Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/131

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч Д.Батцэнгэл

Шүүгдэгч М.Б- , түүний өмгөөлөгч К.Бауиржан,

Шүүгдэгч Б.Б- , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэххэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Б, А овогт Б Бн, У овогт Б-н Б нарт холбогдох эрүүгийн 201626022495 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шуугдэгч нарын биеийн байиаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ...  дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... настай, эрэгтэй, ам бүл 4, охин, 2 зээгийн .... тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн, А овогт Б Б /РД: /

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... настай, эрэгтэй ам бүл 3, эхнэр охины хамт .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Б-н овогт М Б /РД: /

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...ний өдөр Завхан аймгийн Дагаанхайрхан суманд төрсөн, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ...  настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт .... тоотод оршин суух, Баянзүрх тоотодп оршин суух, У овогт Б-н Б.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 

1. Бовогт М-н Б-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.
2. А овогт Б-н Б, У  овогт Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиолмол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыгнуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамланмөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А овогт Б-н Б, У  овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Б-н Б, У  овогт Б.Б нар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулсугай.
5. М.Б-н хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн мөрдөн байцаах тасгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 27- ний өдрийн 8ё-3 /7008 дугаартай албан бичгээр Б................ тоот 31 м,кв талбайбүхий нэг өрөө орон сууцны шилжилт хөдөлгөөн хязгаарласаныг хүчингүй болгох, хэрэгтэд мөрийн баримт хураагдаагүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэн Д.Б. М.Б нарын 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан 
авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ..... дугаартай М.Б-н гэрчилгээг хүчингүй болгох, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, .....талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Т овгийн Д-н Б /РД:/-ийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ