Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/909

 

    

2020        12          21                                   2020/ШЦТ/909

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 2011000000877 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овгийн Б.Б , 1989 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Булгийн ..... тоотод түр оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Хэнтий аймаг, ...., 1-р баг, Бор-Өндөр, ..../,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Булгийн .. тоотод байрлах нийтийн байрны .. тоотод хохирогч Э.Б.. “танай дүү яагаад манай ээжтэй унтсан гээд байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хөдөө орон нутгаас ирээд байх газар байхгүй нийтийн байранд байсан. Энэ эмэгтэйг сайн танихгүй. Тухайн үед архи цацаад миний толгой дээр дэвсээд, манай эхийг танихгүй байж доромжлоод байсан учраас цохисон. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/,

            Хохирогч Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 7 хоногийн өмнө танилцсан залуу болох Б хамт өөрийн амьдарч байгаа нийтийн байранд пиво ууж хоносон. Маргааш нь Б, Ц бид гурав хамт байж байтал Б намайг ээжтэй ярьж байтал манай ээжийг хадам ээж гэж дуудсан чинь цаанаас нь манай эрэгтэй дүү Бтэй утсаар маргалдаж байгаад ...би танай ээжтэй унтсан... гээд хэлтэл Б уурлаж надтай маргалдаж эхэлсэн. Ц бие засахаар гараад явсан хойгуур Б яагаад танай дүү манай ээжтэй унтсан гээд байгаа юм бэ гээд миний нүүр рүү гараараа олон удаа цохиж, зодоод байж байтал гаднаас Ц орж ирээд намайг түүнээс салгасан...” гэх мэдүүлэг /хх 14-15/,

            Гэрч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний бие эвгүй болоод бие засах газар орсон. Тэгээд гэртээ орж ирэх үед Б нөгөө үл таних эмэгтэй хоёр маргалдаад, энгэр заамнаас нь барьсан зогсож байсан. Тэгэхээр нь салгаад нөгөө эмэгтэйг гэр лүү нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11992 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Б биед зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 23-24/,  

            Шүүгдэгч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Буд гараараа цохиод хөөе сэр гээд байхаар нь би босож ирээд чи эрэгтэй хүний толгойд гар хүрдэг хэн бэ гэж хэлээд түүний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод хойш нь хана руу түлхсэн ба Буд толгойгоороо хана мөргөөд унасан...” гэх мэдүүлэг /хх 30/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 57/, шүүгдэгч Б.Б гийн Хаан банкны дансны хуулга /хх 40-45/, шүүгдэгч Б.Б д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 33-36/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Булгийн ... тоотод байрлах нийтийн байрны ..тоотод хохирогч Э.Б “танай дүү яагаад манай ээжтэй унтсан гээд байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, хохирогч Э.Б “...Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 7 хоногийн өмнө танилцсан залуу болох Бгийн хамт өөрийн амьдарч байгаа нийтийн байранд пиво ууж хоносон. Маргааш нь Б, Ц бид гурав хамт байж байтал Б намайг ээжтэй ярьж байтал манай ээжийг хадам ээж гэж дуудсан чинь цаанаас нь манай эрэгтэй дүү Бтэй утсаар маргалдаж байгаад ...би танай ээжтэй унтсан... гээд хэлтэл Б уурлаж надтай маргалдаж эхэлсэн. Ц бие засахаар гараад явсан хойгуур Б яагаад танай дүү манай ээжтэй унтсан гээд байгаа юм бэ гээд миний нүүр рүү гараараа олон удаа цохиж, зодоод байж байтал гаднаас Ц орж ирээд намайг түүнээс салгасан...” гэх мэдүүлэг /хх 14-15/, гэрч Ц.Цын “...Миний бие эвгүй болоод бие засах газар орсон. Тэгээд гэртээ орж ирэх үед Б нөгөө үл таних эмэгтэй хоёр маргалдаад, энгэр заамнаас нь барьсан зогсож байсан. Тэгэхээр нь салгаад нөгөө эмэгтэйг гэр лүү нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх 21-22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11992 дугаар шинжээчийн “...Эбиед зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 23-24/,  шүүгдэгч Б.Б гийн “...Буд гараараа цохиод хөөе сэр гээд байхаар нь би босож ирээд чи эрэгтэй хүний толгойд гар хүрдэг хэн бэ гэж хэлээд түүний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод хойш нь хана руу түлхсэн ба Б толгойгоороо хана мөргөөд унасан...” гэх мэдүүлэг /хх 30/ болон шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Б нь “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН