Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2692

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Л.О/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б.Бхолбогдох,

Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.О-нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О-миний бие Б.Б-тай 1995 онд 8 жилийн 1 дүгээр ангид мөр зэрэгцэн сууж анх танилцсан, 2006 оноос эхлэн үерхэж, 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү О.Амархүү төрсөн. Хүү О.Амархүү төрснөөс хойш Б.Б-ын зан харилцаа нь өөрчлөгдөж хүүгээ эргэж ирээгүй тусдаа амьдрах болсон. Хүү маань төрсөн цагаасаа эхлэн манай ээж болон миний асрамжид өсч өдийг хүргэсэн. Одоо Б.Б -нь тусдаа амьдралтай болж, хүү маань 5 дугаар ангид орж, 10 нас хүрсэн. Энэ хугацаанд хүүгээ бага байхад 2 удаа ирж байсан, одоо ямар ч харьцаагүй байх тул хүүхдийн эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б -шүүхэд гаргасан тайлбартаа: Хүү О.Амархүү нь миний хүү мөн бөгөөд хүүхдийн тэтгэлгийг Л.О-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр жилд 1,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 2 хувааж төлж байхаар тохиролцсон тул энэ асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.О-нь хариуцагч Б.Б-д холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүхээс хариуцагч Б.Б-д шүүх хуралдааны товыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Л.О, Б.Б -нар 1995 онд танилцаж, 2006 оноос эхлэн үерхэж, улмаар 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүү О.Амархүүг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын дундаас төрсөн хүү О.Амархүү одоо 10 настай, төрсөн цагаасаа эхлэн эх Л.О-ийн асрамжид байгаа ба хариуцагч Б.Б -нь хүү  О.Амархүүгийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Хүү О.Амархүүг эхийнх нь асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй, хариуцагч Б.Б -нь хүү О.Амархүүд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байх тул эцэг Б.Б-с хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү О.Амархүүг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

            Хариуцагч Б.Б -нь хүүхдийн тэтгэлгийг жилд 2 хувааж төлөх тухай тайлбарыг ирүүлсэн байх энэ нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх шатанд хэрэгжих боломжтой тул энэ талаар шүүхийн шийдвэрт дурдах шаардлагагүй гэж үзлээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

                                                                                                                   ТОГТООХ нь:  

            1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү О.Амархүүгийн эцэг Боржигон овогт Бадамын Баттулга мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү О.Амархүүг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Баттулгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА