| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0280/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/568 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/568
2021 05 13 2021/ШЦТ/568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго, Улсын яллагч Ю.Батсүх,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн суманд төрсөн, эмэгтэй, 00 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 хэсэг Баатархайрханы 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.О .
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.О нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да Хүрээ 65б-3-51 тоотод насанд хүрээгүй хохирогч Л.Б “Эмээгийнхээ үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар гараараа толгой болон нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг өнгөрч байхад хөнжлөө нөмрөөд гар утсаа оролдоод хэвтэж байсан. Тэгсэн эмээгийн найз Б.О эгч миний хөнжлийг татаж аваад бөгсөө гүйцэт арчиж чадахгүй байж гар утас оролдлоо, босож хичээлдээ яв гэсэн. ... тэгсэн Б.О эгч миний гар утсыг булааж аваад гар утсаар толгойруу 3-4 удаа цохисон. Би зүгээр байж байхад Б.О эгч дахин дахин цохиод байсан ба хамраас цус гарахаар нь гар утсаа булааж аваад цагдаа дуудлаа гээд ариун цэврийн өрөөнд ороод 108 руу залгаж хаягаа хэлж байхад гар утас дахин булааж аваад гараараа хамар луу алгадаад, гараа зангидаж байгаад толгойруу цохисон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 хуудас/,
Гэрч Д.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өглөө хуурай охин Б.О ач хүү Л.Б бид гурав 06 цаг 50 минутын үед сэрээд ач хүү Болор-Эрдэнийг босоорой хичээлдээ явах цаг боллоо гэж хэлчихээд дэлгүүрээс сүү аваад орж ирсэн. ... Б.О чи аав, ээж, эмээгийнхээ үгэнд орохгүй унтаад байх юм босооч чи гэж хэлээд Болор-Эрдэнийн нөмөрч байсан хөнжлийг хуу татаад авсан чинь Л.Б шкафнаас дахиад хөнжил аваад нөмөрөн. Б.О дахиад хуулаад авсан.
...Л.Б дахиад хөнжил нөмрөөд хэвтсэн чинь Б.О дахиад хөнжлийг хуулах гээд гар утас барьж байсан гар луу цохисон. Тэгсэн чинь Л.Б Б.Огийн өөдөөс хөлөөрөө тийрээд чи намайг зодох эрхгүй, намайг сургадаг хэн юм бэ гээд хэлсэн чинь Б.О уурлаад Болор-Эрдэнийн толгой руу 3-4 удаа цохиод би чамд хэлэх эрхтэй гэж байсан. Би сандраад болиоч гэж орилоход Л.Б утсаа шүүрч аваад нойл өрөө гүйж ороход Б.О араас гүйгээд орсон. Тэгэхээр би араас нь ороход Болор-Эрдэнийн хамраас цус гоожчихсон гар утсаараа 108 руу дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11315 дугаартай “... Л.Болор-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-
Насанд хүрээгүй хохирогч Л.Болор-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46 хуудас/,
Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 60 хуудас/,
Яллагдагч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хуурай ээж болох Бямбаагийнд очиж хоноод маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 07 цагийн үед босоод байж байхад Д.Бямбаа ач хүү болох Болор-Эрдэнийг хичээлдээ яв гээд дуудахад босохгүй хөнжилдөө шургаад хэвтээд эмээгийнхээ үгэнд орохгүй байхаар хөнжлийг хуулж хөлөн доороо хийсэн. Тэгсэн Л.Б дахин хөнжил авч нөмрөөд байсан. ...миний уур хүрч Л.Бд өөрөөсөө ахмад настай хүний үгэнд орохгүй яасан дураараа хүүхэд вэ гэж хэлээд гараараа хацар луу нь 3 удаа алгадсан. Тэгсэн Л.Б гар утсаа
шүүрч аваад ариун цэврийн өрөө ороод 108 дугаарт дуудлага өгсөн. Би айлын хүүхдэд сургамж хайрлах гэж гар хүрсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да Хүрээ 65б-3-51 тоотод насанд хүрээгүй хохирогч Л.Б “Эмээгийнхээ үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар гараараа толгой болон нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хавтас хэргээс насанд хүрээгүй хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгсэн Б.О эгч миний гар утсыг булааж аваад гар утсаар толгойруу 3-4 удаа цохисон. Би зүгээр байж байхад Б.О эгч дахин дахин цохиод байсан ба хамраас цус гарахаар нь гар утсаа булааж аваад цагдаа дуудлаа гээд ариун цэврийн өрөөнд ороод 108 руу залгаж хаягаа хэлж байхад гар утас дахин булааж аваад гараараа хамар луу алгадаад, гараа зангидаж байгаад толгойруу цохисон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 хуудас/, гэрч Д.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.О дахиад хөнжлийг хуулах гээд гар утас барьж байсан гар луу цохисон. ...Б.О уурлаад Болор-Эрдэнийн толгой руу 3-4 удаа цохиод би чамд хэлэх эрхтэй гэж байсан. ....би араас нь ороход
Болор-Эрдэнийн хамраас цус гоожчихсон гар утсаараа 108 руу дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11315
дугаартай “... Л.Б биед ..................................... тогтоогдлоо. Дээрх
гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Л.Болор-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46 хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь насанд хүрээгүй хохирогч Л.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Б.Ог Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.О нь дээрх гэмт хэргийг үл ялих зүйлээр шалтаглан үйлдсэн ба .................. нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Насанд хүрээгүй хохирогч Л.Б, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гарах гэм хор, хор уршигтай холбоотой хохирол нэхэмжлээгүй байх тул Б.Ог энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Огийн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч
Шүүгдэгч Б.Огийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ