| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0330/Э |
| Дугаар | 2020 10 16 2020/ШЦТ/329 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2020 10 16 2020/ШЦТ/329
2020 10 16 2020/ШЦТ/329 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн Улсын яллагч С.Алтай Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчууд овогт Доржготовын Алтансэлэнгэ, Еншүү овогт Хасбаатарын Энхцэцэг нарт холбогдох 2021004980348 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, эмэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хүлэмжийн 10-01 тоотод оршин суух, ял шийтгэл, гавъяа шагналгүй, Тайчууд овогт Доржготовын Алтансэлэнгэ /РД: *******/ Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, эмэгтэй, 40 настай, 2 бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хүлэмжийн 24 тоотод оршин суух, ял шийтгэл, гавъяа шагналгүй, Еншүү овогт Хасбаатарын Энхцэцэг /РД: ЖЖ80102105/ Шүүгдэгч Доржготовын Алтансэлэнгэ нь бүлэглэн ашиг олох зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс байгалын ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын 99 кг үндсийг түүж, бэлтгэн, тээвэрлэж, худалдахыг завдаж байгаль экологид 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Хасбаатарын Энхцэцэг нь бүлэглэн ашиг олох зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс байгалын ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын 99 кг үндсийг түүж, бэлтгэн, тээвэрлэж, худалдахыг завдаж байгаль экологид 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэв. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв. Шүүгдэгч Д.Алтансэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн үеэл дүү *******ийн хамтаар түүний 3 төрсөн дүү Энхманлайгийн эзэмшлийн мотоциколтой аймгийн төвөөс баруун тийш 30 км Булган сумын нутагт очсон. Ингээд бид хамтдаа 6 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж, бэлтгэсэн...аймгийн төвд гэртээ авчирсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/ Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн үеэл эгч Д.Алтансэлэнгийн хамтаар дүү Энхманлайгийн эзэмшлийн мотоциколтой аймгийн төвөөс баруун тийш 30 км Булган сумын нутагт очсон. Ингээд бид хамтдаа 6 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж, бэлтгэсэн. Бэлтгэсэн үндэсээ аймгийн төвд эгч Д.Алтансэлэнгийн гэрт байрлуулсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хурааж авсан. Үндэс түүхэд бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/ Гэрч Г.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Шүр захын баруун урд талд замын хажууд зогсож байхад 40 орчин насны хар өмд, хар фудволктой эмэгтэй хүн над руу ирээд үндэс авч байгаа хүн байна уу гэж асуухаар нь би зөвшөөрөлтэй юм байлгүй гэж бодоод 1 кг нь 9500 төгрөгөөр авна хэлсэн. Ингээд тухайн эмэгтэйн гэр рүү очоод зарах гэж байгаа үндсийг нь үзэх гэтэл цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/ Гэрч Э.Энхманлайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Матад сум руу явах гэж байхад ******* эгч над руу залгаад эгчдээ мотоциклоо түр хэрэглүүлэх боломж байна уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Надад хэлэхдээ эгч нь ажилтай байна гэхээс өөр тодорхой зүйл хэлээгүй. Миний мотоцикл Даюун маркийн хуучин мотоцикл байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/ Иргэний нэхэмжлэгч М.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулвал миний зүгээс болон сум орон нутгийн зүгээс гаргах гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/ Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Сарангийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №12-04-325-18 тоот дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлийн 4056 дугаартай гомдол, мэдээлэлд шалгагдаж байгаа уг ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд 4 тархсан Майлцтан овгийн “Дэрэвгэр жиргэрүү” /Saposhikovia divaricate /Turz./ Schischk/ ургамал байна. 2. Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” ЗГ-ын 1995 оны 153-р тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Монгол орны ховор ургамлын жагсаалтад “Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь орсон болно. 3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар “Экологи-эдийн засгийн үнэлгээ”-г баталсан бөгөөд 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний үнэлгээг 50000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “иргэн, аж ахуй нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүнийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологиэдийн засгийн үнэлгээний дагуу “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцно...” гэжээ. /хх-ийн 95 дугаар тал /, -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-10 дугаар тал/ -Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар тал/ -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-тйн 14-15 дугаар тал/ - Хураан авсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай /хх-ийн 18-19 дүгээр тал/ -Хэрлэн сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61 дүгээр тал/ -Иргэний үнэмлэхийн лавлаагааны хуулбар /хх-ийн 49, 53 дугаар тал/ -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 55 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. 5 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухай хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч *******, ******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно. Нэг: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн ашиг олох зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс байгалын ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын 99 кг үндсийг түүж, бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Отгонбаатар, иргэний нэхэмжлэгч М.Оюунбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Сарангийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №12-04-325-18 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийн улмаас 4.950.000 /дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. 6 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******, ******* нарын хууль бусаар бэлтгэсэн 99 кг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 24.750.000 төгрөг гэж тооцов. Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв. 7 Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан DAYUN маркийн улсын дугааргүй мотоцикл нь гэрч Э.Энхманлайгийн эзэмшлийнх болох нь гэрч Э.Энхманлай, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 хэсэгт зааснаар Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох Хэрлэн сумын эд зүйлийн комиссын үнэлгээгээр үнэлэгдсэн 200.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 100.000 төгрөг гаргуулж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 99 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг тогтоол хүчин болмогц зарж борлуулан улсын орлого болгохыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Алтансэлэнгийн *******, *******ийн ЖЖ80102105 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэх нь зүйтэй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 6 шуудайгаар савласан /тухайн үеийн 99 кг/ дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа болно. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Тайчууд овогт Доржготовын Алтансэлэнгэ, Еншүү овогт Хасбаатарын Энхцэцэг нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгалын ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тайчууд овогт Доржготовын Алтансэлэнгэ, Еншүү овогт Хасбаатарын Энхцэцэг нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэргийн улмаас байгаль экологид 24.750.000 төгрөгийн /ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 4.950.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч *******эс 12.375.000 төгрөг, шүүгдэгч *******ээс 12.375.000 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 99 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хурааж, улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Dayun маркийн мотоциклийн үнэ болох 200.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* 9 нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 100.000 төгрөг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай. 7. Эд мөрийн баримтаар хураагдсан 6 шуудайгаар савласан /тухайн үеийн 99 кг/ дэрэвгэр жиргэрүү ургамлыг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/666 дугаартай шүүгчийн захирамжаар Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн болохыг дурдсугай. 8. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Алтансэлэнгийн *******, *******ийн ЖЖ80102105 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээр хэвээр үргэлжлүүлэхийг