Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч С.*******, Д.*******, Х.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******, Д.*******, Х.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 20******* оны 0 дүгээр сарын -ний өдөр хүлээн авч 20******* оны 0 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, -Уул аймаг сумын ******* дүгээр баг, -- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:НН8**************5/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Наранбулаг суманд ******* оны дугаар сарын -ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, -Уул аймгийн сумын дугаар баг, Майхантын а- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МС8*******/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Цагааннуур суманд *******85 оны 0 дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, -Уул аймгийн сумын 3 дугаар баг, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МХ8*******/

 

Шүүгдэгч С.*******, Д.*******, Х.******* нар нь бүлэглэн 20 оны 0 дүгээр сарын 3-ний өдрөөс 20 оны дугаар сарын 0-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Нарангийн гол гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологи түүний нөөцөд 8*******38 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын өгсөн .. ... 20 оны 0 дүгээр сарын 3-нээс 20 оны дугаар сарын 0-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Нарангийн гол гэх алт олборлож байсан газарт очоод манаач ах энэ шороог угааж ав гэхээр нь усан буугаар буудаж угаасан. Тэгээд жаахан алт олоод түүнийгээ -Уул аймгийн Шарын гол суманд аваачиж тушаахад 3.8 грамм алт болоод зарж хүнсний зүйл аваад буцаад алт руугаа явж байсан чинь машины урд талын амартизатор хугарчихаар нь Шарын гол суманд засварын газарт янзлуулаад байж байтал манаач ах машин дотор нас барсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Цагдаа нар хүрч ирээд бид нарыг яаж орж ирсэн гэхээр нь ах дуудаад алт олборлож байгаад орж ирсэн гэдгээ мэдэгдсэн. Тэгээд цагдаа шалгасан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн .. ... 20 оны 0 дүгээр сарын 3-ний өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Нарангийн гол гэх газарт -Уул аймгаас *******, ******* нарын хамт приус-20 маркийн - улсын дугаартай машинтай ирсэн. Нарангийн гол гэх газарт алтны уурхай дээр ах дээр ирсэн. ах энд алттай шороо байна манай дарга энэ шороог угааж ав гэж хэлсэн гэхээр нь бид нар уг шороог угааж алт олборлохоор болсон. Тэгээд бид нар шороог нь угаагаад жаахан алт олборлосон. ах эмнэлэгт үзүүлье ковидийн 2 дугаар тунгаа хийлгэе гэхээр нь бид нар Шарын гол сумын төв орж эмнэлэг орж ах бид хоёр вакцинаа хийлгэсэн. Энэ хоёр хийлгээгүй. Тэгээд нөгөөдөр нь ах машин дотор өнгөрчихсөн. Алтаа тушаахад 3.8 грамм болсон. Цэцэгмаа гээд нэг эгчид худалдсан. Буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ын өгсөн ..... 20 оны 0 дүгээр сарын 3-нээс 20 оны дугаар сарын 0-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Нарангийн гол гэх газарт уурхай дээр очсон. Тэнд алттай шороо угааж жаахан алт олборлоод алтаа тушаая, мөн ахыг эмнэлэгт үзүүлье вакциныг нь хийлгэе, хүнсний зүйл олж ирье гээд Шарын гол сум руу явсан. Алтаа тушаагаад хүнсний зүйл бензин тосоо авсан. ах эмнэлэгт үзүүлж вакцин хийлгэсэн. Тэгээд буцаад наашаа гарах гээд машинаа засварын газарт янзлуулж байхад ах машин дотор нас барсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бид нарыг шалгаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Улсын байцаагчийн актанд тусгасан байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж, нөхөн сэргээлтийг хийлгэмээр байна гэх мэдүүлэг /Хх-н 6 дугаар хуудас/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би -Уул аймгийн Шарын гол сумын баг 5-0 тоотод алт нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 20 оны дугаар сарын 0-ны өдөр дэлгүүр дээрээ сууж байтал гаднаас хоёр залуу орж ирээд жоохин алт байна хүнсний зүйлээр солиод авчихмаар байна гэхээр нь би тэр хоёр залууг хараад өрөвдөөд манайх ойрд алт аваагүй болохоор алтны ханш харж байгаад тэр хоёрын алтыг жинлэж үзэхэд 3.8 грамм алт байхаар нь бодож үзэхэд 66000 төгрөг болж байсан. Тэгээд тэд нар мөнгөндөө хүнсний зүйл аваад үлдсэн мөнгөө аваад явсан .... Би өөрийн эзэмшлийн алт нэртэй хүнсний дэлгүүр дээрээ Монгол банкнаас гэрээт худалдан авагч болох хүсэлт гаргасан байгаа. Тэр гэрээний дагуу 20 оны дугаар сарын 0-ны өдөр хурлаар шийдэгдэх байх. Өнөөдрийн байдлаар үнэт металл худалдан авах тусгай зөвшөөрөл байхгүй болохоор иргэдийн гар дээрээс авсан алтаа ы зах дээр байдаг ченж нарт худалдан борлуулдаг юм гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/

 ЭКОИНЖЕНЕРИНГ ХХК-ний шинжээч Б. 20 оны дүгээр сарын 2*******-ний өдрийн №6 дугаартай дүгнэлт ....... Иргэн Д.*******, Х.*******, С.******* нар нь нөхөн сэргээлт хийж байсан талбайд алтны хүдэр агуулсан чулуулаг ачиж явсан  хово маркийн тээврийн хэрэгсэл осолд орох үедээ асгасан шороог хууль бусаар угааж 3.8 грамм алт олборлосон бөгөөд газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалын хэмжээгээр тооцдог.

Тус нутгаас иргэн Д.*******, Х.дашмягмар, С.******* нарын олборлосон алтны хэмжээ 3.8 грамм байх бөгөөд үүнийг Монгол банкны 20 оны дугаар сарын /68,6.56*******Т/гр/ алтны дундаж ханшаар тооцож үзэхэд 60,*******25. төгрөг, усан орчинд учруулсан хохирлын хэмжээ 6*******6 төгрөг тус тус байх ба байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 0,0. төгрөг болж байна гэх /Хх-н 8 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 20 оны дугаар сарын 02-ны өдрийн №8-0-3*******/02 дугаартай акт..... . Эдэлбэр газарт учирсан хохирлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр 0 төгрөг. 2. Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 60*******25 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5. дэх заалт газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 60*******25х2=88 төгрөг. 3. Газрын хөрсөнд учирсан хохирлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр 0 төгрөг. . Ургамлын бүрхэвчинд учирсан хохирлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр 0 төгрөг. 5. Усан орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 6*******6 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.. дэх заалт усны нөөцөд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 6*******6х3=2528 төгрөг буюу нийт 8*******38 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учирсан байна гэх /Хх-н *******-*******2 дугаар хуудас/

Шинжээч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон гэх 3.8 грамм жинтэй шаргал өнгийн алт гэх байгалийн металл ирүүлснийг хүлээн авч хайлуулахад 3. грамм болсон. Хайлуултын явцад 0.06 грамм хорогдсон..... Энэ тохиолдолд гэмт хэргийн шинжтэй үйлдэлд шинжилгээ явуулсан болохоор 2.************** грамм жинтэй алтан гулдмай дээр шинжилгээнд хэрэглэсэн королько корточка /шинжилгээнд орсон материал/ 0. грамм алтыг гэмж тооцож 3. грамм алтыг Монгол банкинд тушааж улсын орлого болгож болно гэх мэдүүлэг /Хх-н *******-*******5 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / Хх-н -0******* дүгээр хуудас/

3.8 грамм жинтэй алт гэх шаргал өнгийн металлыг хураан авсан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 5-6 дугаар хуудас/

-Уул аймаг сумын ******* дүгээр багийн засаг даргын Санжаажамц овогтой ******* нь тус багийн дүгээр хороолол дугаар байр № тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэх тодорхойлолт /Хх-н дүгээр хуудас/

-Уул аймаг сумын 3 дугаар багийн засаг даргын Хүрэлбаатар овогтой ******* нь тус багийн дүгээр хороолол дугаар байр № тоотод оршин суудаг болно гэх тодорхойлолт /Хх-н 5 дугаар хуудас/

-Уул аймаг сумын дугаар багийн засаг даргын Дамиа овогтой ******* нь тус багийн Майхант - тоотод ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  дүгээр хороолол дугаар байр № тоотод оршин суудаг суудаг болохыг тодорхойлов гэх тодорхойлолт /Хх-н 6 дугаар хуудас/

С.******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н ******* дүгээр хуудас/

Д.******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н дугаар хуудас/

Х.******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 3 дугаар хуудас/

Байгаль экологид учирсан хохиролд 8*******00 төгрөгийг төлсөн баримт /Хх-н дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.*******, Д.*******, Х.******* нар нь бүлэглэн 20 оны 0 дүгээр сарын 3-ний өдрөөс 20 оны дугаар сарын 0-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Нарангийн гол гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологи түүний нөөцөд 8*******38 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч С.*******, Д.*******, Х.******* нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборолт явуулж 8*******38 төгрөгийн хохирол байгаль экологи түүний нөөцөд учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .. гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт .... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх......... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт ..... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******, Д., Х.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой 0 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх  хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3. грамм жинтэй шаргал өнгийн алт гэх металлыг Монгол банкинд тушааж улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 0 литрийн багтаамжтай ногоон өнгийн сав ширхэг, 20 метр урттай хөх өнгийн ус дамжуулах хоолой ширхэг, 30х0 см харьцаатай шороо угаах зориулалттай резинэн ремен ширхэг, метрийн урттай 30 см өргөнтэй, хоёр зах ирмэгээр 0 см хаалттай төмөр эд зүйл 2 ширхэг, 2******* см өргөнтэй см урттай төмөр тор 2 ширхэг, модон иштэй хүрз 2 ширхэг, хөх өнгийн тайрч бэлтгэсэн хуванцар сав ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн усны насос ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.*******, Д.*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5.2, 5.3, 5., 36. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн , дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3, 2., 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

     .Шүүгдэгч овогт *******, овогт *******, овогт ******* нарыг Эрхүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан С.*******, Д.*******, Х.******* нарыг тус тус 0 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.-д зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

          3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3. грамм жинтэй шаргал өнгийн алт гэх металлыг Монгол банкинд тушааж улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 0 литрийн багтаамжтай ногоон өнгийн сав ширхэг, 20 метр урттай хөх өнгийн ус дамжуулах хоолой ширхэг, 30х0 см харьцаатай шороо угаах зориулалттай резинэн ремен ширхэг, метрийн урттай 30 см өргөнтэй, хоёр зах ирмэгээр 0 см хаалттай төмөр эд зүйл 2 ширхэг, 2******* см өргөнтэй см урттай төмөр тор 2 ширхэг, модон иштэй хүрз 2 ширхэг, хөх өнгийн тайрч бэлтгэсэн хуванцар сав ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн усны насос ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.*******, Д.*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

       . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.*******, Д.*******, Х.******* нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар С.*******, Д.*******, Х.******* нарт оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг -Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

        6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******, Д.*******, Х.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН