| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1440/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1515 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Л.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б Э.Бад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0226 61483 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 3 дугаар гудамжны
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Л.Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8
дугаар хороо 36-16/а/ тоотод оршин суух иргэн Л.Баасангийн орон байранд нэвтэрч 32 инчийн Монель зурагтыг нь хулгайлан авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э.Б мэдүүлэхдээ: Хохирогч Л.Баасан нь миний ээжийн дүү байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөнгөний хэрэг гараад тэдний гэрт очиход хүн байхгүй байсан, нилээн хүлээж байгаад зурагтыг авч гараад гудамжины хүнд 140.000 төгрөгөөр зарсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллалгаанд хохирогч Л.Баасангийн: …2018 оны 02-р сарын эхээр яг хэдний өдрийг санахгүй байна. Гэрээ онгорхой орхичихоод хойд айл болох Должинсүрэнгийнд ороод цай ууж юм ярьж сууж байгаад 20-30 минут болсон байх. Тэгээд гэртээ ороод иртэл 42 инчийн “Монел” гэдэг зурагт алга болчихсон байсан. Тухайн үед хэн авсан яасанг мэдэхгүй байсан болохоор учраа мэдэхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй. 2017 онд цагаан сарын өмнөхөн авсан. 900.000 төгрөгөөр худалдаж авсан...
... Тухайн үед би гэртээ ганцаараа байж байгаад хойд талын айл руу орж танил эмэгтэйтэйгээ ойр зуурын юм ярьж сууж байгаад 20-30 минут болоод гэртээ орж ирсэн чинь телевиз алга болчихсон байсан. Тухайн үед Э.Быг авсан гэж мэдээгүй, цагдаад дуудлага өгсөн. Манай гэрийн хаалга цоожгүй, хүнгүй байсан. Би гэрээсээ гарахдаа хаалгаа цоожлолгүй хааж орхиод гарсан. Э.Б ирээд телевизорын мөнгө болох 540.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нөхөр бид хоёроос уучлалт гуйсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 61-62 дугаар тал/,
,,, 16.2 , , .
Хэрэгт цугларсан хохирогч, болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээс дүгнэхэд Л.Э.Б нь 2018 оны
Шүүгдэгч Л.Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 36-16/а/ тоотод оршин суух иргэн Л.Баасангийн орон
байранд нэвтэрч 32 инчийн “Монель” загварын зурагтыг нь хулгайлан авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Л.Э.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Л.Э.Б нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нь нэвтрэн орж, эд зүйлийг авсан гэм буруугийн шунахай сэдэлттэй, санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд Прокуророос шүүгдэгч Л.Э.Бын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Л.Баасан нь зурагтны үнэ болох 450.000 төгрөгийг Л.Э.Баас бэлнээр авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон шүүх хуралдааны тов мэдэгдэх үед илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 61-62 дугаар тал/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёроос найман жилийн хорих ял оногдуулхаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Л.Э.Б нь хүнд гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Л.Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...гэх хуульчилжээ.
Шүүгдэгч Л.Э.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ялын доод
хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж шүүгчийн захирамжаар түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна. /хх-н 86-87 дугаар тал/
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ