Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 123/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр                    Дугаар: 2020/ШЦТ/123                                Зуунмод сум

 

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд

-улсын яллагчаар П.Даваасүрэн

-шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бд холбогдох 2034001970189 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08 ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн төвд иргэн А.Дгийн даваа толгойтой шармал алтан нуухтай бага гарын цагаан хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1000,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08 ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн төвд иргэн А.Дгийн даваа толгойтой шармал алтан нуухтай бага гарын цагаан хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1000,000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талтаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон Даваа толгойтой шахмал алтан нуухтай бага гарын цагаан хаш хөөрөг 1.000.000 үнэлгээтэй гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/
  •  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 37 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 48 тал/
  • Хохирогч А.Дгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би Улаанбаатарт байдаг юм. Тэгээд Төв аймгийн Лүн суманд дүүгийндээ архи ууж байгаад гэрт нь унтсан юм. Удалгүй сэрээд айлд хүнтэй хөөрөглөх гэтэл хөөрөг байдаггүй би хөөргөө Нарантуул захаас худалдаж аваад толгой болон нуухыг нь солиулсан би хөөргөө 1 сая төгрөгөөр үнэлнэ... би өөрийнхөө хөөргийг буцаагаад авчихсан гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 5-9, 29 тал/
  • Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Төв аймгийн Лүн сумын төвд Батжаргал гэх айлд Даваасүрэн ах, Нарандулам ах, Батхишиг эгч нарын хамт архи уусан. Тэгээд А.Д ах надтай жижиг гарын даваа толгойтой шармал алтан нуухтай цагаан өнгийн хаш хөөргөөр хөөрөглөөд байсан. Тухайн үед би их согтуу байсан болохоор гэртээ хариад унтсан, сэрсэн чинь миний өмдний кармаанд хөөрөг байхаар нь үзтэл А.Д ахын хөөрөг байсан...тэгэхээр нь Санждожид нөгөө хөөргөө 400.000 төгрөгөөр зарна гээд үзүүлэн чинь хэний хөөрөг юм гэхээр нь миний ээж надад авч өгсөн юм гэж хэлсэн. Сандагдорж надаас хөөрөг худалдаж авахгүй гэхээр нь би ахдаа 100.000 төгрөг өгчих, барьцаанд нь миний хөөргийг аваад үлд гэсэн. Тэгтэл Сандагдорж надад 20.000 төгрөг өгхөөр нь хөөргөө үлдээгээд архи авч уугаад ахиж очоод Сандагдоржоос 20.000 төгрөг аваад явж байтал сумын төвд Чимэдрэгзэнтэй таархаар нь найзад нь ээж цагаан сараар хөөрөг авч өгсөн юм. Би Сандагдоржид барьцаанд 40.000 төгрөгөөр тавьсан байгаа. тэр хөөргийг чи авч байгаач гэж хэлээд Чимэдрэгзэд надад 40.000 төгрөг өгөөд бид хоёр Сандагдоржоос миний хөөргийг аваад Чимэдрэгзэдэд би хөөргөө өгөөд нэмээд мөнгө авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 тал/,
  • Гэрч С.Чимэдрэгзэдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед би Төв аймгийн Лүн сумын төвд дэлгүүрийн үүдэнп явж байгаад Билгээтэй таарсан чинь ээж цагаан сарын өмнө надад цагаан хөөрөг худалдаж авч өгсөн юм. Би тэр хөөргөө манай сумын Сандагаад 40,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа чи тэр хөөргийг түр авч бай гэхээр нь Сандагаа дээр бид хоёр очоод 40,000 төгрөг өгөөд хөөргийг нь авсан... тэгээд надаас 100,000 төгрөг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 9 тал/
  • Гэрч Ш.Сандагдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 05 дугаар сарын 18 ны өдөр манай сумын Билгээ ах ирээд даваа толгойтой жижиг цагаан хөөрөг барьж ирээд намайг авах уу, 400.000 төгрөгөөр өгнө гэхээр нь би хэний хөөрөг юм гэхэд минийх, ээж надад авч өгсөн юм гэсэн... би мөнгө байхгүй авахгүй гэхэд 20,000 төгрөгний барьцаанд тавиад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 11 тал/
  • Гэрч Г.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 05 дугаар сарын 18-ны оройхон 19 цагийн үед би Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Рашаантын 5-195 тоот хашаанд гэртээ байж байтал гаднаас хадам ах Даваасүрэн, Нарандулам, Билгээ нар согтуу манай гэрт орж ирээд манайд 1 шил архи уугаад Даваасүрэн ах өөрийнхөө өврөөс цагаан хаш хөөрөг гаргаж ирээд хөөрөглөөд, би энэ хөөргөө зарах гэж байгаа гээд тэр хоёрт хэлж байсан. Архиа ууж дуусгаад Даваасүрэн ах, Нарандулам хоёр том өрөөнд унтаад өгсөн, Билгээ гараад явсан. Удалгүй Даваасүрэн ах босоод миний хөөрөг алга болчихсон байна гээд манай гэрт хайж ирээд олоогүй...сүүлд Даваасүрэн ахын хөөргийг Билгээ авсан гэж сураг гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/
  • Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, прокурорын тогтоолд санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б нь 2020 оны 4 сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 39, 56 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 07-ны өдөр 24 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-55 тал/ 2020 оны 4 сарын 07-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

 

Д.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 прокурорын саналыг хүлээн  хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА