| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1455/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1571 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1571
2018 11 20 2018/ШЦТ/1571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Болдбаатар, Б.Адилбек, Ю.Тогмид,
Шүүгдэгч Ц.М, Ч.Г, С.Г нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М, Ч.Г, С.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806051731298 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М, С.Г, Ч.Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр И.Март төвийн орчим иргэн Ч.Тын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, Ай фоне 5 маркийн гар утас, хэтэвч зэрэг 200.800 төгрөгийн эд зүйлс дээрэмдсэн,
2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Бын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, ЛЖ жи-5 маркийн 280.000 төгрөгийн үнэтэй гар утсыг дээрэмдсэн, хүч хэрэглэн довтолсны улмаас Л.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Барилга мега сторе дэлгүүрийн орчим иргэн З.Агээс эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж 160.000 төгрөгийн Ай фоне 4 загварын гар утсыг дээрэмдэн авсан,
2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Барилга мега сторе дэлгүүрийн орчим иргэн
М.Бын 2 өдрийн цалин болох 60.000 төгрөгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Ц.М, С.Г, Ч.Г нар нь согтуурсан үедээ бүлэглэн хохирогч Ч.Т, Л.Б, З.А, М.Б нарын эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолон дээрэмдсэн,
хохирогч Л.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
...миний бие 2018 оны 06 дугаар сарын 13-ны орой Отгонбаатарыг гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-р байранд хүргэж өгчихөөд харих гээд И-Мартын хажууд явж байтал үл таних 3-н залуу хүрч ирээд намайг зодож байгаад Ай фоне 5 маркийн гар утас, хар өнгийн хэтэвч зэргийг маань дээрэмдээд яваад өгсөн. Намайг дээрэмдсэн залуучууд миний толгой ер нь нүүрэн тус газарт гар хөлөөрөө цохиж зодсон юм. Тэрнээс биш ямар нэгэн эд зүйл барьж зодож цохиогүй...миний дээрэмдүүлсэн эд зүйлсийг цагдаагийн алба хаагч нар бүрэн бүтнээр нь олж өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-
ны өдрийн БЗ2-18-1266 дугаартай:
2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ай фонь 5 маркийн гар утас 184.000 төгрөг, бренд тодорхойгүй хэтэвч 16.800 төгрөг, нийт 200,800 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 16-17/,
2018 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 00 цагийн орчимд найз Мядагмааг хүргэж өгөөд Сэлбийн гүүрийг баруун талаас нь даваад явж байхад үл таних 3 залуу өөдөөс ирж яваад нэг залуу нь намайг мөрлөсөн. Тэгээд арынх нь залуу надаас уучлалт гуйсан учир би согтуу хүн байна за за гээд эргээд харахад нэг махлаг залуу нь миний хөлийг хамаад газарт унагаасан. Тэгэхэд анх намайг мөрлөсөн залуугийн хойноос уучлалт гуйсан нь буцаад ирэхээр нь найзыгаа авах гэж байна гэж бодоод байж байтал миний халаасыг ухсан. Тэгтэл анх мөрлөсөн залуу бас хүрч ирээд намайг дээрээс нүдээд байсан. Намайг хамж авч унагаасан залуу бас дарчихаад дээрээс зодож эхэлсэн. Хамгийн сүүлд миний дээр гарч сандаалж сууж байгаад зодсон бүдүүн бандгар залуу намайг зодож нийлж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/,
баримт, гэрэл зураг /1-р хх-ийн 95, 99/, -хохирогч Л.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл
зураг /1-р хх-ийн 96-98/, -хохирогч Л.Бын биед учирсан гэмтлийн талаарх гэрэл зураг /1-р хх-
ийн 100/, -хохирогч Л.Бын эмчилгээний талаархи баримтууд, хохиролд 490.000
төгрөг хүлээн авсан тухай баримт, толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 102-103, 119/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7576 дугаартай:
Л.Бын биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун зовхи, хөмсөг, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, уруулын дотор салстын язрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 110/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн БЗ2-18-1270 дугаартай:
2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ЛЖ жи-5 маркийн гар утас 280.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 113-114/,
Би ажлаа тараад 100 айлын автобусны буудлаас сансарын колонк орох гээд зам дагуу алхаж яваад 100 айлын Сэлбийн голын гүүр даваад Барилга мега сторын урдуур явж байтал 3 залуу тааралдсан. Нэг залуу нь бөөлжөөд сууж байсан. Тэгээд 2 залуу нь над дээр ирээд ирэнгүүтээ нэг залуу нь чи насан туршдаа эрэмдэг болох уу? байгаа эд зүйлээ өгөх үү? гээд миний толгойг дараад өшиглөөд байсан. Яг хэн нь хаана өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Тэгээд байж байтал цаана нь бөөлжиж байсан эрэгтэй хүрч ирээд гурвуулаа нийлж зодож эхэлсэн. Тэгээд намайг зодоод байсан учраас би халаасандаа байсан ай фоне 4 маркийн гар утсаа өгсөн юм. Тэгсэн чинь миний утсыг аваад шууд цаашаагаа яваад өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/
-хохирогч З.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 155-156/,
Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан:
1-9 дугаарлан наасан хүмүүсийн цээж зурагны 3 дугаарт Ц.М, 4 дугаарт С.Г нарын зураг байх ба хохирогч нь намайг дээрэмдсэн залуусын зургийг хараад танина. 2 залууг нь сайн санаж байна. Энэ зурагнуудын 3, 4 дүгээр зурагт байгаа залуучууд яг мөн байна. нэгийг нь нүүрний хэлбэр, бага зэрэг дэлдэн чихээр нь, нөгөөг нь махлагдуу царай, нүдний онцлогоор нь таньж байна гэх тэмдэглэл /1-р хх-ийн 157-159/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн БЗ2-18-1269 дугаартай:
2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ай фонь 4 маркийн гар утас 160.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 171-172/,
... Барилга мега сторын үүдэнд 100 айл дээрээс унаанд суух гээд алхаж явтал 4 залуу тааралдсан араас нэг залуу нь үгийн зөрүүгүй татаж унагаагаад дээр гараад нүүр лүү 3 удаа гараараа цохиод дээрээс миний хавирган дээр дэвссэн. Намайг унагаагаад цохисон залуу миний дээр гараад дарж хэвтээд халаас ухаж байгаад миний гар утсыг гаргаж ирснээ шидсэн. Миний халаасыг ухаж байгаад 2 өдрийн ажлын цалин болох 60.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-210/,
Гэрч Ч.Банзрагчийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... М.Быг дээрэмдсэн гэх 20-25 орчим настай гурван залуу нь Баянзүрх дүүргийн 1-р хороо Метрополис гэх баарны үүдэнд бусадтай
маргалдаад зогсож байхад очиж саатуулан хохирогчоор таниулж уг этгээдийг саатуулан шалгах үед Ч.Г гэгч залуу зугтаасныг миний бие араас нь хөөж барьж саатуулж шалгасан. ...Ц.М гэх залуугийн биеэс хар өнгийн Ай фоне-
Хавтаст хэргээс :
Шүүгдэгч Ч.Гын гэрэл зураг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, боловсролын үнэмлэхний хуулбар дансны хуулга /1-р хх-ийн 26-41/, шүүгдэгч С.Гийн гэрэл зураг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, боловсролын гэрчилгээний хуулбар, дансны хуулга /1-р хх-ийн 42-51/, шүүгдэгч Ц.Мын гэрэл зураг, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, боловсрол, мэргэжлийн гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар, /1-р хх-ийн 52-66/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /1-р хх-ийн 151, 202, 2-р хх-ийн 32-33/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.М, Ч.Г,
С.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгч нарыг сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч
Ц.М, Ч.Г, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ч.Г, С.Г нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо.
Харин шүүгдэгч Ц.М нь урьд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон ял шийтгэлийг биечлэн эдэлсэн байна.
Шүүгдэгч Ц.М, Ч.Г, С.Г нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М, Ч.Г, С.Г нарын хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ
нь:
хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ц.М, Ч.Г, С.Г нарыг тус тус шийтгэсүгэй.
хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Ч.Г, С.Г нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2018 оны
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.БААСАНБАТ