Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Адъяа |
Хэргийн индекс | 167/2019/0118/Э |
Дугаар | 2019/ШЦТ/124 |
Огноо | 2019-06-28 |
Зүйл хэсэг | 13.6.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: А.Д
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Д нь хүний халдашгүй чөлөөтэй байх жам ёсны эрхээс үүдэлтэй хуулиар баталгаажсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох Монгол Улсын соёрхон баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо, халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч...орон байранд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан эрхийг зөрчиж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ч.Эгийн зөвшөөрөлгүйгээр Сайншанд сумын 5 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг орон байранд нэвтэрч хохирогч Ч.Эгийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “… …” гэв.
Шүүгдэгч А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийнх нь амьдарч байсан дотуур байранд байх гэрлүү нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүй жижүүр дээрээс гэрийнх нь хаалганд таардаг түлхүүр аваад дотогш орсон...ямар нэгэн зөвшөөрөрл авалгүй захирлын гэрт нь түлхүүр тааруулан орсон нь миний буруу энэндээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас /,
Хохирогч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2019 оны 05 дугаар сарын 08-нд сургуулийн жижүүр дээрээс миний амьдардаг 10 тоот өрөөнд таарах түлхүүрийг хайрцагнаас нь ямар нэгэн зөвшөөрөлгүй аваад миний өрөөнд нууцаар ороод буцаж гараад дотуур байранд байдаг...хүүхдүүд оруулж байгаад дахиад...охиныг оруулж байгаа бичлэг дотуур байрны камерт бичигдсэн байсан...очиход манай гэр онгорхой хүн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2019 оны 05 сарын эхээр...15 цагийн үед...тасагтаа байхад нийгмийн ухааны Д багш орж ирээд ...дуудсан...дагуулаад...сургуулийн захирал амьдардаг өрөөнд ороод...гар утсаараа бичлэг хийгээд багш нь нэг юм хийж байгаа юмаа гээд Д багш надаас захирал энд амьдраад хэр удаж байна гэж асуусан ба 2 жил болж байгаа байхаа гэж хариулсан...Д багш захирлын гэр дотор ороод утсаараа эргэн тойрныг нь бичээд байх шиг байсан...том ангийн хүүхдүүд наагуур чинь байна уу байвал дагуулаад ир ...гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 16 дугаар хуудас /
Насанд хүрээгүй гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...5 дугаар ангийн Нэ гээд охин ирээд таныг Д багш захирлын гэрт дуудаж байна гэсэн юм...хурдал гэж байна гэсэн юм...Д багш гар утсаараа өрөөний дотор талын бичлэгийг хийгээд байсан...энэ сургуулийн захирлын өрөө мөн үү гэхлээр нь би мөн гэсэн тэгээд захирал энд хэдэн жил амьдарч байна гэж асуухлаар нь би өөрөө 2 жил дотуур байранд амьдарч байгаа захирал мөн 2 жил болж байгаа байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Д багш жижүүрийн хажууд байх түлхүүр хийдэг хайрцагнаас нэг түлхүүр авч байгаа бичлэг бичигдсэн байсан...захирлын гэрлүү орж байгаа бичлэг болон хүүхэд дуудуулаад авчирч байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 18 дугаар хуудас /
Камерийн бичлэгийг сидинд буулгасныг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40-р тал /
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Д 2019 оны 05-р сарын 06-ны хохирогч Ч.Эгийн зөвшөөрөлгүйгээр Сайншанд сумын 5 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг орон байранд нэвтэрч хохирогч Ч.Эгийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан болох нь шүүгдэгч А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийнх нь амьдарч байсан дотуур байранд байх гэрлүү нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүй жижүүр дээрээс гэрийнх нь хаалганд таардаг түлхүүр аваад дотогш орсон...ямар нэгэн зөвшөөрөрл авалгүй захирлын гэрт нь түлхүүр тааруулан орсон нь миний буруу энэндээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2019 оны 05 дугаар сарын 08-нд сургуулийн жижүүр дээрээс миний амьдардаг 10 тоот өрөөнд таарах түлхүүрийг хайрцагнаас нь ямар нэгэн зөвшөөрөлгүй аваад миний өрөөнд нууцаар ороод буцаж гараад дотуур байранд байдаг...хүүхдүүд оруулж байгаад дахиад...охиныг оруулж байгаа бичлэг дотуур байрны камерт бичигдсэн байсан...очиход манай гэр онгорхой хүн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2019 оны 05 сарын эхээр...15 цагийн үед...тасагтаа байхад нийгмийн ухааны Д багш орж ирээд ...дуудсан...дагуулаад...сургуулийн захирал амьдардаг өрөөнд ороод...гар утсаараа бичлэг хийгээд багш нь нэг юм хийж байгаа юмаа гээд Д багш надаас захирал энд амьдраад хэр удаж байна гэж асуусан ба 2 жил болж байгаа байхаа гэж хариулсан...Д багш захирлын гэр дотор ороод утсаараа эргэн тойрныг нь бичээд байх шиг байсан...том ангийн хүүхдүүд наагуур чинь байна уу байвал дагуулаад ир ...гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...5 дугаар ангийн Нэ гээд охин ирээд таныг Д багш захирлын гэрт дуудаж байна гэсэн юм...хурдал гэж байна гэсэн юм...Д багш гар утсаараа өрөөний дотор талын бичлэгийг хийгээд байсан...энэ сургуулийн захирлын өрөө мөн үү гэхлээр нь би мөн гэсэн тэгээд захирал энд хэдэн жил амьдарч байна гэж асуухлаар нь би өөрөө 2 жил дотуур байранд амьдарч байгаа захирал мөн 2 жил болж байгаа байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Д багш жижүүрийн хажууд байх түлхүүр хийдэг хайрцагнаас нэг түлхүүр авч байгаа бичлэг бичигдсэн байсан...захирлын гэрлүү орж байгаа бичлэг болон хүүхэд дуудуулаад авчирч байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Д бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, орлого олох боломж, прокурорын торгох ял оногдуулах санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дт урьд авсан хувбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА