Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/961

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МөнхЭрдэнэ даргалж, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, улсын яллагч Г.Эрдэмбаатар, шүүгдэгч__________ түүний өмгөөлөгч Л.Амартогос, хохирогч _________ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Шинэсүсэгт номон хан овогт ________________т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805035931011 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоо 2-36 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___________. 2 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч _____________ нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төвд үл ялих зүйлээс болж маргалдаж ____________ түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ________ мэдүүлэхдээ: “... ...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч ____________ өгсөн: “......” гэх мэдүүлэг /хх-н 22/, Мөрдөн байцаалтад хохирогч С__________ өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвөөр үйлчлүүлсэн. Тэгээд махны тасагт ороод шулсан яснаас 10 ширхэг өвчүүний яс авах гэхэд 7 ширхэг байна 3 ширхэгийг нь гаргаад өгье гэж тухайн лангуунд үйлчилж байсан эмэгтэй хэлсэн. Тэр хүнийг нэрийг Тунгалаг гэдэг гэсэн. Тэгээд 3 миний 3 ширхэг өвчүүний яс өгөхөд нь 2 ширхэг нь жижиг байхаар нь миний дүү солиод өгчих энэ чинь арай жижиг байна нэгэнтээ мөнгийг нь өгөөд авч байгаа юм чинь бүтэн байж болдоггүй юм уу гэхэд хажуу талаас яс асгаж байсан эмэгтэй нохойны хоол авч байж юун сүртэй юм гэж хэлсэн. Тунгалаг гэдэг худалдагч ингээд холиод өгчихдөг юм гэж хэлээд өгсөн би 20.000 төгрөг өгсөн чинь задгай мөнгө алга та наадхаа задлуулаад ир гэж хэлсэн тэгэхээр нь би хаана задлуулах юм чи өөрөө задлаад өгчиж болохгүй юм уу гэхэд нилээн ууртай би завгүй байна гэж хэлсэн тэгсэн хажуу талаас _______ гэх яс асгаж байсан эмэгтэй чи одоо мөнгөө задалж бэлдэж ирэхэд яадаг юм гээд надруу муухай харсан. Тэр үед нь би чамд ямар хамаатай юм гэхэд хуц пизда минь чи түрүүнээс хойш маяглаад байсан нэг муу нохойн хоол авч байж гэхэд нь би яагаад уурлаад намайг загнаад байгаа юм бэ та нар наймаа хийж байж задгай мөнгөө бэлдэж ирэх нь та нарын үүрэг биздээ наймаа хийж байж яасан ууртай хүмүүс вэ гээд мөнгөө задлуулах санаатай эргэхэд ___________гэгч нь намайг хөөе чи наад ясаа наанаа тавь гэхээр нь мөнгөө задлуулах гэж байна гэж хэлсэн. Гэтэл энэ муу пиздаад битгий өг чи наад ясаа нааш нь тавь гэхээр нь чи хаашаа янзын хүн бэ хөндлөнгөөс хэл амаа билүүдээд ямар их омогтой юм гэж хэлэхэд _____________ нь битгий хуц гичий чинь гэхээр нь би уурандаа энэ хэл амтай ясыг чинь авахаа больё ясандаа цадсан амьтан бэ гээд урдаас нь ууттай ясаа шидсэн. Тэгсэн ууттай яс түүний хормогчийг цохиод газар унасан. Тэгсэн_________ шүдээ зуугаад муу пизда чинь юу гэж хуцаад байгаа юм бэ гээд намайг заамдаж сэгсчээд түлхтэл би үүдний хаалгаар гарч гадаа байсан төмөр тэргийг маш хүчтэй мөргөж унасан. Би унаад үг ч хэлж чадахгүй хөдөлж чадахгүй байсан. Тэр үед Эрдэнэдэлгэр гэгч нь ямар маягтай пизда вэ худлаа янгуучилж жүжиг тавиад больж хохь чинь гэж хэлсэн. Тэр үед босч чадахгүй хүмүүсээс туслаж гуйж ормлсон тэр надад хүн туслаагүй.Би өөрийн хуурүү утсаар ярьж дуудсан. Тэр үед манай хүү ойр байсан найздаа хэлээд надруу явуулж цагдаа, түргэн дуудсан байгаа. Цагдаа түргэн ирээд намайг ГССҮТ-рүү авч явсан тэнд очиж үзүүлэхэд миний 5 хавирга хугарсан байсан. Надтай хамт __________, Тунгалаг хоёр хамт явсан тэгээд тэндээ нөхцөп байдлыг мэдсэн. Маргааш нь _________баахан зовлон яриад би шүүхээр явмааргүй байна ээж бие муутай сэхээнд байгаа гэж хэлэхээр нь ярьж тохиролцоод 1 сая төгрөг авсан. Тэгээд гомдолгүй гэсэн бичгээ цагдаад хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 17-19/, Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хар хорин худалдааны төвийн мах шулааны газарт ажлаа хийж байх үед гаднаас нэг эмэгтэй 10 ширхэг өвчүү авъя гээд 20.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь би задлахгүй гэж хэлэхэд өөрөө задлуулахаар болоод цааш эргэсэн. Тэр хооронд би ажлаа хийж байсан тэр хүнтэй эргэж харьцаагүй. Тэр үед цаанаас Эрдэнэдэлгэр юм тэврээд орж ирж байсан муудалцаж байгаа эсэхийг би анзаараагүй. Тэгээд хүн унаад орилох шиг болохоор нь би юу болов гээд очтол хохирогч гэх эмэгтэй газар хэвтэж байсан босгох гэхэд босож чадахгүй байсан. Тэгээд түргэн цагдаа дуудсан. ГССҮТ-д цуг очиж үзүүлэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22/, 4 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31- ний өдрийн 9148 тоот: 1._________-н биед зүүн 4, 5-р хавирга, 6, 7, 8-р хавирганы хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээүүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүмэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /ххн 26/, - Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 28-34/, Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой: - ХААИС-н тодорхойлолт /хх-н 23/, - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/ - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч __________ нь иргэн __________ хөл рүү хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч _________ “...нэг залуу манай зөөгчийг барьж аваад зогсож байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгахад “чи яах гээд байгаа юм” гээд намайг барьж аваад хоолойруу тохойгоороо тулаад дайрсан. Тэр үед би 2 гарыг нь 5 салгаад өөрөөсөө зайлуулаад мушигаж унагаасан. Тэгээд босож чадахгүй хөл нь хугарчихсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч ________ “...намайг бичлэг хийсэн гэж нэг зөөгч надад хандаж хэлсэн. ...хамгаалагч ирээд чи яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд намайг хавирсан уу яасан мэдэхгүй намайг газар унагаасан тэгээд тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Эрдэнэсайханы “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийж байгаад шөнө 02 цагийн үед стривтиз үзүүлбэр эхэлсэн тэр үед би хүмүүсийг бичлэг хийж байгаа эсэхийг шалгаж байтал утасны гэрэл хальт гараад алга болчихоор нь бичлэг хийж байна гэж бодоод очиж нөгөө хүний утсыг шалгах гээд очоод “Ахаа та утсаа шалгуул” гэсэн чинь “Би чамд утсаа шалгуулахгүй би бичлэг хийгээгүй 2-лаа мөрийцөх үү? гээд байхаар нь би шаардлага тавьсан биелүүлэхгүй байсан. ...манай хамгаалагч руу дайраад чи яах гээд байгаа юм гээд түлхээд дайрч байгаад тохойгоороо эрүү рүү нь цохих шиг болсон тэр үед хамгаалагч 2 гарыг нь бариад мушгиж унагаасан. Тэгээд л босгох гэсэн чинь хөл нь хугарчихсан байсан..” гэх мэдүүлэг, гэрч__________ “...Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний оройн 18 цагийн үед ажилдаа ирээд шөнийн үзүүлбэр эхлээд би зөөгч хийж байсан. Тэгээд Нямаа, Ээгий 2 нэг хүнтэй маргалдаж байсан ба Няма руу уг хүн заамдаж дайраад байхаар нь Нямаа хажуу тийшээ зайлсан чинь нөгөө хүн уначихсан. Тэгээд босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10609 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ____________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ____________ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон хохирлын 355.500 төгрөгийг шүүгдэгч ___________гаргуулж хохирогч _________э нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн 6 улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч шүүгдэгч ________ 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, гэмт хэргийн хор уршиг арилаагүй нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ______ улсын яллагчийн санал болгосон 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч _________ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй. 7 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч _____________________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____________ 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 8 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ____________торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ___________ нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ___________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ