| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0205/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/247 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/247
2018.02.20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч Н.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Хөвчин овогт Намжилсүрэнгийн Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0050 10123 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Хөвчин овогт Намжилсүрэнгийн Н.Б, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн нэвтрэгч мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо ************* тоотод оршин суух хаягтай,
-урьд Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД: /****************/,
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 дугаар байрны гадаа болон подволд байрлах оёдлын цех дотор Н.Алтанбаярыг өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас сонсгосон нийтэд тус тай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.Алтанбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 19 цагийн орчим Н.Б рүү залгаад хойшоо явах замдаа намайг аваад яваач гэсэн. “...Н.Б өө чадахгүй чи муу яасан даварчихсан юм бэ...гэхээр нь урдаас нь ахархаад баахан юм ярьсан. “...Н.Б дахин дахин залгаад чи байж багаарай чамайг очиж ална гэж хэлэхээр нь тэгээ тэг хүрээд ир би 16-н автобусны буудал дээр байж байя гэж хэлсэн. “...Н.Б машинтай ирэхээр нь хойд хаалгаар машинд суугаад хөдлөөд явахаар нь ахыгаа уучлаарай гэхэд битгий давраад байгаарай би танай усыг чинь хүртэл зөөж өгөөд байгаа шүү гэсэн. Тэгээд шууд 16 дугаар хорооллын 16 дугаар байрны подволд байдаг оёдлын цех рүү очоод машинаасаа чирж гаргаад миний цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхээр нь ахынх нь хавирга хугарчих шиг боллоо болъё гэхэд хоёр хөлнөөс чирээд подвол руу оруулаад...энд тэндгүй өшиглөж толгой дух хэсэгт хагарсан. “...намайг газар унагааж олон удаа энд тэндгүй өшиглөсөн. “...надад гомдол саналгүй, эмчилгээний зардал 100.000 төгрөг авсан. Н.Б хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг. /хх5-6, 39-40/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1225 дугаартай дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Алтанбаяр нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Прокуророос сонсгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Н.Б нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвчин овогт Намжилсүрэнгийн Н.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Н.Бийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР