Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02754

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ү.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Аюурзана-д холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.У, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ү.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ү.У 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Б-аас Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны хороолол, 17 дугаар байр, 202 тоот байрыг худалдаж авсан. Гэвч одоог хүртэл байрандаа нүүж орж чадаагүй байна. Учир нь Д.Б-д тус байрыг худалдсан анхын эзэн болох Б.А нь одоог болтол тус байранд сууж арга саам хэрэглэн зугтааж байрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд Б.А-ыг хариуцагчаар татан миний худалдан авсан байрыг чөлөөлөх, албадан гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Ү.У-т 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор 140,000,000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны хороолол, 17 дугаар байр, 202 тоот орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч 140,000,000 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

           

Нэхэмжлэгч Ү.У нь хариуцагч Б.А-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Ү.У-т 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор 140,000,000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны хороолол, 17 дугаар байр, 202 тоот орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч 140,000,000 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Ү.У-т 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор 140,000,000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны хороолол, 17 дугаар байр, 202 тоот орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч 140,000,000 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ү.У-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагч Б.А-аас гаргуулж нэхэмжлэгч Ү.У-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.АЗБАЯР