Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1536

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч Ц.Гантулгабат,

 

шүүгдэгч Б.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

 

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б Э.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0480 81883 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, аав, ээжийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөөний айлууд 1 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяаа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Б.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн

 

  1. дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э.Б мэдүүлэхдээ: Би “Үүр айраг” ХХК-д морин циркийн жүжигчнээр гэрээгээр ажилладаг. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шинэ хүүхдүүдэд юм зааж байхдаа хохирогч Батбаатар гэдэг хүүхдийг зодчихсон юм гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Батбаатарын: ...2018 оны 01-р

 

2

 

сарын сүүлээр би “Үүр айраг” ХХК-д морин циркийн жүжигчнээр бүртгүүлж бэлтгэлд орсон. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тухайн компанийн захирал Ариунболдтой гэрээ байгуулсан. Сарын 1.200.000 төгрөгөөр цалин тохирсон. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбай дээр бэлтгэл хийхээр 11 цагийн үед очсон. 20 гаран хүүхэд цугласан байсан. Бэлтгэлийг Бат-Эрдэнэ багш эхэлж бэлтгэл хийлгэсэн. Гүйлгэж, суниалгаж, бие халаалт хийлгэсэн. Сумъяа багш 12 цаг өнгөрч байхад ирсэн. Бид нараас хэдэн тойрог гүйсэн гэж асуугаад нэмж 3 тойрог гүйлгэсэн. Гүйж ирээд шууд суниалгасан. Гэдэс таталт хийж байхад Шонхоо гэх хүүхэд ам шигээ бай гэдэс таталтаа олигтой хий гэхээр нь өөрөө чи аятайхан хийгээдэх гэхэд Сумъяа багш та нар хоорондоо ном хаялцдаг болчихсон юм уу гээд морины суран цулбуураар намайг нэг удаа ороолгоод бүх хүүхдүүдийг явж ороолгосон. Тэгээд бид нарыг босгоод эргэлтийг заасан. Сумъяа багш буруу хийснийг нь жагсаал гаргаад цулбуураар ороолгоод байсан. Намайг буруу хийлээ гэж нийт 3 удаа цулбуураар тонгойлгож байгаад ороолгосон. Сумъяа багш Уянга багштай хэрэлдээд байсан. Тэр уурандаа бид нарыг ороолгосон болов уу гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Нямдаваагийн: ...Биеийн тамирын талбайг тойрч гүйж дуусаад гар дээр суниаж байхад Батбаатар суниаж чадахгүй байхаар нь чи суниа л даа ам шигээ бай гэж хэлэхэд чи мэддэг юм болчихсон юм

  • гэхээр нь чи юун сүртэй юм, чи мэддэг юм уу гэж хэлсэн. Тэр үед Э.Б багш та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм, хэрэлдэхээ боль гэж хэлсэн. Тэр үед бид хоёр маргалдахаа болиогүй хоорондоо юм яриад байсан чинь хүүхдүүдийг бос гэж хэлээд бид нарыг босгоод та хоёр гараад ир гэж Э.Б багш хэлээд тонгойлгоод сураар бид хоёрыг нэг удаа ороолгосон. Тэгээд босоод бэлтгэлээ үргэлжлүүлж хийгээд 17 цагийн бэлтгэл тараад харьсан. Бөгс хэсэгт улайсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Бат-Эрдэнийн: ...12 цагийн үед бэлтгэл хийж эхэлсэн. 12 цаг 30 минутын үед санагдаж байна хүүхдүүдийг би суниалгаж байхад хоёр хүүхэд хоорондоо маргалдсан. Нямка, Батбаатар хоёр байсан. Сумъяа тэр хоёрт хандаж хэрүүлээ боль гэж хэлэхэд тэр хоёр болихгүй байсан. Э.Б хүүхдүүдийг босгоод тухайн хоёр хүүхдийг жагсаал гаргаад сураар ороолгож байсан. Тэгээд бэлтгэл үргэлжилсэн 16 цагийн үед бэлтгэл тараад салаад гэр рүүгээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6760 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  1. А.Батбаатарын биед ахар сүүлний баруун хажуу хэсэгт няцарсан шарх, зүүн шууны дотор дунд хэсэг, баруун тохойн хонхор, баруун өгзөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

 

  1. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана.
 

3

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Э.Бын: ...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллага шинээр элссэн хүүхдүүдээ цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбай дээр 12 цагт цуглуулсан. Бэлтгэлээ 13 цагт эхэлсэн. 14 цаг 30 минутын үед хүчний бэлтгэл хийлгээд гар дээр суниалгаж байхад Шонхоо Батбаатар хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь боль гээд шаардлага тавихад болихгүй маргалдаад байсан. Тэр хоёр хүүхдийг бэлтгэлийг нь зогсоогоод дуудаж яагаад хэрэлдээд байгаа юм бэ гэхэд намайг тоохгүй хэрэлдээд байхаар нь би тэр хоёрыг сураар хэд хэдэн удаа ороолгосон. Үргэлжлүүлж бэлтгэл дуусаад тарсан. Маргааш өдөр нь Батбаатарын ээж ирж уулзаад миний хүүхдийг сураар ороолгож гэмтээсэн байна гэхээр нь би уучлал гуйгаад болсон явдлыг хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр тал/,

 

  • Шүүгдэгч Б.Э.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

4

 

Хохирогч А.Батбаатар нь хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 37-39, 52 дугаар тал/

 

Шүүгдэгч Б.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-д зааснаар Б.Э.Бт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг оруулж ирсэн байх ба шүүгдэгч Б.Э.Б нь “Үүр айраг” ХХК-д морин циркийн жүжигчнээр гэрээгээр ажилладаг гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт тухайн компанид ажилладаг талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хүмүүст циркийн талаарх мэдлэг өгөх эрх бүхий субъект биш, ямар ч хамааралгүй атлаа шалтгаангүйгээр хохирогчийг зодсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хохирогчийн бие махбодид зовиур шаналгаа үүсгэж онц харгис аргаар үйлдсэн зэргийг харгалзан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэстэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.Б Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бямбасүрэнгийн Э.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э.Бт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
 

5

 

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.АЛТАНЦЭЦЭГ