| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1477/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1555 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1555
2018 11 16 1555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ут холбогдох эрүүгийн 1806 06832 1870 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 8 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч
Б.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд
холбогдох эрүүгийн 1806 06832 1870 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Налайхын наана Туул голын эрэг дээр үүрээр намайг зодсон. Зодсоноос болж толгой хавдсан, нүүрэн дээр маажигдсан, эрүү хөндүүртэй болсон байсан. 2018 оны 8 дугаар сарын 14-ны өдөр гэрт байж байхад миний цээж рүү гараараа 2-3 удаа цохихоор нь “чи тэгвэл нэг мөсөн яв” гэж хэлэхэд хувцасаа аваад гараад явсан. У бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10129 дугаартай:
Б.Хгийн биед тархи доргилт, баруун зулайн урд хэсэг, баруун хацрын төвгөр, эрүүний зүүн хэсэг, хүзүүний баруун ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн гуянд зулгаралтын ором бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/,
Гэрч Х. Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Х, У хоёр хоорондоо маргалдаад унасан. Юунаас болж маргалдсан шалтгааныг анзаараагүй. Хэрэлдээд муудалцаад байхаар нь тэр хоёрт “боль” гэж хэлж байсан. Хүүхэд уйлахаар нь майхан руу очиж хүүхдээ унтуулчихаад эргээд гараад ирэхэд Ууганаа, Х хоёр байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48 /
Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хгийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/
гдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-ийн 3/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Уын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Уын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч болох Б.Хгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Х нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “гомдол санал байхгүй” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.,
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ