| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0020/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/21 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Шинжээчээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Ц.Бадмаа нар /онлайнаар/
Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Амарбаясгалан,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын С-д холбогдох эрүүгийн 1919001930199 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Мост майнинг” ХХК-ийн “Айл баян” уурхайд ДАМП МТ86 том оврын ачааны машины жолооочоор ажиллаж байсан, одоо “Тэнхун” ХХК-д бутлуурын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 26-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Г-ын С, регистрийн дугаар МП90041775
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч Г.Содхүү нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Айл баянгийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Мост майнинг ХХК-ний автозогсоолын талбайд 49-49 ТТА улсын дугаартай МТ дамп 86 маркийн тээврийн хэрэгслийг асааж хөдөлгөхдөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1, 18.2.7, Мост майнинг ХХК-ний Айл баян уурхайн “Аюулгүй ажиллагааны заавар”-ыг зөрчсөний улмаас тосолгоо хийж байсан Т.Доржсүмбэ автомашинд дайрагдаж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач бол миний үеэл байгаа юм...2019 оны 03 дугаар сарын 20-ны үед Дорноговь аймгийн Хөвсгөл суманд байдаг айл баянгийн уурхайд үйлдвэрлэлийн дадлага хийхээр явсан...хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 18-аас 19-ний өдрүүдэд Доржсүмбэтэй утсаар ярихад талийгаач удахгүй очно энд намайг сайн байна гэсэн үлдээд 10 хоног цалинтай дадлага хийх үү гэсэн би энд үлдээд жинхлэх бодолтой байна гэсэн зүйл ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Гэрч М.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Содхүүд ээлжийн мастер Батдорж нь зааварчлагаа өгч гарын үсэг зуруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Гэрч Ч.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машиндаа юм хийгээд гараагүй байхад нэг хүн орилох чимээ гарахаар нь харахад надаас 50 орчим метрийн зайтай Содхүү газар сөхрөөд суучихсан газар самардаад би хүн алчихсан байна шүү дээ би хүн алчихлаа гээд орилоод байж байсан... Өөр хүн байгаагүй би түүнээс 50 орчим метрийн зайтай машиндаа юм хийгээд зогсож байсан. Бусад нь машинаа унаад уурхай руу явчихсан байсан...манай ээлжийн мастер Батдорж зааварчлагаа танилцуулж бүх жолоочоор гарын үсэг зуруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, Гэрч Б.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 20- ны өглөө 07 цаг 40 минутын орчим дараагийн хүндээ ээлжээ өгөхөөр паркийн талбай дээр очоод хүлээж байсан. Удалгүй ээлжийн жолооч Содхүү ирсэн ба бид хоёр машинаа тойрч, дээгүүр доогуур нь үзэж харсан, тэгээд бууж амрах гээд яваад өгсөн...машины эргэн тойронд болон дээгүүр доогуур бол хүн байгаагүй, харин эсрэг талын талбайд барагцаагаар 100 гаран метрийн зайтай тосолгоочин гэх нэг залуу дамп тослоод байж байсан. Тэр залууг танихгүй, ямар ч байсан тосолгоо хийдэг залуу гэдгийг нь мэдэж байсан. Ер нь бол 3 хоноод тосолгоочин ирээд тосолгоо хийдэг байсан. Тухайн үед манай дамп 2 хоногийн өмнө тослуулчихсан байсан болохоор тэр өдөр тосолгоо хийх хувиаргүй байсан. Хэрэв тосолгоо хийх тохиолдолд дампны жолоочид заавал мэдэгдэж, дампны урд талд түмб байрлуулж дампыг заавал унтраадаг...намайг явж байх тэр агшинд дампны дуут дохионууд сонсогдож байсан, яг хэнийх нь дампны дуут дохио байсныг мэдэхгүй байна, олон дампнууд тухайн цаг хугацаанд хөдлөөд ажилдаа явдаг учраас хэнийх нь дуут дохио дуугарч байгааг ялгаж салгаж сонсох боломжгүй. Намайг явж байх үед Содхүүгийн дамп байрандаа зогсож байгаа харагдсан...” гэсэн мэлүүлэг /хх-ийн 211-213, 227-228 дугаар хуудас/, Гэрч Ц.Мөнхцэдэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Содхүү хөдлөөгүй зогсож байхаар нь түүнээс өмнөх өдөр өгсөн бахиа аваад цааш явсан, Содхүү надад өөрөө бахийг авчирч өгсөн...тэр тосолгоо хийгээд байсан залуу хэлэхгүй машин доогуур орчихоод байдаг байсан, хэд хоногийн өмнө тэр залуу намайг түлш аваад байж байхад машин доогуур орчихсон тосолгоо хийж байсан, тэгэхдээ надад хэлээгүй бөгөөд би машинаа арчихдаа тэр залууг доор байгааг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас /, Гэрч “Мост майнинг” ХХК-ний захирал Д.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед дадлагажуулагч багш тушаалааар томилоогүй байсан хэдий ч амаараа олон жил ажилласан туршлагатай хүнийг дагалдуулан ажиллуулж байсан юм...яг манай ХХК-ний зүгээс талийгаачид багш тушаалаар томилж өгөөгүй гэдгээрээ буруутаж байх шиг байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 82-83 дугаар хуудас/, Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Доржсүмбэ нь манай компанид 2019 оны 03 дугаар сараас эхлэн 60 хоногийн хугацаатай, удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн дадлага хийж байсан, манай үндсэн ажилтан байгаагүй, тиймээс өдөр бүр хийх ажлын тогтсон хуваарь байгаагүй. Дадлагажуулагч багш нарынхаа зааврын дагуу л ажилд нь туслаад явж байсан. Түүнд механик инженерүүд зааварчилж байсан. Тухайн өдөр талийгаач нь зааварчилгаа авалгүйгээр машин доогуур орсон байсан. Уг нь авто засварын гражид цэвэрлэгээ хийх байсан, уг нь зааварчилгаа авсны дараа ажилд гарах байсан...механикууд нь агаар шүүгч цэвэрлүүлэх, граж цэвэрлэх, машин цэвэрлэх, тосолгоо хийлгэх гэсэн хөнгөн ажлуудыг хийлгэж байсан, яг тосолгоо хийнэ гэсэн ажил үүргийн хуваарь гаргаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /ххийн 37 дугаар хуудас/, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад, шинжээч Б.Батцэвэрийн 2019 оны 06 сарын 05-ны өдрийн “...Жолооч Г.Содхүү нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын 756006 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Осол болсон газар нь нийтийн хэрэгцээний зам биш бөгөөд, уурхайн үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай замыг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй...” гэсэн 62 дугаарт дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/, Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/059 дугаартай: “...Амь хохирогч Т.Доржсүмбийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын ясны олон тооны хугарал, гавлын суурь ясны тодорхойлох боломжгүй олон тооны хугарал. Зүүн нүдний ухархай, баруун зүүн хацар, баруун зүүн чамархай, хоншоор эрүү ясны хугарал, зүүн эгэм, зүүн 1,2,3,4,5,6,7 дугаар хавирганы хугарал. Өвчүү ясны хугарал. Зүүн уушигны хатгагдсан шарх. Зүүн уушигны авчилт, толгойн хуйхны шарх, зүүн суга, бугалга, баруун алганы зулгаралт, зүүн алганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нас барах үед нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогчийн цогцост учирсан гавлын ясны олон тооны хугарал, гавлын суурь ясны тодорхойлох боломжгүй олон тооны хугарал. Зүүн нүдний ухархай, баруун зүүн хацар, баруун, зүүн чамархай, хоншоор эрүү ясны олон тооны хугарал, хатуу хальсны олон тооны урагдал, зүүн бугалга ясны хугарал, зүүн эгэм, зүүн 1,2,3,4,5,6,7 дугаар хавирганы хугарал. Өвчүү ясны хугарал. Зүүн уушигны хатгагдсан шарх. Зүүн уушигны авчилт зэрэг гэмтлүүд нь үхэлд нөлөөлнө. Амь хохирогч Т.Доржсүмбэ нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 39-40 дүгээр хуудас/, Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05-092/027 дугаартай: -Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилчдадаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS 4969:2000-ийн 4.9-д /ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэж заасны дагуу нийт ажилчдад Мост майнинг ХХК-ийн инженер аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгч байсан боловч тухайн өдөр дадлага хийж байсан осолдогч Т.Доржсүмбэд зааварчилгаа өгөөгүй байна. “Мост майнинг” ХХК нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “тавиас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна”, Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн дадлага хийх 3 талт гэрээний 2.2.1-д “Байгууллага нь инженер техникийн ажилтан болон эрх бүхий ажилтныг томилон дадлага удирдах буюу сургагч багшаар ажиллуулан, мөн гэрээний 2.2.3-д “Дадлага хийж буй суралцагчид ажил эхлэх болон ажлын байран дахь давтан зааварчилгааг ээлж солигдох бүрт нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмссөн эсэхийг шалган ажлыг эхлүүлнэ” гэсэн заалт, Осолдогч Т.Доржсүмбэ нь асаалттай машины доогуур жолоочид мэдэгдэлгүй орж мөн урьдчилан сэргийлэх, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавилгүйгээр машинд тосолгоо хийж байсан нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн дадлага хийх 3 талт гэрээний 2.1.1-д “Суралцагч тухайн дадлага хийж буй байгууллагын дотоод дүрэм, журмыг мөрдлөгө болгон ажиллана”, мөн гэрээний 2.1.2-д “Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн өмсөж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан болон ажлын байран дахь давтан зааварчилгааг /тогтмол/ авч ажил эхлүүлнэ” гэсэн заалтыг, “...Мост майнинг ХХК-ний Айл баян уурхайн Аюулгүй ажиллагааны дүрэмд “ машин техникийг асаахаас өмнө дуут дохио нэг удаа өгнө, машин техникийг урагшлах хөдөлгөөн хийх бүрд хоёр дохио өгч 5 секунд хүлээгээд аюулгүй тохиолдолд хөдөлнө гэсэн заалтыг зөрчиж засварчин машинаас холдох боломж олгоогүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/, “Мост майнинг” ХХК-ийн нийт ажилчдын мөрдөх аюулгүй ажиллагааны журмын 2.1-д: Энэхүү журмыг Айл баян уурхайн нийт ажилтан, албан хаагч нар, тус уурхайд ажил үүрэг гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын ажилтан, их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дадлага хийж буй оюутан сурагч нар дагаж мөрдөнө, 3.5-д: “Ажилчид нь зөвхөн өөрсдийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан буюу тухайн ажил хариуцсан ээлжийн мастерийн нарядаар өгсөн ажлыг гүйцэтгэнэ. Нарядын бус ажил хийхийг хатуу хориглоно”, 3.7-д:” ажилтан бүр ажил эхлэхийн өмнө ажлын байр, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, ажилд хэрэглэх багаж хэрэгсэл, дохиолол холбоо, гэрэлтүүлэг, хамгаалах хэрэгсэл, тоноглолын гэмтэлтэй эсэхийг шалган хэрэв зөрчил илэрвэл шуурхай арилгана...”, 3.11-д: “Жолооч зам, орчны байдлыг биеэр шалгаж, хоёр удаа дуут дохио өгч хөдөлгөөнөө эхлэх ба байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтууд /хх-ийн 179-181 дүгээр хуудас/, Шүүгдэгч Г.Содхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна.Гэм буруугаа ухамсарлаж байна.2019 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед...би машиндаа суутал Мөнхцэдэв гэх жолооч зогсоолын нөгөө талаас машинтайгаа ирж миний урдхан талд зогссон. Тэгэхээр нь би бууж очоод бахь өгсөн. Учир нь би хүний бахийг урьд өдөр нь гуйгаад авчихсан байсан юм.Тэгээд буцаж машиндаа суугаад дуут дохиог 2 удаа өгчихөөд урагш хөдлөөд явсан. Явж байх зуураа зүүн талынхаа толинд хартал хойно газарт хар бараан өнгөтэй юу нь мэдэгдэхгүй зүйл хэвтэж байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод бууж очоод хартал бараан хувцастай хүн доошоо харчихсан цус болчихсон хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 137-200 дугаар хуудас/, Г.Содхүүг Дампын оперотороор ажилд авсан тухай “Мост майнинг” ХХК-ний захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 18/б/236 дугаарт тушаал /хх-ийн 166 дугаар хуудас /, “Мост майнинг” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн № 19/680 дугаарт албан тоот /хх-ийн 168/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Содхүү нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Айл баянгийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Мост майнинг ХХК-ний автозогсоолын талбайд 49-49 ТТА улсын дугаартай МТ дамп 86 маркийн асаалттай байсан тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1, 18.2.7 дахь заалт, “Мост майнинг” ХХК-ний нийт ажилчдын мөрдөх аюулгүй ажиллагааны журмын 3.7-д:” ажилтан бүр ажил эхлэхийн өмнө ажлын байр, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, ажилд хэрэглэх багаж хэрэгсэл, дохиолол холбоо, гэрэлтүүлэг, хамгаалах хэрэгсэл, тоноглолын гэмтэлтэй эсэхийг шалган хэрэв зөрчил илэрвэл шуурхай арилгана...”, 3.11-д: “Жолооч зам, орчны байдлыг биеэр шалгаж, хоёр удаа дуут дохио өгч хөдөлгөөнөө эхлэх ба байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тосолгоо хийж байсан дадлагын оюутан Т.Доржсүмбэ автомашинд дайрагдаж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач бол миний үеэл байгаа юм...2019 оны 03 дугаар сарын 20-ны үед Дорноговь аймгийн Хөвсгөл суманд байдаг Айл баянгийн уурхайд үйлдвэрлэлийн дадлага хийхээр явсан...хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 18-аас 19-ний өдрүүдэд Доржсүмбэтэй утсаар ярихад талийгаач удахгүй очно, энд намайг сайн байна гэсэн, үлдээд 10 хоног цалинтай дадлага хийх үү гэсэн, би энд үлдээд жинхлэх бодолтой байна гэсэн зүйл ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Содхүүд ээлжийн мастер Батдорж нь зааварчлагаа өгч гарын үсэг зуруулсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машиндаа юм хийгээд гараагүй байхад нэг хүн орилох чимээ гарахаар нь харахад надаас 50 орчим метрийн зайтай Содхүү газар сөхрөөд суучихсан газар самардаад би хүн алчихсан байна шүү дээ, би хүн алчихлаа гээд орилоод байж байсан... Өөр хүн байгаагүй, бусад нь машинаа унаад уурхай руу явчихсан байсан...манай ээлжийн мастер Батдорж зааварчлагаа танилцуулж бүх жолоочоор гарын үсэг зуруулсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Б.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 07 цаг 40 минутын орчим дараагийн хүндээ ээлжээ өгөхөөр паркийн талбай дээр очоод хүлээж байсан. Удалгүй ээлжийн жолооч Содхүү ирсэн ба бид хоёр машинаа тойрч, дээгүүр доогуур нь үзэж харсан, тэгээд бууж амрах гээд яваад өгсөн...машины эргэн тойронд болон дээгүүр доогуур бол хүн байгаагүй, харин эсрэг талын талбайд барагцаагаар 100 гаран метрийн зайтай тосолгоочин гэх нэг залуу дамп тослоод байж байсан. Тэр залууг танихгүй, ямар ч байсан тосолгоо хийдэг залуу гэдгийг нь мэдэж байсан. Ер нь бол 3 хоноод тосолгоочин ирээд тосолгоо хийдэг байсан. Тухайн үед манай дамп 2 хоногийн өмнө тослуулчихсан байсан болохоор тэр өдөр тосолгоо хийх хувиаргүй байсан. Хэрэв тосолгоо хийх тохиолдолд дампны жолоочид заавал мэдэгдэж, дампны урд талд түмб байрлуулж дампыг заавал унтраадаг...намайг явж байх тэр агшинд дампны дуут дохионууд сонсогдож байсан, яг хэнийх нь дампны дуут дохио байсныг мэдэхгүй байна, олон дампнууд тухайн цаг хугацаанд хөдлөөд ажилдаа явдаг учраас хэнийх нь дуут дохио дуугарч байгааг ялгаж салгаж сонсох боломжгүй. Намайг явж байх үед Содхүүгийн дамп байрандаа зогсож байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Мөнхцэдэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Содхүү хөдлөөгүй зогсож байхаар нь түүнээс өмнөх өдөр өгсөн бахиа аваад цааш явсан, Содхүү надад өөрөө бахийг авчирч өгсөн...тэр тосолгоо хийгээд байсан залуу хэлэхгүй машин доогуур орчихоод байдаг байсан, хэд хоногийн өмнө тэр залуу намайг түлш аваад байж байхад машин доогуур орчихсон тосолгоо хийж байсан, тэгэхдээ надад хэлээгүй бөгөөд би машинаа арчихдаа тэр залууг доор байгааг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Доржсүмбэ нь манай компанид 2019 оны 03 дугаар сараас эхлэн 60 хоногийн хугацаатай, удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн дадлага хийж байсан, манай үндсэн ажилтан байгаагүй, тиймээс өдөр бүр хийх ажлын тогтсон хуваарь байгаагүй. Дадлагажуулагч багш нарынхаа зааврын дагуу л ажилд нь туслаад явж байсан. Түүнд механик инженерүүд зааварчилж байсан. Тухайн өдөр талийгаач нь зааварчилгаа авалгүйгээр машин доогуур орсон байсан. Уг нь авто засварын гражид цэвэрлэгээ хийх байсан, уг нь зааварчилгаа авсны дараа ажилд гарах байсан...механикууд нь агаар шүүгч цэвэрлүүлэх, граж цэвэрлэх, машин цэвэрлэх, тосолгоо хийлгэх гэсэн хөнгөн ажлуудыг хийлгэж байсан, яг тосолгоо хийнэ гэсэн ажил үүргийн хуваарь гаргаагүй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Содхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухамсарлаж байна.2019 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед...би машиндаа суутал Мөнхцэдэв гэх жолооч зогсоолын нөгөө талаас машинтайгаа ирж миний урдхан талд зогссон. Тэгэхээр нь би бууж очоод бахь өгсөн. Учир нь би хүний бахийг урьд өдөр нь гуйгаад авчихсан байсан юм.Тэгээд буцаж машиндаа суугаад дуут дохиог 2 удаа өгчихөөд урагш хөдлөөд явсан. Явж байх зуураа зүүн талынхаа толинд хартал хойно газарт хар бараан өнгөтэй юу нь мэдэгдэхгүй зүйл хэвтэж байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод бууж очоод хартал бараан хувцастай хүн доошоо харчихсан цус болчихсон хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/059 дугаартай: “...Амь хохирогч Т.Доржсүмбийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын ясны олон тооны хугарал, гавлын суурь ясны тодорхойлох боломжгүй олон тооны хугарал. Зүүн нүдний ухархай, баруун зүүн хацар, баруун зүүн чамархай, хоншоор эрүү ясны хугарал, зүүн эгэм, зүүн 1,2,3,4,5,6,7 дугаар хавирганы хугарал. Өвчүү ясны хугарал. Зүүн уушигны хатгагдсан шарх. Зүүн уушигны авчилт, толгойн хуйхны шарх, зүүн суга, бугалга, баруун алганы зулгаралт, зүүн алганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нас барах үед нэг цаг хугацаанд үүсгэгдсан байх боломжтой. Амь хохирогчийн цогцост учирсан гавлын ясны олон тооны хугарал, гавлын суурь ясны тодорхойлох боломжгүй олон тооны хугарал. Зүүн нүдний ухархай, баруун зүүн хацар, баруун, зүүн чамархай, хоншоор эрүү ясны олон тооны хугарал, хатуу хальсны олон тооны урагдал, зүүн бугалга ясны хугарал, зүүн эгэм, зүүн 1,2,3,4,5,6,7 дугаар хавирганы хугарал. Өвчүү ясны хугарал. Зүүн уушигны хатгагдсан шарх. Зүүн уушигны авчилт зэрэг гэмтлүүд нь үхэлд нөлөөлнө. Амь хохирогч Т.Доржсүмбэ нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт, Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05-092/027 дугаартай: “...Мост майнинг ХХК-ний Айл баян уурхайн Аюулгүй ажиллагааны дүрэмд “ машин техникийг асаахаас өмнө дуут дохио нэг удаа өгнө, машин техникийг урагшлах хөдөлгөөн хийх бүрд хоёр дохио өгч 5 секунд хүлээгээд аюулгүй тохиолдолд хөдөлнө гэсэн заалтыг зөрчиж засварчин машинаас холдох боломж олгоогүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг, хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилчдадаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS 4969:2000-ийн 4.9-д /ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө./ гэж заасны дагуу нийт ажилчдад Мост майнинг ХХК-ийн инженер аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгч байсан боловч тухайн өдөр дадлага хийж байсан осолдогч Т.Доржсүмбэд зааварчилгаа өгөөгүй байна, “Мост майнинг” ХХК нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “тавиас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна”, Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн дадлага хийх 3 талт гэрээний 2.2.1-д “Байгууллага нь инженер техникийн ажилтан болон эрх бүхий ажилтныг томилон дадлага удирдах буюу сургагч багшаар ажиллуулна, мөн гэрээний 2.2.3-д “Дадлага хийж буй суралцагчид ажил эхлэх болон ажлын байран дахь давтан зааварчилгааг ээлж солигдох бүрт нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмссөн эсэхийг шалган ажлыг эхлүүлнэ” гэсэн заалт, Осолдогч Т.Доржсүмбэ нь асаалттай машины доогуур жолоочид мэдэгдэлгүй орж мөн урьдчилан сэргийлэх, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавилгүйгээр машинд тосолгоо хийж байсан нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн дадлага хийх 3 талт гэрээний 2.1.1-д “Суралцагч тухайн дадлага хийж буй байгууллагын дотоод дүрэм, журмыг мөрдлөгө болгон ажиллана”, мөн гэрээний 2.1.2-д “Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн өмсөж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан болон ажлын байран дахь давтан зааварчилгааг /тогтмол/ авч ажил эхлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлтүүд болон “Мост майнинг” ХХК, Айл баян уурхай, аюулгүй ажиллагааны заавар зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Г.Содхүү нь гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй боловч түүний өмгөөлөгчөөс “...бүрэлдэхүүнтэй шинжээч нар хэргийн материалыг танилцаж дүгнэлтээ гаргасан гэдгээ шүүх хуралдаанд хэлсэн. Шинжээчдийн дүгнэлт 2019 оны 08 сарын 16-ны өдөр гарсан байдаг. Гэтэл 08 сарын 16-наас өмнө Содхүүг дуут дохио өгсөн эсэхийг асуусан болон энэ талаар мэдүүлсэн нэгч гэрч байхгүй байхад юуг үндэслэн Содхүүг дуут дохио өгөөгүй гэж үзсэнээ шинжээч нар тайлбарлаж чадаагүй гэж үзэж шинжээчдийн дүгнэлт эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Тухайн цаг хугацаанд Н.Содхүү нь ээлжнээс буусан жолооч Б.Банзрагчийн хамт машиныхаа эргэн тойрон болон дээгүүр доогуур нь харж дампаа хөдөлгөснөө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн анхны мэдүүлгээс эхлэн тогтвортой мэдүүлдэг, энэ талаар ээлжнээс бууж машинаа хүлээлцсэн жолооч Б.Банзрагчийн “...ээлжийн жолооч Содхүү ирсэн ба бид хоёр машинаа тойрч, дээгүүр доогуур нь үзэж харсан, тэгээд бууж амрах гээд яваад өгсөн...машины эргэн тойронд болон дээгүүр доогуур бол хүн байгаагүй...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог. Харин дуут дохио 2 удаа өгөөд 5 секунд хүлээсэн талаар огт мэдүүлээгүй нь дуут дохио өгөөгүй гэж үзэх үндэслэл болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нарын өгсөн тайлбараар няцаагдаж байх тул шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05- 092/027 дугаартай дүгнэлтийг шүүх үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулахад хавтаст хэргийн 05-10 дугаарт авагдсан хэргийн газрын үзлэг, фото зургийн үзүүлэлтээр цогцосны зураг /3/, дампны мөрийг бэхжүүлсэн зураг /3,4/, тээврийн хэрэгсэл гарч явсан мөр /13/, дампны зүүн хойд дугуй /17, 18/, тээврийн хэрэгсэлд тосолгоо хийж байсан гэх хэсгийг харуулсан зураг /21/ зэрэг нь хохирогчийг машины доор байж байхдаа дайруулсан болохыг нотлож байна гэж үзэв. Эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг өмгөөлөгч гаргаагүй тул шүүх эдгээрийг үнэлж дамп хөдлөхөд хохирогч дайрагдаж амь нас нь хохирсон шалтгаант холбоотой байна гэж дүгнэв. Түүнчлэн шүүгдэгч Г.Содхүү нь 49-49 ТТА улсын дугаартай МТ дамп 86 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан болох нь өөрийнх мэдүүлэг, Дампын оперотороор ажилд авсан тухай “Мост майнинг” ХХК-ний захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 18/б/236 дугаарт тушаал, “Мост майнинг” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн № 19/680 дугаарт албан тоот зэргээр тогтоогдсон байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэж заажээ. Хуулийн энэ заалт нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй эсэхээс үл хамаарч уг тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг жолооч гэж ойлгохоор хуульчилсан байна. Харин шүүгдэгч Г.Содхүү нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын 756006 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй болох нь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад, шинжээч Б.Батцэвэрийн 2019 оны 06 сарын 05-ны өдрийн “...Жолооч Г.Содхүү нь тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын 756006 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэсэн 62 дугаарт дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...дамп жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, 7 хоног сургагч багш дагалдаад намайг дамп барьж болно гэхээр нь дампны жолоочоор ажилд ороод 8 сар л болж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх, 3.7а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх...осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн үүргээ зөрчсөн байна гэж үзэв. Харин осол гарахад хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05-092/027 дугаартай “...Осолдогч Т.Доржсүмбэ нь асаалттай машины доогуур жолоочид мэдэгдэлгүй орж мөн урьдчилан сэргийлэх, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавилгүйгээр машинд тосолгоо хийж байсан нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт, гэрч Ц.Мөнхцэдэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр тосолгоо хийгээд байсан залуу хэлэхгүй машин доогуур орчихоод байдаг байсан, хэд хоногийн өмнө тэр залуу намайг түлш аваад байж байхад машин доогуур орчихсон тосолгоо хийж байсан, тэгэхдээ надад хэлээгүй бөгөөд би машинаа арчихдаа тэр залууг доор байгааг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Доржсүмбэ нь...удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн дадлага хийж байсан, манай үндсэн ажилтан байгаагүй, тиймээс өдөр бүр хийх ажлын тогтсон хуваарь байгаагүй...Тухайн өдөр талийгаач нь зааварчилгаа авалгүйгээр машин доогуур орсон байсан. Уг нь авто засварын гражид цэвэрлэгээ хийх байсан, уг нь зааварчилгаа авсны дараа ажилд гарах байсан... яг тосолгоо хийнэ гэсэн ажил үүргийн хуваарь гаргаагүй байсан...” гэсэн мэдүүлэг, “Мост майнинг” ХХК-ний нийт ажилчдын мөрдөх аюулгүй ажиллагааны журмын 2.1-д: Энэхүү журмыг Айл баян уурхайн нийт ажилтан, албан хаагч нар, тус уурхайд ажил үүрэг гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын ажилтан, их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дадлага хийж буй оюутан сурагч нар дагаж мөрдөнө”, 3.5-д: “Ажилчид нь зөвхөн өөрсдийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан буюу тухайн ажил хариуцсан ээлжийн мастерийн нарядаар өгсөн ажлыг гүйцэтгэнэ. Нарядын бус ажил хийхийг хатуу хориглоно” гэсэн заалт зэргээр тогтоогдож байна гэж үзсэн болно.
Түүнчлэн “Мост майнинг” ХХК нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түүний үйл ажиллагаа явуулдаг “Айл баян” уурхайд үйлдвэрлэлийн осол гарсан болох нь Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05-092/027 дугаартай ““Мост майнинг” ХХК нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “тавиас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна”, Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн дадлага хийх 3 талт гэрээний 2.2.1-д “Байгууллага нь инженер техникийн ажилтан болон эрх бүхий ажилтныг томилон дадлага удирдах буюу сургагч багшаар ажиллуулна, мөн гэрээний 2.2.3-д “Дадлага хийж буй суралцагчид ажил эхлэх болон ажлын байран дахь давтан зааварчилгааг ээлж солигдох бүрт нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмссөн эсэхийг шалган ажлыг эхлүүлнэ” гэсэн заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS 4969:2000-ийн 4.9-д /ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ гэж заасны дагуу нийт ажилчдад Мост майнинг ХХК-ний инженер аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгч байсан боловч тухайн өдөр дадлага хийж байсан осолдогч Т.Доржсүмбэд зааварчилгаа өгөөгүй байна гэсэн дүгнэлт, хавтаст хэргийн 82-83 дугаарт “Мост майнинг” ХХК-ний захирал Д.Мөнхбатын гэрчээр өгсөн: “...тухайн үед дадлагажуулагч багш тушаалааар томилоогүй байсан хэдий ч амаараа олон жил ажилласан туршлагатай хүнийг дагалдуулан ажиллуулж байсан юм...яг манай ХХК-ний зүгээс талийгаачид багш тушаалаар томилж өгөөгүй гэдгээрээ буруутаж байх шиг байна...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Харин энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Содхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болон шүүгдэгч Г.Содхүүгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж түүнд ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ял шийтгэл оногдуулахдаа болгоомжгүй үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх хүсэлт гаргасныг улсын яллагчийн зүгээс эсэргүүцэж нэмэлт тайлбар гаргаагүй тул талуудын саналыг харгалзан шүүгдэгч Г.Содхүүгийн үйлдсэн гэмт хэрэг нь хэтэрхий болгоомжгүйгээр үйлдэгдсэн тул гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзсэн болно. Хохирогч Э.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Мост майнинг ХХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөг өгсөн. Мөн талийгаачийн оршуулганы зардлыг бүтэн даасан, 2019 оны 06 дугаар сарын 01-нд хүүхдүүдээ баярлуулаарай гээд 1 000 000 төгрөг, талийгаачийн ажиллаж байх үеийн цалин гэж 900 000 төгрөг өгсөн, манай гэр бүлийн зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Г.Содхүү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Г.С нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Содхүү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Содхүүд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэзааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА