| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0893/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/910 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/910
2020 .. 21 2020/ШЦТ/910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр ,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.М од холбогдох эрүүгийн 2011000001059 дугаар хэргийг 2020 оны .. дугаар сарын 2-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Б.М , 1994 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Булган аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, С….ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо, Чулуутын ….. тоотод оршин суух,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.М 2020 оны 10 дугаар сарын 7-ны шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн.. дугаар хороо, Булгийн … тоотод хохирогч З.М эхнэрийн хажууд өмнө уулзаж байсан эмэгтэй ярилаа гэх шалтгаанаар нүүр лүү нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхинд няцарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч З.Мнь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 7-ны орой ажлаа тараад ажлынхаа залуу болох Мөнх-Одын гэрт очоод 1 шил архи бид хоёр хувааж уусан. Гэрээс нь гараад караоке ороод нэг, нэг пиво уугаад гарсан. Манай гэрт очоод бид хоёр 1 шил архи хувааж уугаад, хоёр эмэгтэй 1 пивоны талыг хувааж уусан. Тэгээд бид ажлаа ярьж байгаад хоорондоо маргалдсан бөгөөд Мминий нүүр лүү гараараа цохисон, хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг ороод оёдол тавиулахдаа ухаан орсон. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 6-7/,
Гэрч Э.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр хоёр ууж сууж байгаад манай нөхөр, М хоёр өмнө нь манай гэрт авч ирсэн хүүхний талаар ярьсан ба М манай эхнэрийн хажууд юу яриад байгаа юм гэж хэлээд манай нөхрийн нүүр лүү олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11656 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...З.М биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхинд няцарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саргиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 15-17/,
Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Бид дөрөв 0.75 литрийн 1 шил архи, 2 литрийн 1 ширхэг пиво уусан. Архи уугаад сууж байхдаа Мбид хоёр ажил ярьж байгаад хоорондоо маргалдсан. Би М нүүр лүү гараа атгаж байгаад 2, 3 удаа цохитол Мнамайг барьж аваад бид хоёр ноцолдсон ба тэр үед Э, Н нар салгасан...” гэх мэдүүлэг /хх 54-55/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41/, шүүгдэгч Б.М од холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 35-37, 63-65/, хохирогч З.М гаргаж өгсөн хохирлын баримт /хх 21-23/, шүүгдэгч Б.М ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 42-47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М 2020 оны 10 дугаар сарын 7-ны шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Булгийн ...... тоотод хохирогч З.М эхнэрийн хажууд өмнө уулзаж байсан эмэгтэй ярилаа гэх шалтгаанаар нүүр лүү нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхинд няцарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.М “...2020 оны 10 дугаар сарын 7-ны орой ажлаа тараад ажлынхаа залуу болох М гэрт очоод 1 шил архи бид хоёр хувааж уусан. Гэрээс нь гараад караоке ороод нэг, нэг пиво уугаад гарсан. Манай гэрт очоод бид хоёр 1 шил архи хувааж уугаад, хоёр эмэгтэй 1 пивоны талыг хувааж уусан. Тэгээд бид ажлаа ярьж байгаад хоорондоо маргалдсан бөгөөд М миний нүүр лүү гараараа цохисон, хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг ороод оёдол тавиулахдаа ухаан орсон. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 6-7/, гэрч Э.Нийн “...Тэр хоёр ууж сууж байгаад манай нөхөр, Мхоёр өмнө нь манай гэрт авч ирсэн хүүхний талаар ярьсан ба М манай эхнэрийн хажууд юу яриад байгаа юм гэж хэлээд манай нөхрийн нүүр лүү олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 11/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11656 дугаар шинжээчийн “...З.М биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун зовхинд няцарсан шарх, хоёр зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саргиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 15-17/, шүүгдэгч Б.М ын “...Бид дөрөв 0.75 литрийн 1 шил архи, 2 литрийн 1 ширхэг пиво уусан. Архи уугаад сууж байхдаа Мбид хоёр ажил ярьж байгаад хоорондоо маргалдсан. Би М нүүр лүү гараа атгаж байгаад 2, 3 удаа цохитол Мнамайг барьж аваад бид хоёр ноцолдсон ба тэр үед Э, Н нар салгасан...” гэх мэдүүлэг /хх 54-55/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч З.Мнь “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Б.М од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ял шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.М од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.М од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН