| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0879/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/907 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/907
2020 12 18 2020/ШЦТ/907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч М.Энхбаатар,
өсвөр насны шүүгдэгч Ч.Н , түүний хууль ёсны төлөөлөгч М.Чойжамц,
тэдгээрийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Ч.Н д холбогдох эрүүгийн 2011012260950 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тайж овгийн Ч.Н , 2003 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн ..... сумын ...... багт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 6 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн...дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ....... тоотод байрлах өөрийн ах болох Ч.Н гэрт иргэн П.Ж архи уулаа гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өсвөр насны шүүгдэгч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Чойжамц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хот үзэх гэж Улаанбаатарт ирсэн байсан. Би тэр орой айлд хүүгээ аваачдаггүй байж гэж бодож байна. Маргааш нь манай хүү хөлөө даахгүй байсан. Юу болсон талаар асууж байгаад би энэ үйлд явдлын талаар мэдсэн, хохирол учруулсан дээр маргах зүйлгүй, цаашид хүүхдээ хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх болно...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,
Хохирогч П.Ж мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-25/,
Хохирогч П.Жнь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ажлынхаа газрын Н гэх залуутай өглөө 09-10 цагаас эхэлж архи уугаад дунд нь нэг удаа тасарч унаад гайгүй сэрээд орой 23 цагийн орчим Нийнд замаасаа 1 шил архи, 2.5 литртэй нэг сав пиво авч очоод дээрээс нь ганц нэг уугаад байж байхад Н дүүтэйгээ маргалдаад зодолдсон. Тэр үед би нилээн муудсан байсан бөгөөд орон гаран ухаантай байсан. Нэг мэдсэн миний нүүр лүү тэр хоёрын нэг нь цохичих шиг болсон бөгөөд баруун нүд болон хамраас цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүст хандан “надаас цус гараад байна” гэхэд тоохгүй хоорондоо зодолдоод байсан бөгөөд цусаа гоожуулаад гэрт сууж байхад дүү нь болох залуу гаднаас орж ирээд “та нар яахаараа архи уудаг юм гэж хэлээд над руу дайраад байхаар гараад зугтаатал миний араас хөөгөөд байсан бөгөөд би замдаа унаж босоод явсан тэгээд л гэртээ ирсэн. Н нь миний нүүр орчимд гараараа цохих шиг болсон тэрний улмаас баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний доод зовхины уг хэсгийн шарх, хамрын таславчийн мурийлт, зэрэг гэмтлүүд үүссэн байх харин нүүр, хүзүү, их бие, мөчдийн зулгаралт гэмтлүүдийг тухайн залуу л нүүр лүү цохиж, хүзүүнээс татаж чангааж учруулсан. Харин зүүн гуяны зулгарал, цус хуралт гэмтэл нь зугтааж яваад унах үед үүссэн байх...” гэх мэдүүлэг /хх 30-31/,
Гэрч Ч.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өчигдөр 2020 оны 6 дугаар сарын 9-нд өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад ажил дээрээ очсон. Манай ажил Дэнжийн 1000-н .... дүгээр сургуулийн хажуу талд байдаг. Ингээд би ажлын ах болох П.Ж, Зодов нартай хамтдаа гараад ажлынхаа хүмүүсийн хоол ундны хүнсийг цуглуулаад Шонхор зах дээр очиж байсан. Тэгээд З машинд нь хоол хүнсээ авч өгөөд түүнийг ажил руу нь явуулсан. Тэрнийхээ дараагаар нь П.Жах бид хоёр дэлгүүр ороод нэг нэг лаазтай пиво аваад Д ахын хамаатны айл болох Шонхор захын баруун талд нь очиж байсан, тэднийд гэрийн эзэн бололтой нэг ах байж байсан тэгээд бүгдээрээ аваачсан архи, пиво хувааж уусан. Тэгээд дараагаар нь би дахиж нэг шил архи авна гээд П.Жах бид хоёр хажуухан талд нь байдаг дэлгүүрээс оройн 16 цаг өнгөрч байхад орж авч байсан. Тэгээд тэрийгээ буцаж ороод ууцгаасан, согтоод тасраад унтаад өгсөн байсан. Шөнө 23 цагийн үед босоод П.Жах бид хоёр такси бариад манай гэрт ирцгээсэн. Тэгэхдээ замаараа бас нэг дэлгүүрээс 0.5 граммын Хараа архи, бас нэг том савтай пиво авч орж байсан. Тэгээд тэрийгээ ууцгаасан. Нэг мэдсэн чинь П.Жах гэрээс гараад гүйгээд явж байсан. Би араас нь гар утас руу нь залгасан чинь “би гэртээ харьж байна” гэж хэлсэн. Би тэгээд эргээд гэртээ ортол манай ах М.Т гаднаас ирээд намайг аваад гэр лүүгээ яваад өгсөн. Би тэднийд Хайлаастад хоносон...” гэх мэдүүлэг /хх 35-36/,
Гэрч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний харснаар Нг, Ж дороо хийчихсэн зодож байсан бөгөөд босож ирэхдээ нэг удаа нүүр лүү нь цохичихсон, тэгсэн хамраас нь цус гараад байх шиг харагдсан өөрөөр зодож цохиогүй. Тухайн үед хамраас нь цус гарсан байсан байх аа, ямар ч байсан цус гараад нүүр нь нил цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 38-42/,
Гэрч Л.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тэр шөнө гэртээ унтаж байтал шөнө 03-04 цагийн хооронд манай нөхөр Ж гэртээ халамцуу орж ирээд нүүрээ угаагаад байсан. Би тухайн үед Жг яагаад нүүрээ угаагаад байгаа юм болоо гэж бодоод босоод очтол нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон, нүдний зовхи хэсэгт нь язарч, хамар нь мурийсан, нуруу, хүзүү, гуя хэсэгт шархалсан байсан. Би Жгээс юу болсон талаар асуухад тэрээр хэлэхгүй байж байгаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь Ж сэрээд бие өвдөөд байна гэхээр нь харсан чинь нүднээс нь цус гоожсон байхаар нь эгч Э, ах Жагаа нарыг дагуулаад гэмтлийн эмнэлэгт очсон чинь гэмтлийн эмнэлгийн эмч “манайх нүдний нулимсны сүвийг оёх боломжгүй” гэхээр нь Гэрэл гэх нүдний эмнэлэг дээр очоод хагалгаанд оруулсан. Тэр хооронд Н над руу залгаад “эгч ээ уучлаарай, цагдаа шүүх гээд яах вэ, энүүгээрээ хоорондоо эвлэрээд зохицож болох уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн боловч дараа нь манай нөхөр толгой өвдөөд, дотор муухай оргиод байна гэсэн чинь Н уурлаад “тэгвэл та нар Цагдаа шүүхээрээ яв” гэж хэлсэн гэсэн. Тэр хооронд манай хадам эгч Эт Н хэлэхдээ манай дүү Н Ж ахыг зодоод байхаар нь би дүүгээ зодсон юм гэж хэлсэн байсан. Би нөхрөөсөө чамайг хэн яагаад зодсон юм бэ гэж асуухад би Нтэй уух гээд гэрт нь 1 шил архи аваад очсон чинь Н хөдөөнөөс ирсэн дүүгээ ямар том болчихсон юм бэ чи гэж хэлээд зодоод байсан, дүү нь гэнэт босож ирээд намайг зодож эхэлсэн, би тэр хүүхдийг дийлэхгүй, гэрт зодож эхлээд болихгүй байхаар нь сүүлдээ гараад зугтаасан гэтэл араас дагаж ирээд зодоод болохгүй байхаар нь сүүлдээ гараад зугтаасан тэр их ууртай хүүхэд байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 45-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №6878 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...П.Ж-н биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний доод зовхины уг хэсгийн шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, хүзүү, их бие, мөчдийн зулгаралт, зүүн гуяны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 48-49/,
Өсвөр насны шүүгдэгч Ч.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би төрсөн ах болох Нийнд тухайн хэрэг болдог өдрийн орой 22 цагийн орчим очоод унтаж байхад шөнийн 02 цагийн орчим манай ах Н нэг танихгүй ахын хамт архи пиво авчихсан согтуу ирээд нөгөө юмнуудаа уугаад ах эхэлж ухаангүй болж тасраад унтсан бөгөөд нөгөө ах /Ж/ миний унтаж байсан орон дээр ирээд намайг бос гээд зүүн мөр лүү 2-3 удаа цохихоор нь босоод хувцсаа өмсөж байхад араас ирснээ дахиж дээрээс дарж аваад толгой шилэн хүзүү рүү цохиод байхаар нь босоод эргэж хараад тухайн залуугийн нүүр лүү нь нэг удаа зангидсан гараараа цохиход тухайн хүний нүүр орчмоос нь цус гараад эхэлтэл манай бэр эгч Талынцэцэг бид хоёрын дундуур орж салгасан тэгсэн Ж гэх ах гараад явсан. Тэгээд 5 орчим минутын дараа Н ах босож ирснээ үхсэндээ зодоон хийгээд байгаа юм гэж хэлээд намайг нэг удаа цохисон энэ үед манай бэр эгч аавыг дуудчихсан байсан болохоор аавыг амдахаар хашаанаас гарахад гадаа юм харагдахаар гэгээтэй байсан бөгөөд гарч доошоо уруудахад Ж гэх ах миний араас хэд хэдэн удаа чулуу шидсэн бөгөөд хоёр нь миний баруун бөөр болон баруун хөлийн шагай орчимд оносон. Тэгснээ цаашаа яваад өгсөн өөр болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 73-74/,
Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 77/, хохирогч П.Жгаргаж өгсөн эмчилгээний баримт /хх 18-21/, хохирогч П.Жгийн эрүүл мэндийг тодорхойлох баримт /хх 63-69, 85-87/, өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон баримт /хх 80/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 6 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Хувьсгалчдын .. тоотод байрлах өөрийн ах Ч.Нийн гэрт иргэн П.Жг архи уулаа гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хохирогч П.Жгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-25/, хохирогч П.Жгийн “...2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ажлынхаа газрын Н гэх залуутай өглөө 09-10 цагаас эхэлж архи уугаад дунд нь нэг удаа тасарч унаад гайгүй сэрээд орой 23 цагийн орчим Нийнд замаасаа 1 шил архи, 2.5 литртэй нэг сав пиво авч очоод дээрээс нь ганц нэг уугаад байж байхад Н дүүтэйгээ маргалдаад зодолдсон. Тэр үед би нэлээн муудсан байсан бөгөөд орон гаран ухаантай байсан. Нэг мэдсэн миний нүүр лүү тэр хоёрын нэг нь цохичих шиг болсон бөгөөд баруун нүд болон хамраас цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүст хандан “надаас цус гараад байна” гэхэд тоохгүй хоорондоо зодолдоод байсан бөгөөд цусаа гоожуулаад гэрт сууж байхад дүү нь болох залуу гаднаас орж ирээд “та нар яахаараа архи уудаг юм гэж хэлээд над руу дайраад байхаар гараад зугтаатал миний араас хөөгөөд байсан бөгөөд би замдаа унаж босоод явсан тэгээд л гэртээ ирсэн. Н нь миний нүүр орчимд гараараа цохих шиг болсон тэрний улмаас баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний доод зовхины уг хэсгийн шарх, хамрын таславчийн мурийлт, зэрэг гэмтлүүд үүссэн байх харин нүүр, хүзүү, их бие, мөчдийн зулгаралт гэмтлүүдийг тухайн залуу л нүүр лүү цохиж, хүзүүнээс татаж чангааж учруулсан. Харин зүүн гуяны зулгарал, цус хуралт гэмтэл нь зугтааж яваад унах үед үүссэн байх...” гэх мэдүүлэг /хх 30-31/, гэрч Ч.Нийн “...Би өчигдөр 2020 оны 6 дугаар сарын 9-нд өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад ажил дээрээ очсон. Манай ажил Дэнжийн 1000-н .. дүгээр сургуулийн хажуу талд байдаг. Ингээд би ажлын ах болох П.Ж, З нартай хамтдаа гараад ажлынхаа хүмүүсийн хоол ундны хүнсийг цуглуулаад Шонхор зах дээр очиж байсан. Тэгээд З машинд нь хоол хүнсээ авч өгөөд түүнийг ажил руу нь явуулсан. Тэрнийхээ дараагаар нь П.Жах бид хоёр дэлгүүр ороод нэг нэг лаазтай пиво аваад Д ахын хамаатны айл болох Шонхор захын баруун талд нь очиж байсан, тэднийд гэрийн эзэн бололтой нэг ах байж байсан тэгээд бүгдээрээ аваачсан архи, пиво хувааж уусан. Тэгээд дараагаар нь би дахиж нэг шил архи авна гээд П.Жах бид хоёр хажуухан талд нь байдаг дэлгүүрээс оройн 16 цаг өнгөрч байхад орж авч байсан. Тэгээд тэрийгээ буцаж ороод ууцгаасан, согтоод тасраад унтаад өгсөн байсан. Шөнө 23 цагийн үед босоод П.Жах бид хоёр такси бариад манай гэрт ирцгээсэн. Тэгэхдээ замаараа бас нэг дэлгүүрээс 0.5 граммын Хараа архи, бас нэг том савтай пиво авч орж байсан. Тэгээд тэрийгээ ууцгаасан. Нэг мэдсэн чинь П.Жах гэрээс гараад гүйгээд явж байсан. Би араас нь гар утас руу нь залгасан чинь “би гэртээ харьж байна” гэж хэлсэн. Би тэгээд эргээд гэртээ ортол манай ах М.Тгаднаас ирээд намайг аваад гэр лүүгээ яваад өгсөн. Би тэднийд Хайлаастад хоносон...” гэх мэдүүлэг /хх 35-36/, гэрч Б.Т “...Миний харснаар Нг, Ж дороо хийчихсэн зодож байсан бөгөөд босож ирэхдээ нэг удаа нүүр лүү нь цохичихсон, тэгсэн хамраас нь цус гараад байх шиг харагдсан өөрөөр зодож цохиогүй. Тухайн үед хамраас нь цус гарсан байсан байх аа, ямар ч байсан цус гараад нүүр нь нил цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 38-42/, гэрч Л.А “...Би тэр шөнө гэртээ унтаж байтал шөнө 03-04 цагийн хооронд манай нөхөр Ж гэртээ халамцуу орж ирээд нүүрээ угаагаад байсан. Би тухайн үед Жг яагаад нүүрээ угаагаад байгаа юм болоо гэж бодоод босоод очтол нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон, нүдний зовхи хэсэгт нь язарч, хамар нь мурийсан, нуруу, хүзүү, гуя хэсэгт шархалсан байсан. Би Жгээс юу болсон талаар асуухад тэрээр хэлэхгүй байж байгаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь Ж сэрээд бие өвдөөд байна гэхээр нь харсан чинь нүднээс нь цус гоожсон байхаар нь эгч Э, ах Ж нарыг дагуулаад гэмтлийн эмнэлэгт очсон чинь гэмтлийн эмнэлгийн эмч “манайх нүдний нулимсны сүвийг оёх боломжгүй” гэхээр нь Гэрэл гэх нүдний эмнэлэг дээр очоод хагалгаанд оруулсан. Тэр хооронд Н над руу залгаад “эгч ээ уучлаарай, цагдаа шүүх гээд яах вэ, энүүгээрээ хоорондоо эвлэрээд зохицож болох уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн боловч дараа нь манай нөхөр толгой өвдөөд, дотор муухай оргиод байна гэсэн чинь Н уурлаад “тэгвэл та нар Цагдаа шүүхээрээ яв” гэж хэлсэн гэсэн. Тэр хооронд манай хадам эгч Эт Н хэлэхдээ манай дүү Н Ж ахыг зодоод байхаар нь би дүүгээ зодсон юм гэж хэлсэн байсан. Би нөхрөөсөө чамайг хэн яагаад зодсон юм бэ гэж асуухад би Нтэй уух гээд гэрт нь 1 шил архи аваад очсон чинь Н хөдөөнөөс ирсэн дүүгээ ямар том болчихсон юм бэ чи гэж хэлээд зодоод байсан, дүү нь гэнэт босож ирээд намайг зодож эхэлсэн, би тэр хүүхдийг дийлэхгүй, гэрт зодож эхлээд болихгүй байхаар нь сүүлдээ гараад зугтаасан гэтэл араас дагаж ирээд зодоод болохгүй байхаар нь сүүлдээ гараад зугтаасан тэр их ууртай хүүхэд байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 45-46/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №6878 дугаар шинжээчийн “...П.Ж-н биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний доод зовхины уг хэсгийн шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, хүзүү, их бие, мөчдийн зулгаралт, зүүн гуяны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 48-49/, өсвөр насны шүүгдэгч Ч.Н гийн “...Би төрсөн ах болох Нийнд тухайн хэрэг болдог өдрийн орой 22 цагийн орчим очоод унтаж байхад шөнийн 02 цагийн орчим манай ах Н нэг танихгүй ахын хамт архи пиво авчихсан согтуу ирээд нөгөө юмнуудаа уугаад ах эхэлж ухаангүй болж тасраад унтсан бөгөөд нөгөө ах /Ж/ миний унтаж байсан орон дээр ирээд намайг бос гээд зүүн мөр лүү 2-3 удаа цохихоор нь босоод хувцсаа өмсөж байхад араас ирснээ дахиж дээрээс дарж аваад толгой шилэн хүзүү рүү цохиод байхаар нь босоод эргэж хараад тухайн залуугийн нүүр лүү нь нэг удаа зангидсан гараараа цохиход тухайн хүний нүүр орчмоос нь цус гараад эхэлтэл манай бэр эгч Т бид хоёрын дундуур орж салгасан тэгсэн Ж гэх ах гараад явсан. Тэгээд 5 орчим минутын дараа Н ах босож ирснээ үхсэндээ зодоон хийгээд байгаа юм гэж хэлээд намайг нэг удаа цохисон энэ үед манай бэр эгч аавыг дуудчихсан байсан болохоор аавыг амдахаар хашаанаас гарахад гадаа юм харагдахаар гэгээтэй байсан бөгөөд гарч доошоо уруудахад Ж гэх ах миний араас хэд хэдэн удаа чулуу шидсэн бөгөөд хоёр нь миний баруун бөөр болон баруун хөлийн шагай орчимд оносон. Тэгснээ цаашаа яваад өгсөн өөр болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 73-74/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Ч.Н нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.Н г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч, төрсөн эцэг М.Ч даалгаж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч нь хохирогч П.Жгийн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн нийт 1.027.650 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын дансанд байршуулсан байх тул уг мөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ...... тоотод оршин суух П.Ж /УО790619../-д гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Тайж овгийн Ч.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Ч.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Н г тэнссэн хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч, төрсөн эцэг М.Чойжамцад үүрэг болгосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Чойжамцын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын дансанд байршуулсан 1.027.650 төгрөгийг хохирогч Баянзүрх дүүргийн...дугаар хороо .... дугаар хороолол ... тоотод оршин суух ПуЖ /УО79061966/-д олгосугай.
5. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН