Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/680

 

 

 

 

 

 

 

 

2020              10            16                                         2020/ШЦТ/680

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М- даргалж,

Нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагч Ц.Ганчимэг,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД: 1703/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б овогт Б Од холбогдох эрүүгийн 2010000000798 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 15-ны - тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б О /РД:-/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 08 дугаар сарын 09, 14-ний шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат апартмент хотхоны баригдаж буй барилга руу хууль бусаар нэвтрэн орж, барилга дотор суурилуулсан байсан иргэн Б.М-ийн эзэмшлийн 11 ширхэг халаалтын паарыг машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад 2.510.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Шүүх хурлын үеэр иргэний нэхэмжлэгч Ш.Э-д 160.000 төгрөг мөн Д.Бийн 610.000 төгрөгийг бэлнээр банкаар дамжуулж төллөө. Баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Одоо бусдад төлөх төлбөргүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Прокурортой сайн дураар ял тохирсон гэв.

 

2. Хохирогч Б.М- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Манай “ИМН” ХХК нь 2018 оны 04 дүгээр сараас эхлэн “Арцат апартмент” хотхоны төсөл дээр барилгын сантехникийн угсралтыг хариуцан ажиллаж байна. 2020 оны 08 дугаар сарын 10-нд манай инженер Т.М нь намайг хөдөө амарч байх үед залгаад 8 дугаар блокийн барилгаас халаалтын радиотор буюу паар алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би хяналтын камеруудаа шалгаад цагдаагийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд манай барилга дээрээс эхний удаадааа 9, дараа дахин ороод 2 нийт 11 ширхэг паар хулгайлан авч явсан байсан. Манайх халаалтын паараа Акуа терм гээд сантехникийн төхөөрөмж нийлүүлдэг компаниас 1 паарыг нь 280.000 төгрөгөөр авдаг юм. Алдагдсан паараа биетээр нь хүлээн авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-16 х/,

 

3. Иргэний нэхэмжлэгч Ш.Э- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр би өглөө 09 цагт дэлгүүр онгойлгоод ажилуулаад байж байтал 11 цаг 30 минутын үед миний утас руу нэг залуу залгаад паар хэдээр худалдаж авах вэ гэхээр нь би ямар паар юм гэхэд шинэ 2 ширхэг паар байна барилга дээр илүү гараад байгаа юм гэхээр тэр залууг аваад ир үзье гэж хэлсэн. Тэгээд удалгүй хоёр залуу тус тусдаа нэг паар бариад орж ирсэн. Тухайн хоёр залуугийн барьж явсан паар нь шинэ паар байсан бөгөөд 30 см өндөртэй 1 метр 20 см урттай панелин паар байсан. Тэгээд нэг паарыг нь 80.000 төгрөгөөр авъя гэхэд нөгөө залуу нь зөвшөөрөөд 160.000 төгрөгийг өөрийн - дугаартай Хаан банкны данснаас тэр хүний данс руу нь Мобайл банкаараа шилжүүлээд хоёр паарыг нь лангуун дээрээ аваачиж тавьсан. Би энэ залуугаас паар худалдаж аваад үнэнд нь 160.000 төгрөг төлсөн байгаа. Уг мөнгөө нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг /хх-17-18 х/,

4. Иргэний нэхэмжлэгч  Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 09-ны өдөр би өглөө 09 цаг өнгөрөөгөөд хөдөөний унаанд бараа тавьж явуулах гээд дэлгүүр дээрээ иртэл шар өнгийн жижиг суудлын машинтай жижиг шар залуу ирсэн. Тэр залуугийн содон шинж нь баруун чих нь дээд хэсэгтээ байхгүй тасарсан юм шиг байсан бөгөөд туранхай 160 см орчим өндөртэй байсан. Тэр залуу нэг машинтай явсан бөгөөд надаас панель авах уу гэхээр нь би ямар панель юм гэхэд 120 смтэй гэхээр нь очиж харахад машины арын багажинд нь 9 ширхэг шинэ цагаан панелан паар байсан тэдний нэгийг нь 60.000 төгрөгөөр авая гэхэд тэр залуу 70.000 төгрөгөөр өгмөөр байна гэхээр нь нөхөртэйгөө ярилцаж байгаад энэ яагаад битүү гялгар уут нь задарсан байгаа юм ямар учиртай юм гэж асуухад тэр залуу ямар нэг асуудал байхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд нийт 630.000 төгрөг болсоны 20.000 төгрөгийг нь тэр залууд бэлэн өгөөд 610.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны - данснаас тэр залуугийн өгсөн Хаан банкны данс руу мобайл банкаар гүйлгээний утга дээр нь өөрийн - гэж утасны дугаараа тавиад шилжүүлсэн. Би энэ залуугаас паар худалдаж аваад 630.000 төгрөг төлсөн, уг мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-19-20 х/,

5. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр оройхон таксинд явна гэж гарж яваад 2020 оны 08 дугаар сарын 09-н өглөө 09 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед миний Хаан банкны - дугаартай данс руу 600.000 орчим төгрөг орсон байсан бөгөөд Б.Оаас юун мөнгө орсон талаар асуухад “барилгын халтуур хийсэн юм’’ гэж надад хэлсэн. Тэгээд тэр мөнгөнөөс хашаа байшингийн лизинг гэж 500.000 төгрөгийг банкинд тушаасан. Үүнээс өмнө болон дараа нь Б.О миний данс руу мөнгө төгрөг хийлгэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-23 х/

6. Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 дугаар сарын 9-ны өдөр бүгд ажилчиддаа амраагаад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг 10 минутанд ажил дээрээ цуглаад 12 цаг хүртэл ажил хийчээд цайгаа ууж дуусгачихаад би нэг ажлын залууг чи дээшээ гараад эд зүйлээ бүрэн бүтэн байгаа эсэхийг бүртгээд хараад ир гээд явуултал манайхаас 9 ширхэг паар алга болсныг мэдээд барилгын ойр орчимын хяналтын камерыг шүүж үзэхэд саарал өнгийн япон тэрэг 2020 оны 08 дугаар сарын 09-ны үрээр 04 цагийн орчимд хулгай хийгээд аваад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25 х/,

7. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг 10 минутанд цуглаад 12 цаг хүртэл ажлын байран дээрээ ажил хийчээд цайгаа ууж дуусгачихаад удалгүй инженер Т.М манай нэг ажилтан болох Эрдэнэдалай гэх залууг дээшээ гараад эд зүйлээ бүртгээд хараад ир гээд явуултал манай байрнаас паар алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар барилгын ойр орчимын хяналтын камерыг шүүж үзэхэд саарал өнгийн япон тэрэг 2020 оны 08 дугаар сарын 09-ны үүрээр 04 цаг 10 минутын орчимд хулгай хийгээд аваад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27 х/, 

8. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оы  08 дугаар сарын 18-ны өдрийн - дугаартай “...орон сууцанд тавигддаг урт 120 см, өргөн 30 см, зузаан 10 см хэмжээтэй 2019 онд Акватерми сангийн материал зардаг дэлгүүрээс авсан паар нийт 9 ширхэг нь 2.010.000 төгрөг...’’ гэх үнэлгээ /хх-ийн 32-33-р хуудас/

9. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн - дугаартай үнэлгээ “... дулааны нийтийн орон сууцанд тавих зориулалт бүхий 140 см урттай 10 см зузаантай панель нийт 2 ширхэг нь 500.000 төгрөг...” гэх үнэлгээ  /хх-ийн 35-36-р хуудас/

10. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11 х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.Оы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч Б.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан ялыг шүүгдэгч Б.О нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овогт Бы Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч талууд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  2. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Од авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.М-