Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Ням |
Хэргийн индекс | 140/2016/0032/Э |
Дугаар | 32 |
Огноо | 2016-06-07 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 32
Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* Хохирогч Г.******* Иргэдийн төлөөлөгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 201613000015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, ******* настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, 2007 онд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147.2 дахь хэсгүүдэд зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан Завхан аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух овогт ын *******./Регистрийн дугаар:
Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн тоот хашаанд байх өөрийн эмэг эх Г.*******ынхаа байшингийн таамбарын цоожийг эвдэн орж авга ах Д.ынхаа 5 шуудай буюу 141 кг чацарганыг болон эмээгийнхээ 41 кг ааруул, 6 кг цагаан тос, 5 кг зөөхийг хулгайлан авч Д.т 493500 төгрөгний, Г.*******т 407000 төгрөгний хохирол учруулсан болох нь Хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед манай ээж миний гар утас руу залгаад таамбар дотор байсан чацарганаас хулгайд алдчихсан байна гэхээр нь яваад очсон чинь таамбар дотор уутанд хийж тавьсан байсан чацаргануудаас 5-6 уут чацаргана алга болчихсон байсан, мөн манай ээжийн цагаан сараар хэрэглэх гэж байсан ааруул зэрэг эд зүйлүүд алга болчихсон байсан. ...тэр байшин манай ээжийн байшин юм, байшингийн таамбарыг нь 3 ширхэг өргөстэй монгол цоожоор цоожилсон байсан, цоожны цүүг салгаж аваад таамбарын хаалгыг онгойлгосон байна лээ. ...Би 5 уут буюу 141 килограмм чацаргана хүлээж авсан”... гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тэр өдөр үхэртээ өвс өгөхөөр гараад, өвсөө гаргах гэтэл өвсний сэрээ алга болсон байсан. Сэрээгээ хайгаад хашаагаар гарах гэтэл байшингаас зам гараад чацаргана асгараад явсан байсан. Тэгээд би хүү луугаа яриад цагдаад дуудлага өгсөн. ...цагдаа ирээд байшингийн хаалгыг онгойлгоод орж үзэхэд байшингийн цоожийг нь эвдсэн байсан. Байшин дотор байсан манай хүүгийн ууттай чацарганууд алга болсон байсан. Тэгээд цаад өрөөнд байсан цагаан идээ ааруул, зөөхий, тос зэргээ үзэхээр цаад өрөө рүү орох гэхэд цааш ордог хаалганы цоож бас эвдэрсэн, тэр өрөөнд байсан миний ааруул, цагаан тос, ундааны савтай хайлуулсан зөөхий зэрэг зүйлүүд алга болсон байсан”.. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* шар такситай ирээд зам дээр зогсоод намайг авсан. ...Тэгээд бааз уруудаад ыг эмээгийнхээс нь аваад тэр хоёр дэнж явлаа гээд шар такситайгаа явсан, би аралд бууж үлдээд баруун бүсийн зах руу орж зар өгчихөөд ******* захын зарладаг газар Завханмандал явах хүн зарлуулахаар явж байхад ******* захын гадна талд чацаргана жигнэж өгөөд зогсож байснаа намайг дуудсан. Би очиход ******* нэг хүнээс мөнгө тоолж авч байсан. Тэгээд бид 3 гуанзанд хоолонд орсон. Тэгээд ******* 1 шил архи, 1 пиво авсан, бас ундаа, чихэр авсан. Тэгээд Бааз руу очоод сууж байхад цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. ...Би чацаргана ачиж явсныг нь мэдээгүй. ...Өмнө нь чацаргана тарьдаг гэж ярьсан болохоор тарьсан чацаргана нь юм байх гэж бодсон гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Мөн шүүгдэгч Б.******* нь хулгайлан авсан чацарганаа бусдад худалдсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* захын гадаа сүү зараад зогсож байхад 11 цагийн орчимд нэг залуу ирээд намайг чацаргана авах уу? гэж асуухаар нь би авъя гээд 2500 төгрөгөөр авахаар болоод худалдаж авсан. 4 ууттай чацарганыг жигнэж үзэхэд 120 кг болсон. Би 120 кг чацарганыг 2500 төгрөгөөр бодоод тэр залууд 300.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Тэгээд тэр өдрөө цагдаа нар ирээд хулгайн чацаргана байна гээд надаас хурааж авсан. ...Би одоо тэр залуугаас 230.000 төгрөг нэхэмжилж байна. Би тэр чацарганаас 2 кг-ыг нь зарсан байсан. Надаас 118 кг чацаргана хурааж авсан. Дараа нь тэр залуугийнх 70.000 төгрөг надад өгсөн. Надад 230.000 төгрөгний хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай гэрт 23 цаг өнгөрч байхад тэр залуу 5 шуудай чацаргана авч орж ирээд өмнөх өрөндөө чацаргана ав гэсэн. ...Би хямдхан авна гэсэн чинь хямд 2000 төгрөгөөр ав гэсэн. Тэгээд би мөнгө байхгүй 1500 төгрөгөөр бол авъя гээд авахаар болоод шуудайны тал, 29 кг чацарганыг 43.500 төгрөгөөр худалдаж аваад 13.000 төгрөгийг нь өмнө өрөндөө суутгаж аваад тэр залууд би 30.500 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тэр залуу бусад 4 уут чацарганаа манайд үлдээж яваад өглөө ирж авсан. Тэр чацарганаас 6 кг-ыг нь би зарсан. Маргааш нь цагдаа нар ирээд 23 кг чацарганыг надаас хурааж авсан. Манайх чацаргана тарьдаг өөрөө тарьсан чацаргана гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.******* нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух иргэн Ж.ы гэрийн цоожийг эвдэж онгойлгон орж түүний гэрээс хурган дотортой дээл, 3 ширхэг гар утас, 5 кг хөлдүү сүү, цамц, 680 гр хэмжээтэй шар тос, тэмдэглэлийн дэвтэр, тосон бал, уруулын будаг, энгэсэг зэрэг нийт 703000 төгрөгний эд зүйлс хулгайлан авсан болох нь Хохирогч Ж.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гэх хүүхэд орж ирээд надад “танай руу улаан ягаан дээлтэй, саарал шилепэн малгайтай эрэгтэй хүн орчлоо” гэсэн. Тэгэхээр том хүү ийг гэх хүүхэдтэй хамт гаргахад улаан ягаан дээлтэй саарал шлепэн малгайтай эрэгтэй хүн гэрээс хулгай хийгээд хулгайлсан эд зүйлээ бариад явж байхад нь гудамжнаас , 2 барьсан байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсний дагуу цагдаа ирсэн. ...Ногоон торгон гадартай, хурган дотортой дээл 1 ширхэг, хонины гуя 1 ширхэг, 3 ширхэг гар утас, нокиа 105, нокиа 1600, LG-SH460 маркын утаснууд, торкио 6 ширхэг, нүүрний маск 5 ширхэг, цагаан цамц 1 ширхэг, эртүзэн өмд 1 ширхэг, соло пичень 2 ширхэг, 680 граммын шар тос, тэмдэглэлийн дэвтэр 3 ширхэг, тосон бал 4 ширхэг, уруул өнгөлөгч 1 ширхэг, уруулын будаг 1 ширхэг, пупа нэртэй пүдр 1 ширхэг, мэжик кушэйн гэсэн нэртэй пудр 1 ширхэг, уруул хүрээлэгч 1 ширхэг, семний үүр 1 ширхэг, иштэй чихэр 1 ширхэг, хөлдүү сүү 5кг, хулгайд алдагдсан байсан. ******* хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаад би алдсан зүйлээ буцааж авсан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....манай ах ээж рүү утсаар залгаад Ж. эгчийн хашаа руу улаан дээлтэй хүн яваад орчихлоо гэсэн, нэг их юм бодолгүй байж байгаад ээж цонхоор Ж. эгчийн хашаа руу хараад Ж. эгчид танай хашаанаас нэг улаан дээлтэй хүн юм аваад гараад явчихлаа гэхээр нь манайд байсан хүмүүс бүгдээрээ цонхоор хартал нэг хүн хайрцагтай юм бариад явж байхаар нь Ж. эгчийн хүүхэд гараад би хойноос нь гараад нөгөө улаан дээлтэй залууг дагаж очоод хөлөөрөө хавсарч унагаад нөгөө залууг барьж аваад намайг цагдаа дууд гээд байж байтал Ж. эгч ирээд цагдаа дуудна гэхэд тэр хүн би 18 жилийн хорих ялаар шийтгүүлж байгаад сая гарч ирсэн хүн байна. Эгчээ энд тохирч болно биз дээ гээд байхаар нь Ж. эгч тийм зүйл байхгүй гээд цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Ж. эгчийн хашаанд очиход гэрийнх нь цоожийг эвдэлж, амбаарынх нь цоожийг мөн эвдэлж ороод хурган дотортой дээл, хайрцагтай бэлэг, өврөөрөө дүүрэн юм өвөртөлчихсөн байсан юм” гэсэн мэдүүлэг болон хохирогч Ж.д эд зүйлсийг буцаан олгосон тухай тэмдэглэл зэрэг хуульд заасан журам үндэслэлээр авагдсан, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотолж байна. Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дээрх үйлдлүүдийн талаар тодорхой мэдүүлж хэргээ хүлээсэн бөгөөд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн арга, учруулсан хохирол зэрэг хэргийн нөхцөл байдлууд хангалттай нотлогджээ. Шүүгдэгч Б.******* нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэгт нийт 6 жил 6 сарын хугатайгаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг биечлэн эдэлж байгаад Булган аймаг дэхь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай захирамжаар ”Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэгджээ. Ийнхүү Б.******* нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж хорих ял эдэлж байсан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс тоологдож эхлэх бөгөөд ялтай байх хугацаандаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******г дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн атлаа бусдын эд хөрөнгийг давтан, орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл болголоо. Шүүгдэгч Б.******* нь урд нь удаа дараа хорих ял эдэлж байсан, энэ удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж үзлээ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******3 дугаар зүйл, *******6 дугаар зүйлийн *******6.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын *******г өмнө нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн атлаа бусдын эд хөрөнгийг давтан, орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.*******г 400000/дөрвөн зуун мянган/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 10 жил 1 сарын хугацаатай хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******н тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 111 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг эвдэрхий цоожийг устгасугай.
7. Шүүгдэгч Б.*******н хувьд оногдох хөрөнгө гэх 400000 төгрөгний үнэлгээтэй хөлдөөгч, 100000 төгрөгний үнэлгээтэй угаалгын машиныг мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн битүүмжлэлийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг биелүүлж дуустал хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нар тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт мөн хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
З.НАНДИНЦЭЦЭГ