Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 352

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би “Мобиком корпораци” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 18-18 тоотод оршин суух Жирэм овгийн Баярсайханы Мөнхцэцэгт холбогдох 341630 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн гаргасан тайлбар, хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22404764 тоот гэрээ байгуулан 99538668 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J3 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 341630 төгрөгийг гаргууулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Мобиком корпораци” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 341630 төгрөгийг 2017 оны 11 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ий төлөөлөгч Г.Батсүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мобиком корпораци” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсүх би Б.Мөнхцэцэгийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцлаа. Б.Мөнхцэцэг нь 341630 төгрөгийг 2017 оны 11 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь Б.Мөнхцэцэгээс 341630 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхцэцэг нь  “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 341630 төгрөгийг 2017 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч тал нь хүлээн зөвшөөрч талууд тайлбараа бичгээр гарган, гарын үсэг зурж ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд  улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10899 төгрөгийн тал хувь болох 5450  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 5450 төгрөгийг, хариуцагчаас 5450  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ий нэхэмжилсэн 341630 /гурван зуун дөчин нэгэн мянга зургаан зуун гучин/ төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэг /ЗЮ87120962/ нь 2017 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10899 /арван мянга найман зуун ерэн есөн/ төгрөгний  50  хувь  болох 5450 /таван мянга дөрвөн зуун тавин/  төгрөгийг  улсын  орлогод  хэвээр үлдээж,  улсын  орлогоос 5450 /таван мянга дөрвөн зуун тавин/  төгрөгийг,  хариуцагч Б.Мөнхцэцэгээс 5450 /таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай.   

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.УРАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн,

Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Тавины 6-10 тоотод оршин суух Хорин овогт Чанцалын Алтанцэцэгээс 2701491 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2015  оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор

Хариуцагч Ч.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын 1-р багийн  иргэн Ч.Алтанцэцэг нь 2014 оны 01 сарын 20-ны өдөр “Угалз” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-тай зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хугацаанд нь төлөхгүй байна. 2015 оны 08 сарын 05-ны байдлаар үндсэн зээл 2580000 төгрөг, хүү 103851 төгрөг, мөн гэрээний 2.4-т заасны дагуу торгууль 17640 төгрөг нийт 2701491 төгрөгний үлдэгдэлтэй байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 4-т заасны дагуу 2701491 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 сараас хойш зээлээ төлөөгүй нь үнэн. Би энэ хугацаанд орлогогүй байгаагүй, ажил хийдэг. Гэхдээ мөнгөөр орлого орохгүй байгаа юм. Олсон мөнгөө хоол хүнс, хувцас зэрэгтээ зарцуулаад дуусаад байгаа юм. Би 2701491 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлж барагдуулъя гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сараас хойш энэ хүн нэг ч  эргэн төлөлт хийгээгүй, хугацаа нилээд хэтэрсэн тул баримт гаргуулахаар шүүхэд хандсан. Энэ хүн мөнгөө төлөхгүй байгаа учраас дараагийн зээлдэгчийн нөхцлийг хангахгүй, би өөрөө ч цалингүй шахуу ажиллаж байна. Ч.Алтанцэцэгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан” нь Ч.Алтанцэцэгт  хариуцуулан 2701491 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн төлөөлөгч Б.Цэрэндолгор, хариуцагч Ч.Алтанцэцэг  нар шүүх хуралдаанд гаргасан  хүсэлтдээ: 

Хариуцагч Ч.Алтанцэцэг нь 2701491 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор миний бие хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн ба энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58173 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.4, 106.5,  123.1 дэх хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагч Ч.Алтанцэцэг нь Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжилсэн 2701491 /хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/  төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 192963 төгрөгийг сар бүр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Дундговь аймгийн Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн  нэхэмжлэлтэй Ч.Алтанцэцэгт хариуцагдах 2701491 /хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Алтанцэцэгээс 58173 /тавин найман мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг мэдэгдсүгэй.  

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Д.УРАНЧИМЭГ