| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0883/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/897 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/897
2020 12 16 2020/ШЦТ/897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Чинзориг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,
иргэний хариуцагч Ц.Ням-Очир,
шүүгдэгч Ц.Д түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аргал овгийн Ц.Д т холбогдох эрүүгийн 2003003250357 дугаар хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Аргал овгийн Ц.Д , 2000 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 3, эмээ, ахын хамт Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, Сурагчийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо Камилын автобусны буудлын замд 73-.. УНТ улсын дугаартай Тоёота Приус .. маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Гмөргөж, улмаар Б.Г амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг гардаг өдөр би эмээтэйгээ хоёул гэртээ байсан. Эмээ маань хоолгүй өлсөөд байна гэхээр нь би мөнгө хайж ахын халаасыг үзэж байгаад ахын машины түлхүүр байгааг мэдсэн. Эмээ бид хоёр өлсөөд байсан учраас идэх юм олж идэхээр ахын машинаар халтуур хийх санаа төрсөн. Жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хашаа байшингаа зараад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөг өгөх гэсэн боловч “...би наад мөнгөөр чинь яах юм...” гээд аваагүй. Шүүхээс тогтоосон хэмжээнд хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний дүү шүүгдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас амь насаа алдсан. Би Ц.Д оос талийгаачийн оршуулах зан үйлийн зардлыг нэхэмжилсэн. Үүнээс хойш 2 удаа надтай уулзсан. Хашаа байшингаа зараагүй байгаа, хашаагаа надад шилжүүлж өгье, эсвэл зараад мөнгө өгнө гэж яриад таг алга болсон. Сүүлд над дээр 5.000.000 төгрөг барьж ирсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд ямар нэгэн саналгүй...” гэв.
Иргэний хариуцагч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай хашаа байшин зээлтэй байсан. Хашаа байшингаа зарахаар зар тавьсан боловч 2 сарын хугацаанд зарагдаагүй. Учир нь тухайн хашаа байшинд манай эх болон эцэг нас барсан учраас хүмүүс цээрлээд авахгүй байсан тул хүмүүс газрын үнэлгээгээр авна гээд 5.100.000 төгрөгөөр худалдсан. Хашаа байшингаа худалдаад хохирогчийн ар гэрийнх нь хүмүүстэй уулзаад өгөх гэсэн боловч наад мөнгө чинь хэрэггүй гээд аваагүй. Хэрэв хохирлын мөнгийг авна гэвэл одоо өгөх боломжтой. Цаашид шүүхээс тогтоосон хэмжээнд хохирол төлөхөө илэрхийлж байна. Болсон үйл явдалд харамсаж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 05-17/,
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дахин үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 19-24/,
Гэрч Б.Үнь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед би Чингэлтэйн сургуулийн буудлын урд талын хүнсний дэлгүүр орох гээд явж байхдаа найз Д таарсан. Д тэр үед ахынхаа цагаан өнгийн Тоёота ... маркийн машиныг унаад Чингэлтэйн эцэс орж хүн хүргэж өгөхөөр явж байна, машинд суучих гэхээр нь би тэр машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Харин арын суудал дээр 2 хүн сууж байгаа харагдсан. Тэгээд манай машин дээшээ Чингэлтэйн эцэс рүү өгсөөд микрийн эцсийн буудал дээр очоод хүнээ буулгаад буцаад Д гэр рүүгээ харина гээд явсан... /...Чингэлтэйн замаар баруунаасаа зүүн тийш чиглэлтэй замынхаа баруун гар талыг бариад уруудаад Камилын буудлын орчимд явж байхад эсрэг урсгалаас манай машинтай нэг машин зөрсөн, тэр машиныг дөнгөж зөрж өнгөрөнгүүт тэр машины араас буюу замын хойд талаас нэг нэвсийсэн хар юм орж ирээд манай машиныг мөргөх шиг болж түс тас гэсэн хүчтэй чимээ гарсан, дараа нь манай машины ард бас түс гэсэн дуу чимээ гарч манай машин зогссон. Тэгээд машинаас эхлээд Д буугаад машиныхаа урд талаар тойрч байх үед нь би машинаас гараад хартал замын голд нэг хүн зам дээр хэвтэж байгаа харагдсан, харин замын хойд талд цагаан өнгийн Хьюндай .... маркийн машин зүүн тийш харсан байдалтай зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1хх 132-133/,
Гэрч Ц.Днь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 5-р сарын 23-ний өдрийн 20 цаг 50 минутын орчимд би Хьюндай Портер маркийн 10-.. УНГ дугаартай авто машинаа жолоодон Чингэлтэйн эцсийн микрийн зогсоол дээрээс хөдлөөд 7-н буудалд байх гэр рүүгээ очихоор явж байсан. Тэгээд Чингэлтэйн автобусны хуучин эцсийн замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа баруун гар талыг бариад 50-55 км цагийн хурдтай явж байхад миний урд талд цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин мөн баруунаасаа зүүн тийш чигтэй явж байгаа харагдсан. Тэр үед миний машинтай эсрэг урсгалаас нэг хурц гэрэлтэй машин зөрж өнгөрөнгүүт миний урд явж байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин огцом тоормос гишгээд хурдаа хасах үед нөгөө машины зүүн урд хэсэгт нэг хүн мөргөгдөж агаарт эргэлдэх үед би тоормосоо гишгээд урдаа явж байсан машиныг мөргөхгүй гэсэндээ жолоогоо зүүн гар тийш дараад гарах гэтэл тэр цагаан машины зүүн хойд талыг хальт мөргөөд би эсрэг урсгалд орж зогссон. Т нь би машинаасаа буугаад хартал миний машины баруун хойд хэсэгт буюу замын дунд талд нэг хүн зам дээр хөндлөн хэвтэж байгаа харагдсан, харин миний урд явж байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин болохоор замын баруун гар талд зүүн тийш харсан байдалтай зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1хх 135-136/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн №1160 дугаар Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: “...Талийгаач Б.Г цогцост гавлын дагз, баруун, зүүн зулайн заадас, дух яс хүрсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун 1-8-р хавирганы хоёрлосон хугарал, 9,10-р хавирганы хугарал, гялтан хальсны урагдал, баруун уушгины эдийн няцрал, шарх, элэгний няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, баруун атгаал, шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн шаант, тахилзуур ясны хугарал, баруун бугалга, шилбэ баруун тохойнд шарх, баруун чихний дэлбэнд зулгаралт, шарх, баруун чамархай, дух, хамар, баруун мөр, дал, зүүн бугуй, сарвуу, цээж, хэвлий, бүсэлхий.баруун ташаа, гуя, өвдөг, шилбэ, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гарын хуруунд шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед автомашинд мөргүүлснээс үүсэх боломжтой. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5. 2020-05-24-ний 01 цаг 30 минутын цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 4-6 цаг орчим болсон байжээ. 6. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. 7. Химийн шинжилгээгээр цусанд 2.6 промилли, ходоодны шингэнд 7,0 промилли, шээсэнд 2,7 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүчтэй согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1хх 145-156/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн №2687 дугаар дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 73-.. УНТ дугаартай Тоёота Приус .. маркийн автомашины зүүн урд далбанд хонхойлт, зүүн урд гэрлийн бүрхүүлд гарсан хагарал, урд шилний цууралт, урд шилний зүүн хажуу төмөрт хонхойлт, урд хавхлагт хонхойлт хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 202-211/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ч.О 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн магадлагаанд: “...1. Тоёота Приус маркийн 73-.. УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно/-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. ...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. ...Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /2хх 13-16/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх 32/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 30-36/, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /1хх 44/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалын гаргаж өгсөн хохирлын баримт /1хх 46-111/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн ...дугаар хороо Камилын автобусны буудлын замд 73-1... УНТ улсын дугаартай Тоёота Приус ... маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Гмөргөж, улмаар Б.Г амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 05-17/, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дахин үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 19-24/, гэрч Б.Үүлэнсолонгын “...2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед би Чингэлтэйн сургуулийн буудлын урд талын хүнсний дэлгүүр орох гээд явж байхдаа найз Дтой таарсан. Д тэр үед ахынхаа цагаан өнгийн Тоёота Приус маркийн машиныг унаад Чингэлтэйн эцэс орж хүн хүргэж өгөхөөр явж байна, машинд суучих гэхээр нь би тэр машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Харин арын суудал дээр 2 хүн сууж байгаа харагдсан. Тэгээд манай машин дээшээ Чингэлтэйн эцэс рүү өгсөөд микрийн эцсийн буудал дээр очоод хүнээ буулгаад буцаад Д гэр рүүгээ харина гээд явсан... /...Чингэлтэйн замаар баруунаасаа зүүн тийш чиглэлтэй замынхаа баруун гар талыг бариад уруудаад Камилын буудлын орчимд явж байхад эсрэг урсгалаас манай машинтай нэг машин зөрсөн, тэр машиныг дөнгөж зөрж өнгөрөнгүүт тэр машины араас буюу замын хойд талаас нэг нэвсийсэн хар юм орж ирээд манай машиныг мөргөх шиг болж түс тас гэсэн хүчтэй чимээ гарсан, дараа нь манай машины ард бас түс гэсэн дуу чимээ гарч манай машин зогссон. Тэгээд машинаас эхлээд Д буугаад машиныхаа урд талаар тойрч байх үед нь би машинаас гараад хартал замын голд нэг хүн зам дээр хэвтэж байгаа харагдсан, харин замын хойд талд цагаан өнгийн Хьюндай ... маркийн машин зүүн тийш харсан байдалтай зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1хх 132-133/, гэрч Ц.Д “...2020 оны 5-р сарын 23-ний өдрийн 20 цаг 50 минутын орчимд би Хьюндай ... маркийн 10-... УНГ дугаартай авто машинаа жолоодон Чингэлтэйн эцсийн микрийн зогсоол дээрээс хөдлөөд 7-н буудалд байх гэр рүүгээ очихоор явж байсан. Тэгээд Чингэлтэйн автобусны хуучин эцсийн замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа баруун гар талыг бариад 50-55 км цагийн хурдтай явж байхад миний урд талд цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин мөн баруунаасаа зүүн тийш чигтэй явж байгаа харагдсан. Тэр үед миний машинтай эсрэг урсгалаас нэг хурц гэрэлтэй машин зөрж өнгөрөнгүүт миний урд явж байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин огцом тоормос гишгээд хурдаа хасах үед нөгөө машины зүүн урд хэсэгт нэг хүн мөргөгдөж агаарт эргэлдэх үед би тоормосоо гишгээд урдаа явж байсан машиныг мөргөхгүй гэсэндээ жолоогоо зүүн гар тийш дараад гарах гэтэл тэр цагаан машины зүүн хойд талыг хальт мөргөөд би эсрэг урсгалд орж зогссон. Т нь би машинаасаа буугаад хартал миний машины баруун хойд хэсэгт буюу замын дунд талд нэг хүн зам дээр хөндлөн хэвтэж байгаа харагдсан, харин миний урд явж байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин болохоор замын баруун гар талд зүүн тийш харсан байдалтай зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1хх 135-136/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн №1160 дугаар Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Талийгаач Б.Г цогцост гавлын дагз, баруун, зүүн зулайн заадас, дух яс хүрсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун 1-8-р хавирганы хоёрлосон хугарал, 9,10-р хавирганы хугарал, гялтан хальсны урагдал, баруун уушгины эдийн няцрал, шарх, элэгний няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, баруун атгаал, шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн шаант, тахилзуур ясны хугарал, баруун бугалга, шилбэ баруун тохойнд шарх, баруун чихний дэлбэнд зулгаралт, шарх, баруун чамархай, дух, хамар, баруун мөр, дал, зүүн бугуй, сарвуу, цээж, хэвлий, бүсэлхий.баруун ташаа, гуя, өвдөг, шилбэ, зүүн шилбэнд зулгаралт, зүүн гарын хуруунд шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед автомашинд мөргүүлснээс үүсэх боломжтой. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5. 2020-05-24-ний 01 цаг 30 минутын цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 4-6 цаг орчим болсон байжээ. 6. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. 7. Химийн шинжилгээгээр цусанд 2.6 промилли, ходоодны шингэнд 7,0 промилли, шээсэнд 2,7 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүчтэй согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1хх 145-156/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн №2687 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн 73-.. УНТ дугаартай Тоёота Приус ..маркийн автомашины зүүн урд далбанд хонхойлт, зүүн урд гэрлийн бүрхүүлд гарсан хагарал, урд шилний цууралт, урд шилний зүүн хажуу төмөрт хонхойлт, урд хавхлагт хонхойлт хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 202-211/, тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ч.Одсүрэнгийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “...1. Тоёота Приус маркийн 73-.. УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно/-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. ...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. ...Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /2хх 13-16/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Д нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Д ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон оршуулгын зардалд баримтаар нэхэмжилсэн нийт 13.978.765 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангахгүй 2.286.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 11.692.065 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгч Ц.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М 5.000.000 төгрөг төлснийг хасаж үлдэх 6.692.062 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Д т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ямар нэгэн саналгүй гэх зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч Ц.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Шүүх шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аргал овгийн Ц.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Д т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д , иргэний хариуцагч Ц.Н /РД: УШ930509../ нараас 6.692.062 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Яргайтын .. тоотод оршин суух Бүдмаагийн М /РД: ХЗ730209../-д олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 2.286.700 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН