Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1524

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Бу.Эрдэнэбаатар /томилолтоор/,

 

шүүгдэгч Б.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б Э.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0802 91832 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Ховд аймагт 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Зэрэг сум, 3 дугаар багийн Бураа гэх газарт оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 25-595 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Б.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 25-595 тоот өөрийн гэртээ бага насны хүүхэд болох хохирогч Н.Ариун-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн

 

  1. 7, 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э.Б мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр би орой 8 цагт ажлаас бууж ирээд хоол идээд сууж байсан. Манай дүү Чимгээ ирээд манай охин хэдэн чихэр өгөхөд эхнэр охинд хандаж хүмүүст чихэрнээсээ өг гэсэн чинь надад чихэр шидэж өгсөн. Тэгээд би хүнд юм шидэж өгдөггүй юм гээд уурласан. Тэгээд маргалдаад ийм зүйл болсон гэв.

 

2

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баянхишигийн: …2018.10.01-ний өдөр бидэнтэй хамт амьдардаг нөхрийн дүү Чимгээ ажлаасаа хэдэн чихэр авч ирсэн. Манай нөхөр Э.Б мөн нөхрийн эрэгтэй Чука нар 20 цаг болж байхад гэртээ ирээд хоолоо идэж байгаад манай охин Ариун-Эрдэнэ 2 ширхэгээр нь чихрийг гэрт байгаа хүмүүст тараасан. Тэгээд эрэгтэй дүү Чукагийн хажууд очоод чихрээ өгөхгүй зогсоод байсан. Тэгтэл нөхөр Э.Б уурлаад чиний гарнаас юм тасарч унах гээд байна уу, хүнд май гээд юмаа өгчихөж болохгүй байна уу гээд охиныг гарнаас нь татахаар нь би охиноо тэврээд орон дээр суусан. Тэгтэл Э.Б намайг 1 удаа алгадаад миний охин миний өвөр дээр сууж байхад охиныхоо зүүн хацар руу 1 удаа алгадсан. Нөхөр Э.Б надтай хэрүүл хийж байгаад охиноо дагуулаад усанд явсан хойгуур нь би гэрээс гараад явж байгаад 00 цагийн үед гэртээ орсон. Э.Б ажлаас ирэхдээ архи үнэртүүлчихсэн ирсэн. Өмнө нь намайг маргалдаад хэрэлдэхээр гар хүрч байсан, охиндоо бол гар хүрч байгаагүй. Надад бол гомдол санал байхгүй, охиноо зүгээр байхад нь алгадсан болохоор гомдоод цагдаад өргөдөл гаргасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11943 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Н.Ариун-Эрдэнийн биед зүүн нүдний гадна булан, зовхи, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний урд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 8 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Э.Бийн:

...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил тараад 20 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Гэрт орж ирэхэд манай дүү Хүрэлчулуун, Энхчимэг нар байсан. Манай охин чихэр аваад шидээд байхаар нь би охин Ариун-Эрдэнэ ингэж чихэр шидэж болдоггүй юм гэж хэлээд охин Ариун-Эрдэнийн зүүн хацар руу алгадаад ор руу унагаасан. Тэгтэл эх Баянхишиг нь ирээд охиноо тэвэрч аваад хэрүүл эхэлсэн. Тэр үед гаднаас хадам эгч Ууганцэцэг орж ирсэн, тэгэхээр нь би дахин хэрүүл хийхгүй гарч усанд яваад ирэхэд эхнэр байхгүй гараад явчихсан байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Уг гэмтлийг охин Ариун-Эрдэнийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/, -Шүүгдэгч Б.Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16, 17 дугаар тал/, - Насанд хүрээгүй хохирогч Н.Ариун-Эрдэнийн нас тоолсон ажиллагааны

 

тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

 

3

 

хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 25-595 тоот өөрийн гэртээ бага насны хүүхэд болох хохирогч Н.Ариун-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Э.Бид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 25-595 тоот өөрийн гэртээ бага насны хүүхэд болох хохирогч Н.Ариун-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч Б.Баянхишиг нь гомдол саналгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн бөгөөд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

Шүүгдэгч Б.Э.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.Б Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
 

4

 

11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бямбахүүгийн Э.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э.Бид оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ