Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/960

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, улсын яллагч Б.Батсайхан, шүүгдэгч _________ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас ____________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805038471031 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1___________настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Х_______________ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, _____________ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч __________ нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сарана” дэлгүүрийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан иргэн __________ мартаж гээгдүүлсэн бэлэн ___________ төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас__________төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч _________ өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би хүүтэйгээ картаа шалгах гээд Сарана супермаркетийн ATM орсон. Миний урд нэг хүн зогсож байгаад хүүтэйгээ юм ярьж байгаад урд талын хүн нилээн удаан зогссон. Миний оочир болоод картаа хийх гэтэл мөнгө гараад ирэхээр нь авсан. Ойр хавьд хүн байхгүй байсан болохоор хүүтэйгээ хамт яваад өгсөн. Наадмын дараа байсан болохоор хоол хүнс гэртээ юм аваад дуусчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21, 36-37/, Мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12:00 цагийн орчим Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын ар талын дэлгүүрийн Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг уншуулаад мөнгөө авахгүй гараад яваад өгсөн байсан. Манай хүүхэд түрүүлээд гүйгээд гараад явчихаар нь хүүхдийнхээ араас гүйхдээ мөнгөө аваагүй гараад явчихсан байсан. Тэгээд хүүхдээ аваад такси барих гээд зогсож байх хоорондоо мөнгөө аваагүй гэдгээ санаад буцаад очтол байхгүй байсан. Тэгээд Хаан банкнаас асуутал таны мөнгийг дараа зогсож байсан эрэгтэй жаахан хүүхэд дагуулсан хүн авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13-15/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 3 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч _________ ...иргэн ________йн мартаж гээгдүүлсэн бэлэн 400.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч ________ы “...2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ...Миний оочир болоод картаа хийх гэтэл мөнгө гараад ирэхээр нь авсан. Ойр хавьд хүн байхгүй байсан болохоор хүүтэйгээ хамт яваад өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогч _________ “...Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын ар талын дэлгүүрийн Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг уншуулаад мөнгөө авахгүй гараад яваад өгсөн байсан. Манай хүүхэд түрүүлээд гүйгээд гараад явчихаар нь хүүхдийнхээ араас гүйхдээ мөнгөө аваагүй гараад явчихсан байсан. Тэгээд хүүхдээ аваад такси барих гээд зогсож байх хоорондоо мөнгөө аваагүй гэдгээ санаад буцаад очтол байхгүй байсан. Тэгээд Хаан банкнаас асуутал таны мөнгийг дараа зогсож байсан эрэгтэй жаахан хүүхэд дагуулсан хүн авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч __________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ______ гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар Хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан хохирлын мөнгө нөхөн төлсөн баримтаас үзэхэд шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэж үзэхээр байх тул шүүгдэгч ________ бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 4 Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч _________ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ________450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч ________ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар __________ торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 5 шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ