| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0356/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/372 |
| Огноо | 2017-09-11 |
| Зүйл хэсэг | 155.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа улсын яллагч Д.Дэлгэрмаа шүүгдэгч О.Х, С.Л, З.М, Х.М тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт З.М, Бумбат овогт О.Х, Боржигон овогт С.Л, Боржигон овогт Х.М нарт холбогдох 201725030717 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, шороотын 4-6 тоотод амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Бумбат овгийн О.Х
Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хэнтнй аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10- 298 тоотод амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн З.М,
Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт нийтийн байр түрээслэн амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн С.Л,
Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 29-1635 тоотод амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Х.М
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Х, З.М, С.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх 2 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Шүүгдэгч Х.Мын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч О.Х, З.М, С.Л нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон зай худалдааны төвийн 2 давхарт байрлах В-6 тоот лангууны сандал дээр байсан хайрцагтай 326 ширхэг гар утсыг хулгайлж хохирогч С.Одончимэгт 5.532.000 төгрөгийн хохирол учруулсан Шүүгдэгч Х.М нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч О.Х, З.М, С.Л нарын хулгайлсан гар утсыг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Хохирогч С.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Миний бие Орон зай худалдааны төвийн 2 давхарын В-6 тоот лангууг ажиллуулдаг ба 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10 цагт ажил дээрээ ирсэн. Тэгээд Хятад улсаас авчирсан нокио маркын 331 ширхэг гар утаснууд гэмтэлтэй байсан учир буцааж өгөхөөр хайрцаганд хийгээд тавьчихсан байсан. Тэгээд 14-15 цагийн хооронд хүмүүс үйлчлүүлж байх хооронд хайрцагтай утаснууд алдагдсан байсан. Тухайн үед ганцаараа байсан бөгөөд хүн авч байхыг анзаараагүй тэгээд 16 цагт вагон явах гээд яараад ажилчиддаа цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлчихээд явсан.. Дүүргийн үнэлгээний комиссын үнэлгээтэй танилцсан, санал нийлж байна. Алдагдсан утаснаас 199 ширхэгийг нь буцаан авсан ба одоо 127 ширхэг гар утасны үнэ болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /xx-ийн 61 х/ Гэрч Г.Алтанбаганы мөрдөн байцаалтад өгсөн: “...би в-6 тоот Одогчимэгийн эзэмшлийн гар утасны лангуунд гар утас худалдаалдаг худалдагч хийдэг юм. Манай лангуу дуудлагаар гар утас худалдаалдаг бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10 цагт ажил дээрээ ирээд 12-16 цагийн хооронд захиалгын дагуу гар утсыг нь хүргэж өгөхөөр гадуур явж байгаад ирэхэд Одончимэг, түүний охин Энхтайван нар хайрцагтай гар утас хулгайд алдагдсан байна гэсэн. Тухайн хайрцаганд хадгалсан гар утаснууд нь лангууны эзэн Одончимэгийн Эрээнээс авчирсан гар утаснууд байсан бөгөөд бүгдээрээ Монгол Улсад сүлжээ нь ажиллахгүй байгаа программын гэмтэлтэй байсан. Эрээн хотруу Одончимэг эгч тухайн өдөравч явах гэж байсан утаснууд юмаа...” гэх мэдүүлэг /xxийн 71-72х/ Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл авсан тэмдэглэл /хх-ийн 5х/ Хэрэг учрлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9х/ Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-33х/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 34- 43х/ Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-46х/ Камерын бичлэг бүхий СиДи-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /ххийн 44х/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 70-71х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 3 Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч О.Х, З.М, С.Лхагвадорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шүүгдэгч Х.Мыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй…” гэж заажээ. Ийм учраас Х.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Шүүгдэгч О.Х, З.М, С.Лхагвадорж нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байх ба шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан /хх-ийн 62-65х, 28-33х/, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт эд мөрин баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи нь хэрэгт ач холбогдолтой байх тул хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч О.Х, З.М, С.Лхагвадорж нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Х.Мыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж борлуулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Шүүгдэгч Х.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг болон 248.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 1.200.000 мянган төгрөгөөр төргөх ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Х, З.М, С.Лхагвадорж нарт хорих ял 4 оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзсан хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг болгох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 6.Шүүгдэгч О.Х нь 13 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч З.МөнхИрээдүй, С.Лхагвадорж, Х.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хадгалах хугацаа дуустал хадгаласугай. 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9. Тогтоол давах болон хяналтын шатны шүүхэд хянагдсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Х, З.М, С.Лхагвадорж, Х.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ