Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Е Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй

Хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч Н.Алтантүлхүүр

Иргэдийн төлөөлөгч:Уранбилэг

Хохирогчийн өмгөөлөгч А.Сандагдулам,

Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030151 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, зрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж 251 тоотод оршин суух, Хонхот арслан овогт С.О........................................................ нь

2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж 251 тоотод оршин суух гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч

О.Халиуныг "мөнгө өгсөнгүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, түүний бие махбодид нь тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав:

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гэв. 2016 оны 01 дүгээр сарын 01 өдөр өглөө гэртээ 3 хүүхэдтэй байж байгаад гарч найзынхаа гэрт очиж нэг шил архи уусан. Тэгээд гэртээ 16 цагийн үед ирээд 19 цагт хүртэл унтсан. Тэгээд сэрээд охин Халиунаас 5000 төгрөг зээлээч аав нь атах гэсэн юм гэж хэлсэн. Би Халиунд 5000 төгрөг байгааг мэдэж байсан. Охиноосоо удаа дараа гуйсан боловч өгөхгүй байсан. Учир нь тухайн үед дэлгүүр хаах гээд байсан. Тухайн үед охин орон дээрээ хэвтэж байхаар нь ширээн дээр байсан салатны шилийг аваад шидсэнээ тэгтэл охин өндийж таараад хацар хавьд онож гэмтэл учруулсан. Би охиноо шилээр оночихно гэж бодоогүй, айлгах гэж шидсэн. Тэгээд эхнэр рүү гээ утсаар ярьж болсон асуудлын талаар хэлж түргэн дуудсан. Түргэн ирж охиныг гэмтлийн эмнэлэг рүү авч явж хацарт нь оёдол тавьсан. Би охиноо загнаж зодсон зүйл байхгүй, мөнгө л гуйж байсан гэв.

Хохирогч О.Халиуны мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын

  1. ний өдөр аав Отгонбаяр гэртээ байж байгаад өдөр айл руу явлаа гээд явсан. Гэртээ буцаж ирэхдээ аав согтуу хүрч ирсэн. Тухайн үед надад 5000 төгрөг байсныг аав мэдэж байсан болохоор надаас тамхины мөнгө гуйгаад байхаар нь би өгөөгүй. Тэгтэл аав намайг хойд ор луу түлхээд унагаасан. Тэгээд над руу варианы шил шидчихсэн. Тэгээд варианы шил хагараад миний баруун талын хацрыг зүссэн. Манай аав намайг тамхины мөнгө зээлүүлсэнгүй гэх шалтгаанаар миний нүүр лүү варианы шил шидэж гэмтэл учруулсан...би гэртээ дүү Эрдэнэбаяр, Тэргэл нарын хамтаар гэртээ байж байсан. Тэгээд бид гурвыг байж байхад аав гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн...би мөнгө хацар шил хагарсаны улмаас зүсэгдсэн, мөн шүд хугарсан...гэх мэдүүлэг,

Гэрч А.Түвшинжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой манай нөхөр Отгонбаяр над руу яриад тарах болж байна уу орой ирэхдээ 1 шил архи авчирч өгөхгүй бол ална шүү пизда минь гэсэн. Тэгснээ 30 минутын дараа буюу 22 цагийн үед над руу Отгонбаяр дахиад яриад би охиноо гэмтээчихлээ чи хурдан ирээд хар аймаар болгочихлоо гэсэн. Тэгээд би 22 цаг 30 минутын үед гэртээ очсон. Тэгтэл манай охин Халиуны нүүр аймаар болчихсон байсан... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...аав тамхи дуусчихлаа тамхины мөнгө өгөөч гээд эгч Халиунаас нэхсэн чинь эгч өгөхгүй гэсэн...Халиун эгч өгөхгүй гээд өгөөгүй. Тэгээд аав орон дээр сууж байгаад эгчийн гарнаас татаад ор руу хэвтүүлсэн. Тэгээд эгчийн барьж байсан цүнхнээс түрийвчийг нь авах гэхэд эгч орилоод аавын гараас татсан чинь аав чи яах гээд байгаа юм гээд ширээн дээр байсан саладны шилийг аваад эгч Халиун руу шидсэн. Аавын шидсэн шил эгчийн баруун хацарт оноод хагарсан... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Тайваны мөрдөн байцаалтанд өгсөн:... намайг харахад саладны шилний ёроол хэсэг нь хагараад, ёроол нь байхгүй болчихсон байсан. Отгонбаяр хэлэхдээ энэ шилээр цохьчихлос.гэж хэлж байсан...гэх мэдүүлэг,

Шинжээч эмч М.Энхтайвангийн мөрдөн байцаалтанд өгсөн:...тархи доргилт.баруун хацрын хууларсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун хацрын хууларсан шархнаас үлдсэн сорви нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Уг г?;;.,-Зл нь хохирогчийн нүүрний хэлбэр дүрсийг алдагдуулахгүй, цаашид гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1028 тоот:

-О.Халиуны биед тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх мэдүүлэг,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 275 тоот дүгнэлт,

Шүүх сэтгэц гэм судлалын 693 тоот магадлагаа,

Яллагдагч С.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:... 21 цаг өнгөрч байхад тамхи татах гээд охин Халиунаас аавдаа 2000 төгрөг зээлчих, аав нь дэлгүүр хаахаас өмнө тамхи аваадахья гэж хэлсэн... Халиунаа өгөхгүй гээд байсан... тухайн үед Халиунаа гэрийн хойморт газар зассан орон дээр хувцастайгаа хэвтэж байсан. Би гэрийн зүүн талд байсан ширээний хажууд сууж байсан. Тэгээд би Халиунаагаас мөнгө гуйгаад өгөхгүй болохоор нь ааваасаа 2000 төгрөг харамлалаа гэж хэлээд ширээн дээр байсан хоосон саладны шил харагдахаар нь айлгах санаатай Халиунаа руу шидсэн...мөнгө өгөхгүй болохоор нь бухимдсандаа л шил харагдахаар нь шидчихсэн... гэх мэдүүлэг,

Өвчний түүх зэргийг шинжпэн судлав

Шүүгдэгч С.О нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж 251 тоотод оршин суух гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч О.Халиуныг мөнгө өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, түүний бие махбодид нь тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Халиуны... тэгээд над руу варианы шил шидчихсэн. Тэгээд варианы шил хагараад миний баруун талын хацрыг зүссэн. Манай аав намайг тамхины мөнгө зээлүүлсэнгүй гэх шалтгаанаар миний нүүр лүү варианы шил шидэж гэмтэл учруулсан...би гэртээ дүү Эрдэнэбаяр, Тэргэл нарын хамтаар гэртээ байж байсан. Тэгээд бид гурвыг байж байхад аав гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн...гэх мэдүүлэг,

Гэрч А.Түвшинжаргалын ... 22 цагийн үед над руу Отгонбаяр дахиад яриад би охиноо гэмтээчихлээ чи хурдан ирээд хар аймаар болгочихлоо гэсэн. Тэгээд би 22 цаг 30 минутын үед гэртээ очсон. Тэгтэл манай охин Халиуны нүүр аймаар болчихсон байсан... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаярын ...Тэгээд эгчийн барьж байсан цүнхнээс түрийвчийг нь авах гэхэд эгч орилоод аавын гараас татсан чинь аав чи яах гээд байгаа юм гээд ширээн дээр байсан саладны шилийг аваад эгч Халиун руу шидсэн. Аавын шидсэн шил эгчийн баруун хацарт оноод хагарсан... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Тайвапсят:.' намайг харахад саладны шилний ёроол хэсэг нь хагараад, ёроол нь байхгүй болчихсон байсан. Отгонбаяр хэлэхдээ энэ шилээр цохьчихлоо гэж хэлж байсан...гэх мэдүүлэг,

Шинжээч эмч М.Энхтайвангийн...тархи доргилт,баруун хацрын хууларсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун хацрын хууларсан шархнаас үлдсэн сорви нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хохирогчийн «доний хэлбэр дүрсийг алдагдуулахгүй, цаашид гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, нэг рвагийн үйлчлэлээр үүснэ...гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны jh 1028 тоот:

-О.Халиуны биед тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 -*ий хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл 1йг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх I дүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь С.Оын үйлдлийг охинтойгоо тамхины нөөс болж маргасан хувийн сэдэлттэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцсэн.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан уг хэргийг дүгнэж эд шүүгдэгч С.О нь согтуугаар бие муутай охиндоо 5000 төгрөг байгааг эх үүднээс тамхины мөнгө нэхэж үг хэлээр доромжилж, амгалан тайван байдлыг удаан хугацаагаар алдагдуулж, эцэст нь нүүр лүү нь варианы шил шидэж хөнгөн ~эл учруулсан үйлдэл нь зэвсгийн чанартай зүйл ашиглаж, догшин авирлаж айрсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Харин нүүрэнд учирсан гэмтэл нь засрашгүй хүнд гэмтэл биш болох нь ;ээч эмчийн тайлбараар нотлогдож байна.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно. Шүүгдэгч нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, 'жиирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан үзэж, хуульд зааснаас доогуур ял ; -оож дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

  1. шүүгдэгч Хонхот арслан овогт С.Оыг бусдыг илтэд үл хүндэтгэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 55,1 ,1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар С.От 3 жил 5 сарын хорих ял оногдуулсугай
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оын цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай
  1.  Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримт байхгүй болохыг тус тус дурдсугай.
  2.  Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.От урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН

                                              ШҮҮГЧИД                      С.БАТГЭРЭЛ

                                                                                     Г.БУЯННЭМЭХ