Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч П.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч 2022 оны 0******* дүгээр сарын *******7-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* дүгээр баг, Төмөр замын 3******* дүгээр байр, № 0******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний ******* дүгээр ангид ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт . /РД:МЗ62*********************9/

Шүүгдэгч П. нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний ******* дүгээр ангийн ээр ажиллаж байхдаа 202******* оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр *******7 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус нийгэмлэгийн Үнэгт зөрлөгийн 2 дугаар замын зорчигчийн нам тавцанг солих ажлыг ахалж гүйцэтгэх үедээ өөрийн хариуцуулан ажиллуулсан эд хөрөнгө болох *******30*******0*******40*******-2*******0*******04 дугаарын бүртгэлтэй *******2 ширхэг зорчигчийн тавцанг завшиж иргэн С. худалдан Улаанбаатар төмөр замд *******953*******0 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.ын өгсөн ..... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд маань үнэн зөв. Иймд дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн өзвөшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Уг хавтан нь Улаанбаатар төмөр замын Үнэгт зөрлөгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд *******30*******0*******40*******-2*******0*******04 дугаарын үнэгт суудлын тавцан нэртэйгээр *******7*******94274 төгрөгийн үнэлгээтэй бүртгэгдсэн байдаг. Тухайн засварын ажил явагдаж дууссаны дараагаар ашигалах боломжгүй хавтангуудыг үндсэн хөрөнгөөс хасах акт үйлдэх ёстой байдаг. Гэтэл П. нь үндсэн хөрөнгөөс хасах акт үйлдээгүй байх үед бусдад *******2 ширхэг хавтан зарсан байсныг Улаанбаатар төмөр замын үнэгт өртөөний дарга Б. нь өртөөний даргадаа хэлж улмаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг /Хх-н *******4 дүгээр хуудас/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 202******* оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр буюу бямба гаригийн өглөө УБТЗ-ын Барилга ашиглалтын ******* дүгээр ангид ажилладаг ах манай дэлгүүрийн үүдэнд тааралдаад хуучин зорчигчийн хавтангуул байна чи худалдаж авах уу нэг ширхэг хавтанг 30000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь Үнэгт өртөөн дээр ирээд үзэхэд дэлгүүрийн үүдэнд тавьчихвал болмоор хавтангууд байхаар нь авъя гэж хэлээд явсан. Тэгээд өдөр нь хавтан ачих унаа хөөцөлдөж яваад үдээс хойш *******7 цаг өнгөрсөн байсан байх Үнэгт өртөөн дээр баз хүргэн отгонболдын улсын дугаарыг нь мэдэхгүй байна Зил-*******3******* маркийн ачааны автомашинтай ирээд тэд нарын кранаар өргүүлж  *******5 ширхгийг худалдаж авна гэж яриад автомашин нь даахгүй болохоор *******2 ширхэг хавтан ачиж аваад дэлгүүрийн гадна буулгасан юм. Үлдсэн 3 ширхгийг нь авч амжаагүй байсан юм .... Тэр өдөр буюу 202******* оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр миний эхнэр Ч. ХААН банкны данснаас Д.Энх-Амгалан гэх хүний ХААН банкны 5044*********************4 гэсэн дугаарын дансанд 450000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Улаанбаатар төмөр зам нь Орос улс Монгол улс хоёр хувь нийлүүлсэн нийгэмлэг юм. Хэрэв үндсэн хөрөнгийн ашиглдалтын хугацаа дууссан эвдэрч цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдож байгаа бол тухайн үндсэн хөрөнгийг хариуцаж байгаа албан тушаалтан нотломжийн хамт удирдлагад танилцуулж байгууллагын үндсэн хөрөнгө актлах комисс томилогдож шийдвэрлэх ёстой. Албан тушаалтан өөрийн дураар зарж борлуулах устгаж болохгүй гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/

Гэрч Д.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Орой *******8 цаг билүү *******9 цагийн үед өдөр ахтай юм ярьж байсан эрэгтэй хүн Зил-*******3******* маркийн автомашинтай бид нарын ажил хийж байгаа газарт ирсэн. Удалгүй бид нар дээр ах ирээд *******5 ширхэг хавтанг тэр автомашинд кранаар өргөөд ачиж өг гэж хэлэхээр нь бид нар *******2 ширхэг хавтан ачиж өгөөд явуулсан. Үлдсэн 3 ширхэг хавтанг ачих гэтэл тухайн Зил-*******3******* маркийн автомашинд багтахгүй байсан юм. Тэгээд над дээр ирээд чи дансны дугаараа өгчих энэ хүнд *******5 ширхэг хавтан зарсан мөнгө болох 450000 төгрөгийг шилжүүлж авах гэсэн юм гэж хэлэхээр нь би өөрийн ХААН банкны 5044*********************4 дугаарын дансыг өгөхөд ******* цагийн дараа миний данс руу 450000 төгрөг шилжиж орж ирсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 29 дүгээр хуудас/

Улаанбаатар төмөр замын Үнэгт зөрлөгийн дарга Б.ы бичгээр гаргасан өргөдөл /Хх-н 2 дугаар хуудас/

Вэндо ХХК-ний 202******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн В2*******-0******* дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /Хх-н 44-5******* дүгээр хуудас/

Шүүгдэгч П.ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 62 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч П. нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний ******* дүгээр ангийн ээр ажиллаж байхдаа 202******* оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр *******7 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус нийгэмлэгийн Үнэгт зөрлөгийн 2 дугаар замын зорчигчийн нам тавцанг солих ажлыг ахалж гүйцэтгэх үедээ өөрийн хариуцуулан ажиллуулсан эд хөрөнгө болох *******30*******0*******40*******-2*******0*******04 дугаарын бүртгэлтэй *******2 ширхэг зорчигчийн тавцанг завшиж иргэн С. худалдан Улаанбаатар төмөр замд *******953*******0 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч П. нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох  Улаанбаатар төмөр замын Үнэгт зөрлөгийн үндсэн хөрөнгө *******30*******0*******40*******-2*******0*******04 дугаарын бүртгэлтэй *******2 ширхэг зорчигчийн тавцанг бусдад зарж борлуулан завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт .... Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 450000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            *******.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан П.ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П. нь 2700000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П. нь 2700000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.