Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0151

 

 “Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй л захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х х" ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, "Х х" ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хуульд заасан хугацаагаар сунгахыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/372 дугаар "Шийдвэр хүчингүй болгох тухай", 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/516 дугаар “Газар ашиглуулах тухай" захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:"... 2006 оноос‘Х х” ХХК нь 2500 айлын үлгэр жишээ орон сууц барих гэрээ байгуулж, 2007 онд гэрээнд нэмэлт оруулж 3000 айлын орон сууц болгон газар эзэмших эрхийн олгосон. Одоогоор ажил 13 хувийн гүйцэтгэлтэй байсан тул аймгийн Засаг даргаас ажлын хэсэг томилон 2 тал гэрээг хангалтгүй гэж дүгнэж, анх газар олгосон 2007 оны 65 дугаар захирамжийг сунгах боломжгүй гэж харин тус компанийн барилга байгууламж, эд хөрөнгө байгаа 3.4 га газрыг ашиглуулах гэрчилгээ олгох тухай хариу өгсөн.

'Х т” ХХК нь тухайн компанитай хамтран ажиллаж 4 байрыг барьсан өмчлөгч тул эрх хэмжээнийхээ хүрээнд 1 жил газар ашиглах эрх олгосон нь

нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй.

Аймгийн Засаг даргын шийдвэрүүд нь хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Газрын эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож өгнө үү.

Улсын Дээд шүүхийн тогтоолоор “Х х” ХХК-ийн 8 байрнаас 4 нь манай компанийнх болохыг тогтоосон. Одоо уг барилгуудыг улсын комисст хүлээлгэн өгөх гэж байгаа. Тэдгээрийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөх тухай аймгийн Засаг даргад хандсаны дагуу 2013 оны А/516 дугаар захирамжаар газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Үл хөдлөх эд хөрөнгө нь газартай салшгүй холбоотой” гэжээ.

Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1,35.1.5,3 5.3.1, 44 дүгээр зүйлийн 44.8, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтуудыг баримтлан "Х х" ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Х х" ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас үндэслэлгүйгээр татгалзсан 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/1152 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, "Х х" ХХК- ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хуульд заасан хугацаагаар сунгахыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/372 дугаар "Шийдвэр хүчингүй болгох тухай", 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/516 дугаар "Газар ашиглуулах тухай" захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг баримтлан гуравдагч этгээд "Х т" ХХК-ийн “Газрын эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох"-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/372 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэсэг:

1. ...өмнөх засаг дарга Д.Оюунбат нь 2010 оны 11 сарын 12-ны өдрийн 441 тоот захирамжаараа ,2007 оны 65 тоот захирамжийг хүчингүй болгохдоо яг дээрх хоёр хуулийн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байсан юм. Харин дээрх 441 тоот захирамжийг Орхон аймгийн захиргааны хэргийн шүүх 2011.09.14-ний өдрийн 34 тоот шийдвэрээр хүчингүй болгосон бөгөөд энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2007 оны 65 тоот захирамжийг хууль зөрчөөгүй байна гээд тогтоосоор байхад яг адилхан үндэслэлээр 2 жилийн дараа 65 тоот захирамжийг хүчингүй болгож байгаа Засаг даргын үйлдлийг хуульд нийцсэн байна гээд шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэрийг үнэхээр ойлгохгүй байна.

Энэхүү 65 тоот захирамжийг Орхон аймгийн Засаг дарга яг адилхан үндэслэлээр 3 удаа хүчингүй болгож байгаа бөгөөд шүүхээс 2 удаа Засаг даргын хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгосон бөгөөд сүүлийн А/372 тоот захирамжийг нь хэвээр үлдээгээд байгаа нь энэ юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалт байдаг. Шүүх өмнө нь 65 дугаар захирамжаар “Х х” ХХК-д газар олгохдоо дуудлага худалдаа сонгон шалгаруулалт хийгээгүй, газрын төлбөрөөс чөлөөлсөн нь захиргааны байгууллагын гаргасан шийдвэр бөгөөд захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдлийн төлөө газар ашиглагчийн эрх ашгийг хөндөх нь буруу, газар ашиглагч компани хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй байна гэж дүгнэн шийдвэрээ гаргаж байсан юм. Гэтэл анхан шатны шүүх өөрийнхөө гаргасан 2 удаагийн шийдвэрийг үл тоон тэрхүү шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр юм.

... шүүгч нар хэт нэг талыг баримтлан шийдвэрээ гаргасан. 2007 оны 65 дугаар захирамжаар 21 га газрыг “Х х” ХХК-д 7-р хорооллын барилгын ажил дуусах хүртэл хугацаатайгаар орон сууцны хороолол барих зориулалтаар олгож газар ашигласны төлбөрөөс 7-р хорооллын барилга ашиглалтад хүлээн авах хүртэл хугацаанд чөлөөлсөн захирамж гаргасан. Гэтэл шүүх ямар хугацаагаар ашиглуулах асуудлыг шийдвэрлээгүй гэж шийдвэртээ бичсэн.

2008 оны 319 тоот захирамжаар “Х х” ХХК-ийн газар ашиглах эрхийг 2009 оны 3 сарын 07-ны өдрөөс 2012 оны 03 сарын 07 болтол сунгасан тул газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацааг энэ хугацааг дуустал хүчинтэй гэж шүүхийн шийдвэрээр тогтоосон. /2011.09.14-ний өдрийн 34 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байгаа/ Нэгэнт шүүх хүчин төгөлдөр шийдвэрээр газар ашиглах гэрээ, гэрчилгээний хүчинтэй хугацааг тогтоосон байхад түүнийг огт авч үзэлгүй буруу бичигдсэн захирамжийг үндэслэл болгон газар ашиглах эрхийн хугацааг тогтоож байгаа нь үндэслэлгүй юм.

"Х х" ХХК нь өөрийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Орхон аймгийн Засаг даргад “Х х” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2012 оны 03 сарын 07-ны өдрөөс хуульд заасан хугацаагаар сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэг

  1. Энд 2 төрлийн гэрээ яригдаж байгаа. Нэг нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ нөгөөх нь газар ашиглуулах гэрээ. Газар ашиглах эрхийг цуцлах тохиолдолд газар ашиглуулах гэрээнд заасан үүрэг, хуулиар газар ашиглагчийн хүлээсэн үүргээ биелүүлсэн үү гэдгийг анхаарах ёстой. Гэтэл шүүх барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд бүхэл бүтэн 7 дугаар хорооллыг ашиглалтад оруулж чадаагүй, газраа бүхэлд нь ашиглаагүй тул газар ашиглах эрхийг нь цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Газрын тухай хуульд хэн нэгэнтэй байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаандаа барилгыг ашиглалтад өгөөгүй бол, мөн барилга барихаар төлөвлөсөн газраа бүрэн ашиглаагүй бол газар ашиглах эрхийг цуцална гэсэн заалт, зохицуулалт байхгүй. Харамсалтай нь уг хэргийг шийдвэрлэсэн шүүгч Газрын тухай хуульд байхгүй үндэслэлээр Газрын тухай хуулиар зохицуулагдаагүй гэрээнд дүгнэлт хийж өмнө гаргасан шүүхийн шийдвэрийг нотлох баримтгүй үгүйсгэсэн шийдвэр гаргалаа.

Х х ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн гээд буй 01/06 тоот гэрээгээр Орхон аймгийн засаг дарга хорооллын инженерийн шугам сүлжээг Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр барьж өгөх үүрэг хүлээсэн байдаг боловч энэ үүргээ биелүүлээгүй байдаг. Энэ үүргээ биелүүлээгүйгээс барилгын ажил удааширсныг, 01/06 тоот гэрээний үүргээ засаг дарга зөрчсөн байна гэж 2011 оны 34 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан. Нэгэнт шүүх гэрээний үүрэг зөрчсөн талыг өмнө тогтоосоор байхад 01/06 тоот гэрээг “Х х” ХХК зөрчсөн мэтээр дүгнэлт хийж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. “Х х” ХХК газар ашиглагчийн хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж ирсэн болно.

  1. ...шүүхээс манай компанийн газар ашиглах эрхийг түдгэлзүүлж байгаагүй. 2010 оны 4 сараас хойш 2012 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл Орхон аймгийн засаг дарга 3 удаа захирамж гарган цуцалсан. Энэ захирамжуудыг шүүхээр хүчингүй болгуулах маргаан өнөөдрийг хүртэл явж л байна. Засаг дарга нь газар ашиглах эрхийг цуцалсан захирамж гаргасан тохиолдолд газар ашиглагч газраа ашиглаж чадахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Бид үүнийг л нэхэмжлэлдээ бичсэн, шүүх дээр ярьсан. Харин шүүх ямар ч хязгаарлалтгүй ашиглаж байсан гэсэн дүгнэлтийг юуг үндэслээд хийснийг ойлгохгүй байна.

2013 оны 10 сарын 03-ны өдрийн А/516 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэг,

1. Газрын тухай хуулийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ажиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчиж ‘Х х” ХХК-ийн ашиглаж буй газартай бүхэлдээ давхцаж буй газрыг “Х т” ХХК-д дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр өгсөн. Энэ үйлдэл нь мөн Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж байгаа. “Х т” ХХК өмчлөлдөө шилжүүлэн авсан дуусаагүй 4 барилгыг өөрийн хөрөнгөөр барьж дуусган борлуулалтаасаа “Х х” ХХК-д 2 тэрбум гаруй төгрөгийг өгөх ёстой. Энэ өр авлагыг авах өгөх талаас бодсон ч дээрх захирамж нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014.01.23-ны өдрийн 05 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Орхон аймгийн Засаг даргаас Орхон аймагт 2500 айлын орон сууц, дэд бүтэц, инженерийн хийцтэй барилга байгууламжийг 2006-2008 онд барьж ашиглалтад оруулахаар “Орхон аймгийн Эрдэнэт хотын долоодугаар хорооллын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г гадаадын хөрөнгө оруулалттай “Х х” ХХК- тай 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар захирамжаар “Х х” ХХК-д Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт орон сууцны цогцолбор барих зориулалтаар 21 га газрыг барилгын ажил дуусах хүртэл хугацаанд ашиглуулахаар шийдвэрлэснийг үндэслэн аймгийн Газрын алба “Х х” ХХК-тай газрыг 2 жилийн хугацаанд ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Улмаар гэрээний талууд 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээндээ нэмэлт оруулж, ашиглалтад оруулах хугацааг 2009 онд багтаахаар өөрчилсөн бөгөөд аймгийн Засаг дарга ч 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 319 дүгээр захирамжаараа “Х х” ХХК-ийн газар ашиглах хугацааг ‘2010 оны 03 дугаар сарын 07 хүртэл гурван жилээр сунгажээ”.

Үүний дараа Орхон аймгийн Засаг дарга захирамжид заасан газар ашиглуулах хугацаа нь дууссан, тухайн газарт зохих хэмжээний барилгажилт хийгдсэнийг анхааралгүйгээр 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 130 дугаар захирамжаар эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “Х х” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгасан 2008 оны 319 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийг хүчингүй болгосон боловч Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр,

Мөн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 441 дүгээр захирамжаар газар ашиглуулах эрх олгосон 2007 оны 65 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2/...дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ/, 44 дүгээр зүйлийн 44.8 /Газар ашиглуулах хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн ...заасан журмыг баримтална/, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлс /Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ...гадаад улсын хуулийн этгээд ...газрын төлбөр төлөгч байна/, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1/Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Монгол Улсын газрын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу төлбөртэйгөөр, гэрээний үндсэн дээр ашиглуулна/ дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн 2007 оны 65 дугаар захирамжаа хүчингүй болгосон боловч Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр,

2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 484 дүгээр захирамжаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Х х” ХХК нь эзэмшлийн нийт хувьцаагаа худалдаж Монгол Улсын • 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х х” ХХК үүсгэн байгуулагдсан учир 2007 онд тус компанид олгосон газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгож, 2007 оны 65 дугаар захирамжийг хүчингүй болгож, ‘Х х” ХХК-д дуусаагүй барилгын доорх болон орчны нийт 3,4 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Шийдвэрлэсэн нь Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болсон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Гэтэл хариуцагч албан тушаалтан 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/372 дугаар захирамжаар урьд гаргасан 2007 оны 65 дугаар захирамжийг газар ашиглуулах эрх олгохдоо дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх тухай Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, гадаад улсын хуулийн этгээд... газрын төлбөр төлөгч байх тухай Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн дахин [1]хүчингүй болгосон нь үндэслэл муутай байна.

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар газар ашиглах хугацаандаа “Х х” ХХК гэрээгээр тохиролцсон орон сууцны хорооллыг бүрэн барьж ашиглалтад өгч чадаагүй ч орон сууцны 8 байшинг 52-68 хувийн гүйцэтгэлтэй барьсан, тухайн барилгуудаа Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний1 дагуу хууль ёсоор өмчилж байсан нь тогтоогдсоноос гадна Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 383 дугаар тогтоолоор “Х х” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн 8 байрны хамтран өмчлөгчөөр “Ж” ХХК- ийг тогтоож, улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт хийхээр шийдвэрлэжээ. Улмаар “Х х” ХХК-иас “Х т” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр 4 орон сууцны барилгыг шилжүүлснээр тэдгээрийн өмчлөгчөөр “Х тГ ХХК 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс улсын бүртгэлд бүртгэгджээ. Үүнийг нь үндэслэн Орхон аймгийн Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/516 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын 7 дугаар хороололд баригдаж буй “Х тГ ХХК-ийн өмчлөлийн 11 дүгээр байрны доорх 663 м.кв, 15 дугаар байрны доорх 656.7 м.кв, 18 дугаар байрны 652.5 м.кв, 19 дүгээр байрны доорх 442.2 м.кв газрыг ашиглуулах эрхийг 1 жилийн хугацаатай олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/516 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Үүний зэрэгцээ хариуцагчийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/1152 дугаар албан бичгээс үзвэл тэрээр “Х х” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахгүй, газар ашиглах эрхийг нь сунгахаас татгалзаж байгаа мэдэгдсэн боловч нөгөө талаас 2007 оны 65 дугаар захирамжийн дагуу газрыг ашиглах явцдаа барьсан орон сууцны зарим барилгуудын өмчлөгч нь “Х х” ХХК болохыг хүлээн зөвшөөрч, компанийн барилга байгууламж, өмч хөрөнгө байгаа 3,4 га газрыг ашиглуулах боломжтой талаараа дурджээ. “Х х” ХХК-ийн гэрээг 2 талаас дүгнэх ажлын хэсгийн хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс ч дээрх байдал харагдаж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл ‘Х х” ХХК-д анх 2007 онд олгосон газрыг бүхэлд нь буюу 21 га хэмжээгээр үргэлжлүүлэн ашиглуулахаар эрхийг нь сунгах боломжгүй бөгөөд харин тухайн компанийн өмчлөлийн барилга байгаа газрыг ашиглуулах нь хуульд нийцэхээр байна.

Иймд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар нөхцөл байдлыг тодруулж, “Х х” ХХК-ийн өмчлөлийн барилга, тэдгээрийн орчны газрыг газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоосны үндсэн дээр ашиглуулах шийдвэрийг шинээр гаргахыг хариуцагчид даалгаж, үүнтэй холбогдуулж тэрхүү акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан агуулгаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг“1. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/372 дугаар захирамж, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/1152 дугаар актыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт “2.Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/516 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай “Х х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай”, “3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан маргаан бүхий газар дээрх ‘Х х” ХХК-ийн өмчлөлийн барилгын доорх болон орчны газрыг ашиглуулах асуудлыг газар дээр нь нягталсны үндсэн дээр Газрын тухай хуульд нийцүүлэн шинээр акт гаргаж шийдвэрлэхийг хариуцагч аймгийн Засаг даргад даалгасугай.” гэсэн заалтууд нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг“4”, 3 дахь заалтын дугаарыг “5’, 4 дэх заалтын дугаарыг “6’, 5 дахь заалтыг ‘7’ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гарг