Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимднээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Нарангийн 32 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, Г.Т ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багт оршин суух Б- овогт Ч-н Ч-х /РД:МВ0000000/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар баг, Шархадын 8 дугаар гудамж, 3 тоотод оршин суух Дамбадаржаагийн Баясгалан /РД:МВ0000000/-д холбогдох бэлэглэлийн гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус өмчлөлгчөөс чөлөөлүүлэх тухай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т , хариуцагч Ч.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т , хариуцагч Ж.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ...Би 2002 онд Баруунбүрэн суманд Эрдэнэт, Дархан чиглэлийн замын хажууд 54 м.кв цайны газар байгуулсан. 2004 онд Т-г  , Атарсайхан нарт 500 000 төгрөгөөр түрээслээд түрээслэвэл үүнээс цаашаа түрээслүүлье түрээслэхгүй бол үнэ тохиръё гэж хэлсэн чинь ерөөсөө мөнгө төгрөг өгөхгүй байсан. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр энэ хүний нөхөр Атарсайхантай манай нөхөр ярьсан чинь юун амбсан үеийн юм яриад байгаа юм бэ, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Та нар юу олж долоодог юм гэж хэлсэн. Тэгээд зарагдчихсан байна гэж мэдээд тэрнээс хойш хөөцөлдөж байгаа. Хүний үл хөдлөх хөрөнгийг эд нар яахаараа өөрийн болгоод авчихсан байгаа юм. Би бүр гайхаад байгаа. Би эд нарт итгээд орхисон юм. Бид нар энэ хугацаанд аав өвчтэй байсан учраас нааш, цаашаа явах боломжгүй байсан. Наашаа, цаашаа явсан хүмүүсээс ажиллаж байна гэсэн сураг гаргаад явж байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа учраас хэрвээ зарагдахаар бол би очиж байж наана, цаана болох байх гэж бодож байсан. Би хэзээ нэгэн цагт очиж авна гэж бодож байсан. Энэ хүмүүстэй ээж 3 удаа ирж уулзсан. Ээж энэ хүмүүсийг мөнгө өгөхгүй байна гэж хэлдэг байсан. Энэ хүн надаас гэрчилгээ нь байхгүй бол архины зөвшөөрөл авч ажиллуулж болохгүй байна гэж хэлээд бичиг баримт аваад үлдсэн. Тэр бичиг баримтыг ашиглаад өөрийн нэр дээрээ болгосон байна. Бид нар тэрийг нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн. Утсаар ярихад та нар юу олж долоодог юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж доромжилсон. Хэд хэдэн хүнд зарчихсан байна. Би 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хөөцөлдөж байна. Хүний үл хөдлөх хөрөнгийг хуурамчаар бичиг баримт бүрдүүлж болдог юм уу би үл хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгож, байраа чөлөөлүүлж авах хүсэлт гаргаж байна. Би үүнийг сураглаад байсан тийм айл ажиллуулж байна, ийм айл ажиллуулж байна гэж хэлдэг байсан. Би эзэнгүй хаяагүй. Хүнийг үл тоож, өөрсдийнхөө дураар хүний эд хөрөнгийг тэгж болдог юм уу. Би энэ айлд итгэж найдсан. Өдий насны хүмүүс хүний эд хөрөнгийг яаж хуурч мэхэлж авдаг юм бол. Би бүр гайхаад байна. Би худалдсан бол өөрөө очоод гарын үсгээ зураад өгсөн бол хамаагүй. Энэ хүмүүс миний бичиг баримтыг архины зөвшөөрөл авах гэсэн юм гэж хэлээд хуураад авчихсан. Бид нар ийм юм хийж байгааг нь мэдээгүй. Би хэзээ хойно нь мэдсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөч Г.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Т  нь 2002 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 54 м.кв байрыг цайны газрын зориулалтаар барьсан. Энэ байраа Баруунбүрэн сумын төвийн ард Дархан, Эрдэнэтийн чиглэлийн төв замын ард барьсан байдаг. Тухайн газар нь тог, цахилгаангүй байсан учраас 2 000 000 гаран төгрөг зарцуулж тог татсан байдаг. Уг үл хөдлөх хөрөнгөө 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөгөөр үнэлэн улсын бүртгэлд бүртгүүлээд 0057945 дугаартай гэрчилгээг авсан байдаг. 2004 оноос энэ айл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Эрдэнэт рүү шилжээд дараа нь Улаанбаатар хот руу шилжсэн байдаг. Тухайн үед уг байраа Т-г   гэдэг хүнд та нар энэ байрыг түрээслэвэл түрээсэлж бай гэж хэлээд 500 000 төгрөг авсан. Цаашдаа худалдаж авбал үнэ тохирч худалдана гэсэн байдалтайгаар түрээслээд явсан. Д.Т  2004 онд архины зөвшөөрөл авахын тулд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, чиний иргэний үнэмлэх хэрэгтэй байна гэж хэлсэнээр нэхэмжлэгч бичиг баримтаа өгсөн байдаг. Гэтэл 2004 онд ингэж хэлж авсан бичиг баримтаараа Д.Т  нь хуурамч бичиг баримт үйлдэж Г.Т ын нэр дээр итгэмжлэлийг гаргуулж 0057945 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэсэн хүсэлт гаргаж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг авсан байдаг. Энэ гэрчилгээг 2004 оны 08 дугаар сарын 27-ний өдөр авсан. Уг 000123136 дугаартай гэрчилгээг Г.Т ын нэр дээр гаргуулж авсан байдаг. Үүнээс хойш 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ гэж байгуулсан байдаг. Уг гэрээн дээр Г.Т  гарын үсэг зураагүй. Г.Т ын гарын үсгийг хуурамчаар үйлдээд нотариатаар орж гэрчлүүлээд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар энэ бэлэглэлийн гэрээгээ үндэслээд уг 136 дугаартай гэрчилгээ гарсанаас хойш 5 гэрчилгээний дараа 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 000123141 Чинзүрх гэдэг хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж авсан байдаг. Уг гэрчилгээнүүд ингэж өөрчлөгдөж явсан. Уг үл хөдлөх хөрөнгийг бусдын нэр дээр банк бус санхүүгийн газарт зээлийн барьцаанд тавьсан байдаг. Үүнээс хойш энэ үл хөдлөх хөрөнгө Чинзүрхийн нэр дээрээс өөр хүний нэр дээр огт шилжээгүй байдаг. Энэ нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Хамгийн сүүлд уг гэрчилгээ 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 000123141 гэсэн дугаартайгаар Чинзүрх болон хамтран өмчлөгч Т-г   гэсэн нэртэйгээр гарсан байдаг. Үүнээс хойш өөр хүний өмчлөлд шилжээгүй байдаг. Уг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт байгаа гэрчилгээ өөр хүний нэр дээр шилжээгүй хэрнээ энэ байрыг 3,4 хүнд дамжуулаад зарчихсан байдаг. Т-г   нь би Д-г   гэдэг хүнд зарсан гэж хэлдэг. Д-г  гийн дүү Ш.Буяндэлгэр нь Баярмаад зарсан байдаг. Баярмаа нь Ж.С  гэдэг хүнд зарсан гэж байгаа боловч энэ үл хөдлөх хөрөнгө Чинзүрх гэдэг хүнээс өөр хүний нэр дээр шилжигдээгүй байдаг. Нэг үл хөдлөх хөрөнгө нэг л удаа Улсын бүртгэлд бүртгэгдэнэ. Дараа нь уг үл хөдлөх хөрөнгийг зарсан, бэлэглэсэн, шилжүүлсэн байгаа тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний дугаар л солигдохоос биш үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаар солигдохгүй. Улсын бүртгэлд бүртгэсэн дугаар энэ үл хөдлөх хөрөнгийг устаж үгүй болох хүртэл байнга байж байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар нь 130 гэдэг нь үл хөдлөх хөрөнгийн дугаарыг хэлж байгаа. Би дугаарыг нь дутуу бичээд авсан байна. 13020027654 бил үү ийм бүртгэлийн дугаартай байгаа. Энэ дугаар бол хэзээ ч солигдохгүй. Гэрчилгээний дугаар бол солигдоно. Гэрчилгээний дугаарыг үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт үзэхээр хамгийн сүүлд Чинзүрх гэдэг хүний нэр дээр байгаа. Чинзүрх нь Ганбат гэдэг хүний нэр дээр зээлийн барьцаанд тавьсан байдал харагддаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол Г.Т ыг оролцуулахгүйгээр итгэмжлэл үйлдээд Г.Т ын гарын үсгийг хуурамчаар үйлдээд байгуулсан байгаа Г.Т , Чинзүрх нарын хооронд 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байгаа. Уг орон сууцыг Түвшинжаргал бусдад ерөөсөө бэлэглээгүй, энэ бэлэглэлийн гэрээг байгуулахад Г.Т  оролцоогүй гэдэг утгаар нь уг бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэгдүгээрт гаргасан. Хоёрдугаарт 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр уг бэлэглэлийн гэрээг үндэслэн Чинзүрхийн нэр дээр бүртгэгдсэн байгаа 000123141 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Гуравдугаарт энэ байрны шударга бус өмчлөгч буюу Жумдойны Ж.С ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлж өөрийн өмчлөлд шилжүүлж авъя гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 3 нэхэмжлэлийн шаардлага байгаа учраас 200 000 гаран мянган төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байгаа. Хууль бусаар бусдын өмчлөлд шилжүүлд байсан байна гэдэг нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар байгаа хувийн хэрэг материалаас тодорхой харагдаж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ нэхэмжлэлийн шаардлагатай өмнөх шүүх хуралдаан дээр ч танилцсан энэ шүүх хурал дээр ч танилцаж байна. Энэ бол арай дэндүү хүнийг гүтгэсэн нэхэмжлэл байгаа. Яагаад гэвэл түрээслэсэн, газрын гэрчилгээтэй байсан залилсан гэсэн зүйл байгаа. Яг энэ заваан юумны эх үүсвэр нь хэнээс болсон гэвэл энэ хүнээс өөрөөс нь болсон. Яагаад гэвэл чиний энэ өмчийг өөр дээрээ шилжүүлж авъя гэхэд би явж чадахгүй та миний бичиг баримтыг аваад өөрийнхөө нэр дээр болго гэж хэлэхээр нь би энэ хүнийг Эрдэнэтээс хичнээн дахин хайж байж олж аваад бичиг баримтыг нь авсан. Би энэ хүний бичиг баримтыг хулгай хийж аваагүй. Би 2004 онд энэ айлаас худалдаж авсан. Худалдаж авсан юм аа түрээсээр авсан. Тухайн үед түрээс гэдэг зүйл Баруунбүрэн сумд хэзээ ч байгаагүй. Одоо болохоор энэ хүмүүс түрээс яриад байна. Бид нар түрээсийн гэрээ байгууллаагүй. Түрээсийн гэрээ хийдэг юм бол сар, жилээ бичээд гэрээ хийх байсан гэж би бодож байгаа. Гэтэл энэ хүн тийм гэрээ хийгээгүй. Би түрээс мэдэхгүй байна. Би худалдаж авсан гэж ойлгож байгаа. Тухайн 2004 онд манай сумын 80 жилийн ой, манай сургуулийн 80 жилийн ой болж байсан. Тэнд би худалдаад авчихсан байсан учраас үйл ажиллагаа явуулахын тулд бичиг баримт нь хэрэгтэй болсон. Тийм учраас би энэ хүнийг хайсан. Яг үнэндээ бол энэ хүн өөрөө Баруунбүрэн сумаас намайг залилаж явсан. Баруунбүрэн сумынхан мэднэ. Алга болчихоод олдохгүй байсан. Би энэ баарыг нэгхэн жил ажиллуулсан. Би сумын 80 жил, сургуулийн 80 жилийн ойгоор л ажиллуулсан. Тэгээд тэр 500 000 төгрөгийг нь аваад буцаагаад өгчихье гэсэн чинь эд нар олдоогүй. Ингэж алга болчихоод өчнөөн жилийн дараа гарч ирээд юм авъя гэж бодсон юм шиг байгаа юм. Авч болно. Баруунбүрэн сумд тухайн үед 500 000 төгрөг өндөр үнээр авсан. 2007 онд тухайн байрыг 450 000 төгрөгөөр зарагдсан. Авсан хүмүүст нь гэрчилгээ нь байгаа. Би Эрдэнэтээс хайж, хайж олоход надад бичиг баримтаа өгсөн. Би тухайн үед энэ хүүхэд ирж чадахгүй гэж хэлсэн бичиг баримтаа өгч явуулсан юм гэж хэд хэд нотариат дээр очиж байгаад тухайн үед гэрээ хийлгэсэн. Тэр нь миний буруу. Тэр нь залилан болж, яг залилангийн эх үүсвэрийг та өөрөө надад бичиг баримтаа өгсөн. 13 жилийн дараа ирээд тийм ийм байсан гэж худлаа яриад байна. Газрын гэрчилгээтэй байсан гэж худлаа яриад байна. Газрын гэрчилгээ тэр үед хэзээ ч байгаагүй. Нэхэмжлэл дээрээ газрын гэрчилгээ гэж бичсэн байна лээ. Газрын гэрчилгээ байгаагүй. Наадахыг чинь Баярмаа газрын гэрчилгээжүүлсэн юм. Одоо тэр 50 хэдэн км.в гэж байгаа чинь өөрчлөгдөөд 60-н хэд болчихсон байгаа. Та битгий тийм муухай юм хэлээчээ. Газрын гэрчилгээ ч байхгүй байсан. Би тэр гэрчилгээгээ дараагийн зарсан Д-г  д өгсөн. Би эгчтэйгээ уулзаад гэрчилгээгээ шилжүүлээрэй гэж хэлсэн чинь хот хүн байсан учраас тэрчигээрээ яваад өгсөн байсан. Би дараа нь асуусан чинь гэрчилгээ мэдэхгүй гэж хэлсэн. Аргагүй шүү дээ 10 хэдэн жилийн дараа хэлж байгаа юм чинь тэр хүн яаж мэдэхэв. Дараа нь Буяндэлгэрт зарсан байсан. Буяндэлгэр нь 450 000 төгрөгөөр зарсан байсан. Манай тэнд ийм өндөр үнээр зарагдахгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өчнөөн хүн дамжаад явчихсан байгаа. Би энэ хүнд өр, авлага байхгүй. Тухайн үед өгдөг үнийг нь өгөөд худалдаад авсан. Гэрчилгээний хувьд энэ хүн өөрөө яагаад Эрдэнэтээс очоод шилжүүлж болоогүй юм. Би юмаа шилжүүлээд өгөөч гэж Эрдэнэт явж очсон. Та юмаа зарсан юм бол гэрчилгээгээ шилжүүлж болно шүү дээ. Түрээс юм бол та надтай тэдэн жил гээд гэрээ хийгээд явах байсан. Одоо битгий тэгж худлаа хэлээчээ. Битгий худлаа хүнийг гүтгээчээ. Тэгж болохгүй шүү дээ. Би залилан хийж байгаагүй. Баруунбүрэнгийн ард түмэн мэднэ. Үүнийг өмнөх шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэг өгсөн Базарсад гуай мөнгөө өгөөгүй авсан юм. Би эцэг эхтэй нь наймаа хийсэн юм гэж хэлж байсан. Эднийхийг манайд зарчихаад явахад өчнөөн хүн манайд ирээд зарчихаад явсан гээд мөнгөө нэхэж байсан. Өөр тийм зүйл хийчихээд намайг залилан хийсэн гэж байна. Би тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Таныг бичиг баримтаа өгөөд явуулахаар нь хүн гуйж байгаад хийлгэсэн. Тэр хүн бичиг баримт нь байгаа юм байна гэж хэлээд хийж өгсөн. Би одоо хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ж.Ж.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ байшинг 2005 онд Баярмаа гэдэг хүнээс худалдаж авсан. Би 2012 онд Эд хөрөнгийн бүртгэлийн газраар ороод бүртгүүлсэн. Баримт нь байгаа аваад ирж болно. Миний худалдаж авсан бүх бичиг баримт банкин дээр байгаа. Би авчираад үзүүлж болно. Би энэ байрыг Баярмаагаас худалдаж аваад компани байгуулсан. Тэр байр бүр нураад уначихаар байр байсан. Би тэрийг бүгдийг нь буулгаад ганцхан хундамыг нь үлдээгээд бүгдийг нь шинэчилж бариад 2012 компани байгуулсан одоо хүртэл ажиллаж байгаа. Бичиг баримт нь банкинд байгаа. Би зээл аваад банкинд тавьчихсан юм одоо аваад ирж болно. Энэ асуудал 13 жилийн өмнө болсон юм байна. Би эд нарын дунд хавчуулагдмааргүй байна. Би өөр хүнээс худалдаж авсан. Би өөрийгөө энэнд хавчуулагдахгүй гэж бодож байгаа. Түвшин хэнд зарсан юм, тэр хүн нь хэнд дахиад зарсан юм надад огт хамаагүй гэж бодож байна. Би шүүхэд дуудаад байгааг нь гайхаад байгаа. Баярмаа бид хоёрын хооронд асуудал гараад дуудвал би харин ирэх ёстой. Би яагаад энд ирэх ёстой юм. Би гомдолтой байна. Би Атарсайханаас худалдаж аваагүй. Өөр, өөр хэнд яаж зарсаныг нь би мэдэхгүй. Анх 13 жилийн өмнө Атарсайханых авсан юм гэж ярьж байсан. Би энэ байрыг 2012 онд аваад одоо 5-6 жил ажиллаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Т-л нь 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан бэлэглэгийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Ч-х, Д.Т  нарын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багт байрлах, үйлчилгээний зориулалттай 54м2 обьектийг Д.Баясгалангийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ч.Ч-х, Д.Баясгалан нарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т , Ж.Ж.С  нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгэж маргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбар зэргээс дараахь дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Г.Т  нь 2002 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвийн баруун хойд хэсэгт байрлах 54м2байшинг /обьектийг/ барьж 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 0057945 тоот гэрчилгээг авч өмчлөх эрхээ бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон байна.

Нэхэмжлэгч Г.Т  нь Улаанбаатар хотруу шилжин явах шаардлага гарч явахдаа өөрийн өмчлөлийн обьектоо Д.Т  түүний нөхөр Атарсайхан нарт түрээсийн гэрээний дагуу ашиглаж байхаар тохиролцож, хэрэв худалдаж авна гэвэл аваарай гэж үлдээсэн гэж нэхэмжлэгч Г.Т  тайлбарлаж байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  нь Г.Т аас уг обьектийг худалдаж авсан гэж маргаж байгаа бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх нотлох баримт байхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  нь худалдаж авсан гэдэг байдлаа нотлож чадаагүй.

Нэхэмжлэгч Г.Т  хариуцагч Ч.Ч-х, хариуцагчийн төлөөлөгч Д.Т  нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй байхад Д.Т  нь нэхэмжлэгч Г.Т аас архины зөвшөөрөл сунгах шаардлагатай гэж холбогдох бичиг баримтыг авч 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г.Т ын нэрийн өмнөөс хуурамч итгэмжлэл үйлдэн, өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн тухай мэдүүлэг гарган 000123136 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Түвшинжаргалын нэр дээр гаруулан авсан байна.

Цаашлаад Д.Т  нь 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр /бэлэглэлийн гэрээг хууль бусаар үйлдэж/ ******* болон хамтран өмчлөгчөөр Д.Т  гэж улсын бүртгэлд бүртгүүлж 000123141 тоот гэрчилгээг авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т ийн шүүх хуралдаанд өгсөн: ... Энэ итгэмжлэл болон, бэлэглэлийн гэрээн дээр Түвшинжаргалын өмнөөс зурсан байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн, би хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сэлэнгэ Мөнх Арвижих ХХК-ын захирал Ганбат нь манай найз юм. Ганбатын нэр дээр Зоос банкнаас зээл авч уг үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан нь үнэн... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаарх баримтууд болох өмчлөгчийн тухай мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолт, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Г.Т аас Д.Т т олгосон итгэмжлэл, 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хийсэн Г.Т , ******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу хууль бусаар олж авсан *******, Д.Т  нарын нэр дээрх 000123141 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Д.Т , Ч.Ч-х нар нь 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ Мөнх-Арвижих ХХК-ын захирал Д.Г-д итгэмжлэл олгож 000123141 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Зоос банкинд 8.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  нь 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан бусдын нэрэн дээр зээл авсан атлаа 2005 оны 06 дугаар сард уг маргаан бүхий объектыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д-г  д зарсан, Д-г  гийн дүү Буяндэлгэр нь иргэн Баярмаад, Баярмаа нь иргэн Ж.Ж.С  гэх хүмүүст тус тус дамжуулан зарсан гэх боловч дээрх этгээдүүдийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, өмчлөх эрх шилжээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хамгийн сүүлд иргэн Баярмаагаас худалдаж аван үйл ажиллагаа явуулж байгаа хууль бус өмчлөгч болох Ж.ССэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын төвийн хойд хэсэгт байрлах 54м2 байшин /объект/-ыг чөлөөлүүлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа Дамбадаржаа овогтой Баясгалангийн хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийг солих тухай хүсэлтдээ: ...Баясгаланг өрхийн тэргүүн учир нэхэмжлэл гаргасан юм, гэтэл хариуцагч нь шүүхэд тайлбар гаргахдаа уг байрны эзэмшигчийг Ж.Ж.С  гэж үзэж тайлбараа гаргасан байна. Иймд хариуцагч Д.Б-г Ж.Ж.С ээр сольж өгнө үү... гэх хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар жинхэнэ хариуцагчаар Ж.Ж.С ийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Хариуцагч Ж.Ж.С  нь шүүх хуралдаанд гаргасан: ...Би Ба-а гэх хүнээс уг объектыг худалдаж авахдаа гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь хүртэл шилжүүлж авсан. Гэхдээ өнөөдөр авчирч чадаагүй банкинд байгаа болохоор авчрах ёстой ч гэж бодсонгүй.... гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Ж.Ж.С ийг хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Т  үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д.Т ийн нөхөр Атарсайхантай утсаар холбогдож бусдад зарсан гэдгийг мэдсэн өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч 105.300 төгрөг, хариуцагч Ж.С105.300 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Толгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар 2004 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г.Т , ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ч.Ч-х, хамтран өмчлөгч Д.Т  нарын нэр дээрх 000****** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах үйлчилгээний зориулалтай, 54м2 үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшигч Ж.С-й.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч 105.300 төгрөг, хариуцагч Ж.С 105.300 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН