Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э овогт Ч-ын Э холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээй авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

***********************************************

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 2 дугаар орцны подволд иргэн В.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 42 дугаар байрны 2 дугаар орцны подвалд В.Г-ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Г нь олон хүнийг хэл амаар доромжилдог, хулгай хийдэг хүн юм. Өмнө нь уурагаар хүний куртик хулгайлж байсан. Тэр куртик алдсанаа маргааш нь мэдсэн. Маргааш нь Ганбат миний куртикийг өмсөөд явж байсан. тэгээд орой согтуу орж ирэхээр нь куртик яасан гэхэд зараад архи уусан гэхээр нь би уурлаад маргалдсан. Авгай нь куртик төлөхөөр болсон. Тэгээд би подволд СӨХ-ийн даргатай яриад байж байхад Ганбат согтуу орж ирээд намайг банди шуумар п...

энэ тэр гэхээр нь очоод боль гэж хэлэх гэхэд намайг цохих гэхээр нь цохиод унгасан. Тэгээд толгойд нь 2-3 удаа цохьсон. Тэгээд авгайгийнх нь байдаг өрөөнд оруулаад орхисон. Тэгээд хохирогчтой куртикнийхээ мөнгийг авахаа болиод эвлэрээд салсан” гэв.

Хохирогч В.Г мэдүүлэхдээ: “..2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар байрны 2-р орц подволд өрөөндөө байж байхад нь гаднаас хажуугаар нь согтуу хүмүүс өнгөрсөн. Тэгэхээр нь би юун согтуу хүмүүс вэ гэхэд чамд ямар хамаатай юм гээд манай өрөө рүү орж ирээд миний бөөр хэсэг рүү өшиглөсөн би бөөрөө дараад суухад араас үсдэхээр нь би нүүрээ дараад доошоо хараад хэвтэхэд энийг ална гээд намайг өшиглөөд байсан. Тэгэхэд хажуунаас хажуу өрөөнд байдаг нэг залуу болиоч хүн аллаа шүү дээ гэхэд чамд хамаагүй гэхэд уг залуу өрөөндөө орчих шиг болсон. Тэгээд намайг зодсон залуу гараад явчихсан, би эмнэлэг дуудаад удалгүй эмч гэмтэлд хүргэж өгсөн.

Тухайн үед манай подволд согтуу хүн орж ирхээр нь юун согтуу хүн бэ гэхэд манай подволд амьдардаг байсан Э согтуу орж ирсэн байсан. Тэгээд чамд хамаагүй гээд манай өрөөнд орж ирж намайг зодсон.

Э миний хохирол барагдуулсан бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ. /хх 10, 11 хуу/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14039 дугаартай дүгнэлтэнд: “1. В.Г-ын биед зулайн хуйхны цус хуралт, дух, хамар, баруун ташаа, бүсэлхийн зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл болно” гэжээ. /хх 13/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/,

Хохирогч В.Г-ын гомдол саналгүй гэх баримт /хх 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 2 дугаар орцны подволд иргэн В.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч В.Г-ын: “...өрөөндөө байж байхад нь гаднаас хажуугаар нь согтуу хүмүүс өнгөрсөн тэгэхээр нь би юун согтуу хүмүүс вэ гэхэд чамд ямар хамаатай юм гээд манай өрөө рүү орж ирээд миний бөөр хэсэг рүү өшиглөсөн би бөөрөө дараад суухад араас үсдэхээр нь би нүүрээ дараад доошоо хараад хэвтэхэд энийг ална гээд намайг өшиглөөд байсан тэгэхэд хажуунаас хажуу өрөөнд байдаг нэг залуу болиоч хүн аллаа шүү дээ гэхэд чамд хамаагүй гэхэд уг залуу өрөөндөө орчих шиг болсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14039 дугаартай дүгнэлт /хх 13/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, хохирогч В.Г-ын гомдол саналгүй гэх баримт /хх 41/

хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож

шүүгдэгч Ч.Эрт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг - гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч В.Г нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Этой сайн Кн үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Э нь “гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэ-Очир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус -ус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн Е 9, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 'ахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э овогт Ч-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Э овогт Ч-ын Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Ч-ын Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн


6. хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч. хохирогч түний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ