| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/0101/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/105 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.*******мөнх даргалж Нарийн бичгийн дарга С.Төртулах Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнгөнцэцэг, Х.Сэргэлэнбат, Б.Пүрэвдорж, Д.Баттөмөр, Б.Энхтуяа Хохирогч *******
Шүүгдэгч *******, *******, *******-*******, *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******-*******, *******, *******, ******* нарт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох 1932001650226 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, , тоотод оршин суух, эрхлэн тодорхой ажилгүй, урьд өмнө
-Увс аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- Увс аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №49 дүгээр шийтгэх топгоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугар зүйлийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлсэн,
-Увс аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 09 жил 01 сар 26 хоногийн хорих ял шийтгүүлсэн,
-Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
-Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Зургаадай овогт Чойжамцын Зоригтбаатар/рд:/.
Монгол Улсын иргэн Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1984 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн 35 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт , оршин суух, эрхэлсэн тодорхой, ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Тайжовогт Батцэндийн Баттулга/рд:/
Монгол улсын иргэн Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1975 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Бух овогт Сүхбаатарын Бадамсэрээжид/рд:/
Монгол улсын иргэн Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Согоотын 78-10806 тоотод оршин суух .эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хөхөөсүрэнгийн Арсланбаасай/рд:/
Монгол улсын иргэн Увс аймгийн Өндөрхангай суманд 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, , тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Бух овогт Оюундэлгэрийн Сэржанцан/рд:/
Монгол улсын иргэн Увс аймгийн Өндөрхангай суманд 1971 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Согоотын 78-10806 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Бух овогт Цэдэвийн Бат-*******/рд:/
Монгол Улсын иргэн Увс аймгийн Давст суманд 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл-1, , оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Букаа овогт Цолмонгийн Баянмөнх/рд:/
Холбогдсон гэмт хэргийн талаар
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар шижир гэх газраас иргэн Ж.Болормаагийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2500000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Тэмээтийн хонхор гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 06-аас 08-ны өдрүүдэд иргэн Х.Батнямын 9 тооны адуу, иргэн Б.Отгоны 3 тооны адууг хулгайлж нийт 12500000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, *******, *******, *******-*******, ******* нар нь *******тай Сэлэнгэ аймгийн мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Тэмээтийн хонхор гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 06-аас 08-ны хооронд иргэн *******ын 9 тооны адууг, иргэн Б.Отгоны 3 тооны адууг хулгайлж 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн оролцсон,
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...*******: 2019 оны 8 сарын эхээр би Зүүнхараа Мандал сумаас Батнямын 11 тооны адуу, 13 тооны адуу байснаас би хоёрыг нь замдаа үлдээгээд 11 тооны адуутай Улаанбаатар хотын "Эмээлт" зах дээр очсон. Очиход бойны газрууд оочиртой байсан учраас би Бат-Эрдэнийг гуйж хийсэн. Дараагаар нь би 2019 оны 08 сарын 21-22-ны шилжих шөнө Ар шижир гэдэг газраас Болормаагийн 2 үхрийг Баттулгатай цуг хулгай хийгээд үйлдэл дээрээ маргааш өглөө нь баригдсан. Үйлдэл дээрээ баригдахад өмнө хийсэн 11 тооны адууныхаа хэргийг өөрөө илчилсэн. Нэгтгэн шийдүүлье гэсэн. Тухайн байцаагч нь хоёр үхэр дээр зам шалгалтаар авч яваагүй. Хэрэг үйлдсэн газар бол зураг бүх юмыг нотлох баримтаар бүгдийг баталгаажуулж авсан байдаг. Тухайн үед үхрийн насыг тогтоож өгөөгүй. Би цагдан хорих орсон. Энэ дээр би гомдолтой байдаг. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндэслэлгүйгээр, шалтгаангүйгээр ямар ч юугүйгээр цагдан хорьсон байхдаа надаас байцаалт мэдүүлэг авч байсан юм нэг ч байхгүй. Сүүлд байцаалтыг 2019 оны 10 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас нэг хошууч нэг дэслэгчтэй очиж гэрчийн мэдүүлэг байцаалт аваад тэрнээс хойш ахиж байцаалт мэдүүлэг аваагүй. Өдий хүртэл цагдан хорьсоор байгаад хохирогчийн мэдүүлгээр удаа дараалан хавтаст хэрэг боож байна, прокурор, шүүхэд хүргүүлсэн. Тэгээд прокуророос хоёр гурван удаа буцсан. Энэ хугацаанд хавтаст хэрэг надад нэг ч удаа танилцуулаагүй байсан. 2020 оны 05 сарын 01-ний өдөр би удаа дараалан дуудуулж байж би халь мулт уншсан. Дахиж би танилцалгүй байж байгаад сүүлд нь шүүх авахад би танилцсан. Энэ хэргийг нэг бүрчлэн тогтоож, үнэн зөвөөр нь шийдэж өгөөгүй, шалгаагүй. Ноднин 10 сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр ороход шүүгч дахин шалгах хэрэгтэй гээд захирамж гаргасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэргийг нэгтгэж ирүүлэх хэрэгтэй гэхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар өлсгөлөн зарлахад нааш нь шилжүүлсэн байсан. Өлсгөлөнгөө тавьчхаад намайг наашаа ирээгүй Улаанбаатар хотод байхад энэ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гантулга прокурорын саналаар Хэрлэн шүүгч гаргаж, ирээгүй хүнд урьдчилан цагдан хорионы тогтоол үйлдсэн байсан. Эдгээр хүмүүсийн ажил үүргээ явуулж байгаа нь бүгд хууль зөрчсөн асуудал гэж би бодож байгаа. Хүний эрхийг зөрчсөн, эрх зүйн байдлыг дордуулсан. Хохирогч Болормаа махаа авчингуутаа сая төгрөг өгсөн гээд байгаа. Прокурор нь болохоор дээд үнээр нь бодоод 2 сая төгрөгөөр үнэдгээ тогтоогоод байгаа. Улсын үнэлгээгээр насыг нь мэдсэн 2,500,000 төгрөгөөр тогтоогоод байгаа. Болормаагийн сая төгрөг нь үнэн юм уу. Энэ бүгдийг нэг бүрчлэн тогтоож өгөхгүй байгаа юм. Мөн үндэслэлгүй зүйл дээр энэ олон хүнийг хохироож, буруутгаж байна. Прокурорын байгууллагад гомдолтой байна. Ер нь хулгай хийснээ хүнд ярина гэж байхгүй шүү дээ. Эдгээр хүмүүс ажлаа л хийсэн. Би энэ хүмүүстэй хулгай хийгээгүй. Эдгээр улсуудыг ямар ч баримтгүйгээр надтай адилхан зүйл анги өгч байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Энийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Би Зоригт баатартай нийлж иргэн Болормаагийн 2 тооны үхрийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин Зоригтбаатарын авч ирсэн 11 тооны адууг хулгайн мал гэдгийг мэдээгүй. Би мөрдөн байцаалтад болсон үйл явдлын талаар үнэн зөв ярьсан учир надад нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Би мал хулгай хийгээгүй. Тиймээс надад ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...надад ч бас ярих зүйл байхгүй. Би гэмт хэрэг хийгээгүй. ...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-******* мэдүүлэхдээ: ...Надад хэлэх зүйл байхгүй. Би гэмт хэрэг хийгээгүй. ...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Надад хэлэх зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байна. ...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: ...Миний арван хоёр тооны адууг энэ хүмүүс нийлээд авчихсан юм байна. Тиймээс энэ хүмүүсээс хохирлоо гаргуулж авах хүсэлтээ байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг
Эрүүгийн 1932001650226 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2019 оны 08 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Булган аймгийн Баян-Агт суманд байдаг Цагаан голын рашаанд амрах гээд 7 хоногийн хугацаатай явсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буцаж ирсэн. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би адуугаа хайгаад олоогүй. Ойр хавийн саахалт айлуудаас асууж сураглаад явахад хүмүүс манай адууг огт харагдахгүй байгаа гэж хэлсэн. Би хол явахдаа хүргэн Оргилтулга манай хэдэн адууг харж байгаарай гэж захирдаг юм. Намайг явсан өдрөөс хойш манай адуу харагдахгүй байна гэж надад хүргэн
Оргилтулга утсаар хэлэхээр нь би замдаа явж байхдаа хүртэл утсаар сураглаад явсан боловч сураг гараагүй ээ тэгээд адуугаа бэлчдэг газраар нь хэд хоног хайгаад огт олдохгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн. ...2019 оны 08 дугаар сарын 22-ны орой 10 цагийн 8807... сүүлийн тоог санахгүй байна утсаар бор азаргатай гурван алагтай олон тамгатай адууг шулсан байна гэж утсаар хэн болохыг нь сайн мэдэхгүй хүн хэлсэн миний бодож байгаагаар тэр хүн цагдаа байсан байх. ...Бор азарга-чандмань, ДБ гэсэн тамгатай бүдүүн нас гүйцсэн азарга байсан. Алаг гүү чандмань, буйлан тамгатай бүдүүн гүү байсан, Хээр гүү-чандмань тамгатай, БС гэсэн тамгатай бүдүүн гүү, Хүрэн гүү-дугуй дотор Я үсгэн тамгатай бүдүүн гүү, Том хонгор морь-чандмань БС гэсэн тамгатай бүдүүн адуу, Хар алаг морь-3 гэсэн тамгатай бүдүүн морь, Хязаалан хөх бор үрээ-ДБ гэсэн тамгатай 3 настай адуу, Хязаалан сартай халтар үрээ-ДБ гэсэн тамгатай 3 настай адуу, Шүдлэн хээр үрээ ДБ гэсэн тамгатай 2 настай адуу, Хар алаг даага ДБ гэсэн тамгатай 1 настай адуу, Хээр даага ДБ гэсэн тамгатай 1 настай адуу, хар унага тамгагүй байсан. ...Бор зүсмийн азаргыг Хэнтий аймгийн Баянмөнх сумаас худалдаж авахдаа тугалтай бяруутай үхрээр үнэлж авч байсан юм. Алаг зүсмийн гүү 3 сая төгрөг, хээр зүсмийн гүү 3 сая төгрөг, хүрэн зүсмийн гүү 3 сая төгрөг, том хонгор зүсмийн морийг Отгон гэх хүнээс тугалтай гунж дээр 2 сая төгрөг өгөөд авч байсан, хар алаг морь 5-тамгатай бүдүүн адуу би 2 сая, хязаалан хөх бор үрээ 1.5 сая, хязаалан сартай халтар үрээ 1.5 сая, шүдлэн хээр үрээ 1.5 сая, хар алаг даага 1.5 сая, хээр даага 1.5 сая, хар унага 500000 төгрөг. Би алдагдсан адуугаа нийтэд нь 28000000 төгрөгөөр үнэлж байна. Миний бор азарга хурдан удмын адуу байсан бусад нь хурдан азарганы төл гүүнүүд байсан. ...гэх мэдүүлэг, ...Манай 13 тооны адуу Тэмээтийн хонхор гэх газраас алга болсон юм. ...Хар алаг гүү.хар морь, бор алаг даага, хөх бор азарга, том хонгор морь.бор үрээ, халтар үрээ, хойд хоёр хөл цагаан хээр үрээ, хээр гүү, гүү хар унагатай, том зээрд гүү, хээр гүү, хээр даага гэх нэг азарга адуу байсан. Эдгээрээс 10 тооны адуу бол миний адуу 3 тооны адуу манай дүү Б.Отгоны адуу байсан. Адуугаа хайгаад олчихно гэж бодоод хайгаад л яваад байсан болохоор цагдаад мэдэгдээгүй. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 19-20, 22 дугаар хуудас/
Хохирогч Б.Отгон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний 3 тооны адуу байгаа. Алаг зүсмийн 14 настай гүү зөв талын гуя дээр крилл үсгээр Я, БД гэсэн хоёр тамгатай, хээр зүсмийн 10 настай эрлийз гүү зөв талын гуя дээр крилл үсгээр БД гэсэн тамгатай, хар алаг зүсмийн 13 настай бүдүүн морь зөв талын гуя дээр крилл үсгээр БД гэсэн тамгатай. ...Урьд өмнө Батням ах нийт 12 тооны адууг үнэлүүлсэн. Тэр үнэлгээгээр адуугаа үнэлж байна. ...2012 онд Батням ахын адуунд 7 тооны адуу тавьж байсан. Үлдсэн 3 тооны адууг Батням ахын 9 тооны адуутай хамт нийт 12 тооны адуу хулгайд алдсан. ...гэх мэдүүлэг/3 дугаар Хх-ийн 34-35 дугаар хуудас/
Хохирогч Ж.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Манайх Сонгинохайрхан дүүргийн21 дүгээр хороо Ар шижрийн фермийн 8-1 тоотод нөхөр Ганболд, хүүхдүүдийн хамтаар 19 үхэр тэжээдэг ба өчигдөр орой 22 цагийн үед үхрээ хотын захаар байж байсан ба тэндээ үхрүүд хоноцгоосон юм. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод үхрээ хартал тал үхэр нь байхгүй болохоор нь үхрээ хайгаад талыг нь олтол сүүний чиглэлээр худалдаж авсан цагаан нүүртэй хар алаг хээлтэй үнээ, улаан тарлан цагаан нүүртэй эр соёолон үхэр алга болсон байсан.. тэгтэл манай хажуу талын Цэцэгмаа гэх хүн цагдаа нар хоёр үхэр нядалчихсан байсан эзнийг нь хайж байна гээд яваад байна гэхээр нь тухайн цагдааг олоод уулзтал зураг үзүүлтэл манай үхрийн толгой шийр, арьс нь мөн байсан. Тэгээд би нөхрийн хамтаар тухайн цагдаатай хэрэг болсон газар очиход манай байхгүй байгаа хоёр үхэр содон шинж тэмдэг, өнгө зүсээрээ нядлуулсан байдалтай байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж байна. ...Цагаан нүүртэй хар алаг сүүний чиглэлийн үхрээ 2018 онд Батжаргал гэх залуугаас 2500000 төгрөгөөр худалдаж авсан ба одоо хээлтэй төрөх гэж байсан үхэр байсан юм. Одоо тухайн үхрээ 3000000 төгрөгөөр үнэлж байна Учир нь хээлтэй төрөх гэж байсан. Мөн сүүний чиглэлийн учир тэгж үнэлж байна. Улаан тарлан цагаан нүүртэй эр соёолон үхэр нь манай өөрийн үхэр ба одоо 1500000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь зах зээлийн үнэн ийм байгаа учир. ...гэх мэдүүлэг, ...Урьд нь би үнэлгээгээ хэлэхдээ үнээгээ 3000000 төгрөгөөр, соёолон үхрээ 1000000 төгрөгөөр гэж буруу тодорхойлж үнэлгээ хэлсэн байна лээ.Би цагаан халзан хар алаг зүстэй хээлтэй үнээгээ 1500000 төгрөгөөр, улаан тарлан зүстэй соёолон эр үхрээ 1000000 төгрөгөөр үнэлж байгаа. ...гэх мэдүүлэг/1 дүгээр Хх-ийн 121-122 дугаар хуудас, 2 дугаар Хх-ийн 59 дүгээр хуудас/
Гэрч Б.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би Нарантуул-2 зах дээр 2018 оноос хойш хөдөөгөөс ирсэн хүмүүсээс малын гэдэс толгойг авч лангуун дээр зарж байгаа юм. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өглөө Нарантуул-2 зах дээрээ байж байсан чинь 08 цагийн үед Баттулга нэг үл таних залуутай ирээд хоёр үхэр байна. Гагүй авчих хүн байна уу гэхээр нь Тулгаа буюу Жанлав гэх махны ченжийг зааж өгөөд явуулсан юм. Тэгээд удалгүй Баттулга нэг үл таних залуутай махны повлионуудын тэнд зогсож байхаар нь би очоод уулзсан чинь 2 үхрийн махаа өгчихлөө. Болчихлоо гэжхэлээд яваад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь Тулгаа ахтай таарсан чинь өчигдрийн хоёр үхэр чинь буруу гарын үхэр байсан байна. Тэр доороо цагдаа баригдсан гэж хэлж байсан Ийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг/1 дүгээр Хх-ийн 136 дугаар хуудас/,
Гэрч Л.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Жанлав гэх хүн манай зах дээр махны бөөний ченж хийдгийг нь мэднэ. Харин болсон явдлын талаар санахгүй байна. Манайх гарал үүслийн гэрчилгээгүй ирсэн махыг дотогшоо заал руу оруулдаггүй гадна мах хүлээн авах бөөний талбай дээрээс заруулахгүй гээд буцаадаг. Миний санаж байгаагаар өдрийг нь санахгүй байна Хадаа гэх хүний таньдаг хүн гээд 2 үл таних залуу нэг нь 40 гаран насны, нэг нь намхан залуухан бор царайтай нөхөд жижиг тэрэгтэй хоёр тооны үхрийн мах гарал үүслийн гэрчилгээгүй зарна гээд Жанлавтай уулзаад махаа үзэж байхад нь би очиж заруулахгүй гэдэг шаардлага тавьж байсан. Өөрөөр Жанлавтай холбоотой зүйлийг мэдэхгүй байна. ...Авсан байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Захын хашаан доторх бөөний задгай талбай дээр л болсон асуудал. ...Жанлав нь өөрийнхөө гаднах бөөний павлиондоо тэр махыг оруулаагүй байсан. Миний санаж байгаагаар талбайд ороод ирчихсэн харин машинд байсан эсхүл тэргэн дээр байсан эсэхийг санахгүй байна. ...гэх мэдүүлэг/2 дугаар Хх-ийн 151-152 дүгээр хуудас/,
Яллагдагч С.Жанлавын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2010 оноос хойш Чингэлтэй дүүрэг дэх Хүчит шонхор зах дээр мах худалдан авч худалдцаг ченж хийж байгаа юм. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бөөний задгай лангуун дээрээ зогсож байтал 8 цагийн үед жижиг биетэй бор царайтай бор куртиктэй 28 орчим насны үл таних залуу ирээд Үхрийн мах авах уу гэхээр нь хэмжээг нь асуутал жижиг хоёр үхрийн мах байна гэхээр нь харж үзье аваад ир гээд явуулсан чинь түрдэг тэргэн дээр 1 бүтэн үхрийн мах авч ирэхээр нь жинлээд үзэхэд 124 кг болж байхаар нь 1500000 төгрөгөөр хоёр бүтэн үхрийн махыг авъя гээд тохиролцоод байж байсан чинь Нарантуул-2 худалдааны төвийн мал эмнэлгийн ажилчид ирээд бичиг баримтгүй мах байна. Заруулахгүй гээд над дээр ирсэн тул үл таних залууг дагуулаад машин дээр нь очиж зураг хөргийг дараад бичиг баримтуудыг шалгаж байсан. Машинд нь бас нэг үл таних залуу явж байсан. Тэгээд мал эмнэлгийнхэн заруулахгүй гээд байхад эхэлж ирдэг үл таних залуу нь 1500000 төгрөгөөр авчих гэхээр нь би одоо мөнгөгүй байна гэдгээ хэлтэл надад нэг дансны дугаар өгөөд мөнгөтэй болохоороо шилжүүлчих гээд байхаар нь 1 бүтэн үхрийн махыг нь машинаас буулгаад би хүний павлионд оруулж тавиад нөгөө махыг нь хөргүүрт оруулдаг юм билүү гээд байж байтал цагдаа нар ирээд наадах чинь хулгайн мах байна гээд зогсоосон. Намайг хадгалж бай гэхээр нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 19-4166 тоотод Г.*******чимэгийн хөргүүртэй агуулахад хийсэн. Ийм л зүйл болсон. ...Шинэхэн нойтон мах нялцгай байсан буюу шууд гаргаад эвдээд наашаа ирсэн шинжтэй 1 үхрийн таван хэсэг болгон эвдсэн байсан ба нийт 255кг болж байсан. ...гэх, 2019 оны 08 дугаар сарын 20 хэдний өдөр билээ дээ яг өдрөө сайн санахгүй байна намайг Нарантуул-2 зах дээр мах зараад зогсож байхад мөн зах дээр малын дотор гэдэс зардаг Болдбаатар гэх залуу ирээд хоёр үхрийн мах ирж байгаа юм байна та авах уу гэхээр нь ах завгүй байна ороод ирсэн юм уу гэхэд ороод ирсэн гэсэн. Тэгэхээр нь ачаад аваад ир хяналтын хил рүү оръё гэж хэлсэн. Болдбаатар иргэж яваад удалгүй үл таних хоёр хүнтэй хамт тэргэн дээр багахан хэмжээний хоёр үхрийн махыг ачаад жинлээд ирлээ 224кг болж байна гэсэн. Тэгээд би нөгөө хоёр хүнээс гарал үүслийн бичгээ гаргаад ир гэхэд бичиг баримт нь машинд байгаа гээд тэрэгтэй махаа үлдээчхээд буцаад машин руугаа явсан. Удалгүй захын мал эмнэлгийн байцаагч нар над дээр ирээд та мах хаанаас авсан бэ бичиг баримт нь байгаа юу гэж асуухаар нь байгаа гэсэн та нар очоод шалга тэр хүмүүсийн машин нь тэр байна гээд хойно захын шанаанд орж ирээд зогссон байсан жижиг саарал өнгийн суудлын тэргийг зааж өгсөн. Тэгээд зогсож байсан чинь мал эмнэлгийнхэн буцаж ирээд бичиг баримтгүй юм байна жолооны үнэмлэх ч алга та авч болохгүй шүү заруулахгүй шүү гэж хэлээд явсан. Тэгээд би махаа зараад нөгөө тэрэгтэй махыг нь нэг хэсэг мартчихсан байна. Хорь орчим минутын дараа нөгөө үл таних хоёр залуугийн цоохор куртиктэй жижиг залуу нь ирээд мал эмнэлэгтэй ярьчихлаа та мөнгийг нь өгчхөөч гэхээр нь надад мөнгө байхгүй ээ заруулахгүй гэсэн гэхэд нөгөө та авчхаач 1500000 төгрөг өгчих энэ данс руу хийчих гээд надад дансны дугаар бичсэн цаас өгөхөөр нь Болдбаатартай хамт ирсэн болохоор нь найдвартай байх гэж бодоод зөвшөөрөөд дансны дугаартай цаасыг нь авсан. Үүнээс хойш удалгүй бас 10-20 минутын дараа малын хулгайтай тэмцэх хэлтсийн Мягмарсүрэн гэх хүн ирээд энэ махыг хэн авсан гэхээр нь наадах чинь ийм учиртай гэж учрыг нь хэлсэн чинь та авсан байна наад махаа ачаад малын хулгайтай тэмцэх хэлтэс дээр аваачаад өг гэхээр нь би машин хөлсөлж нөгөө махыг цагдаагийн газар дээр нь авч ирж өгсөн. ...Машины хувьд жижиг саарал өнгийн суудлын тэрэг байсан.Марк дугаарыг нь мэдэхгүй ээ. Хүмүүсийн хувьд нэг нь өндөр бараандуу царайтай туранхай 40 гаран насны залуу байсан. Нөгөөх нь намхан биетэй нөгөөхөөсөө бага насны цоохор өнгийн куртиктэй залуу байсан. ...үгүй ээ. Тэр хүмүүс тэрэгтэй махаа тэр чигээрээ өөрийнхөө чингэлгийн буланд сүүдэр бараадуулаад тавьсан байсан. Их муухай бохир янзалсан өнгө муутай туранхай бага насны бололтой 2 тооны үхрийн мах байсан. Би сүүлд нь Мягмарсүрэнгийн ажлаас нөгөө махыг нь аваад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү хүргэж өг гэснээр мөн машин хөлсөлж тэн хүргэж өгөөд тэндээсээ цагдаа нарын гуйснаар 32-ын тойргийн орчим байдаг *******цэцэг гэх хүний хувийн зоорь луу түр хадгалуулахаар аваачиж өгч байсан. Тэр зоорины мах хадгалсан хөлсийг нь би төлсөн. Би сүүлд нь эзэнд нь махыг нь хүлээлгэж өгсөн. ...гэх мэдүүлэг/1 дүгээр Хх-ийн 128 дугаар хуудас, 2 дугаар Хх-ийн 213-214 дүгээр хуудас/
Гэрч *******цэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Батнямын хамт Булган аймгийн Цагаан голын рашаанд орохоор явсан. Явах үедээ хүргэндээ адуугаа захиад явсан. Тэгээд 08 дугаар сарын 06-ны өдөр утсаар ярихад адуу нь байна гэсэн байсан, дараагийн өдрүүдэд гар утасны сүлжээ барихгүй болохоор гэр рүүгээ холбоо барьж чадаагүй байж байгаад 08 дугаар сарын 12-ны өдөр рашаанаас ирж манай нөхөр Батням адуугаа харахаар явсан боловч адуугаа ололгүй ирсэн. Маргааш нь байж болох бүх л газруудаар адуугаа хайсан боловч адуугаа бас олоогүй байсан.Манай адуунд байсан бор зүсмийн азарга бол Хэнтий аймгийн гаралтай хурдтай адуу байсан бас төл нь ч байсан. ...Манай 13 тооны адуу алга болсон. ...гэх мэдүүлэг/1 дүгээр Хх- ийн 23 дугаар хуудас/
Гэрч Г.Оргилтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай хадам аав ээж буурай эмээ манай хоёр хүүхэд нар Булган аймгийн Хануйн рашаанд орохоор явсан би тэр үед мал болон гэр орноо хараад үлдсэн тэр өдөр хадам аав утсаар над руу залгаж нэг морь бариад авчих гэж хэлсэн тэгэхээр нь би маргааш өглөө нь үхэр малаа саагаад өдрийн 11 цагт сүүгээ хөргөлтийн газар өгөөд адуундаа явсан. Тэгээд би адуугаа хадан хясаа Хэрх уулын урдуур нь тойроод хоёр найзын агуу зоорины хажуугаар сүүдэрт байж магадгүй гэж хайхад байхгүй байхаар нь гол руу орсон байж магадгүй гэж бодоод хайсан бас байхгүй байсан тэгээд орой 19 цагийн үед жижиг хонгор морийг барьж аваад хашаандаа уяж хоносон тэгээд аав руу утсаар залгаж хонгор морийг барилаа бусад адуугаа олсонгүй гэж аавд хэлсэн тэгээд аав би хүнээс асуугаад хэлье гэж хэлсэн тэгээд олоогүй ээ. ...Бор азаргатай 12 тооны адуу байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр Хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч П.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор зах дээр гарал үүслийн бичиггүй хоёр тооны үхрийн мах зарах гэж байна гэсэн мэдээллийн дагуу 08 цаг 30 минутын үед Хүчит шонхор зах дээр очиход махны ченж гэх С.Жанлав гэх хүн байсан ба юу болсон талаар асуухад хоёр үл таних хүн надад үхрийн мах авах уу гэхээр нь үзэж хараад байж байсан чинь мал эмнэлгийн ажилчид ирээд наад махаа авч болохгүй шүү гарал үүслийн бичиг баримтгүй юм байна гэхээр нь мал эмнэлгийн ажилчидтай уулзаж ярилцаад зогсож байсан чинь нөгөө хоёр үл таних залуу байхгүй болсон. Энэ хоёр бүтэн үхрийн мах байна гээд лангууны урдаа байсан хоёр бүтэн үхрийн махыг зааж өгч харуулж байсан. Тухайн үед нь ******* ******* нарыг 45-82 УБЧ улсын дугаартай Хонда айрбек маркийн тээврийн хэрэгсэлтэй Нарантуул-2 захын орчимд явж байхад нь саатуулан зогсоосон юм. Тэгээд тухайн хоёр үхрийн махыг хадгалах хамгаалах зорилгоор С.Жанлаваас энэ махыг хөргүүт хийх шаардлагатай байна гэсэн чинь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 19-4166 тоотод байх *******чимэгийн эзэмшлийн махны хөргүүрт хийж хадгалсан юм. ...гэх мэдүүлэг/2 дугаар Хх-ийн 62 дугаар хуудас/
Гэрч Г.*******чимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 19 дүгээр гудамжны 4166 тоотод амьдардаг бөгөөд хашаан дотроо мах хадгалах зориулалттай хөргүүр 2017 оноос хойш Хүчит шонхор захын махны ченж нар манай хөргүүрт махаа хадгалдаг юм. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад Хүчит шонхор захын махны ченж С.Жанлав хоёр цагдаатай ирээд /маргааш харьяа дүүргийн цагдаа иртэл энэ махнуудыг хөргүүртээ хадгалаад өгөөч/гэхээр нь 2 бүтэн үхрийн махыг хөргүүртээ аваад хийсэн. Тэгээд маргааш нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар ирээд аваад явсан. Тийм зүйл болсон. ...Би сайн танихгүй. Хүчит шонхор зах дээр зогсдог махны ченж тэр өдөр л ганц удаа манай хөргүүрт махаа хийсэн юм. ...гэх мэдүүлэг/2 дугаар Хх-ийн 64 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэгтээ: ...Тэгээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охиныхоо гэрээсээ гараад Дэнжийн 1000-ийн зах дээр 12 цагийн үед очсон. Тэгээд өөрийн утас 94422152 дугаарын утаснаасаа нутгийн танил дүү болох Баттулга руу залгаад /дугаарыг нь санахгүй байна. Чи хүрээд ир, хоёулаа Хүй долоон худгийн тийшээ яваад айлд очоод мал хийлцчихээд ирье гэж Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000-ийн Авто баазын орчим байхдаа 12 цагийн үед залгаж ярьсан юм. Тэгээд 16 цагийн үед Баттулга над руу залгаад Хүчит шонхор зах дээр ирсэн байна гэж ярихаар нь Авто бааз дээр хүрээд ир гэж хэлээд Баттулгатай Дэнжийн 1000-ийн автобусны буудлын орчим уулзсан. Тэгээд Баттулга бид хоёр миний өөрийн эзэмшлийн 4582УНЧ улсын дугаартай Хонда Айрбэк маркийн автомашинтай хөдөлсөн. Тэгээд Найрамдалын тэндэх замаар давж уруудаад, Рашаантын өртөөний доод талд 19 цагаас 20 цагийн хооронд явж байхад зам дагуу тэндхийн уулын энгэр дээр бараан зүсмийн 10 гаруй үхэр харагдахаар нь Баттулгад "Чи наад үхрүүдээ дээш нь тууж бай. Би машинаа овоон дээр гаргаж тавьчхаад урдаас чинь очъё" гэж хэлээд Баттулгыг тэндээ үлдээсэн. Тэгээд би "Гэгээтэй байсан болохоор хүн амьтанд харагдчих байх гэж бодоод" би Тахилтын замын овооны тэндэх модон дунд машинаа оруулж тавьчхаад машинаас суран бугуйлаа авч гараад Баттулгын өөдөөс 4-5 км зайтай алхаж явахад Баттулга өөдөөс 10 орчим тооны үхэр тууж ирж явахаар нь цааш бид хоёр нийлээд машин тавьсан газар хүртлээ хамт туугаад явсан. 03 цагийн үед машин тавьсан газрын тэнд байсан нэг жалганд ойртож ирээд тууж ирсэн гаруй 10 гаруй үхрээсээ харж байгаад гайгүй тарган "Хар алаг хүрэн халзан шүдлэн эр үхэр, Хар алаг гунжин үнээ" хоёр үхрийг би бугуйлдаж газар унагаагаад бусад үхрийг овоо давуулж туугаад явуулсан Тэгээд машиндаа байсан хутгануудаа аваад хар алаг гунжин үнээ, хар алаг хүрэн халзан шүдлэн эр үхрээ жалганы хажууд гаргаад гэдэс, толгой, арьс, шийрийг нь жалганд шидэж хаячхаад хоёр үхрийнхээ махыг ачаад 05 цагийн үед хөдөлсөн. Тэгээд шууд Дэнжийн 1000-ийн Нарантуул хоёр зах дээр очоод тухайн зах дээр гэдэс зардаг Хад гэх залуутай 89758180 утасны дугаараар залгаад "Махтай ирчихлээ Мах авах хүн байна уу?" гэж ярьсан чинь хүрээд ир гэхээр нь Баттулга машиндаа үлдээд би Нарантуул 2 захын мах хийдэг контейнруудын хажууд Хадтай очиж уулзсан. Тэгээд Хад дагуулж яваад Жанлав гэх мах зардаг ченж дээр дагуулж очоод 1 бүтэн үхрийн махаа хиллэж үзүүлэхэд 123кг болж байхаар нь Жанлав гэх ченж 1500000 төгрөгөөр 2 бүтэн үхрийн махыг авье гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд 2 бүтэн үхрийн махаа аваачиж өгөх хооронд Мал эмнэлгийн хүмүүс ирээд "гарал үүслийн бичиг баримт шалгана" гэхэд нь "бид хоёрт гарал үүслийн бичиг баримт байхгүй" гэдгээ хэлэхэд Жанлав надаа байгаа, наа махаа заруулчих гэж хэлж байсан. Тэгээд Мал эмнэлгийн хүмүүс удалгүй яваад Жанлав "Одоо мөнгө байхгүй байна. Дансаа өгчих банк ороод шилжүүлье" гэхээр нь би дансаа өгөөд Нарантуул 2 захаас гараад Дэнжийн 1000-ийн тойргийн тэнд оччихоод буцаад Нарантуул 2 зах руу явж байх замд замын цагдаа зогсоогоод "Намайг бичиг баримтгүй" байна гээд шалгаад байж байтал цагдаагийн байцаагч нар ирээд "Намайг хулгайн мах зарсан" гээд баривчилсан. ...Тухайн үхэр хэвтэж байсан уулын энгэр орчмоор айл, малын хашаа байхгүй байсан. Айлууд нь 1км гаруй зайтай байсан. ...Модон иштэй хутга 2 ширхэг, хар өнгийн пиавр иштэй хутга 2 ширхэг, хар өнгийн цутгамал хутга 1 ширхэг хутга байсан. ...Баттулга манай Увс аймгийн Цагаанхайрхан сумын залуу болохоор сайн танина. Баттулгатай 2018 оноос хойш нийлж уулзаж байх болсон. ...Би 2019 оны 08 дугаар сарын эхээр хамаатны эмэгтэй дүү болох Хосбаяртай 3 сая төгрөгөөр Хонда Айрбэк маркийн автомашиныг худалдаж авч тохирсон. Юм. Тэгэхдээ 1500000 төгрөгөө өгсөн ба үлдэгдлээ өгөөд бичиг баримтын шилжүүлгээ хийнэ гээд ярилцсан байсан. Одоо Хосбаярын нэр дээр байдаг 96059419 дугаартын утастай юм. ...2019 оны08 дугаар сарын эхээр би Сэлэнгэ аймгийн мандал сумын хогийн цэгийн дээд талаас гурван алаг, бор азарга, хонгор морь, бусад нь бараан зусмийн янз бүрийн тамгатай, эмгүй 11 тооны адуунуудыг адуунаас нь хонгор алаг морь хоёрыг нь унаж туугаад Эмээлт захын баруун талд байрлах айлынд тууж авч ирсэн. Тухайн айлыг манай хүргэн Сэржанцаны таньдаг юм байна лээ. Тэгээд тухайн адуунуудыг нядлахад Сэржанцан, Баттулга үл таних залуу Сэржанцангийн танил/Арсланбаасай, бид тав нядалсан Тэгээд нядалсан адуунуудаа Бадамсэрээжид гэх ченжид нийтэд нь 7000000 төгрөгөөр өгөөд Сэржанцан.Баттулга, үл таних залуу Арсланбаасай нар тус тусад нь 400000 төгрөг өгөөд мал гаргуулсан гээд тухайн айлдаа 400000 төгрөг өгөөд үлдэгдэл 4000000 орчим төгрөгийг өөрөө авсан. Мөнгөө авахдаа өөрийнхөө Хаанбанкны 5009976351 дугаарын дансаараа дамжуулан авсан. ...Оюундэлгэрийн Сэржанцан нь манай хүргэн дүү 99052722 дугаартай Сүхбаатарын Бадамсэрээжид нь манай 10 жилийн ангийн хүүхэд 94704027 дугаартай, Хөхөөсүрэнгийн Арсланбаасай нь манай авга ах *******гэрэлийн хүүхэд/ дугаарыг нь сайн мэдэхгүй байна/ тухайн мал гаргуулсан айлыг Сэржанцан танина. ...гэх, ...Би 2019 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын драгон орон нутаг явах авто тээврийн газраас унаанд сууж Зүүнхараа руу явсан би Зүүнхараад өдөр 3 цагийн үед очсон тэгээд машинаас Зүүнхараагийн төвд 2 хүү дэлгүүрийн хажууд буугаад голын чигтэй гэр хороолол дундуур явж голоор гүүрэн дээгүүр гараад хогийн хонхорийн тэнд бор азаргатай алаг зүсмийн 11 тооны адуутай байхаар нь цаашаа хөөж уулын энгэрт шахаж байгаад алаг морь хонгор морийг борыг барьж унасан.гүүрний хажууд орхисон байсан эмээлээ аваад шууд Хэрх багийн захаар ертөнцийн зүгээр баруун урагшаа хар зам руу тууж явсан тэгээд тэр чигээрээ хөлөөр нь тууж эмээлтэд авч ирсэн. Би тэр шөнөдөө Сэржанцан гэдэг хүн дээр очиж хэдэн адуу авч ирлээ газар заагаад өгөөч гэсэн чинь эмээлтийн цаана нэг айлын хашаа зааж өгсөн тэнд махаа шөнө нь шулаад маргааш өглөө нь Бадамсэрээжид гэх хүнийг дуудаад буруу рультэй мятий гэх машинд ачаад эмээлт явсан. Тэр худалдаж авсан тийм л зүйл болсон. ...Би Сонгино хайрхан дүүргийн Рашаант гэх азраас хоёр үхэр шалууд Нарантуул-2 дээр ирээд баригдсан. ...Би 2019 оны 08 дугаар сарын эхээр ганцаараа эмээлээ цаасан хайрцагт хийгээд Зүүнхараад очсон. ...Би хулгайлсан адуугаа Зүүнхараагаас гараад Ноён уулын баруун талаар Төв аймгийн Борнуур сумын араар зүүн зүг рүү явж Батсүмбэр сумын араар орж зам дагуу тууж Эмээлт орсон. ...Би адуу хулгайлсан шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын ард өглөө тэнд амраад өдөр нь төмөр зам давуулаад тууж Хүй долоон худгийн хажууд очоод шөнө Эмээлт орсон. ...Би адуугаа Бадамсэрээжид гэдэг хүнд 7 сая төгрөгөөр зарсан. Тэр үед миний хажууд Сэржанцан, Арсланбаасай, Баттулга нар хамт мах шулсан бөгөөд өглөө нь мах авахаар Бадамсэрээжид ирсэн. ...Би хүнтэй мөнгөө хувааж авсан зүйл байхгүй. ...Хамт байсан хүмүүст ажлын хөлс гэж Сэржанцан, Арсланбаасай, Баттулга нарт тус бүр 400000 төгрөг өгсөн. ...гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 187-188, 2 дугаар Хх- ийн 10-11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн Хурганы задгайд байх гэртээ байж байсан чинь 20 цагийн үед Ч.Зориггбаатар/ дугаарыг нь сайн санахгүй байна./ над руу залгаад нэг уулзаа байна. Хаана байна.. Яваад очъё гэхээр нь хүрээд ир гэхэд 21 цагийн үед Зоригтбаатар 0,75 литрийн Соёрхол архи авч ирэхээр нь би тэр архинаас нь уугаад ******* уугаагүй бөгөөд архиа ууж дуусаад манай гэрээс гараад *******ын машин дотор суухад Зоригтбаатар Рашаантын наад талаас нэг үхэр байгаа аваад ирье гэхээр нь би тэгье гэж зөвшөөрөөд манай гэрийн үүднээс хөдөлсөн. Тахилтын даваа даваад зам дагуу явж байхад нэг уулын энгэр дээр 10 гаруй тооны үхэр хэвтэж байхыг харчхаад Тахилтын овооны тэр хавьд модтой хэсэг жалга газарт машинаа тавиад Зоригтбаатар хүнтэй уулзчихаад ирье гээд явсан. Би машиндаа үлдсэн. Тэгээд удалгуй Зоригтбаатар утсаар над руу залгаад зам дагуу алхаад ир гэхээр нь би 2км гаруй алхаад явж байхад Зориггбаатар 10 гаруй тооны үхэр өөдөөс туугаад ирж байхаар нь би уулзалдаад цааш хамт туугаад 03 цагийн үед машин тавьсан газрынхаа тэнд очсон. Тууж ирсэн үхрүүдээ жалганд ойртуулаад Зоригтбаатар машинаас суран бугуйл аваад хар халзан үнээ улаан халзан шүдлэн үхрийг газар унагаагаад байж байхад үлдсэн үхрүүд буцаад байсан газар луугаа гүйгээд явсан. Тэгээд Зоригтбаатар машинаасаа 5 ширхэг хутга гаргаж ирээд унагаасан 2 үхрийг Зоригтбаатар амийг нь тасалж би өвчөөд эвдсэн. Тэгээд 05 цагийн үед дуусаад толгой гэдэс арьс шийрийг нь жалганд хаяад хоёр бүтэн үхрийн махаа ачаад Зоригтбаатар шууд Дэнжийн 1000 ороод махаа заръя таньдаг байгаа гээд дэнжийн 1000-ын зах дээр очсон. Зах дээр очоод Зоригтбаатар махаа зарахаар яваад өгсөн. Би хүлээж байх хугацаандаа Болдоо гэх найзтайгаа таараад юм яриад сууж байсан. Тэгээд хүлээгээд сууж байх хугацаанд Зоригтбаатар түрдэг тэрэгтэй ирээд хоёр бүтэн үхрийн махаа зөөгөөд байсан ба тэгэхэд мал эмнэлгийн ажилчид ирээд гарал үүслийн бичиг баримт шалгаж байгаад удалгүй яваад өгсөн. Тэгээд удалгүй Зоригтбаатар машин дээрээ болчихлоо гэж ирэхээр нь хэдэн кг болсон талаар асуухад нийт 250 кг болж байна. 1кг-ыг 7000 төгрөгөөр зарчихлаа гэж ярьсан. Тэгээд бид хоёр нэг айлынд очиход эзэнгүй байхаар нь буцаж зах руу явж байсан чинь замын цагдаа зогсоогоод бид хоёр баригдсан. ...2019 оны 08 дугаар сарын сүүлээр намайг махны үйлдвэрт ажиллаж байхад Сэржанцан, Арсланбаасай хоёр ирээд ойрхон ажилд яваад оръё гэж хэлээд явсан. Тэгээд бид хоёр яваад Хүйтний хөндий гэх газарт амьдардаг Мунадгаа гэх хөгшний фермд очсон чинь 11 тооны адуу хашчихсан байсан Тэгээд ямар учиртайг нь асуутал Сэржанцан чамд хамаагүй гээд Сэржанцан Арсланбаасай Зоригтбаатар бид дөрөв адууг гаргаж махыг нь Бадамсэрээжид гэх ченжийг Сэржанцан утсаар дуудаж өгсөн. Яг хэдэн төгрөгөөр өгсөн талаар сайн мэдэхгүй байна.Тухайн үед надад мөнгө өгөөгүй ба сүүлд Бадамсэрээжид над руу залгаад данс явуулчих гэхээр нь өөрийн эхнэр Болормаагийн 5818013357 дугаартай дансыг өгсөн. Тэгээд удалгүй эхнэрийн данс руу 200000 төгрөг шилжүүлсэн юм. Зоригтбаатарыг гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр Хх-ийн 189-191 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******-******* мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэгтээ: ...2019 оны 08 дугаар сар өнгөрч байхад би өөрийн гэр буюу Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүйтний хонхорхой гэх газарт өөрийн мал буюу 40 гаруй тооны бог мал буюу үхрээ хариулаад яв байхад, Зоригоо гэх, залуу үхэр хариулаад явж байхад ирж уулзаж байсан.Тухайн Зоригоо гэх залуутай ойр зуурын юм яриад сууж байхад би Зоригоогоос ямар ажил төрөл эрхэлж байгаа вэ гэж асуухад, Зоригоо гэх залуу махны ченж хийж байгаа гэж тухайн үед хэлж байсан. Би юу хийж эмээлтээр явж байгаа юм гэж Зоригоо гэх залуугаас асуухад, Зоригоо хэдэн тооны адуу худалдаж аваад явж байна, эмээлтийн мал нядалгааны төв буюу бойнд хэдэн тооны адуугаа оруулах гэсэн чинь мал нядлах бойнууд бүгд малтай байна, өглөө эрт малаа нядлаад хот руу зах руу орох ёстой юм ахаа танай хашаанд оруулаад нядлаад явчих хэрэгтэй байна гэж надад ятгаад байсан. Би Зоригоо гэх залуугаас уг мал чинь ямар нэгэн асуудал байхгүй биз дээ, бичиг баримт индар нь хаана байгаа юм гэж Зоригоо гэх залуугаас асуухад, ямар нэгэн асуудал байхгүй 10 гаруй адуу байгаа гэж хэлсэн. Ингээд Зоригоо гэх залуу байнга ятгаад байхаар авч ирж ирсэн 10 гаруй тооны адууг нь хашаандаа оруулахад, Зоригоо гэх залуу утсаар Баасаа, Сэржанцан гэх хоёр залууг дуудаж мал нядалж байсан. Тухайн үед харанхуй болж байсан учир миний бие гэртээ унтаад өгсөн. Зоригоо болон Сэржанцан гэх зүс таних нутгийн 2 залууг цэвэрхэн малаа төхөөрөөрэй гэж хэлээд гэртээ орсон.Гадаа хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна гадаа харанхуй болсон байсан учир гэртээ орж унтаад, нэлээд удахад, хаалга тогшоод, Зоригоо гэх залуу болихлоо ахаа өглөө эрт махаа зарахаар хот руу орох ёстой юм чинь гэж хэлээд явсан. Би тухайн үед босолгүй, унтаад өглөө сэрэхэд, хашаанд ямар нэгэн хүн байгаагүй. ...Зоригоо болон Сэржанцан хоёртой нэг нутгийн хүмүүс байгаа юм. Тухайн үед Зоригоо гэх залуутай 20 жилийн хугацаанд уулзаагүй байж байгаад тухайн үед уулзаад гуйгаад ятгаад байхаар нь нутгийн дүү юм чинь гээд ганц удаа тус болсон. ...Тухайн үед хулгайн адуу байсан талаар огт мэдээгүй. Би тухайн үед маш сайн асуусан хулгайн адуу биш биз дээ гэж Зоригоогоос тэхэд Зоригоо ямар нэгэн асуудалгүй гэж итгэл үнэмшил үзүүлсэн. ...Харанхуй болж байсан учир тамга, тэмдэг болон өнгө зүсийг хараагүй, ямар ч байсан 10 гаруй тооны адуу орсон. Зоригоо ч 10 гаруй тооны адуу гэж хэлсэн. ...Би Зоригоотой анх уулзахдаа "Чи малын ченж" хүн байна даа ахдаа хэдэн төгрөг зээлэх боломж байна уу, банкны мөнгө тулаад хэцүү байна, ах нь удаахгүй эргүүлэн өгнө гэж хэлэхэд, Зоригоо ямар нэгэн асуудал байхгүй, танд дүү удахгүй туслалцаа үзүүлнэ гэж хэлсэн. Анх уулзсан цаг хугацаанаас хойш буюу 2-3 хоногийн дараа Сэржанцанаар Зоригоо 500000 төгрөгийг бэлнээр өгүүлсэн. 300000 төгрөгийг хэд хоногийн дараа өгсөн. Хэзээ гэх цаг хугацааг санахгүй байна. Зоригоо 800000 төгрөгийг өгсөн байгаа. ...Зоригоо хаанаас авч явсан талаараа огт яриагүй. Би ч тухайн үед хаанаас авсан талаар нь асуугаагүй. ...Хашаанд мал төхөөрч явсан цаг хугацаанаас хойш надтай ямар нэгэн холбоо бариагүй, хэдэн төгрөг болсон талаар нь сонсоогүй. Сэржанцан 800000 төгрөгийг өгсөн ямар нэгэн хүн холбоо бариагүй. ...Зоригоо, Сэржанцан, Баасай гэх гурван залуу байсан. Намайг гэртээ ороод унтсан цаг хугацаанаас хойш хэдэн хүн ирсэн, ирээгүй талаар мэдээгүй. ...гэх мэдүүлэг/3 дугаар Хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэгтээ: ...Би 2019 оны 08 дугаар сарын эхээр Сэржанцангийн хамт эмээлтийн зах дээр хонь авах гэж явж байхад Зоригтбаатартай тааралдсан. Зоригтбаатар, Сэржанцан хоёр машины гадна хоорондоо юм яриад зогсож байсан. Би машин дотор сууж байсан. Тэр хоёр юу ярьсныг нь мэдээгүй. Тэгээд Сэржанцан маргааш чиний хонийг Тэрэлжид хүргэж өгнө гэж хэлээд Сэржанцангийн гэрт нь болох Дэнжийн мянгад очсон. Сэржанцангийн гэрт унтаж байхад Сэржанцан намайг сэрээгээд эмээлт явчхаад ирье ажилтай болчихлоо цуг явах уу гэхээр нь би тэгье гэж хэлээд Сэржанцангийн машинд нь суусан. Эмээлт явах замдаа би дэлгүүр орж 1 шил архи , 1 литр ус аваад Сэржанцангийн машинд суугаад тэр архийг би машин дотор ганцаараа уусан. Сэржанцан Эмээлтээс цаашаа нэг айлын хашаанд орсон. Хашаа дотор Зоригтбаатар хоёр танихгүй эрэгтэй хүн адуу алж байсан. Намайг очиход гурван тооны адуу байсан. Би машинаас буугаад адуу алж байсан хүмүүс дээр очоод буцаж иргэж яваад явган хашааны хажууд газар унтсан. Тэгээд намайг Сэржанцан сэрээгээд одоо явъя одоо эрүүл болж байна уу гэж хэлээд намайг сэрээсэн. Би сэрээд харахад том ачааны машин хашаанд нь зогсоод мах ачиж байсан. Би тэр адууны махнаас нь ачилцаж өгөөд Сэржанцан машинд суугаад Сэржанцангийн гэрт очоод унтсан. Өдөр 13 цагийн орчим Сэржанцан надад 400000 төгрөг бэлэн өгсөн, Тэгээд би мөнгөө аваад гэртээ харьсан. ...Зоригтбаатар ах чамд өгч байна гэж хэлээд надад өгсөн. ...Би Зоригтбаатар ахыг танина 2010 оноос хойш таньдаг болсон. ...Нэг хоёр тооны адууны мах ачсан. Тэд нар адууны махаа ачаад дуусаж байхад нь би босоод адууны мах ачсан. ...Би машинаас буухад адуу алж байсан. Тэгээд би унтсан. Би адуу нядалсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /3 дугаар Хх-ийн 68-70 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэгтээ: ...2019 оны 08 дугаар сар өнгөрч байхад хэдний өдрийн сайн санахгүй байна. Би эмээлтэд ажлаар явж байхад, нутгийн ах гэх Ч.Зоригбаатар миний 99052722 дугаарын утас руу залгаад " Ах нь эмээлтэд" явж байна хэдэн адуу хийх гэсэн юм адуу хийх газар олоод өгөөч гэж надаас асуусан. Тухайн үед би эмээлтэд явж байсан нутгийн ах *******ын хэлсний дагуу эмээлтэд хэдэн мал нядлах газраар орж асуухад, очерь ихтэй байна 3-4 хоногийн дараа оруулах очерь аваад оруулахгүй юу гэж хэлж байсан. Тухайн үед ******* луу утсаар залгаж мал нядлах газар байхгүй байна 3-4 хоногийн дараа байгаа очер авах юм уу гэж байна гэж *******т хэлэхэд ******* өөр мал нядалчих өөр хийх газар байна уу гэж асуусан. Тухайн үед мал нядлах газар байхгүй байсан учир *******т эмээлтэд нутгийн ах Мөндгөө /Бат-*******/ ах байгаа та асуугаад уулзаад үзээч гэж хэлээд Бат-******* ахын гэрийн утсаар ******* ахад зааж өгсөн. Удаагүй байхад ******* ах Мөндгөө буюу/Бат-*******/ ахын хашаанд хийхээр боллоо Бат-******* ахтай холбоо бариад болчихлоо гэж ******* ах надад хэлсэн. Тухайн үед ******* ах надаас мал гаргах буюу нядлах хүн байна уу гэж асуухад, би Баттулга, хумаа хочтой /Баянмөнх/ нарыг эмээлтэд Мөндгөө хочтой /Бат-*******/ нарыг аваачиж өгсөн. Тухайн нядлах малыг хумаа хочтой /Баянмөнх/ бүгдийн хийсэн надад өөрөө хэлсэн.Тухайн үед мал нядлах хумаа хочтой /Баянмөнх/ Баттулга, хоёрыг буулгаад удаагүй байхад ******* ах надад мах ачих машин төөрөөд байна чи өөдөөс нь очоод аваад ир гэж хэлсний дагуу би мах ачих машиныг нь авч ирж ирэхэд мал төхөөрөөд дууссан байсан. Тухайн машины марк улсын дугаарын сайн харж чадаагүй. ...10 гаруй тооны адуу байгаа гэж нутгийн ах ******* хэлж байсан. ...Тухайн ачааны машинд махны ачаад махны ченж Бадамсэрээжид махаа ачаад Дэнжийн мянга явна гэж тухайн үед хэлж байсан. Тухайн мах ачаад явсан машины араас хувийн унаагаар Арсланбаасай би хумаа хочтой /Баянмөнх/ Зоригтбаатар. Баттулга нар явсан. ...Тухайн 10 гаруй тооны адууны зүсийг би хараагүй. ...Хүнээс авсан адуу гэж ******* ах надад тухайн үед хэлж байсан. ...******* ах тухайн мал нядалсан өдрөөс хоёр хоногийн дараа дансаа явуулчих гэж залгасан. Тухайн үед би өөрийн хаан банкны 5020730924 дугаарын данс ******* ахад хэлж байсан. ******* ах баярлалаа гэж хэлээд 800.000 төгрөг дансанд хийсэн байсан. Тухайн үед би яагаад 800000 төгрөг хийсэн юм бэ гэж ******* ахаас асуухад, Арсланбаасайд 400000 төгрөгийн өгчих маш их баярласан шүү гэж хэлсэн.Тэгээд би 400000 төгрөгийг Арсланбаасайд бэлнээр нь аваачиж өгсөн. ...Зоригтбаатар 800000 төгрөг шилжүүлсэн тухайн мөнгөнөөс 400000 төгрөгийг нь Арсланбаасайд өгсөн байгаа Зоригтбаатар бэлэн цаасанд боосон мөнгө өгсөн тухайн мөнгийг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй Бат-эрдэнэ ахад аваачаад өгчхөөрэй гэж хэлсний дагуу би Мөндгөө хочтой/Бат-*******/ ахад бэлнээр өгсөн. ...гэх мэдүүлэг /3 дугаар Хх- ийн 80-82 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэгтээ: ...2019 оны 08 дугаар сард хэдний өдөр гэдгийн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Эмээлтийн Ямаат Уул" гэх мал нядалгааны төвд өөрийн зохих мал нядалгааны ажил хийгээд байж байхад 20 цаг өнгөрч байхад Увс аймгийн харьяат нутгийн ах Сэржанцан болон мөн нутгийн ах Баттулга нар ажил дээр ирээд "Хөдөө яваад хэдэн мал хийгээд" өгөөч гэж хэлээд нэг мал 35.000 төгрөгөөр тохирч хийлгэхээр намайг Эмээлтээс баруун хойд зүгт байрлах цэргийн ангийн дэргэд байрлах блокон хашаатай айлд аваачиж очсон.Тухайн айлд очиход нядлах ямар нэгэн мал байгаагүй, би Сэржанцан, Баттулга хоёроос гаргах мал хаана байгаа вэ гэж асуухад "Гаргах 10 гаруй тооны адуу ирж" байгаа гэж Сэржанцан, Баттулга хоёр хэлсэн. Сэржанцан Баттулга хоёрын унаж явсан марк улсын дугаарын харж чадаагүй тээврийн хэрэгсэлд юм яриад сууж байхад, 23 цаг өнгөрч байхад 10 гаруй тооны адууг ******* гэх залуу морьтой тууж ирсэн. Тухайн мал нядлуулна гэсэн хашаан дотор уг хашааны зүүн хойд буланд *******, Баттулга нар 10 гаруй тооны адууг шахсан.Тухайн үед адууг хашаанд шахсан байсан учир Баттулга, бид хоёр бугуйл шидэж адууг нядалж эхлээд 03 цагийн үед 10 гаруй тооны адууг нядалж дуусгаад, Сэржанцанаар өөрийн ажил болох "Эмээлтийн Ямаат Уул" гэх ажлын байранд хүргүүлсэн. ...Харанхуй байсан учир тухайн адууны зүсийг сайн хараагүй, ямар ч байсан 10 гаруй тооны адуу байсан.Ю гаруй тооны адуунаас өөр мал байгаагүй. ...Надад зүгээр хэдэн адуу хийгээд өгөөч гэж хэлсэн учир би мөнгө олох, халтуур хийх зорилгоор 10 гаруй тооны авчирсан адууг нь хийж өгсөн. ...Сэржанцан, Баттулга хоёрыг танина тухайн адууг авчирсан Зоригтбаатар гэх залууг сайн танихгүй, машин дотор Зоригтбаатар адуу авчирч байгаа гэж Сэржанцан, Баттулга хоёр хоорондоо яриад байсан. ...Сэржанцан миний өөрийн ашигладаг хаан банкны 5019854219 тоот дансыг авч мал нядалсан өдрийн маргааш өдөр нь 400.000 төгрөгийг хийсэн байсан. ...Би ямар нэгэн хулгайн адуу гэдгийг мэдээгүй, Сэржанцан, Баттулга нар 1дуу гялс нядлаад өгөөч гэж хэлсний дагуу мөнгө олох зорилгоор тухайн 10 гаруй тооны адууг нь хийж өгсөн. ...Би нэг адууг 35.000 төгрөгөөр нядалдаг. ...гэх мэдүүлэг/3 дугаар Хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэгтээ: ...2019 оны 08 дугаар сарын эхээр яг өдрийг нь тодорхой санахгүй байна. Зоригтбаатар над руу юнителийн дугаараас залгаад адуу авах уу гэсэн. Намайг амьд адуу авахгүй, махны ханш унасан байгаа гэхэд тэгвэл би янзалчхаад залгая гэхээр нь бичиг баримт нь байгаа гэхэд тэгвэл би янзалчхаад залгая гэхээр нь бичиг баримт нь байгаа эсэхийг нь асуухад байгаа, миний таньдаг хүний адуу байгаа юм гэж ярьсан. Орой нь 22-23 цагийн үед над руу дахин залгаад адуугаа янзалчхаад махыг нь авчхаач гэхээр нь би Зоригтбаатараар зам заалгаж байгаад Эмээлтээс урагшаа шороон замаар явж байгаад баруун гар тийш салаад дан том хашаатай айлд очсон. Намайг очиход хашаан дотор адуу гаргаж янзлаад махнуудыг нь дэлгэсэн байсан. Зоригтбаатар намайг хэдэд авах юм гэхээр би хиллэж авахгүй ээ, битүү авна, хэдэн адуу байгаа юм гэхэд 11 тооны адуу байгаа гэсэн. Тэгээд 7.5 сая гэхээр нь би 7 саяд бөөндөж авсан. Тэгээд махаа ачаад би буцсан. Үүнээс 2 хоногийн дараа би Зоригтбаатарын өгсөн 3 дансанд хувааж шилжүүлсэн. Маргааш өдөр 6 сая төгрөгийг Зоригтбаатарын өгсөн дансанд шилжүүлсэн. ...Сэржанцан, Арсланбаасай, Зоригтбаатар, Баттулга, хашааны эзэн гэж нэг хүн байсан, мөн өөр нэг өндөр бор залуу мал хийж байсан. Эхлээд Зоригтбаатар утсаар ярьж байгаад 3 өөр данс өгсөн. Тэр 3 өөр дансанд нь 1 сая төгрөгийг 200000 төгрөгөөр 1 удаа, 400000 төгрөгөөр 2 удаа хувааж шилжүүлсэн. Маргааш нь Зоригтбаатартай дахин утсаар холбогдож байгаад 6 сая төгрөгийг Зоригтбаатар гэсэн өөрийнх дансанд 3000000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Дээрх дансны дугааруудыг санахгүй байна. Нийт 7 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5017144824 дугаартай данснаас утсаараа шилжүүлсэн байгаа. ...Тэр үед адууны мах 5000 төгрөгийн ханштай байсан. Нэг адуу дунджаар 138кг болж байсан. Нийтдээ 150 гаран кг болж байсан. Дандаа бага насны адууны мах байсан. ...гэх мэдүүлэг /2 дугаар Хх-ийн 188-189 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1 дүгээр Хх-ийн 6, 89 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр Хх-ийн 90-95 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр Хх-ийн 97-104 дүгээр хуудас/
Хохирогч Ж.Болормаагийн хулгайд алдсан 2 тооны үхэрт хийсэн Тэнцвэр эстимэйт ХХК-ний үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №1304 дугаартай тайлан/2 дугаар Хх-ийн 72-74 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн Хино маркийн 54-42УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн шинжээчийн дүгнэлт/2 дугаар Хх-ийн 167 дугаар хуудас/
Хохирогч Ж.Болормаад хулгайд алдсан 2 тооны үхрийн 264кг, 400гр махыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/1 дүгээр Хх-ийн 110 дугаар хуудас/
Хохирогч *******ын алдсан 12 тооны адууг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №8-19 дугаартай эд зүйлийн үнэлгээ/1 дүгээр Хх-ийн 40 дүгээр хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл/1 дүгээр Хх-ийн 108 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа/2 дугаар Хх-ийн 3-6 дугаар хуудас/
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №983 дугаартай яллах дүгнэлтийн хуулбар/2 дугаар Хх-ийн 21-24 дүгээр хуудас/
Хохирогч Ж.Болормаагийн хулгайд алдсан 2 тооны үхэрт хийсэн Тэнцвэр эстимэйт ХХК-ний үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №1008 дугаартай тайлан/2 дугаар Хх-ийн 67-69 дүгээр хуудас/
Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ний зээлийн гэрээний хуулбар/2 дугаар Хх-ийн 141-144 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Баттулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/3 дугаар Хх-ийн 121 дүгээр хуудас/
Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/3 дугаар Хх-ийн 125-133 дугаар хуудас/
АНКО" ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №05 дугаартай Нарантуул-2 худалдааны төвийн махны үнийн талаарх тодорхойлолт/3 дугаар Хх-ийн 139 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******ийн оршин суугаа газрын тодорхойлолт/3 дугаар Хх-ийн 106 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/2 дугаар Хх-ийн 135 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ийн оршин суугаа газрын хорооны засаг даргын тодорхойлолт
Хохирогч Ж.Болормаагийн шүүхэд гаргасан хохиролд 700000 төгрөгийг шүүгдэгч *******ас хүлээн авсан талаарх тодорхойлолт хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг.Шүүгдэгч *******, *******, *******-*******, *******, *******, *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч *******ын 2019 оны 08 дугаар сарын 06-ын өдрөөс 08- ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэмээтийн хонхор гэх газраас хохирогч *******ын бор азаргатай 12 тооны адууг хулгайлан авч 10250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн 2019 оны 08 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Ар шижир гэх газраас иргэн Ж.Болормаагийн 2 тооны үхрийг шүүгдэгч *******тай бүлэглэн хулгайлж 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******, ******* нар нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч *******, *******, *******, *******, *******-******* нарыг шүүгдэгч *******ын 2019 оны 08 дугаар сарын 06- аас 08-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэмээтийн хонхор гэх газраас хохирогч *******ын 12 тооны хулгайлсан адуунаас 11 тооны адууг нядлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох саналыг шүүх хүлээн авч *******, *******, *******, *******, *******- ******* нарыг гэм буруутайд тооцох боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцосныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдснийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно" гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй гэмт хэрэг үйлдэхээр ярьж тохирч гэмт хэргийн улмаас олсон эд зүйл, эд хөрөнгө, орлого зэргийг хэрхэн яаж нуун далдлах үүрэг бүхий этгээд гэх ойлголт, мөн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдээгүй боловч гэмт хэрэг үйлдэхээр гүйцэтгэгчтэй харилцан ярилцаагүй боловч гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах гэх мэт үүрэг бүхий этгээд гэх хоёр ойлголт хуулинд байгаа боловч улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******, *******, *******, *******, *******-******* нарыг гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн яаж оролцсон талаар нотлох баримтаар нотлон тогтоогүй, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэн буруутгаж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлон тогтоогдохгүй байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, *******, *******, *******-******* нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******- ******* нар нь *******ын хүсэлтээр бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж авч ирсэн малыг бусдаас худалдан авсан, өөрийн эзэмшил өмчлөлийн мал гэж итгүүлэн хөлсөөр нядлуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох ажлын хөлс гэж мөнгө хүлээн авсан тухай банкны дансны хуулга болон шүүгдэгч нарын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Б.Баттулгыг хохирогч Ж.Болормаагийн 2 тооны үхрийг *******тай бүлэглэн хулгайлж 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ" гэж заасны дагуу шүүгдэгч Б.Баттулгын бусдын хоёр тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч *******ыг бусдын олон тооны буюу 12 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон буюу бусдын олон тооны малыг хулгайлж нядалсан малын махыг мэдсээр байж зах зээлийн ханшнаас доогуур худалдан авсан, өөрийн холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдын олон тооны болон, мал хулгайлсан үйлдэл, мөнгө угаах гэмт гэмт хэргийг үйлдэж байгаа үйлдэл нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор амар хялбар аргаар ашиг, орлого олох зорилготой шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсон болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 10250000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д оргуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч Ж.Болормаагийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл/тодорхойгүй/ гэх нэхэмжлэлийг, мөн зам зардалд 100000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь хохирогч Ж.Болормаа нь хавтас хэрэгт хэрэгт зам зардлын нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хоёр үхрийн мах 256кг 400гр махыг хохирогч Ж.Болормаад хүлээлгэн өгсөн/1 дүгээр Хх-ийн 110 дугаар хуудас/, шүүгдэгч *******ас хохирогч Ж.Болормаад 800000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болно. 2019 оны 08 дугаар сард Нарантуул-2 зах дээр үхрийн махны бөөний үнэ 8000-8800 төгрөгийн үнэ ханштай байсан/АНКО" ХХК-ний үнийн тодорхойлолт, 3 дугаар Хх-ийн 139-142 дугаар хуудас/ ба зах зээлийн доод ханшаар тооцож үзвэл үхрийн 256кг, 400гр махыг х 8000 төгрөгөөр тооцож үзвэл 2051200 төгрөг болж байна. Тиймээс хохирогч Ж.Болормаад учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.
Харин эд зүйлд үнэлгээ тогтоолгоход хохирогч Ж.Болормаагаас төлсөн 100000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгч *******аас 50000 төгрөг, шүүгдэгч *******ас 50000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ж.Болормаад олгуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Гурав.Шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдзл, шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл, шүүгдэгч ******* нь мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16- ны өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******эд эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруугийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг оногдуулж, хорих ялыг биечлэн нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан тэнсэж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч *******ын ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Нопба Агтаче загварын 45-82УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн хэмжээгээр буюу 10000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч *******, ******* нарын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14м урттай суран бугуйл, 5 ширхэг хутгыг устгах, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БСБ финанс ББСБ-ын эзэмшлийн Хино загварын 54-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдах хорих, *******, ******* нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, *******, *******-******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхийг дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Тайж овогт Батцэндийн Баттулгыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Бух овогт Сүхбаатарын Бадамсэрээжидийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 10250000/арван сая хоёр зуун тавин мянга/төгрөгийг гаргуулж,
Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүл толгойн 1- 9 тоотод оршин суух, Боржигон овогт Дашзэвэгийн Батням/рд:М368071616/-д,
Шүүгдэгч *******аас 50000/тавин мянга/төгрөгийг, шүүгдэгч *******ас 50000/тавин мянга/төгрөгийг тус тус гаргуулж,
Хохирогч Улаанбаатар хот Сонгино-хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Шижрийн фермерийн 8-1 тоотод оршин суух, Улаан тэмээтэн овогт Жамбалсүрэнгийн Болормаа/рд:ДВ66010825/-д тус тус олгож, зам зардалд нэхэмжилсэн 100000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл гэх нэхэмжлэлийг/үнийн дүн/ тус тус хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн хүулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 04/дөрөв/жил, 06/зургаа/сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэпг зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 01/нэг/жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 01/нэг/жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус
тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******эд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдээгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
б.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Шүүгдэгч *******-*******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхпэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 305/гурван зуун тав/хоногийг, шүүгдэгч Б.Баттулгын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
9.Энэ гэмт хэргийн улмаас шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *******-*******, *******, *******, *******, шүүгдэгч ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Болормаад шүүгдэгч ******* 800000/найман зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч *******, *******, *******-******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас ******* 24/хорин дөрөв/хоног, ******* 24/хорин дөрөв/хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ноnда Аriwave загварын 45-82УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож улсын орлого болгосугай.
11.Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх ашигласан БСБ финанс ББСБ-ын эзэмшлийн Хино загварын 54-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх топгоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн хэмжээгээр буюу 10000000/арван сая/ төгрөгийг, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500000/таван зуун мянга/төгрөгийг шүүгдэгч *******ээс тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
12.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14метр урттай суран бугуйл, 5ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ