| Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1,17.4, 36.1,36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: - Шүүгдэгч Ан харуул овогт Дийн Гмийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Дйн Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
- Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.Б нь гомдол саналгүй гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
|