Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1530

 

 

 

2018           11               12                                                     2018/ШЦТ/1530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

 

  • .Баасанбат даргалж, улсын яллагч Ч.Батбаяр,

 

нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

 

өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч О.Мичид, өсвөр насны шүүгдэгч А.Г, түүний хууль ёсны төлөөлөгч

  • .Ганцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Т, А.Г нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806016621566 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч О.Т нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Витсомагийн 6 дугаар гудамжинд иргэн Ж.Оын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 75.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Г нь бусадтай бүлэглэн 2018 оны 02

 

дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Витсомагийн 6 дугаар гудамжинд иргэн Ж.Оын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 75.200 төгрөгийн

 

хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч А.Г, О.Т нар нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2018 оны 02 сарын 19-ний өдөр ажил тараад Шархаданд ажлын газрын 2 айлд очиж шинэлээд бага зэрэг согтууруулах ундаа хэрэглээд, гэртээ харихаар зам дээрээс таксинд суусан. Тэгээд гудамжны үзүүрт буугаад харихаар явж байтал 2 банди хажууд ирээд аль цүнхийг нь авах вэ гэж байгаад миний хар өнгийн цүнхийг булааж аваад зугтаасан. Цүнхэн дотор түрийвч, банкны виза картууд, иргэний үнэмэлэх, бичиг баримтууд, гоо сайханы хэрэгсэл байсан. Намайг айлган сүрдүүлж хүч хэрэглээгүй, согтуу байсныг далимдуулан миний 2 талд ирж зогсоод хар цүнхийг шүүрч аваад зугтаасан. Миний хүү шиг 2 банди байсан. Цагдаагийн байгууллагаас миний гар цүнхийг болон бусад эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 61/,

 

Тод үнэлгээ ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 8/58 дугаартай:

Хар өнгийн эмэгтэй гар цүнх 25.000 төгрөг, саарал өнгийн эмэгтэй түрийвч 5.000 төгрөг, эмэгтэй нүүрний тос 5.000 төгрөг, будаг 5.000 төгрөг, хуурай салфетка 200 төгрөг, хөмсөгний харандаа 1.000 төгрөг, нүүрний крем 3.500 төгрөг, хөмсөг зулгаагч 2.500 төгрөг, окстанин тариа 3.000 төгрөг, цагаан өнгийн ороолт малгай бээлий 25.000 төгрөг, нийт 75.200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Амар-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2018 оны 02 сарвт 19-ний орой Г, Т бид гурав Шархадны эцсийн буудал дээр автобуснаас буусан. Тухайн үед нэг согтуу эгч автобуснаас буусан. Тэр үед Т "энэ согтуу эгчийн утасыг авъя" гэж хэлсэн. Тэгэхээр нь Г бид хоёр зөвшөөрөөгүй. Тэгээд Т нөгөө эгчийн араас гүйж очоод дагаад байсан. Бид хоёр араас нь явж байгаад би "хүний цүнх авахгүй" гээд яваад өгсөн. Энэ үед Г, Т хоёр нөгөө согтуу эгчийн араас дагаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

  • гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/,
 

-эд зүйл, баримт бичигт үзлэг хийж хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-9/,

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Сонинбатын жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд бичсэн Илтгэх хуудас /хх-ийн 23-31/,

 

Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

А.Гтай бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 19 ны орой Баянзүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт Витсомагийн 6 гудамжинд иргэн Ж.Оын гар цүнхыг булаасан хэрэг үйлдсэнээ хүпээн зөвшөөрч байна. Анх тэр эгчийн гар цүнхийг Г булаахад би цуг байсан. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй, ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү. Тэр эгчийн гар цүнхыг бүрэн бүтнээр нь эд зүйлтэй нь хүлээлгэж өгсөн дотооос нь ямар нэгэн зүйл аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Би О.Ттэй бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт Витсомагийн 6 гудамжинд иргэн Ж.Оын гар цүнхыг булаансан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй тул бага ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн хохиролыг бүрэн барагдуулан гар цүнхийг бүрэн бүтэнээр нь эд зүйлтэй нь хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс А.Г, О.Т нарын эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-22/, А.Гын төрсний гэрчилгээний хуулбар, сурагчийн мэдээлэл /хх-ийн 32-34/, О.Тгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68/, шүүхэд гаргаж өгсөн Барилгын политехник коллежийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулын сурагчийн тодорхойлолтзэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, өсвөр насны гэрч, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.Т, А.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар

 

зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т, А.Г нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Т, А.Г нар нь бүлэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын шинж чанар, төлөгдсөн байдал, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг

 

тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Ц овогт Оы Т, Б овогт Аын Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар өсвөр насны шүүгдэгч О.Т, А.Г нарыг тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т, А.Г нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т, А.Г нарт сургалт хүмүүжлийн байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч .Т, А.Г нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч .Т, А.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, өсвөр
 

насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ