| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/1056/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1087 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1087
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн, улсын яллагч Т.Болор-Эрдэнэ, шүүгдэгч Л.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Х овогт Л-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0485 11201 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Х овогт Л-н У нь Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Зам гүүрийн техникч мэргэжилтэй, 2020 оны 6 дугаар сараас “Улаанбаатар Принт” ХХК-д техникчээр ажиллаж байгаа, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хххх тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Л.У нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө 04 цаг 27 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Hero” энтертайнментийн гадна зогсоолоос 2 иргэн Э.Бгийн эзэмшлийн 60-26 УБЯ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Премио” маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, Э.Бгийн зөвшөөрөлгүйгээр авч яван 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан; -Мөн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Hero” энтертайнментийн гадна зогсоолоос иргэн Э.Б-гийн эзэмшлийн 60- 26 УБЯ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Премио” маркийн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явахдаа уг тээврийн хэрэгсэл дотор байсан Г.М-ын орлогын бэлэн 1.431.613 төгрөг, жолооны үнэмлэх, “Худалдаа хөгжлийн банк”-ны карт, бор өнгийн арьсан түрийвч, Э.Б-гийн жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг нийт 1.519.913 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Г.М-д 1.459.113 төгрөгийн, Э.Бд 60.800 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Уаас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв. Хоёр.Эрүүгийн 1908 0485 11201 дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд: 1. Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын “Титэм” караокед найз Г.М-, Л.У нарын хамт архи уугаад 2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой 02 цагийн үед “Соёмбо” кино театрын хажууд байх бааранд бүжиглэсэн. Шөнө 03 цагийн үед гарч Г.М-ын хамт такси барьж гэртээ харьсан. Өглөө нь машин дээрээ ирэхэд машин байхгүй байсан. Тэгээд “Hero” энтертайнментийн камерыг шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 04 цагийн үед манай ажлын залуу болох Л.У миний машиныг асаагаад аваад явсан байсан. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй, гэрээр нь 4-5 удаа очиход гэр нь цоожтой байсан. Тухайн өдөр Л.У нь архи уусан боловч их согтуу байгаагүй, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Бид нийт 2 том пиво, 0.75 литрийн нэг шил архи, 2 жижиг лаазтай пивыг зургуулаа хувааж уусан. 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-ний өдрүүдийн хавьцаа Л.Уыг ажил үүрэгтээ хайнга хандаж, зарга мэдүүлдэг гэдэг шалтгаанаар өөр салбар руу шилжүүлсэн юм. Тэрэнд надад өс санасан байж магадгүй. 2019 оны 7 дугаар сард архи ууж байгаад надад уурлахдаа “чаддаг юм бол зайлуулаарай, 3 чи хамгийн их цалинг нь авдаг” гэх мэтээр үг хаяж байсан. Би өөрийнхөө машиныг тус дүүргийн 20 дугаар хороо, “Hero” энтертайнмент, автобус баазын оффисийн гадна зогсоол дээр тавьсан юм. Миний машин 60-26 УБЯ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Премио маркийн тээврийн хэрэгсэл байгаа. Би машиныхаа түлхүүрийг найз Г.М-д өгсөн. Тэгээд Мөнхжаргалын халааснаас унаад байхаар нь Мөнхжаргал Угтахбаярт өгсөн байсан юм байна лээ. Миний машинд найз Мөнхжаргалын улаан хар өнгийн үүргэвчтэй цүнхтэй бэлэн 2.000.000 төгрөг, жолооны үнэмлэх, виза карт байсан. Миний алдсан тээврийн хэрэгсэл Бямбадоржийн Энхмандуул гэх манай ахын хүүгийн нэр дээр байдаг. Би 2017 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймагт нэг залуугаас худалдан авч байсан. Би гомдолтой байна. Машинаа яаралтай олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал), - хохирогчоор дахин 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Би тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 17 дугаар байрны гадна зогсоолоос тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Буянтогтох гэх цагдаагаас бүрэн бүтэн хүлээн авсан. Миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байгаагүй. Миний өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Г.М-ын жолооны үнэмлэх, Худалдаа хөгжлийн банкны виза карт, хүрэн өнгийн арьсан хэтэвч алга болсон байсан. Би машинаа алдсан учир гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал), - хохирогчоор дахин 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед Г.М-, Л.У нарын хамт ажлаа тараад караоке орж пиво уухаар болсон. Ингээд Г.М- “би орлогын мөнгөө тушааж амжаагүй байна, таны машинд мөнгөтэй үүргэвчтэй цүнхээ жолоочийн хажуу талын суудал дээр үлдээчих үү” гэхээр нь би зөвшөөрөөд машинд мөнгөтэй цүнхийг нь үлдээлгэсэн юм. Би машинаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Hero” ХХК-ийн авто зогсоолд цоожилж үлдээгээд түлхүүрээ Г.М-д өгсөн. Бид 1 дүгээр хорооллын “Титэм” караокед орой 20 цагийн үед орж пиво уусан. Г.М- нь “өмдний халааснаас машины түлхүүр унаад байна, чи Бямбасүрэн ахын машины түлхүүрийг цүнхэндээ хийчих” гээд Угтахбаярт өгсөн гэж байсан. Ингээд шөнө 00 цагийн үед караокенаас гараад шөнийн цэнгээний газарт орж байж байгаад 02 цаг 30 минутын орчимд явах гэсэн чинь Угтахбаяр зугтаж гүйгээд олдохгүй байсан. Тэгээд би Мөнхжаргалыг аваад таксинд суугаад явсан. Би өөрийн машиныг Угтахбаярт авч явах зөвшөөрөл өгөөгүй. Л.У нь миний машиныг унаж хэрэглэх, захиран зарцуулах эрхгүй. Би машинаа согтуу барихгүй гээд такси бариад 4 дүгээр станцын баруун талаас Угтахбаярыг авахад “та машинаа яасан юм бэ” гэхээр нь би “ажлын гадаа “Hero” ХХК-ийн авто зогсоолд үлдээсэн” гэж хэлсэн. 2019 оны 9 дүгэээр сарын 12-ны өглөө ажил дээрээ ирээд Г.М-аас машины түлхүүрээ авъя гэхэд Г.М- “шөнө бааранд байхдаа Угтахбаярт өгсөн” гэж хэлэхээр нь би машинаа 4 тавьсан зогсоол дээр очиж харахад машин байхгүй байсан. Тэгээд Угтахбаярыг ажилдаа ирэхийг хүлээсэн боловч ирээгүй болохоор нь Г.М-ын хамт Угтахбаярын гэрт очиход байгаагүй. “Hero” ХХК-ийн хяналтын камерыг шүүж үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цаг 26 минутад хар өмд, цагаан цамц өмссөн Угтахбаяр ганцаараа такси барьж ирээд миний машиныг асаагаад унаж явж байгаа бичлэг байсан. Г.М- надад анх орлогын 2.000.000 төгрөг байсан гэж хэлсэн ба сүүлд ажил дээр санхүүгийн албатай тооцоо нийлэхэд 1.475.000 төгрөгийг үлдээсэн байна гэж хэлсэн. Угтахбаяр миний машиныг авч яваад буцааж өгөхөд миний машинаас алга болсон эд зүйл байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар тал), 2. Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Байгууллагын орлогын 2.000.000 төгрөгийг Э.Б ахын машинд байгаа гэдгийг Л.У мэдэж байсан. Л.Ут Э.Бгийн машины түлхүүрийг өгөхдөө “миний орлогын мөнгө байгаа шүү, миний халааснаас унаад байна, чи цүнхэлчих” гэж хэлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгууллага дээр тооцоо хийхэд 1.475.000 төгрөг байсан. Би өмнө 2.000.000 төгрөг гэж барагцаалаад хэлсэн байсан юм. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын “Титэм” караокед найз Э.Б, Л.У нарын хамт архи уусан. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны 02 цагийн үед Соёмбо кино театрын хажууд байх бааранд орж бүжиглэж байгаад шөнө 03 цагийн үед гарч Бямбасүрэнгийн хамт такси бариад гэртээ харьсан. Э.Б ажил дээрээ 09 цагт ирээд “машины түлхүүр яасан бэ” гэхээр нь би “өмднөөс унаад байхаар нь Угтахбаярт өгсөн” гэж хэлсэн. Тэгтэл Э.Б “машин байхгүй байна, Угтахбаяр унаад харьчихсан юм байхдаа” гэж ярьж байсан. Тэр өдөр манай байгууллагын менежер орлогын мөнгөө нэхээд байсан. Бид Угтахбаяр руу залгаад, гэрт нь очиход гэртээ байгаагүй. Л.У тэр өдөр Э.Бгийн машинд байсан 1.475.000 төгрөгийг аваад явсан байсан. Би тэр өдөр байгууллагын мөнгийг тушаах гэсэн боловч банк хаасан байсан, өглөө кассчиндаа өгөх гэж байсан юм. Би тухайн мөнгийг өөрөөсөө гаргаж өгсөн. Уг мөнгөнөөс гадна иргэний болон жолооны үнэмлэх, Худалдаа хөгжлийн банкны виза карт, хүрэн өнгийн арьсан хэтэвч зэргийг алдсан. Би гомдолтой байна. 1.475.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дүгээр тал), -хохирогчоор дахин 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бямбасүрэнгийн машинд цүнхтэй 1.475.000 төгрөгийг үлдээсэн байна. Бааранд байхад миний өмдний халааснаас Бямбасүрэнгийн машины түлхүүр унаад байхаар нь би Угтахбаярт цүнхэндээ хийчих гээд өгсөн. Угтахбаяр нь Бямбасүрэнгийн машинд мөнгө байсныг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал), 5 3. Хохирогч “Нано интернэйшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхдуулалын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...“Нано интернэйшнл” ХХК-ийн барааны түгээгч Г.М- нь орлогын 1.431.613 төгрөгийн хохирол учруулсан байсныг түгээгч Г.М- нь төлж барагдуулсан. Одоо манай байгууллагын зүгээс Г.М-, Л.У нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дүгээр тал), 4. Гэрч Г.Дугарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрэн сурвалжлах албанаас цагдаагийн дэд хурандаа над руу утсаар яриад “2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 60-26 УБЯ улсын дугаартай Тоёота Премио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ланцай овогтой Угтахбаярыг торгосон байна, хаашаа явсныг нь санаж байна уу” гэж асуухаар нь би “санахгүй байна, төв зам дээр торгосон байна” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 дугаар байрны автомашины зогсоол дээр зөв талын хойд дугуй нь хагарсан зогсож байхаар нь тухайн өдөр тасгийн ахлах, цагдаагийн хошууч Б.Түмэнбаярт мэдэгдэж, 2 хоног олон нийтийн цагдаагийн ажилтан Бархас харж хоносон. Зөрчлийн тухай хуулийн 14.7.20-д зааснаар хамгаалах бүс хэрэглээгүй гэсэн заалтаар 20.000 төгрөгөөр торгосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал), 5. Гэрч Б.Энхмандуулын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 29- ний өдөр өгсөн:“...60-26 УБЯ улсын дугаартай хар өнгийн Premio маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, хамаатны ах Э.Бгийн эзэмшлийн машин байгаа юм. Тухайн үед ах Бямбасүрэнд ажлаас нь чөлөө өгөхгүй байсан учир намайг уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих гэхээр нь шилжүүлж авсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал), 6. Гэрч Б.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Ланцай овогтой Угтахбаяр, Гантөмөр овогтой Мөнхжаргал, Эрдэнэ овогтой Бямбасүрэн нар нь “Нано интернэйшнл” ХХК-д бараа түгээгч албан тушаалд ажиллаж байхдаа өдрийн орлогоо компанийн дансанд тушаадаг юм. Түгээгч нарын орлогын мөнгийг нягтлан бодогч нар шалгаж тооцоо нийлдэг. “Нано интернэйшнл” ХХК-д 1.431.100 төгрөгийн хохирол учирсаныг Г.М- төлж барагдуулсан. Манай компанийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр тал), 6 7. Гэрч Я.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 03- ны өдөр өгсөн: “...Түгээгч Г.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн барааны орлогын 1.431.613 төгрөгийг “Нано интернэйшнл” ХХК-ийн дансанд тушаах байсан орлогын мөнгийг хамт ажилладаг байсан хүний машинаас алдсан гэж байсан. Г.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр орлогын 1.431.613 төгрөгийг тушаах байсан юм. Манай компанийн түгээгч нар өдөрт 2-3 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч гараад, өдрийн 2.000.000 орчим төгрөгийг компанийн дансанд тушаадаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дугаар тал), 8. Шүүгдэгч Л.Уын мөрдөн шалгах ажиллагаанд: -гэрчээр 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн“...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ...19 цагийн орчим Г.М- над руу залгаад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Автобус 2-ын баазын хашаанд байна, хүрээд ир, хамт жаахан юм ууя” гэхээр нь очиход тэд архи ууж байсан. 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Титэм” караокед очиж хамт архи пиво уусан. Караокед байхад Г.М- надад Э.Бгийн машины түлхүүрийг “би хаячихаж магадгүй, чи цүнхэндээ хийчих” гэхээр нь би түлхүүрийг нь авсан. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны 23 цагийн үед караокенаас гараад “Соёмбо” кино театрын хажууд байх бааранд орж бүжиглэж, пиво ууж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн орчимд баарнаас гарсан. Би такси бариад гэртээ харих гэж явж байгаад цүнхээ нээж үзэхэд Бямбасүрэнгийн машины түлхүүр байхаар нь машиныг нь унаад харьчихъя гэж бодоод Автобус-2 баазын хашаанд тавьсан Э.Бгийн эзэмшлийн 60-26 УБЯ улсын дугаартай Тоёота Премио маркийн машиныг жолоодоод гэр рүүгээ харьсан. Шөнө 04 цагийн үед гэртээ ирээд байж байгаад гэнэт Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймгуудаар очиж үзье гэж бодоод тус машинаар гарсан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 цагийн орчимд 22-ын товчоогоор гараад замын хажууд машиндаа унтсан. Өглөө нь 11 цагийн үед сэрээд машины урд сандал дээр ногоон цүнх байхаар нь нээгээд үзэхэд мөнгөний паск байсан, нээж үзэхэд 1.292.530 төгрөг байсан. Би байгууллагын тэр өдрийн орлого болох 830.000 төгрөгөөр 22-ын товчоон дээрээс бензин хийж банкаа дүүргэсэн. Замдаа Төв аймгийн Эрдэнэсант сум, Баянхонгор аймагт хоол идээд, Баянхонгор аймгийн Бөмбгөр суманд очиж машиндаа хоносон. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн үед сэрээд цааш Говь-Алтай аймагт 13 цагийн үед очиж Алтай зочид буудалд 2 хоног байрласан. 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн төвөөр явж байгаад замын цагдаад хамгаалах бүс зүүгээгүй гэх шалтгаанаар 20.000 төгрөгөөр торгуулсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цагийн үед цагаан 5 давхар байрны урд талын зогсоол дээр машиныг нь түгжиж орхиод Алтай зочид буудалд 2, Завхан аймагт 4, Увс аймагт 2 , Ховд аймагт 4 хоносон. Тэндээс замын унаагаар 2019 оны 9 дүгээр сарын 7 сүүлээр Улаанбаатар хотод ирж “Өргөө” кино театрын ард байх 25 цаг нэртэй зочид буудалд 3 хоносон. Тэрнээс хойш өөрийн гэртээ байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манайд аав, ах хоёр ирээд “цагдаагаас чамайг эрэн сурвалжилж байна, яаралтай очиж уулз” гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө би танай цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Надад тухайн тээврийн хэрэгслийг хулгайлъя гэсэн бодол байгаагүй. Би юу ч бодолгүйгээр аваад явсан. Э.Бгийн машинд байсан Г.М-ын байгууллагын орлогын 1.292.530 төгрөгийг би баруун таван аймаг руу явахдаа бензин, буудал, хоолны зардал гээд үрээд дуусгасан. Улаанбаатар хотод ирэхдээ 800.000 төгрөгтэй ирсэн. Мөн адил үрээд дуусгасан. Одоо надад тэр машинд байсан мөнгөнөөс нэг ч төгрөг үлдээгүй. Би хохирлоо төлнө. Мөн Э.Бгийн машины түлхүүр надад байгаа учир тэрийг нь буцааж өгч, тэр хоёроос уучлалт гуйх болно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал), -яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “...Би ...өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Би хохирогчид учруулсан хохирлоос төлөөгүй, төлж барагдуулахаа илэрхийлж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 225-226 дугаар тал), 9. 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгээс буулгасан гэрэл зураг (хавтаст хэргийн 185-188 дугаар тал), 10. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 170 дугаартай “... “Тоёота Премио” маркийн тээврийн хэрэгслийн үнийг 4.000.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 89-90 дүгээр тал), 11. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2302 дугаартай “... “иргэн Г.М-ын жолооны үнэмлэхийг 12.500 төгрөгөөр, Худалдаа хөгжлийн банкны картыг 5.000 төгрөгөөр, бор өнгийн арьсан хэтэвчийг 10.000 төгрөгөөр, нийт үнийг 27.500 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 206-207 дугаар тал), 12. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2301 дугаартай “...”иргэн Э.Бгийн цахим үнэмлэхийг 48.300 төгрөгөөр, жолооны үнэмлэхийг 12.500 төгрөгөөр, нийт үнийг 60.800 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 211-212 дугаар тал), 13. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, 17 дугаар байрны урд автомашины зогсоол дээр байх 60-26 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг хохирогч Э.Бд 8 хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 37-38, 41-42 дугаар тал), 14. “Тоёота Премио” маркийн 60-26 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр Бямбадоржийн Энхмандуул бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, бүртгэх маягт (хавтаст хэргийн 91- 92, 99-100 дугаар тал), 15. “Монос Хаус Холд” ХХК /Нарантуяа Батбаатар/-ийн дансны хуулга (хавтаст хэргийн 136-149, 152-163 дугаар тал), “Нано Интернэйшнл” ХХК-ийн дансны хуулга (хавтаст хэргийн 150 дугаар тал), Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: 16. Шүүгдэгч Л.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 117 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 96 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 116 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 120 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 122-123 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 125 дугаар тал), түүний “Хаан банк, “Худалдаа хөгжлийн банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 168-176, 178 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Ут холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Л.У нь иргэн Э.Бгийн эзэмшлийн 60-26 УБЯ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Премио” маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч яван 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явахдаа уг тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг 9 гаргасан ба, шүүгдэгч Л.У нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч Л.У нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө 04 цаг 27 минутад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Hero” энтертайнментийн гадна зогсоолоос иргэн Э.Бгийн эзэмшлийн 60-26 УБЯ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Премио” маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, Э.Бгийн зөвшөөрөлгүйгээр авч яван 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан; -Мөн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Hero” энтертайнментийн гадна зогсоолоос иргэн Э.Бгийн эзэмшлийн 60- 26 УБЯ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота Премио” маркийн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явахдаа уг тээврийн хэрэгсэл дотор байсан иргэн Г.М-ын орлогын бэлэн 1.431.613 төгрөг, жолооны үнэмлэх, “Худалдаа хөгжлийн банк”-ны карт, бор өнгийн арьсан түрийвч, иргэн Э.Бгийн жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг нийт 1.519.913 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Г.М-д 1.459.113 төгрөгийн, Э.Бд 60.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: -Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...машин дээрээ ирэхэд байхгүй байсан. ...“Hero” энтертайнментийн камерыг шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 04 цагийн үед манай ажлын залуу болох Л.У миний машиныг асаагаад аваад явсан байсан. ...Миний машин 60-26 УБЯ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Премио маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би машиныхаа түлхүүрийг найз Г.М-д өгсөн, Мөнхжаргалын халааснаас унаад байхаар нь Мөнхжаргал Угтахбаярт өгсөн байсан юм байна лээ. Миний машинд найз Мөнхжаргалын улаан хар өнгийн үүргэвчтэй цүнхтэй бэлэн 2.000.000 төгрөг, жолооны үнэмлэх, виза карт байсан.. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал), 10 -түүний хохирогчоор дахин өгсөн “...Би тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 17 дугаар байрны гадна зогсоолоос тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Буянтогтох гэх цагдаагаас бүрэн бүтэн хүлээн авсан. ...иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Г.М-ын жолооны үнэмлэх, Худалдаа хөгжлийн банкны виза карт, хүрэн өнгийн арьсан хэтэвч алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал) болон дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар тал), -Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.Ут Э.Бгийн машины түлхүүрийг өгөхдөө “миний орлогын мөнгө байгаа шүү, миний халааснаас унаад байна, чи цүнхэлчих” гэж хэлсэн. ...байгууллага дээр тооцоо хийхэд 1.475.00 төгрөг байсан.... Э.Б ажил дээрээ 09 цагт ирээд “машины түлхүүр яасан бэ” гэхээр нь би “өмднөөс унаад байхаар нь Угтахбаярт өгсөн” гэж хэлсэн. Э.Б “машин байхгүй байна, Угтахбаяр унаад харьчихсан юм байхдаа” гэж ярьсан. Мөнгийг өөрөөсөө гаргаж өгсөн. ...мөнгөнөөс гадна иргэний болон жолооны үнэмлэх, Худалдаа хөгжлийн банкны виза карт, хүрэн өнгийн арьсан хэтэвч зэргийг алдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дүгээр тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал), -Хохирогч “Нано интернэйшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхдуулалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дүгээр тал), -Гэрч Г.Дугарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...тээврийн хэрэгсэл нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 дугаар байрны автомашины зогсоол дээр зөв талын хойд дугуй нь хагарсан зогсож байхаар нь тухайн өдөр тасгийн ахлах, цагдаагийн хошууч Б.Түмэнбаярт мэдэгдэж, 2 хоног олон нийтийн цагдаагийн ажилтан Бархас харж хоносон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал), -Гэрч Я.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Түгээгч Г.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн барааны орлогын 1.431.613 төгрөгийг “Нано интернэйшнл” ХХК-ийн дансанд тушаах байсан орлогын мөнгийг хамт ажилладаг байсан хүний машинаас алдсан гэж байсан. Г.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр орлогын 1.431.613 төгрөгийг тушаах байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дугаар тал), -Шүүгдэгч Л.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 225-226 дугаар тал), -2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 185-188 дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 170, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2301, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2302 дугаартай дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд (хавтаст хэргийн 89-90, 206-207, 211-212 дугаар тал), -2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Говь- 11 Алтай аймгийн Есөнбулаг сум, 17 дугаар байрны урд автомашины зогсоол дээр байх 60- 26 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг хохирогч Э.Бд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 37-38, 41-42 дугаар тал), “Тоёота Премио” маркийн 60-26 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, бүртгэх маягт (хавтаст хэргийн 91-92, 99-100 дугаар тал),“Монос Хаус Холд” ХХК-ийн дансны хуулга (хавтаст хэргийн 136-149, 152-163 дугаар тал), “Нано Интернэйшнл” ХХК-ийн дансны хуулга (хавтаст хэргийн 150 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр, хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж, гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Л.У нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшил өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, хөл дайх зорилгоор бусдын эзэмшлийн автомашиныг нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Шүүгдэгч Л.У нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Э.Бгийн тээврийн хэрэгсэлд байсан хохирогч Г.М-ын орлогын мөнгө, бичиг баримт болон Э.Бгийн бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байна. Мөн шүүгдэгч Л.У нь хохирогч Г.М-ын орлогын бэлэн 1.431.613 төгрөгийг хулгайлж, “Тоёота Премио” маркийн 60-26 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөө орон нутагт зорчин явахдаа уг машины шатахуун, хоол хүнс бусад хэрэглээнд дээрх мөнгийг зарцуулсан, мөн Э.Бгийн эзэмшлийн машиныг ГовьАлтай аймагт орхиж хаясан байсныг цагдаагийн байгууллага тухайн үед олж тогтоосон байна. 12 Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Уыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан; мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. Мөн Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан. Тоёота Премио маркийн 60-26 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь лавлагаагаар иргэн Б.Энхмандуулын нэр дээр эзэмшигч өмчлөгч бүртгэлтэй байх боловч иргэн Б.Энхмандандуул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “... :“...60-26 УБЯ улсын дугаартай хар өнгийн Premio маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, хамаатны ах Э.Бгийн эзэмшлийн машин бөгөөд Бямбасүрэнд ажлаас нь чөлөө өгөхгүй байсан учир тухайн үед намайг уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих гэхээр нь шилжүүлж авсан. ...” гэж (хх81) мэдүүлснээс үзвэл бүртгэлээр өөр хүний нэр дээр боловч бодитоор иргэн Э.Бгийн хөрөнгө байх тул тус хүнийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй байна. “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь хохирогч Э.Бгийн эзэмшлийн Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр, цахим үнэмлэхийг 48.300 төгрөгөөр, жолооны үнэмлэхийг 12.500 төгрөгөөр; -Хохирогч Г.М-ын жолооны үнэмлэхийг 12.500 төгрөгөөр, Худалдаа хөгжлийн банкны картыг 5.000 төгрөгөөр, бор өнгийн арьсан хэтэвчийг 10.000 төгрөгөөр тус тус үнийг тогтоожээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.Бд Тоёота Премио маркийн 60-26 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна. Иймд шүүгдэгч Л.Уаас нийт 1.519.913 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д эд зүйл болон орлогын бэлэн мөнгө 1.459.113 төгрөгийг, хохирогч 13 Э.Бд эд зүйлийн үнэ 60.800 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. 3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох” гэсэн дүгнэлтийг; шүүгдэгч Л.У нь өөрийн өмгөөлөлдөө “...хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Л.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Л.Уыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан; мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Л.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 4. Бусад асуудлын талаар. 14 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Ут цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”; мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял; - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, ер хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан 15 шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч “Нано интернэйшнл” ХХК-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдэсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уаас 1.519.913 төгрөгийг гаргуулж: -хохирогч Г.М-д 1.459.113 (нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга нэг зуун арван гурав) төгрөгийг, хохирогч Э.Бд 60.800 (жаран мянга найман зуу) төгрөгийг тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА