| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0551/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/544 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/544
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн, улсын яллагч А.Мөнхзул, хохирогч М.Энхболд, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Н.Ныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 1103 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Н.Н нь Монгол Улсын иргэн, ........... төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл ........тоотод оршин суух бүртгэлтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 4-03 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс уг хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан /РД:............/.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн М.Энхболдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хавирч унаган, Самсунг С-5 маркийн гар утас, гадаад улсын мөнгөн тэмдэгт, автобусны карт бүхий түрийвч зэрэг эд 2 зүйлсийг дээрэмдэн авч, бусдад 215.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Наас: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг гаргахгүй гэв. Хохирогч М.Энхболдоос: 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа тараад ажлынхантайгаа архи уугаад орой гэртээ харихаар согтуу явж байсан. Нарийн гудамж гараад явж байсан чинь араас түлхсэн үү, цохисон уу ойчоод унасан. Намайг унасаны дараа дээрээс дараад халааснаас гар утас, түрийвч хоёрыг аваад зугтаасан. Өнөө өглөө шүүгдэгч Н.Наас 215.500 төгрөг хүлээн авсан гэв.
Хоёр. Эрүүгийн 2017 2601 1103 дугаартай хэргээс талуудын судалсан баримтууд: 1.Хохирогч М.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний орой цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан бүрий болж байсан. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мандалын 5 дугаар гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан чинь гэнэт араас нэг үл таних хүн толгой руу гараараа цохиод унагаасан. Би газар унасан чинь миний дээрээс дараад хувцасны халаасанд байсан эд зүйлийг аваад байсан. Хэсэг хугацааны дараа миний халаасанд байсан гар утас, түрийвчийг аваад нөгөө үл таних эрэгтэй зугтаагаад яваад өгсөн. Би тэр үл таних хүний зүс царай, хувцасыг нь харж чадаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Ер нь ухаан санаа орж гараад л явж байсан. Миний өмдний халаасанд байсан Самсунг Эс-5 маркийн гар утас 2016 онд 170.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо худалдаж авсан үнээр нь үнэлнэ. Мөн бор өнгийн түрийвч дотор автобусны карт л байсан. Өөр ямар нэгэн эд зүйл байгаагүй. Би бор өнгийн түрийвчийг 2015 онд 7.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад өвдсөн гэмтсэн зүйл байгаагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), -2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би эд зүйлийн үнэлгээтэй уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Намайг нарийн гудамжинд явж байхад араас цохиж 3 унагаагаад гар утас, түрийвч аваад зугтаачихсан болохоор харж амжаагүй. Би тухайн үед бас жаахан халамцуу байсан. Гар утсаа олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),
-2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би ажлаа тараад таньдаг хүмүүсийн хамт архи уучихаад нилээн согтуу байдалтайгаар Ард кино театрын автобусны буудлаас Зүүнсалааны автобусанд суугаад явсан юм. Тухайн үед цаг хэд болж байсныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гэгээ арай тасраагүй байсан санагдаж байна. Ингээд Зүүнсалааны автобусанд явж байгаад 112-ын буудал дээр буугаад зам хөндлөн гараад явж байтал хойноос нэг залуу намайг цохьсон уу, эсвэл дэгээдэж унагаасан уу бүү мэд, би нэг мэдэхэд газар уначихсан. Би өөрийн гар утсаа байнга зүүн талын халаасандаа хийдэг, баруун талын халаасандаа түрийвчээ хийгээд сурчихсан учир байнга энэ байдлаар хийдэг байсан. Тэгтэл тэр залуу миний өмдний халаасыг ухаж байгаад зүүн талын халааснаас гар утас, баруун талын халааснаас түрийвчийг аваад гүйчихсэн. Түлхээд эсвэл дэгээдэж унагаасан байх. Би нилээн согтуу байсан учир уначихаад халаас ухаж байхад нь л жаахан ухаан орсон. Тэгтэл тэр залуу үг хэлэх завдалгүй зугтаад гүйчихсэн. Тухайн үед тэр залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй. Унагаагаад л эд зүйл аваад явчихсан юм. ...Нэг мэдэхэд л би газарт уначихсан тэр залуу халаас ухаж байсан. Тэгээд зугтчихаар нь босоод харахад би нарийн гудамжны хажууд байж байсан. Тэгж бодохоор нарийн гудамж дөнгөж гарахад л намайг унагаасан юм байна лээ. ...Миний Самсунг Эс-5 маркийн цагаан өнгийн гар утас алдагдсан байсан. Уг гар утсанд содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй, цагаан өнгөтэй л гар утас байсан. Мөн арьсан хүрэн өнгийн түрийвч алдсан. Уг түрийвчинд гадаад улсын хуучин мөнгөн тэмдэгт байсан. Автобусны карт алдсан гэдгээ хэлсэн байна. Автобусны картаа би үнэлэхгүй. ...Миний биед учирсан гэмтэл байхгүй. Уг хүн нь ганцаараа байсан. Согтуу байсан учир сайн анзаарч хараагүй. ...Би тухайн үед толгой руу гараараа цохиод унагаасан байх л гэж бодсон учир тэгж мэдүүлэг өгсөн байх. Гэхдээ намайг яаж унагаасанг хэлж мэдэхгүй. Ямар ч л байсан газар уначихсан байсан, тэр залуу халаас ухаж байхыг нь санаад байгаа юм. Би гар утсаа 270.000 төгрөгөөр авсан. Би алдсан эд зүйлээ буцаан аваагүй, надад хохирол төлөөгүй. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Би согтуу байсан учир цагдаад хандаагүй. Тэгтэл нийслэлийн цагдаагаас Тамир гэх хүн залгаад “гар утсыг чинь авсан хүнийг барьсан” гэж хэлээд намайг дуудсан. Ингээд би цагдаад өргөдөл өгч шалгуулах болсон юм. Тамир нь надад гар утас болон өөр эд зүйл хүлээлгэн өгөөгүй. Миний гар утас авсан хүнийг олсон л гэж хэлж байсан. Мөн одоо санахад Тамир нь уг хүн чиний гар утсыг ломбарданд тавьчихсан байна гэж хэлж байсан санагдаад байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
2. Гэрч П.Сундуйгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: 4 “...Б.Н.Н нь Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байдаг юм. Манайх мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байдаг учир Писи тоглоомын газар орж тоглож байгаад Б.Н.Нтай танилцаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын орчимд би Б.Н.Нтай Баянхошууны эцэс дээр таарсан чинь Б.Н.Н “мөнгөний хэрэг гарчихаад байна, энэ гар утсыг барьцаанд аваад надад 80.000 төгрөг зээлүүлээч, эсвэл худалдаад авчихаач” гэхээр нь би тэр утсыг нь харсан чинь “Самсунг Эс-5” маркийн цагаан өнгийн гар утас байхаар нь 80.000 төгрөг өгөөд уг гар утсыг худалдаж авсан. Уг гар утас нь ямар нэгэн кодгүй байсан, ямар нэгэн зураг, мэдээлэл байхгүй байсан санагдаж байна. Тэгээд би 20 гаран хоног уг гар утсыг барьж байгаад хороололд явж байгаад танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарсан. Гэтэл түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын орчимд намайг Да хүрээ зах дээр байж байтал Нийслэлийн цагдаагаас нэг хүн надаас гар утас авсан залуугийн хамт ирээд уг гар утсыг гаргаж ирээд надад “энэ гар утсыг чи зарсан уу” гэхээр нь би “тийм” гэж хэлсэн чинь уг гар утсыг гэмт хэргийн замаар олдсон утас байна гэж хэлж байсан. Хаанаас яаж авсан талаар асуухаар нь би Б.Н.Н гэх хүнээс авсанаа хэлж байсан юм. Б.Н.Н надад ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж авсан гэж хэлээгүй. Өөрийн гар утсаа зарах гэж байгаа юм шиг л зарсан. Би ч өөрийнхөө гар утсыг зарж байна гэж бодоод л авсан болохоор гэмт хэрэг үйлдэж авсан гэж мэдээгүй учир олон юм асуугаагүй авсан. Би уг гар утсыг хороололд биллиард тоглож байгаад танилцаж байсан залууд зарсан. Түүнээс би уг залуугийн нэрийг нь ч мэдэхгүй. Тэр нийслэлийн цагдаагийн алба хаагч над дээр ирэхдээ гар утсыг нөгөө залуугаас аваад энэ гар утсыг зарсан уу гэж харуулж байсан. Түүнээс хураан авсан эсэхийг нь бол хэлж мэдэхгүй байна. Тэр гар утас Самсунг Эс-5 маркийн цагаан өнгийн гар утас байсан. Б.Н.Н нь надад 80.000 төгрөгийг түүний дараагаар хүлээлгэн өгсөн учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
3. Гэрч Ж.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажилладаг байсан юм. Тэгээд дүүргүүд дээр үйлдэгдсэн дээрмийн гэмт хэргүүд дээр ажилладаг байсан. Сардаа 5-6 дээрмийн гэмт хэргүүдийг илрүүлэн харьяа дүүргүүдэд нь шилжүүлж өгдөг байсан. Уг хэргийн талаарх агуулгыг санаж байгаа боловч ямар хүн барьж, танай хэлтсийн ямар алба хаагчид хүлээлгэж өгсөн гэдгээ санахгүй байна. Гүйцэтгэх ажлын шугамаар гар утасны сүүлчийн эзэмшигчийг олж тогтоож байсан юм. Иргэн М.Энхболдын гар утсыг гэртээ харихаар явж байх замд нь үл таних эрэгтэй булааж зугтаасан хэрэг байсан. Би тухайн үед тэр гар утсыг нь эзэмшиж байсан хүнээс аваад П.Сундуй, Н.Н гэх хүмүүст харуулж байсан. Гэхдээ гар утсыг хурааж аваагүй, сүүлчийн эзэмшигчид нь буцааж өгсөн санагдаж байна. Н.Н гэгч нь гар утас дээрэмдээд П.Сундуй гэгчид зарсан гэж байсан. Харин П.Сундуй нь сүүлчийн эзэмшигч болох хүн өгсөн байсныг санаж байна. Сүүлчийн 5 эзэмшигчийг нь би санахгүй байна. П.Сундуйгаас гар утсыг худалдаж авсан гэх хүнийг санахгүй байна. Тухайн хүний талаарх ямар нэгэн мэдээлэл надад байхгүй учир мэдээлэл өгөх боломжгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),
4. Шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би халамцуу байдалтай гэр рүүгээ харих санаатай Ард кино театрын автобусны буудлаас автобусанд суугаад явж байтал уг автобусанд нэг согтуу ах гар утсаараа хүнтэй яриад явж байсан, гар утсыг нь харахад мэдрэгчтэй том гар утас байсан. Тэгээд тэр ах 112-ын автобусны буудал дээр буухаар нь дагаж буугаад араас нь дагаж явж байгаад нарийн гудамжаар ороод явахаар нь уг хүн дээр очоод дэгээдэж унагаагаад газарт унахаар нь гар утас, түрийвчийг нь аваад зугтаасан. Би уг хүнийг дэгээдэж унагааснаас өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд би тэр хүнээс холдоод Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны байрны орчимд очоод түрийвчийг нь гаргаж ирээд харсан чинь олигтой зүйл байгаагүй учир хаясан. Түүнээс хойш хоёр гурван хоногийн дараа уг хүнээс дээрэмдэж авсан гар утсыг нь би зүс таних Сундуй гэх хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Зарахдаа ямар нэгэн гэмт хэрэг хийж олж авсан талаараа хэлээгүй. Зүгээр өөрийн гар утсаа зарах гэж байгаа юм шиг л зарсан. Тэгтэл Сундуй цааш нь хүнд зарчихсан байж байгаад цагдаад баригдсан л байсан. Согтуугийн гайгаар л ийм хэрэг хийчихлээ. Хохирол мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал), -2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Асуух зүйл алга. Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар өмнө нь өгсөн мэдүүлгүүд дээрээ тодорхой ярьсан байгаа тул дахин ярихгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159 дүгээр тал),
5. Шүүгдэгч Н.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 113-115 дугаар тал), 6. “Арвижих-Эстимэйт” ХХК-ний гар утас, түрийвчийг 212.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал), “Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19/047 дугаартай үнэлгээнд Мөнгөн дэвсгэрт /аль улсынх нь тодорхойгүй, хэдтийн дэвсгэрт нь тодорхойгүй, үнэлэх боломжгүй гэх, Автобусны виза картын зах зээлийн үнэлгээг 3.500 төгрөгөөр тогтоосон тайлан (хавтаст хэргийн 124 дүгээр тал), Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:
6 7. Гэрч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 22- ны өдөр мэдүүлсэн: “....Миний ах Б.Н.Н 1991 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод айлын ууган хүүхэд болж мэндэлсэн. Бид эцэг, эхээс гурвуулаа. Ах маань 1 дүгээр хороололд байдаг цэцэрлэгт хүмүүжиж байсан. Манай нагац эгч Налайх дүүрэгт дунд сургуулийн багш байхдаа ахыг сургуульдаа сургана гээд Налайх дүүрэгт бага ангид элсэн оруулж суралцуулсан. Тэгээд манай гэр бүл Баянхошуу руу нүүж ирэхэд ах маань шилжиж ирээд 76 дугаар сургуульд орж суралцаад 9 дүгээр анги төгссөн. Тэрнээс хойш барилга дээр туслах ажилтнаар, эсвэл дотор заслаар ажил хийх болсон. ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
8. Гэрч А.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн нөхөр Батжаргалтай гэр бүл болоод 1 жил 4 сар болж байна. Энэ хугацаанд Н.Н гэдэг хүнийг мэднэ. Н.Н нь хөдөө буюу Төв аймгийн Алтанбулаг суманд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Н.Н барилгын эсвэл янз бүрийн олдсон ажлаа хийдэг. Миний мэдэхээр гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэж авч явдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),
9. Шүүгдэгч Н.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 70 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 73-81 дүгээр тал), Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 87-88 дугаар тал), суралцагчийн хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 89-97 дугаар тал) зэрэг бичгийн баримтуудыг талууд шинжлэн судалсан болно.
Гурав. Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 11- ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн М.Энхболдыг хавирч унаган хүч хэрэглэн гар утас, эд зүйлийг нь дээрэмдэн авч бусдад 215.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох 7 нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа дүгнэлтдээ гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Нд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр автобусанд зорчин явахдаа хохирогч М.Энхболдын гар утсыг харж, улмаар хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан түүнийг автобусны буудал дээр буухад даган бууж, араас нь дагаж явсан байх ба улмаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн М.Энхболдыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хавирч унаган, түүний Самсунг С-5 маркийн гар утас, гадаад улсын мөнгөн тэмдэгт, автобусны карт бүхий эд зүйлтэй түрийвч зэргийг дээрэмдэн авч, бусдад 215.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
М.Энхболдын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 4 дүгээр сарын 11- ний орой Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мандалын 5 дугаар гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан чинь гэнэт араас нэг үл таних хүн толгой руу гараараа цохиод унагаасан. Би газар унасан чинь миний дээрээс дараад хувцасны халаасанд байсан эд зүйлийг аваад байсан. Хэсэг хугацааны дараа миний халаасанд байсан гар утас, түрийвчийг аваад нөгөө үл таних эрэгтэй зугтаагаад яваад өгсөн. ...Миний өмдний халаасанд байсан Самсунг Эс-5 маркийн гар утас 2016 онд 170.000 төгрөгөөр худалдаж авч байсан.... Мөн бор өнгийн түрийвч дотор автобусны карт л байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),
2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Зүүнсалааны автобусанд явж байгаад 112-ын буудал дээр буугаад зам хөндлөн гараад явж байтал хойноос нэг залуу намайг цохьсон уу, эсвэл дэгээдэж унагаасан уу, би нэг мэдэхэд газар уначихсан. ...тэр залуу миний өмдний халаасыг ухаж байгаад зүүн талын халааснаас гар утас, баруун талын халааснаас түрийвч аваад гүйсэн. ...Би нилээн 8 согтуу байсан учир уначихаад халаас ухаж байхад нь л жаахан ухаан орсон. ...тэр залуу үг хэлэх завдалгүй зугтаад гүйсэн. ...Унагаагаад л эд зүйл аваад явчихсан. ...босоод харахад би нарийн гудамжны хажууд байж байсан. Тэгж бодохоор нарийн гудамж дөнгөж гарахад л намайг унагаасан юм байна лээ. ...Миний Самсунг Эс-5 маркийн цагаан өнгийн гар утас алдагдсан байсан. Мөн арьсан хүрэн өнгийн түрийвч алдсан. Уг түрийвчинд гадаад улсын хуучин мөнгөн тэмдэгт байсан. ...нийслэлийн цагдаагаас Тамир гэх хүн залгаад “гар утсыг чинь авсан хүнийг барьсан” гэж хэлээд намайг дуудсан. ...Миний гар утас авсан хүнийг олсон л гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
гэрч П.Сундуйгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын орчимд ...Б.Н.Н “мөнгөний хэрэг гарчихаад байна, энэ гар утсыг барьцаанд аваад надад 80.000 төгрөг зээлүүлээч, эсвэл худалдаад авчихаач” гэхээр нь би тэр утсыг нь харсан чинь Самсунг Эс-5 маркийн цагаан өнгийн гар утас байхаар нь 80.000 төгрөг өгөөд уг гар утсыг худалдан авсан. Би гар утсыг барьж байгаад хороололд явж байгаад танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарсан. ...2017 оны 5 дугаар сарын орчим Нийслэлийн цагдаагаас нэг хүн надаас гар утас авсан залуугийн хамт ирээд уг гар утсыг гаргаж ирээд надад “энэ гар утсыг чи зарсан уу” гэхээр нь би “тийм” гэж хэлсэн чинь уг гар утсыг гэмт хэргийн замаар олдсон утас байна гэж хэлсэн. ...би Б.Н.Н гэх хүнээс авснаа хэлж байсан. ...Б.Н.Н надад ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж авсан гэж хэлээгүй. Өөрийн гар утсаа зарах гэж байгаа юм шиг л зарсан. ...Тэр гар утас Самсунг Эс-5 маркийн цагаан өнгийн гар утас байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
гэрч Ж.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...тухайн үед би Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан, дүүргүүд дээр үйлдэгдсэн дээрмийн гэмт хэргүүд дээр ажилладаг байсан. ...Гүйцэтгэх ажлын шугамаар гар утасны сүүлчийн эзэмшигчийг олж тогтоож байсан. Иргэн М.Энхболдын гар утсыг гэртээ харихаар явж байх замд нь үл таних эрэгтэй булааж зугтаасан хэрэг байсан. Би тухайн үед тэр гар утсыг нь эзэмшиж байсан хүнээс аваад П.Сундуй, Н.Н гэх хүмүүст харуулж байсан. ...Н.Н гэгч нь гар утас дээрэмдээд П.Сундуй гэгчид зарсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),
шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би халамцуу байдалтай гэр рүүгээ харих санаатай Ард кино театрын автобусны буудлаас автобусанд суугаад явж байхад автобусанд нэг согтуу ах гар утсаараа хүнтэй яриад явж байсан, гар утсыг нь харахад мэдрэгчтэй том гар утас байсан. Тэр ах 112-ын автобусны буудал дээр буухаар нь дагаж буугаад араас нь дагаж явж байгаад нарийн гудамжаар ороод явахаар нь уг хүн дээр очоод дэгээдэж унагаагаад газарт унахаар нь гар утас, түрийвчийг нь аваад зугтаасан.
9 ...түрийвчийг нь гаргаж ирээд харсан чинь олигтой зүйл байгаагүй учир хаясан. ...хоёр гурван хоногийн дараа уг хүнээс дээрэмдэж авсан гар утсыг нь би зүс таних Сундуй гэх хүнд 80.000 төгрөгөөр зарсан. ...өөрийн гар утсаа зарах гэж байгаа юм шиг л зарсан. Тэгтэл Сундуй цааш нь хүнд зарчихсан байж байгаад цагдаад баригдсан л байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал),
шүүгдэгч Н.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 113-115 дугаар тал), “Арвижих-Эстимэйт” ХХК-ний үнэлгээ (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал), “Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээ (хавтаст хэргийн 124 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Дээрэмдэх гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхитэй үйлдлийг ойлгох ба, довтолсон гэдэг нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэх зэргээр буюу цохих, хоолой боох гэх мэт үйлдлээр хийгдэнэ. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг онцлогтой бөгөөд, тус гэмт хэргийг шүүгдэгч Н.Н нь дээрх хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлээр үйлдсэн буюу хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан хавирч унагах зэргээр хүч хэрэглэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой шунахай сэдэлтээр, гэм буруугийн хувьд шууд санаатай үйлдлээр үйлдсэн байна. Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа билээ. Шүүгдэгч Н.Нын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтад зааснаар зүйлчлэгдэхээр байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “бусдын эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” гэж тодорхойлсон, мөн оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Харин шүүгдэгч Н.Нын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох, зүйл заалтаар зүйлчилбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байх ба, тус зүйл, хэсэгт гэмт хэргийн шинжийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж 10 тодорхойлж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан. Дээрх байдлаас үзвэл гэм буруутай этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг харьцуулан үзвэл 2015 оны шинэчлэн найруулсан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын дээд хэмжээ найман жил байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын дээд хэмжээнээс дээгүүр байна.
Иймээс шүүгдэгч Н.Нд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын хэмжээ бага байгаа нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Ныг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн гэмт хэрэгт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тугай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Н.Н нь хохирогч М.Энхболдын эд хөрөнгөд 215.500 төгрөгийн хохирол учруулснаас 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 215.500 төгрөгийг хүлээн авсан талаар бичгийг шүүхэд ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нараас харилцан хохирлыг төлсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 3. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг , , , . “шүүгдэгч Н.Н нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хохирогчийн хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжоор хангаж 2002 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг хэрэглэж, тодорхой хугацаагаар хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын 11 хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс уг хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан байх ба, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон байна. Шүүхээс шүүгдэгч Н.Нын гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.Н нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Төв аймгийн цагдаагийн хэлтэст тус тус даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 4. Бусад асуудлаар Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 12 ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Н.Ныг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг 3 жил (гурав) 2 сар (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 3 жил (гурав) 2 сар (хоёр) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Энхболдод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоож, Н.Нд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Төв аймгийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга 13 хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА