Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Б.Ө түүний өмгөөлөгч Б.Д,

Хохирогч С.Ц нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Б-ын Ө-д холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг 2018 оньц12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

************************************************************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 21 а байрны 1 дүгээр орцны гадаа иргэн С.Ц-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ:                                    “Шүүхийн

хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Юу ярихаа мэдэхгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ц мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа явах гээд лифтэнд суух үед 4 уут хог барьчихсан явж байсан. Үйлчлэгч аваарын шатаар явах ёстой. Оршин суугчдын ая тухтай байдлыг хангах ёстой. Тэгээд би аваарын шатаар хогоо зөө үнэр танар хэцүү байна өвчин тусна гэхэд чамд хамаатай юм гэсэн. Тэгээд араас юм шидэхээр нь эргээд харахад толгойд юмаар оносон. Тэр шил нь арзгар том шил байсан. Тэгээд цусаа тогтоогоод цагдаа дуудаад ажил руугаа очоод эмнэлэг явсан” гэв.

Хохирогч С.Ц мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг 26 минутын орчим би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 21/А байрны 05 тоот гэрээсээ ажилдаа явах гээд гарахад манай орцны лифт дээрээс доош бууж таарахаар нь доошоо бууя гэж бодоод лифт дартал лифтэнд байр хариуцсан орцны жижүүр охин 4 том ууттай хог барьчихсан орцноос гаргах гээд лифтээр явж байхаар нь хамт доош буух гээд лифтэнд суутал нөгөө жижүүрийн барьж явсан ууттай хогноос муудсан, илжирсэн үнэр үнэртээд хүн байхын аргагүй байхаар нь би нөгөө жижүүр охинд эгчийн дүү наад хогнуудаа энэ лифтээр хөгшин залуу, нялх нярай янз бүрийн хүмүүс явж байгаа тийм болохоор лифтний хажуу талд аваарын гарц гээд сайхан шат байхад тэр шатаар хогоо зөөж байгаач гээд хэлсэн чинь жижүүр охин миний өөдөөс чамд ямар хамаатай юм бэ, чи зүгээр дуугүй бай, байж чадахгүй бол байраа зараад эндээс зайлаач, аятайхан байж чадахгүй бол ална шүү, гэр бүлээр чинь ална шүү гээд хэл амаар доромжилж байгаад лифтнээс гараад явахаар нь би жижүүр охиныг ямар муухай харьцаатай юм гэж бодоод ажпаас хоцрох гээд яарч явсан болохоор орцноос гараад явж байтал миний хажуугаар нэг ууттай хог гарахаар нь гайхаад нөгөө жижүүр охин миний араас арай хог шидээд байгаан биш гээд эргээд хартал 1-2 метрийн зайнаас жижүүр охин нэг ууттай хог шидээд тэр нь нүүрэн тус газар оносноор тухайн үедээ нүд бүрэлзээд цэнхэр манан татаад, толгой маналзаад ухаан 30-40 секунд ухаан балартсан. Тэгээд би доошоо тонгойтол хамраас маш их цус гарч эхлэхээр нь нөгөө жижүүр охинд чи чинь намайг яачихваа эгчдээ нойлын цаас юм уу салфетка аваад өгөөч гэсэн чинь тэр охин зугтаад яваад өгсөн. ...Нэхэмжпэх зүйл эмчилгээнд зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардал гэх зүйлсээ гаргуулмаар байна” гэжээ /хх 28-29/

“Тухайн үед КТГ хийлгэх гэж 120.000 төгрөг авсан. Түүнээс хойш нэг төгрөгч нэмж өгөөгүй. Бас надтай огт уулзаагүй байгаа. Ойролцоогоор 1.700.000 орчим төгрөгийн зардал гаргасан байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би түүнээс эмчилгээний одоо гарсан байгаа болон цаашид гарах эмчилгээний зардлыг авмаар байна. Би гомдолтой байна” гэжээ. /хх 63-64/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5998 дугаартай дүгнэлтэд: 1. С.Цын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх 21/

Компьютерт томографийн оношлогоо /хх 22/

Хохирлын баримтууд /хх 32 /

Иргэний үнэмлэхийн лавалгаа /хх 39/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 21 а байрны 1 дүгээр орцны гадаа иргэн С.Ц-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч

I -Цэцэгмандалын мэдүүлэг /хх 28-29, 63-64/, Шүүхийн шинжилгээний үндэсний * .хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5998 дугаартай дүгнэлт /хх 21/, Компьютерт томографийн оношлогоо /хх 22/ хохирлын баримтууд  32/, иргэний үнэмлэхийн лавалгаа /хх 39/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах «• .лас /хх 34/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ө-өд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл хохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч I Цэцэгмандалын “оршин суугчдын орцонд хаясан хогийг аваарын шатаар зөө” гэх

з.й бус харьцаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл зайдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт «ураагдаагүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид '20,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн зэргийг тус тус дурдлаа.

Хохирогч С.Ц нь мөрдөн байцаалтанд хохиролтой холбоотой 968.830 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба толгойн томографийн зурагны үнийг шүүгдэгч Б.Өлзийтөгс төлсөн, эмчилгээтэй холбоотой нотлох баримтын шаардлага хангасан 254.450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, нотлох баримтын шаардлага хангахгүй /шашны зан үйл, хүнсний зүйл болон шатахуун худалдан авсан баримт, өмгөөлөгчийн хөлс/ 594.380 төгрөгийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э овогт Б-ын Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Б-ын Ө-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ