлт /хх-ийн 32 дугаар тал/,

  • Шүүгдэгч Ж.Э.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20, 22, 23 дугаар тал/,

 

  • Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Ж.Э.Бын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Э.Б нь согтуугаар 2018 оны

 

  1. дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамжинд иргэн С.Эрдэнэчимэгийг ямар нэгэн шалтгаангүйгээр дуудаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ж.Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Ж.Э.Б нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

 

  1. цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамжинд иргэн С.Эрдэнэчимэгийг ямар нэгэн шалтгаангүйгээр дуудаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэрэг бичгийн
 

4

 

нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч С.Эрдэнэчимэг нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохиролд 200.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Ж.Э.Бтай сайн дураар эвлэрсэн талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, мөн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 10-11, 32 дугаар тал/

 

Шүүгдэгч Ж.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.БЭ.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жагдалын Э.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э.Бт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж
 

5

 

заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ