| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02831/И |
| Дугаар | 102/ШШ2017/02852 |
| Огноо | 2017-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/02852
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н сөхны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.О-т холбогдох 680,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н сөх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.О нь орон сууцыг ашиглаж байсан хэдий ч Н сөхнд байрны цэвэрлэгээ, харуул, лифт, цэвэр, бохир ус, хог, цахилгаан, холбооны төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Түүнээс хойш Н сөх-ноос гурван удаа бичгээр анхааруулга хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 2017 оны 6 сарын 1-ний өдрийн байдлаар орон сууц ашигласны төлбөр болох 680,960 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Н сөх-ны нэхэмжлэлтэй С.О-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч талтай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталгаажуулж шүүх хуралд талуудыг байхгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 680,960 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 227,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 227,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 227,000 төгрөгийг Н сөхны Төрийн банк дахь 105100005849 тоот дансанд төлөхөөр тохиролцов. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н сөх нь хариуцагч С.О-т холбогдуулан 680,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигч шүүхэд хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 680,960 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 227,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 227,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 227,000 төгрөгийг Н сөхны Төрийн банк дахь 105100005849 тоот дансанд төлөхөөр тохиролцов. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрх эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.О нь нэхэмжлэгч Н сөх-ны нэхэмжлэлийн шаардлага болох 680,960 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 227,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 227,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 227,000 төгрөгийг Н сөх-нд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Н сөх-ноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,450 төгрөгийг хариуцагч С.О-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР