Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/704

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч А овогт Агийн Иыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Аийн Ид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Иын цагдан хоригдсон 5 хоногийн хугацааг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 75 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75000 төгрөгөөр торгох ял эдэлсэнд тооцон хасч, А.Ид биөчлэн 725 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 725000 төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар А овогт Агийн Иаас 1300000 /нэг сая гурван зуун мянган/төгрөгийг гаргуулж хохирогч Н.Өд олгосугай.
  5. Шүүгдэгч А.Иаас хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Иад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг өнөөдрөөс эхлэн хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.


Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биөлүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг А.Иад тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                С.СЭРЖМЯДАГ