Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1090

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч М.А, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт М-ы А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0378 21271 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт М-ы А нь Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Бумбод” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Сонгинохайрхан 11 дүгээр хороо, хххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: -Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 616 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 8 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр: 2 М.А нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” супермаркетын гадна зогсоолд байсан 71-55 УНА улсын дугаартай автомашин дотор бага насны хүүхэд байгааг мэдсээр байж автомашины урд талын суудал дээр байсан иргэн Г.Н-гийн эзэмшлийн гар цүнхтэй эд зүйл болох “LG” маркийн гар утас, “Iphone-6 Plus” маркийн гар утас, гоо сайханы хэрэгсэл зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аээс: Үйл баримт нь үнэн учраас нэмж ярих зүйл алга, мэдүүлэг гаргахгүй гэв. Хоёр. Эрүүгийн 1808 0378 21271 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд: 1. Хохирогч Г.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн:“...Би 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” супермаркетаас хүнсний эд зүйл авахаар орохдоо машин дотроо цүнхээ үлдээсэн юм. Удалгүй гарч ирэхэд машин дотор үлдсэн хүүхдүүд уйлаад байхаар нь юу болсон бэ гэхэд таны цүнхийг нэг ах аваад явсан гэхээр нь дэлгүүр доторх камерыг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн машин онгойлгоод гэдсэндээ нэг юм хийж аваад цэнхэр өнгийн Приус 20 маркийн машинд суугаад явсан бичлэг байсан. Одоогоор надад 1.270.000 төгрөгийн хохирол учраад байна. Алдагдсан гар утасны IMIE код байгаа. Алдагдсан эд зүйлээ буцаан авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), - хохирогчоор 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Тухайн үед би машиныхаа зүүн урд талын суудал дээр цүнхээ тавиад дэлгүүр орсон, машины баруун хойд талын цонх онгорхой, бусад цонх хаалттай байсан. Машины хойд талд миний том охин 10 настай Лхам-эрдэнэ, хүргэн дүүгийн хүүхэд 5 настай ЭнхУчрал, 01 настай Халиун гээд 3 хүүхэд суугаад үлдсэн. Ингээд би 10 гаруй минут болоод гараад ирэхэд миний цүнх алга болсон, хүүхдүүд уйлчихсан сууж байхаар нь яасан бэ гэхэд охин Лхам-эрдэнэ “таны цүнхийг нэг танихгүй эрэгтэй аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд сүүлд камерын бичлэгийг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн урд хаалга онгойлгоод миний цүнхийг авч явж байгаа бичлэг байсан. Хүүхдүүд цүнх аваад явчихаар нь айсандаа уйлсан байсан. Миний хохирлын үнэлгээ нийт 1.050.000 төгрөг гарсан байгаа, үүнээс 3 150.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо 900.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв хохирол бүрэн төлсөн тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал), - иргэний нэхэмжлэгчээр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймаг руу явах замдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баянгол супермаркетын үүдэнд 71-55 УНА улсын дугаартай машинаа зогсоолд тавьсан. Дэлгүүрээс эд зүйл авах хооронд машин дотроос цүнхээ алдсан. Цүнхэнд LG гар утас 1 ширхэг, Iphone 6 Plus гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний будаг зэрэг эд зүйл байсан. Надад 1.270.000 төгрөгийн хохирол учирсан. 2020 оны 6 дугаар сард Алтансүх гэдэг хүн 150.000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлоо ойрын хугацаанд төлүүлж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дүгээр тал), 2. Гэрч Л.Лхамрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:“...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймаг руу явах замдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” хүнсний дэлгүүрийн үүдэнд 71-55 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулаад замдаа идэх юм авахаар эхнэр Нарантуяа болон хамт явж байсан хүмүүсийн хамт дэлгүүр орсон. Харин хүүхдүүдийг машин дотор үлдээсэн. 20 орчим минутын дараа гараад ирсэн чинь хүүхдүүд уйлчихсан байхаар нь юу болсон бэ гэхэд Нараа эгчийн цүнхийг нэг эрэгтэй хүн аваад явчихлаа гэхээр нь дэлгүүр рүү орж камер харахад цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн, хар өнгийн цүнхтэй, саарал өнгийн фудволктой жирэмсэн эмэгтэй хоёр дэлгүүр рүү орж гарч байгаад эрэгтэй нь машины хаалга онгойлгож мөрөн дээрээ тавьсан байсан хувцастайгаа хамт бариад машинд суугаад явж байгаа бичлэг байсан. Тэр бичлэгт машины дугаар харагдахгүй байсан. Манай эхнэрийн 2 ширхэг гар утас, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг эд зүйл байсан. Машинаас цүнх авсан эрэгтэй нь 160 см орчим өндөртэй, туранхай, бор царайтай, эрүүний доод хэсэгт бага зэрэг сахалтай, хар алаг пүүзтэй, хар өнгийн биеийн тамирын өмдтэй, цагаан өнгийн цамцтай байсан. Харин эмэгтэй нь 160 см орчим өндөртэй, жирэмсэн, хар өнгийн цацагтай цүнх үүрсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал), 3. Насанд хүрээгүй гэрч У.Лхам-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “...Би 10 настай. Тухайн үед Энх-Учрал, Халиун гээд 2 дүүгийнхээ хамт машины хойд суудал дээр 01 настай дүүгээ тэвэрсэн сууж байсан чинь хаалга дуугарах шиг болсон, ээжийн цүнх алга болсон байсан. Энх-Учрал “ээжийн чинь цүнхийг хүн аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би айсандаа уйлсан чинь дүү нар дагаад уйлсан. Удалгүй аавыг ирэхээр нь би “ээжийн цүнхийг хүн аваад явчихлаа” гэж хэлээд байж байтал ээж ирээд цагдаа дуудна, камер шүүнэ гээд явсан. Би царайг нь огт хараагүй, 4 хаалга онгойлгоод буцаад гарах чимээ гарсан. Би ээжийн цүнхийг алдчихлаа гэж бодоод уйлсан юм. Биднийг айлгаж сүрдүүлсэн, зодсон зүйл огт байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), 4. Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төмөр замчдын ойн баяр болоод Хүй долоо худаг руу явж байхдаа өөрийн танил төмөр замд ажилладаг хүн рүү залгаад “баяр юу болж байна” гэхэд “одоо ирээд хэрэггүй, баяр тарж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Эмээлт явах замдаа “Баянгол” супермаркет орсон. 200 грамм Хараа архи, 1 хайрцаг тамхи худалдаж аваад тухайн дэлгүүрээс гараад явж байхад дэлгүүрийн үүдэнд цонх нь онгорхой саарал өнгийн “Х-Триал” маркийн машин байсан. Баруун талд нь буюу жолоочийн эсрэг талын урд суудал дээр улаан шаргал өнгийн эмэгтэй хүний цүнх ил байхаар нь гараа оруулж аваад өвөртөө хийгээд цааш явсан. Намайг машинаас цүнх авч байх үед хойд суудал дээр нь бага насны 2 хүүхэд хоорондоо тоглож байсан. Цүнхийг нь аваад шууд хот руу буцаж явсан. Хархорин зах дээр буугаад LG маркийн гар утсыг нь 30.000 төгрөгөөр зараад, тэндээсээ автобусанд суугаад Вокзал орж мөнгөөрөө архи уусан. Нилээн согтоод шөнө 00 цагийн үед даараад сэрэхэд миний барьж явсан цүнх алга болсон байсан. Тухайн үед цүнхнээс нь тэр гар утсыг л авсан. Дотор нь өөр юу байсныг анзаараагүй, ухаж амжаагүй алдсан. Тэр хүүхдүүдийг би ямар нэгэн байдлаар айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдэж байсан. Одоогийн байдлаар 150.000 төгрөг төлж барагдуулсан, удахгүй хохирлыг нь бүрэн төлж барагдуулах болно. Би эцэг, эхээс зургуулаа ба айлын 2 дахь хүүхэд юм. Одоогоор ээжийн хамт өөрсдийн эзэмшлийн хашаа байшинд амьдарч байна. Эхнэр, 2 хүүхэдтэй байсан боловч замын ослоор өөд болсон. Тэрнээс хойш ээжийн хамт амьдарч байна. 1996 онд Төмөр замын 73 дугаар сургуульд сурч 10 жил төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш дандаа барилгын ажил эрхэлж байна. Сарын дундаж орлого 1.3 сая орчим төгрөг авдаг. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие өндөр настай ээжийгээ асарч байгаа. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дугаар тал), 5. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар тал), 6. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022 дугаартай “LG маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр, Iphone 6 Plus маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр, пудр, тос, тень, уруулын будаг зэргийг 100.000 төгрөгөөр, нийт үнийг 5 1.050.00 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 52-53 дугаар тал), 7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Сонгинохайрхан дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 04/300 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. /Шинжээч Х.Төгөлдөр/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал), 8. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...саарал өнгийн Nissan X-Trial маркийн машиныг цагаан өнгийн цамцтай, хар малгайтай, мөр дээрээ юм тохсон хүн хэсэг эргэж тойрч байгаад дэлгүүр рүү орж 40 орчим секунд болоод буцаж гарч ирээд машины зүүн урд хаалгыг онгойлгож гартаа эд зүйлс бариад гүйж байгаа бичлэг байх ба удалгүй цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хөдөлж буй бичлэг байв. ...” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64-66 дугаар тал), Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: 9. Гэрч Л.Тэрбишийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “...Миний хүү М.А нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, Төмөр замын 73 дугаар сургуульд сурч 8-р анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд цэргийн албанд 2 жил явж ирээд эхнэр авч, 1 хүүтэй болсон. Одоо эхнэрээсээ салсан, надтай хамт амьдарч байна. Хүү маань барилга дээр ажиллаж байсан. М.А нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ хэвийн, даруу, их ажилсаг, үг дуу цөөтэй, ноомой зантай. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бол их тавьтаргүй хүн байгаа юм. 1 уусан үедээ 7-10 хоног уугаад алга болдог. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр тал), 10. Шүүгдэгч М.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 91-92 дугаар тал), Баянгол дүүргийн 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 616 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 94-95 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах 6 дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Аэд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. 1.Гэм буруугийн талаар. “Шүүгдэгч М.А нь “...автомашины урд талын суудал дээр байсан иргэн Г.Н-гийн эзэмшлийн гар цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар 17.2 1 ” . -ш . , , , . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч М.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Прокуророос шүүгдэгч М.Аийг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь эд хөрөнгийг нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн шууд санаатай үйлдлийг ойлгох ба, мөн бага насны, өндөр настай гэх зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд хөрөнгийг авсан үйлдлийг нууц, далд аргаар авсан гэж үзэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзнэ. Хэргийн үйл баримтаас үзвэл тухайн өдөр хохирогч Г.Н-гийн 71-55 УНА улсын дугаартай автомашинд 10 настай, 5 настай, 01 насны бага насны гурван хүүхэд сууж байсан, 10 настай хүүхэд нь 01 насны хүүхдийг тэвэрсэн, анхаарал нь сарнисан байх үед хохирогчийн эзэмшлийн машины жолооч талын хаалгыг шүүгдэгч М.А нь онгойлгон цүнх авсан үйлдэл нь насанд хүрээгүй гэрч У.Лхам-Эрдэнийн мэдүүлэг, Баянгол 7 дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба, үүнээс үзвэл тухайн үед болж байгаа үйл явдлыг бага насны хүүхэд ойлгож мэдэхгүй тул уг этгээдийн халдаж буй объект, үйлдлийн шинжид үндэслэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч М.А нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” супермаркетын гадна зогсоолд байсан 71-55 УНА улсын дугаартай автомашин дотор бага насны хүүхэд байгааг мэдсээр байж автомашины урд талын суудал дээр байсан иргэн Г.Н-гийн эзэмшлийн гар цүнхтэй эд зүйл болох “LG” маркийн гар утас, “I phone-6 Plus” маркийн гар утас, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулан болох нь: -хохирогч Г.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ...“Баянгол” супермаркетаас хүнсний эд зүйл авахаар орохдоо машин дотроо цүнхээ үлдээсэн. ...гарч ирэхэд машин дотор үлдсэн хүүхдүүд уйлаад, юу болсон бэ гэхэд таны цүнхийг нэг ах аваад явсан гэсэн. ...дэлгүүр доторх камерыг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн машин онгойлгоод гэдсэндээ нэг юм хийж аваад цэнхэр өнгийн Приус 20 маркийн машинд суугаад явсан бичлэг байсан. Алдагдсан гар утасны IMIE код байгаа....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), -хохирогчоор дахин өгсөн “...машиныхаа зүүн урд талын суудал дээр цүнхээ тавиад дэлгүүр орсон. ...машины баруун хойд талын цонх онгорхой, бусад цонх хаалттай байсан. Машины хойд талд миний том охин 10 настай Лхам-эрдэнэ, хүргэн дүүгийн хүүхэд 5 настай Энх-Учрал, 01 настай Халиун гээд 3 хүүхэд суугаад үлдсэн. ...10 гаруй минут болоод гараад ирэхэд миний цүнх алга болсон, хүүхдүүд уйлчихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал), мөн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дүгээр тал), -гэрч Л.Лхамрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүүхдүүдийг машинд үлдээсэн. ...20 орчим минутын дараа гараад ирсэн чинь хүүхдүүд уйлчихсан байсан. ...Нараа эгчийн цүнхийг нэг эрэгтэй хүн аваад явчихлаа гэсэн. ...камер харахад ...эрэгтэй нь машины хаалга онгойлгож мөрөн дээрээ тавьсан байсан хувцастайгаа хамт бариад машинд суугаад явсан бичлэг байсан. ....Манай эхнэрийн 2 ширхэг гар утас, гоо сайхны бүтээгдэхүүн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал), -насанд хүрээгүй гэрч У.Лхам-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 10 настай. Тухайн үед Энх-Учрал, Халиун гээд 2 дүүгийнхээ хамт машины хойд суудал дээр 01 настай дүүгээ тэвэрчихсэн сууж байсан чинь хаалга дуугарах шиг болсон бөгөөд ээжийн цүнх алга болсон байсан. Энх-Учрал “ээжийн чинь цүнхийг хүн аваад явчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), -шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...дэлгүүрийн үүдэнд цонх нь онгорхой саарал өнгийн Х-Триал маркийн машин байсан, 8 ...жолоочийн эсрэг талын урд суудал дээр улаан шаргал өнгийн эмэгтэй хүний цүнх ил байхаар нь гараа оруулж аваад өвөртөө хийгээд цааш явсан. Намайг машинаас цүнх авч байх үед хойд суудал дээр нь бага насны 2 хүүхэд хоорондоо тоглож байсан... Хархорин зах дээр буугаад LG маркийн гар утсыг нь 30.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дугаар тал), -хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 52-53 дугаар тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64-66 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч Г.Н-гийн автомашины хаалга онгорхой байсан учраас уг хаалгыг шүүгдэгч М.А нь онгойлгож эд хөрөнгийг нь авсан үйлдэл тогтоогдож байгаа учраас хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь хохирогч Г.Н-гийн “LG маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр, Iphone 6 Plus маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр, пудр, тос, тень, уруулын будаг зэргийг 100.000 төгрөгөөр, нийт үнийг 1.050.00 төгрөгөөр тогтоосон” байх ба шүүгдэгч М.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 150.000 төгрөг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч М.Аээс үлдэх хохирол болох 900.000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 26.000 төгрөг, нийт 926.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-д олгох үндэстэй байна. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч М.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, эд 9 мөрийн баримтыг хэрэгт хавсаргах” тухай дүгнэлтийг; -шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “М.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч хувийн байдлын хувьд өндөр настай эхийн хамт амьдардаг, эх нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байдаг зэргийг харалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. Шүүгдэгч М.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2001 онд ял шийтгэгдэж, уг ялын хугацаа дууссан байна. Шүүхээс шүүгдэгч М.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй. 10 2. Шүүгдэгч Б овогт М-ы А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аээс 926.000 (есөн зуун хорин зургаан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-д олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь 11 хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА