Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1535

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,

 

шүүгдэгч М.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.БЭ.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0821 91853 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, ээж, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхор 2 дугаар гудамжны 27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

М.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан Г.Золбоотын гээгдэл гар утсыг завшиж, 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ               нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Г.Золбоотын:

 

…2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хичээлээ тараад шийтэн дээр очиж

 

2

 

тоглох гээд Пүрэвбаатар, Хангарьд, Наранцацралт, Энх-Амгалан, Цэдэнсодном

 

нарын хамт Баянзүрх дүүргийн 10-р хорооны ард байдаг шийтэн дээр ирж

 

тоглосон. Төд удалгүй 5 ах шийдний цаана байдаг Пи-Си орчмоос гарч ирээд хамт

 

тоглосон. Би “Жи-5” маркийн хар өнгөтэй хар кейстэй утсаа савхиныхаа халаасанд

 

хийгээд эвхээд тавьсан байсан. 3 баг болж тоглоод хоёр баг нь тоглож байхад нэг

 

баг нь сууж байсан. Манай үлдсэн хэд цаад шийтэн дээр байсан. Хамт тоглож

 

байсан нараас гурав нь дэлгүүр яваад хоёр нь тоглоод үлдсэн. Дэлгүүр явж ирэхэд

 

нь би утсаа шалгаж үзэхэд байхгүй болсон байсан. Тэр хавиар хайгаад залгаж

 

үзэхэд миний утас дуудаад байсан. Тэгээд нэг ах нь явъя гээд байсан. Тэр ах

 

ганцаараа яваад өгсний дараа миний утас холбогдохоо больсон. Тэгээд байж

 

байгаад нөгөө явсан ах буцаж ирээд би сая аавдаа баригдчихлаа, баригдвал ажил

 

хийнэ гээд нөгөө хэдээ аваад явчихсан. Уул нь эсрэг зүг рүү явсан, гэхдээ

 

аавынхаа байгаа гээд байсан. Зүгээр бид нараас нуугдаад тойроод явсан

 

байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Г.Билгүүний: ...Би 2018 оны

 

  1. дугаар сарын 09-ний өдөр найз Нямдөлгөөн, Амгалантөр нартай уулзаад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Давхарын буудал дээр байдаг “Мүүн” гэдэг Писи тоглоом руу ороход Э.Б, Оргил 2 тоглоод сууж байсан. Тэгээд бид 5 нийлээд гарч давхарын байран дунд сааданд 1 шил 0,5 литрийн архи хувааж уучихаад байрны дундах тоглоомын талбай дээр сагсны шийдэн дээр очиж тоглосон. Тэндээ 2 цаг гаруй тоглож байгаад бид 5 “Амгалан “зах орохоор явсан юм. Гэтэл замдаа Э.Б энэ нэг хар өнгийн утас гаргаж ирээд мань чинь утсаа ломбарданд тавьчихъя дахиад ганц ууя гэхээр нь бид 5 “Амгалан” зах дээрээс такси бариад 13 дугаар хороолол руу Сансар орж би Э.Бийн өгсөн утсыг ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 180.000 төгрөгөнд тавьж мөнгөөр бид 5 архи авч уугаад буудалд хоносон юм. Тэгээд маргааш нь зүс таних ах утас авна гэхээр нь Э.Бийн утсыг ломбарднаас аваад өгчихсөн юм. Гэтэл 5-6 хоногийн дараа манай гэрт нэг цагдаа ирээд намайг дагуулж яваад Э.Б, Нямдөлгөөн, Амгалантөр нарыг утсаар дуудуулаад цагдаа дээр ирсэн. Оргилыг маргааш нь дуудаж ирүүлсэн. Цагдаа дээр ирээд Э.Бийн ломбарданд тавиулсан утас хулгайн утас гэдгийг мэдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Г.Оргилын: ...Шийтэн дээр

 

2 цаг орчим тоглочихоод гэр гэр рүүгээ явъя гээд байж байтал Э.Б манийхаа

 

утсыг тавиад дахиад ганц юм уучихъя гээд нэг утас гаргаж ирэхээр нь бид 5 такси

 

бариад Сансар орж Билгүүн бичиг баримтаараа утсыг ломбарданд 180.000

 

төгрөгөөр тавьчихлаа гээд гарч ирсэн. Тэгээд бид 5 хоол идчихээд Цайзад буудал

 

орж архи авч уугаад хоносон. Гэтэл хэд хоногийн дараа цагдаагаас Шинэжил

 

байцаагч дуудахаар нь очоод уулзахад хулгайн утас байсныг нь мэдсэн...гэх

 

мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Э.Бийн: ...Сагсны шийтэн дээр очиход 7-8 хүүхэд сагс тоглож байхаар нь бид 5 нийлээд хамт тоглохоор болж баг хуваагдсан юм. Ингээд тоглож байгаад манай баг хожигдоод сандал дээр сууж байхад сандал доор 1 хар өнгийн гар утас хэвтэж байхаар нь аваад халаасандаа хийсэн. Бид 5 хоёр цаг орчим тоглож байгаад явсан ба “Амгалан” зах дээр очоод гэр рүүгээ явах гэж байгаад би нөгөө олсон

 

3

 

утсаа надад нэг утас байна, энийг тавиад дахиад ганц шил архи авч ууя гээд бид 5 такси бариад Сансар орж ломбарданд Нямдөлгөөн өөрийнхөө бичиг баримтаар 180.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгөөр нь архи авч хоол идэж буудалд хоносон. Ингээд 2-3 хоногийн дараа цагдаагаас хүн ирээд хэлтэс дээр авч ирж би утас олж ломбарданд тавьснаа хэлсэн. Тэр гар утсыг буцааж аваад хүнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

  • “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

  • Шүүгдэгч М.Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18, 19, 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан Г.Золбоотын гээгдэл гар утсыг завшиж, 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул М.Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч М.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан Г.Золбоотын гээгдэл гар утсыг завшиж, 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул М.Э.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Шүүгдэгч М.Э.Б нь хохирогч Г.Золбоотод гар утсыг нь буцаан олгосон, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-ийн 45 дугаар тал/

Шүүгдэгч М.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн

 

4

 

хуулийн 1 дэх хэсгийн 2.2-д зааснаар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Э.БЭ.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнхтуяагийн Э.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ