Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ186

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Гантогтох

Иргэдийн төлөөлөгчид Г.Чадраабал,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Л.Л түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор /ҮД:0381/

Хохирогч Д.О, Г.Н, О.Д, О.М нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Лд холбогдох эрүүгийн 201201051408 дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 28-нд Завхан аймгийн Цагаан Чулуут суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, охины хамт амьдардаг, Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 14-08 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 сарын 02-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 13.303.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай

 

Шүүгдэгч Л.Л /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь хуурч мэхлэх болон итгэл эвдэх аргаар, давтан үйлдлээр, 2012 оны 05 сарын 31-нээс 06 сарын 04-ний хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Ганданбалжираас 1,880,000 төгрөг, Г.Нарантуяагаас 1,240,000 төгрөгийг зуслангийн газар авч өгнө гэж нийт 3,120,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, 2012 оны 05 сарын 15-ны орчим иргэн Б.Мөнхбаяраас 250,000 төгрөг, Н.Ганбаатараас 300,000 төгрөгийг Хаан банкнаас зээл гаргаж өгнө гэж нийт 550,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, 2012 онд хохирогч Б.Оюунаас ХААН банкнаас 1 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө гэж 4,000,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан, 2013 оны 03 сард О.Дүүрэнжаргалаас хавдсан хамрын гажигийг янзлуулж өгнө гэж 2,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, 2013 оны 04 сарын 19-нд О.Мөнхчимэгээс ажилд оруулж өгнө гэж 600,000 төгрөг төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, 2014 оны 09 сарын 24-ний өдөр Ш.Мөнхсайханаас “1 тэрбум төгрөгийн төслийн зээл гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар  9,300,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2014 оны 9, 10 дугаар саруудад Н.Цэцэгээгээс “Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл, зээл” гаргаж өгнө гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар 4,200,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Отгоннэргүйгээс хүүхдийг нь Орос 3 дугаар сургуульд оруулж өгнө, зам өрдөг тендер авч өгнө хэмээн худал хэлж хуурч мэхлэх аргаар 13,020,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2015 оны 09 дүгээр сарын 02-ноос 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд иргэн С.Баянзулд гурилын үйлдвэрийн лиценз авч өгнө хэмээн итгэл төрүүлж хуурч мэхлэх аргаар хуурч мэхлэн 2,500,000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.Урангоод хүүхэд сургуульд оруулна гэж худал хэлж хуурч мэхлэх аргаар 704.000 төгрөгийг залилан мэхэлж авч бусдад нийт 39,862,000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Лаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Завхан аймгийн Цагаан чулуут сумын сургуульд багш байсан Оюун гэдэг хүнээс зээл хөөцөлдөж өгнө, сүлжээнд хамтарч ажиллана гэж увуулж цувуулаад 4.720.000 төгрөг авсан. Оюунаас бэлнээр мөнгө авдаг байсан, заримдаа дансаар мөнгө шилжүүлдэг байсан. Энэ мөнгөнүүдийг нь хүн амьтантай юм хөөцөлдөж байгаад дуусгасан. Харин Оюун нь гэрийнхэндээ сүлжээнийхээ шугамаар гадаадад явж байхдаа мөнгөө үрчихээд Лхамжавт өгсөн гэж гэрийхэндээ хэлсэн байсан. Сүүлд нь хүү нь ирээд 15 сая төгрөг авсан биз дээ гээд байхаар нь би хүүд нь 15,0 сая төгрөг авсан гэж худлаа бичиж өгсөн. Оюун өөрөө 15 сая төгрөг авсан гээд бичиг хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь тийм зүйл бичиж өгсөн. Түүнээс биш 15 сая төгрөг бэлнээр ерөөсөө аваагүй. Би дээр үед оёдлын үйлдвэрт хамт ажиллаж байсан Нарантуяа гэдэг эгчтэй байнгын холбоотой байдаг. 2012 оны 5 сард Нарантуяа эгч хүнээс 700.000 төгрөгөөр газар авсан, эзэн нь нас барсан болохоор нэрийг нь өөрийнхөө нэр дээр солиулмаар байна, таньдаг хүн байна уу гэхээр нь Дөлгөөн гэдэг нэг найз маань ажиллаж байсан, хөөцөлдөөд өгье гэж хэлээд Нарантуяа эгчээс 94.000 төгрөг авсан. Энэ мөнгийг Сүхбаатар дүүргийн тамгын газрын үүдэнд өгөлцөж авалцсан. Ингээд бүтэхгүй болохоор нь бүтэхгүй нь гэж газрын гэрчилгээг Нарантуяад өгсөн. Гэхдээ мөнгийг нь өгч амжаагүй байсан. Нарантуяа эгч газар авна гээд надад 250.000 төгрөг бэлнээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд мөнгөө өгч авалцсан. Нарантуяа эгч хамаатны хүн Ганданбалжир гэдэг хүнийг дагуулж ирээд бас газар хөөцөлдүүлнэ гээд тэд нар надад 1.000.000  төгрөгийг бэлнээр Сүхбаатар дүүргийн тамгын газрын үүдэнд өгсөн. Дараа нь дахин Ганданбалжир гэдэг хүнээс Минж плазагийн ХААН банкнаас мөнгө аваад надад 800.000 төгрөг Минж плазагийн үүдэнд өөрийнхөө машинд сууж байгаад бэлнээр өгсөн. Хэд хоногийн дараа юм бүрдүүлэх хэрэгтэй байна гээд мөн Ганданбалжир ахаас 80.000 төгрөг Нийслэлийн захирагчийн албаны гадаа бэлнээр авсан. Энэ хүнээс авсан мөнгөө юм хөөцөлдөөд үрээд дуусгасан. Үүнийгээ хүүгийнхээ аав Ганзоригт ч хэлээгүй нуусан. Ганданбалжир гэдэг хүнд 1.880.000 төгрөг өгөх ёстой, үүнээс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Нарантуяа эгчээс 735.000 төгрөгийн Англи Улсаас ирсэн барааг би зарж өгнө гээд авсан. Би барааг нь хороололд лангуутай Болормаа гэдэг найз дээрээ тавьсан, ерөөсөө зарагдаагүй байгаа. Нарантуяа эгчийг бараагаа ав гэхээр мөнгийг нь өг гээд дайраад байдаг. Нарантуяа эгчээс бэлнээр 250.000 төгрөг, 94.000 төгрөг, нийт 334.000 төгрөг авсан, үүнээс 280.000 төгрөг төлсөн, үлдэгдэл мөнгийг нь төлөөгүй, барааг нь тоо ёсоор буцааж өгөх хүсэлтэй байна. 2013 оны 4 сард хохирогч Дүүрэнжаргалд Оюун эмчийн бэр дүү Батчимэг гэж хүн байгаа, чиний хавдсан хамрын гажигийг янзлуулж өгнө гэж итгүүлэн бэлнээр 500 ам доллар буюу 704.000 төгрөг, мөн хаалга цонхны үйлдвэрт ажилладаг, танай байрны хаалга, цонхыг сольж өгнө гэж итгүүлэн 700.000 төгрөг нийт 1404.000 төгрөг авсан. Хохирогч О.Мөнхчимэгт би чамайг таньдаг найздаа хэлж байгаад ажилд оруулж өгье, хажуугаар нь мөнгөө өсгөх боломжтой гэж итгүүлэн 2013 оны 4 сарын 19-ний өдөр 600.000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хийсэн хэрэг байхгүй гэсэн мэдүүлэг.

Отгоннэргүйгийн хүү, манай хүү хоёр нэг цэцэрлэгт явдаг байсан. Орос 3 дугаар сургуульд хүүхдийг нь оруулах зорилгоор бид нар хөөцөлдөж байсан. Отгоннэргүйгийн хүүг орос 3 дугаар сургуульд оруулж өгнө гэж мөнгийг нь аваад боловсролын яаманд ажилладаг найз болох З.Баянзулд мөнгийг нь өгсөн боловч З.Баянзул маань энэ хэрэгт удаашралтай хандаж байсан. Бид нарт хэлсэн хугацаандаа энэ ажлыг хөөцөлдөж өгч чадаагүй. Энэ хооронд бид нарын дунд үл ойлголцол гарсан. Би мөрдөн байцаалтын шатанд З.Баянзулд өгсөн мөнгөө авч Отгоннэргүйд өгч хохирол гомдолгүй болгох, авсан мөнгөө буцаагаад өгье, нэгэнт бүтээгүй болохоор энэ хүмүүсийг хохиролгүй болгоё гэж бодсон. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авч чадаагүй байсан учир би нэг ч удаа байцаалт өгөөгүй. Отгоннэргүйгийн хувьд хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гээд би дунд нь зуучилсан болох нь үнэн. Би энэ хүнийг 13.000.000 төгрөгөөр хохироосон. Миний багын найз болох хөдөлмөрийн яаманд ажилладаг Оюун гэдэг хүнээр дамжуулаад гурилын лиценз гаргаад өгөөч гэсэн учир хохирогч С.Баянзулаас 2.500.000 төгрөгийг нь аваад Оюунд өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд З.Баянзул бол худал мэдүүлэг өгсөн байсан. Урангоогоос би “надад зээл хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна” гэж хувийн байдлаар мөнгө зээлсэн. Урангоогийн хүүхэд орос 3 дугаар сургуульд сурдаг учир би сургуульд оруулж өгнө гэж мөнгө аваагүй. Зээл авахад тодорхой хэмжээний  мөнгө хэрэгтэй байна гэхэд Уронгоо “чи надаас зээлээд ав” гэж хэлсэний үндсэн дээрээс би 700.000 төгрөг хувийн байдлаараа зээлж авсан. Би хохирогч нарынхаа мөнгийг одоо болтол өгч чадаагүй байна гэсэн мэдүүлэг.

 

Урангоог танина, бид хоёр 2015 оны 09 сард Сүхбаатар дүүргийн орос 3 дугаар сургуулийн үүдэн дээр танилцаж байсан, би хүүхдээ Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуульд сургах гээд Урангоог танидаг хүн байна уу? гэж байсан, танидаг хүн байгаа манай хүүхдийг оруулсан танидаг хүн байгаа би хэлээр өгөе гэж байсан. Урангоо надад манай хүүхдийн өдөр өнжүүлэхийн багш дээр хүүхдээ сургуульд оруултал түр явуулж бай гэсэн тэгээд би Итгэл хүүгээ өдөр өнжүүлэхэд өгч өдөр болгон таардаг байсан. Тэгээд би хүү Итгэлийг сургуульд оруулах гэтэл 15.000.000 төгрөг хэрэг болсон учир Урангоо бид хоёр миний нэрээр 30.000.000 төгрөг зээлж хувааж авахаар болж Урангоогоос зээл авах ажилд зориулж 400.000 төгрөг, 300.000 төгрөгийг зээлж авсан тэгээд одоо болтол өгч чадахгүй байгаа гэсэн мэдүүлэг /4 хх 88/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэмт хэрэг дээр миний өөрийн буруугаас болоод хохироосон үйлдлүүд байгаа. Тэрнийгээ би хүлээн зөвшөөрч байна. Хохирогч  Ганданбалжир, Отгоннэргүй, Дүүрэнжаргал, Мөнхчимэг гэх хүмүүсийн хэрэг дээр маргалдаад байх зүйлгүй. Энэ хэрэгт 2012-2015 оны хугацаанд хэрэг хийсэн байдаг. Энэ хугацаанд би бусад хүнтэй нийлж эдгээр хүмүүсийг хохироогоод өөрийгөө ч хохироод явж байсан. Энэ хэрэг дээр ямар ч ор үндэслэлгүй зүйлээр хүмүүст худлаа яриад мөнгө авсан байсан зүйл байхгүй.  Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдэл тус бүр дээрээ яръя. Г.Нарантуяа газрын асуудал дээр миний хүүгийн эцэг Ганзориг гэх хүнтэй холбоотой байдаг. Газрын асуудал дээр олон хүний хооронд зуучлаад болоод бүтээд олон хүнд газрыг нь авч өгсөн. Энэ хүмүүсийн хувьд Ганзориг гэх хүн “би эгчээрээ дамжуулна, чи уулзаад байх шаардлага байхгүй, би эгчээрээ дамжуулаад болно. Чи тэр хүмүүсдээ зуучил би тэр цаад асуудлыг нь зохицуулана” гэдэг байсан. Гэтэл яг энэ хооронд гэнэт алга болсон. Г.Нарантуяа эгчийн хувьд би 250.000 төгрөг зээл авч үүнийгээ буцаан өгсөн. Бараа материалын хувьд би мөрдөн байцаагчид барааг хүлээлгэж өгсөн. Тэр барааг хүлээж авсан байдаг. Одоо би ямар нэг хохироосон зүйл байхгүй. Энэ хүнийг яагаад энд хохирогч болоод суугаад байгааг гайхдаг. Би зээлсэн мөнгө болон авсан бараагаа буцааж өгсөн. Мөнхбаяр, Ганбаатар гэсэн хоёр хохирогч бол нэг гэр бүлийн хүн юм. Мөнхбаяр бол Оюун багшийн дүү юм. Энэ хоёр хүнд миний зүгээс хэлсэн ярьсан зүйл байхгүй. Анх Оюун багш Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар өргөдөл өгөхдөө тэр хоёр хүнийг дагуулж аваачиж тэр хоёроор давхар өргөдөл гаргуулсан байдаг. Тэгээд эцэст энэ хоёр хүн надаас утсаар уучлалт гуйгаад тэр үед нөхцөл байдлаас болж нэхсэн одоо бол өөрөөс чинь авах шаардлагагүй гэж шүүхийн шийдвэр дээр хэлсэн. О.Дүүрэнжаргал, О.Мөнхчимэг нь хоёр хүний хувьд нэгэнд нь ажилд оруулах нөгөөд нь эмчилгээнд оруулна гэж хэлсэн. Миний буруугаас болж энэ хоёр хүнийг хохироосон. Мөнгийг нь авсан. Миний буруугаас болж хохироосон хүмүүсийн хохирлыг би хүлээн зөвшөөрч төлнө. Мөнхсайханы хувьд 9 сая гаруй төгрөгийн хохирол байдаг. Цэцэгээ гэх хүний хүүхэд Гантулга гээд Хаан банкны өр барагдуулах албанд ажилладаг. Өмнө Цэцэгээ намайг танидаг. Би Мандах Чулуут ХХК-ийн оёдолын үйлдвэрлэлийг ажиллуулж явж байхад Хаан банкны болон байгууллагын дүрэмт хувцасыг оёулаад намайг танидаг болсон. Гэтэл нэг өдөр над руу утасдаад авга ахынхаа охинтой танилцуулъя чи нэг танилцаадах гэж хэлээд танилцсан. Би өмнөх шүүх хуралдаан дээр Цэцэгээ болон Мөнхсайханыг оролцуулах санал тавьж байсан. Өнөөдөр Цэцэгээ яагаад ирээгүйг ойлгохгүй байна. Мөнхсайханы хувьд гадаад дотоодоор их явдаг үүнийг би ойлгож байна. Цэцэгээ нэг өдөр над дээр ирээд чамтай нэг хүн танилцуулъя. Тэгээд хоёулаа Хаан банкнаас зээл авъя гэсэн Мөнхсайханаас мөнгө аваад гарын үсэг зураад мөнгө аваадах мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Би үнэхээр Цэцэгээтэй дагаж очоод Мөнхсайхантай хоёр банкнаас 6 сая төгрөг, 3 сая төгрөгийн мөнгө авсан. Тэгээд Цэцэгээ утасныхаа дугаарыг битгий үнэн бичээрэй хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ гэж хэлчээд Цэцэгээ өөрөө Мөнхсайханы өгсөн мөнгийг өөрөө аваад надаар хүү Гантулгадаа 3.200.000 төгрөгийг надаар өгүүлсэн мөртлөө. Өөрөө надаас 3.200.000 төгрөг нэхэмжлээд байгааг би ойлгохгүй байна. Д.Отгоннэргүйн хувьд манай хоёр хүү 144 дүгээр цэцэрлэгт хамт явдаг байсан. Би хүүгээ Орос 3 дугаар сургуульд оруулъя гэж аль эртнээс бэлдээд явж байсан. Отгоннэргүйтэй шалгалтын үеэр таараад манай дүүгээр дамжуулж надтай холбогдсон. Тэгээд Д.Отгоннэргүйн хувьд 9 сая төгрөг аваад хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэсэн байсан. 4 сая төгрөгийн би аваад Мандах Чулуут ХХК-д зуун айлаас бараа материал авсан. Хүүхдийн хувьд шалгалтандаа хэдэн оноо дутсан байсан. Би танидаг хүнээрээ яриад оруулаад өгье мөнгөө бэлдээд байж бай гээд би мөнгийг нь Боловсролын яамны Баянзул гэх хүнд өгсөн. Хохирогч Баянзулын хувьд би Орос улсаас Монгол руу Баян-Өлгий аймгаар гурил тээвэрлэмээр байна. Хүн юмаа өгсөн чинь бүтэхгүй байна гэхээр нь би 2.500.000 төгрөгийг Хөдөлмөрийн яаманд ажилладаг Оюун гэх найздаа аваачиж өгсөн. Тэгээл тэр бас бүтээгүй. Урангоогийн хувьд бид хоёрын хооронд мөнгө зээлний асуудал байдаг. Урангоогийн хүүхэд өөрөө сургуульдаа одоо орсон. Шалгалтаа өгөөд өөрөө тэнцсэн. Сургуульд оруулж өгнө гэсэн зүйл огт яригдаагүй. Урангоогоос би 700.000 төгрөг зээлсэн гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ц.Ганданбалжираас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Манай холын хамаатан Нарантуяа надад хэлэхдээ газрын албанд танилтай Лхамжав гэдэг хүүхэн зуслангийн газар 500,000 төгрөгөөр авч өгье гэж байна гэхээр нь би 2 газар авья гээд Лхамжав гэдэг хүүхэнтэй уулзахад манай хадам эгч Энхээ гэдэг хүн Нийслэлийн газрын албанд ажилладаг юм. Би Энхээ эгчтэйгээ мөнгөө хувааж авдаг, одоо мөнгөө өгчих гэхээр нь би 2012 оны 05 сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд 2 газрын мөнгө болох 1,000,000 төгрөг өгсөн. Лхамжав эгчтэйгээ мөнгөө хувааж авна гээд Нийслэлийн захирагчийн алба руу орсон. Маргааш нь Лхамжав Нарантуяад дахин 1 газар байна гэж хэлсэн байсан учир би тэр газрыг нь авья гээд 2012 оны 06 сарын 04-ны өдөр Минж плазагийн үүдэнд 800,000 төгрөг авсан. Тэгээд хэд хоногийн дараа бичиг баримт бүрдүүлэхэд 80,000 төгрөг хэрэгтэй байна гээд авсан. Хаана өгсөнөө санахгүй байна. Тэгээд удахгүй газрын гэрчилгээ гарна гэсэн боловч хааяа нэг утсаар яриад байдаг байсан. Тэгээд одоо газрын гэрчилгээ чинь гарах гэж байна, газрыг чинь хэмжүүлэх гэж байна машин бэлдээд байж бай гэж хэлэхээр нь би унаа бэлдээд 2, 3 өдөр хүлээгээд ирээгүй. 2012 оны 06 сарын дунд үед Нарантуяа бид 2-ыг Сүхбаатар дүүргийн газрын албан дээр өглөө эрт хүрээд ир гэрчилгээ чинь гарчихсан гэж хэлсэн учир бид 2, өглөө эрт очсон боловч өөрөө ирээгүй ба утсаар хүлээгээд байж бай удахгүй гэрчилгээ чинь гарна, манай эгч Энхээгийн танил Дөлгөөн, Бадамгарав гэж 2 хүн одоо гэрчилгээг чинь гаргана гэхээр нь бид 2 бүтэн өдөржингөө хүлээгээд аргаа бараад дотогшоо орж тэр 2 хүн байдаг уу гэж асуухад тийм хүмүүс огт ажилладаггүй гэж хэлсэн учир өөр рүү нь утасдаж асуухад гэрчилгээ чинь гарчихсан байгаа Нийслэлийн засаг дарга батлахгүй байна гэж хэлсэн ингээд энэ мэтээр худлаа хэлсээр байсан учир, Нарантуяа бид 2 мөнгөө буцааж авья гэхэд дансанд чинь хийчихсэн, маргааш өгнө, нөгөөдөр өгнө, яг одоо өглөө гээд худлаа яриад яваад байсан учир Нарантуяа бид 2 дуудаж өөрөөр нь иргэд хоорондын гэрээ хийлгэж авсан. Энхээ гэдэг хүн нь газрын албанд ажилладаг нь үнэн гэсэн. Нарантуяа нэг удаа уулзахаар очиход надад хамаагүй би мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Энэ хүүхэн үнэхээр худалч аймшигтай хүүхэн байна лээ гэсэн мэдүүлэг /1 хх 36/

 

Хохирогч Г.Нарантуяагаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би хуучин хувийн компанид хамт ажилладаг байсан Лхамжав гэдэг хүүхэнтэй хааяа нэг уулздаг байсан. 2005 оноос хойш манайхаар ирж очоод сүйд болоод явдаг байсан. Содномжамц гэдэг миний танил өвгөн надад Бэлхэд байдаг газраа 700.000 төгрөгөөр өрөндөө өгсөн юм. Тухайн үед Содномжамц гуай надад газраа өгөөд нэрээ шилжүүлэлгүй тэндээсээ нүүгээд явчихсан. Тэгээд хоосон хашаа үлдсэн би ганцаараа учир нөгөө хашаагааа өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадалгүй явсаар Содномжамц гуайгаа олж чадалгүй байсаар Содномжамц гуай нас барчихсан. Тэгээд яахаа мэдэхгүй байж байгаад энэ тухай Лхамжавт хэлэхэд нэрийг чинь шилжүүлээд өгье гээд 2012 оны 05 сард 94,000 төгрөг авсан. Тэгээд газрын албанаас захирамж гарахаар үл хөдлөх хөрөнгийн газар ороод бичиг баримт нь гарах юм байна гэж хэлсэн. Тэгээд 2012 оны 05 сарын 26-ны өдөр газрын гэрчилгээ чинь маргааш гарна, та дахиад газар авах уу? Хямдхан газар байна гэхээр нь би хамаатны дүү Ганданбалжирт хямдхан газар байна гэнэ авах уу гэж санал болгосон, Ганданбалжир тэгье тэгье гээд Лхамжавтай уулзсан. Бид 3 ярилцаад Ганданбалжир 2 газар авахаар болж нэг газар нь 500,000 төгрөг гээд 2 газрын 1,000,000 төгрөг 2012 оны 05 сарын 31-ний өдөр Нийслэлийн захирагчийн албаны гадаа өгсөн. Мөн би зуслангийн газрын 250,000 мянган төгрөг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа газрын гэрчилгээ гарсан гэж хэлээд та Ганданбалжир гуайд битгий хэлээрэй би таньд зуслангийн 3 айлын газар авч өгөхөөр Энхээ эгчтэй ярьчихлаа гэхээр нь би 2012 оны 06 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 50-р дэлгүүрийн хажууд байдаг дүүгийнхээ дэлгүүрээс 735,000 төгрөгийн бэлэн хувцас авч өгсөн. Дараа нь 06 сарын 27-ны өдөр Спортын төв ордны Хаан банкаар Лхамжавын дансруу нь 280,000 мянган төгрөг шилжүүлсэн. Хамгийн сүүлд 800,000 төгрөгөөр Яргайтын зусланд газар авч өгнө гэж хэлээд 2012 оны 06 сарын 04-ний өдөр 3,4-р хорооллын Минж палазагийн үүдэнд Лхамжавд Ганданбалжир бид 2 хамт аваачиж өгсөн. Үүнээс хойш гэрчилгээ чинь гарчихсан тэнд хүлээж бай энд хүлээж бай гэж хэлээд л яваад байсан. Тэгээд Ганданбалжир бид 2-ыг одоо очиж байна булан эргээд орлоо гээд худлаа хэлээд бид 2-ыг өдөржингөө энд тэнд хүлээлгээд байдаг байсан. Нэг өдөр Сүхбаатар дүүрэг дээр хүрээд ир газрын гэрчилгээнүүд чинь гарчихсан байна гэж хэлээд өөрөө өдөржингөө бид 2-ыг хүлээлгээд ирээгүй. Газрын албаны Дөлгөөн, Бадамгэрэл гэдэг 2 хүн байгаа Энхээ эгчийн найзууд нь байгаа юм гэхээр нь бид 2 хүлээж байгаад орой болохоор нь бид 2 газрын алба руу ороод тэр 2 хүнийг нь асуухад тийм хүн ажилладаггүй гэсэн учир бид 2 залилуулсанаа мэдсэн. Одоо болхоор мөнгийг чинь өгнө гэж өдөр бүхэн худлаа яриад байгаа.  гэсэн мэдүүлэг /1 хх 39/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Энэ нэг удаа шүүх хурлаар орж байгаа биш. Өмнөх шүүх хуралдаан дээр Ганданбалжир болон Г.Нарантуяа хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд шүүхийн шийдвэр гаргуулсан. Нийтдээ 1.760.000 төгрөг өгсөн. Үүнээс 1.000.000 төгрөгийн бараа болон 760.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл үнийн комиссоор ороод 1.240.000 төгрөг болгосон. Гэтэл өнөөдөр яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг дээр гомдолтой байна, нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Мөнхбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Манай эгч Оюун манай шавь Лхамжав их хэмжээний зээл хөөцөлдөж байгаа мөнгө нь илүү гарна гэсэн чи илүү гарсан мөнгийг нь авахуу гэхээр нь би тэгье гээд Лхамжав бид нарыг Түшиг их дэлгүүрийн Хаан банканд дуудаад та нар бичиг баримтаа өгчих би материалтайгаа хавсаргаад өгье тэгээд зээл энэ 7 хоногтоо гарна гээд миний иргэний үнэмлэхийг аваад үлдсэн, маргааш нь Оюунаа эгч орчуулга наториатын мөнгө авдаг дансанд мөнгө байрлуулах ёстой гээд байна гээд надаас 2012 оны 05 сарын 15-ны орчимд 250,000 /хоёр зуун тавин мянган /төгрөг аваад Лхамжавт өгсөн. Тэгээд Лхамжаваас зээл юу болж байна гэж асуухаар өө одоо гарах гэж байнаа 11 цаг гэхэд Түшиг дээр хүрч ирээд чимээгүй шиг мөнгөө аваад явчихаарай гэж дандаа хэлдэг байсан, энэ мэтчилэн дандаа худлаа хэлдэг байсан, сүүлд нь банкны нягтлангууд гар хараад байна 1 сая төгрөг өгчих тэгвэл наадмаас өмнө гаргаад өгнө гэж хэлэхэд нь би худлаа ярьж байна гэж бодоод өгөөгүй түүнээс хойш би мөнгөө буцааж авья гэхээр зээл одоо гарна гэж хэлсээр өдий хүрсэн гэсэн мэдүүлэг /1хх 41-42/

 

Хохирогч Н.Ганбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2012 оны 05 сард эхнэрийн эгч Оюунаа над руу утасдаж манай шавь Лхамжав гэдэг эмэгтэй их хэмжээний зээл ХААН банкнаас авах гэж байна гэсэн, чи авах уу гэхээр нь би Оюунаа эгчтэй хамт Лхамжав гэх эмэгтэйтэй уулзахад 200.000 долларын зээл авах гэж байгаа монгол мөнгөнд шилжүүлэхэд 220 гаран сая болж байгаа би 100 саяыг нь Оюунаа эгчид өгөх гэж байгаа, үлдсэн 100 сая төгрөгийг дүү нартаа хувааж өгөх гэж байгаа 20-оод сая төгрөгийг та авах уу гэхээр нь би хөрөнгийн баталгааг хэн гаргах юм бэ гэхэд манай нөхөр “Орчлон Констракшины охин компанид ажилладаг тэдний компани хөрөнгийн баталгааг нь гаргаж өгнө зээл нь Хаан банкин дээр батлагдчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд 1 дансны дугаар өгөөд 140.000 төгрөг байршуул гэсэн гээд надаас мөнгө аваад өөрөө очерлож байгаад тушаачихаад гарч ирсэн маргааш нь гадаадын төслийн зээл учраас бүх юмыг монгол хэл дээр орчуулах шаардлагатай гэж надаас 160.000 төгрөгийг Түшиг дэлгүүрийн Хаан банкин дээр уулзаж авсан. Түүнээс хойш одоо ирж мөнгөө ав гээд уг банкин дээр дуудаад очихоор бүтэхээ байсан гэж хойшлуулсаар өдий хүрсэн. Тэгээд 7 сарын 8, 9-ний үед 1 сая төгрөг хэрэгтэй байна зээлийн эдийн засагчийг хахуулдах хэрэгтэй байна гэхэд худлаа хэлээд залилаад байна гэдгийг мэдээд больсон. Тэгээд Оюунаа эгчид энэ хүн худлаа яриад байна та мөнгө өгөхөө боль гэхэд бид нараас нуугаад 10 гаран сая төгрөг өгсөн юм шиг байна лээ. Дараа манай эхнэр Мөнхбаяраас надаас авсан шигээ 250.000 төгрөг авсан байсныг сая мэдсэн юм. гэсэн мэдүүлэг /1 хх 44-46/

 

Хохирогч Б.Оюунааас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Намайг Завхан аймагт ажиллаж байхад Лхамжав нь миний шавь байсан, аав ээжийг нь танидаг байсан юм. 2010 онд Завханд байсан хүүхдүүд уулзахад Лхамжавын утас олдоод түүнээс хойш холбоотой байсан юм. Хэд хоногийн дараа Лхамжав над дээр гүйж ирээд Хас банкны зээлэнд төлөгдөх мөнгө хэрэгтэй байна гээд 250.000 төгрөг өгөөд эргээд удаахгүй өгөөрэй гэж хэлсэн, нилээн удаад байхаар нь мөнгөний хэрэгцээ гараад ээж, аав дээр нь очиход сандралдаад өгөлгүй яахав гээд цувуулж төлөөд өгсөн, би тухайн үед Лхамжавыг залилсан гэж бодоогүй. Ингээд нэг хэсэг холбоогүй байж байгаад 2011 онд ирж уулзаад манай Сибирийн эрүүл мэндийн төвд миний доор элсэн орсон. Гэхдээ юу ч хийгээгүй дандаа л замын үүдээс хүн элсүүлнэ, бараа захиалж авна гэх мэтээр худлаа хэлээд байдаг байсан. 2011 оны 05 сард над дээр ирээд “Орчлон констракшины гааль дээр байгаа барааг оруулж ирэх гэсэн юм 3 хоногийн хугацаатай мөнгө хэрэг болоод байна буцаагаад нугалаад өгье гэхэд нь тухайн үед надад мөнгө байхгүй өөрсдөө тэр компани нь төлдөггүй юмуу гэхэд, манай дүү Замын-Үүдэд байдаг, гаалийнх нь барааг татваргүй оруулах гэж ингэж байгаа юмаа гэж гуйгаад байсан ингээд би өөрт байсан 50.000 рублийг авч 8 шаргын 14 дүгээр павилон орж Дээгий гэдэг хүнээс рублийг солиулж 2 сая гаран төгрөг болсныг Дээгийгийн дэргэд Лхамжавт өгсөн, мөн өөр газар өөрийн нэр дээр байсан мөнгийг нэмээд тэр өдөр 3 сая орчим төгрөг өгсөн юм. Гэхдээ би бичгээр гэрээ хийгээгүй. Гэхдээ надаар Лхамжав нь Орчлон компаний охин компани Мандах чулуут компаниас 3 хоногийн хугацаатай өгсөн 3 сая төгрөгийг гаргуулах хүсэлт маягийн юм бичүүлж авсан. Ингээд төлөх хугацаа өнгөрөөд худлаа үнэн зүйл ярьж эхэлсэн. Дараа нь их дэлгүүрийн өмнөх ХААН банкин дээр намайг дуудаад очиход энд Орчлонгийн нягтлан байна, нөгөө мөнгий чинь өгөх гээд хүнтэй яриад байна хүлээж бай гээд суулгасан дахиад нөгөө хүн нь явчихсан байна гэсэн. Ингээд таг чиг болохоор нь мөнгөө нэхээд утасдсан чинь Хаан банкнаас 1 хувийн хүүтэй төслийн зээл олгоод байгаа юм байна, таны мөнгийг удаасан юм чинь 100 сая төгрөгийн зээл хөөцөлдөөд өгье. Энд Мөнхбаяр гэдэг залууг танина, гэхэд барьцаа яахав гэхэд зоволтгүй гэж хэлсэн Тэгээд би дүүгээсээ асуусан танаас зээл хөөцөлдөж өгье гэж мөнгө авсан уу гэхэд нь аваагүй гэсэн, тэгвэл та өөрөө мэд хэрвээ мөнгө нэхвэл битгий өгөөрэй гэж хэлсэн. Нэг өдөр Лхамжав манай дүү Мөнхбаяр, хүргэн Ганбаатар, хүү Мөнх-Очир нарыг зээл авах асуудлаар хүрээд ирээч гээд Түшиг дэлгүүрийн ХААН банкны төв дээр дуудсан, удахгүй мөнгө гадаадаас орж ирнэ гээд бүх хүний үнэмлэхийг авсан, мөн нотариат, орчуулгын мөнгө гэж 250.000 төгрөг аваад нэг хэсэг алга болсон 2011 оны 07 сард утасдахад бүтэх гэсэн чинь оочер дугаар авдаг юм байна урдуур нь оруулаад өгвөл 3 сая төгрөг хэрэгтэй гэж байна гэхээр нь дүү нар дургүйцсэн, гуйгаад байхаар нь би гэрийнхнээсээ нуугаад ээмэг, бөгжөө ламбарданд тавиад 1 сая төгрөг авч өгсөн.  Миний зээл удахгүй бүтнэ гээд итгээд хүлээсэн, та 100 сая төгрөгөө нэгмөсөн 250 сая болгочих гэхээр нь нээрээ тэгдэг юм билүү гэж бодогдсон, дахиад юм бүрдүүлнэ гээд хэсэг алга болсон Ингээд 2012 он гарахын өмнөхөн намайг дуудаад нөхөр Ганзориг 150 сая төгрөгийг юаниар ХААН банкнаас аваад барилгын материалд явтал ХААН банк нь төгрөгөөр өгөх зээлийг юаниар өгчихсөн гээд зээл олгож байгаа хүнд торгууль ноогдсон гэнээ, түүнийг нь төлөхгүй бол зээл чинь гарахгүй юм байна, миний зээлийг хаачихлаа гээд уйлаад суусан. Ингээд би хүнээс хүүтэй мөнгө аваад Лхамжавын ХААН банкны дансанд хийдэг байсан, тэр торгуулийг төлөх гэж бас 2 сая төгрөг өгсөн тэгээд би чи бид 2-ын тооцоо замаа алдлаа нэг суугаад тооцож үзье гэхэд санаа зоволтгүй жин тан бичээстэй байгаа ингээд тооцоогоо хийгээд 2012 оны 04 сарын 19-ний дотор төлнө гэж гарын үсгээ зурж өгсөн, сүүлд нь тэр бичгийг харахад Ганзоригийн мөнгөнөөс төлнө гээд бичсэн байсан. Би энэ сарын эхээр сая төгрөгийн тооцоондоо Туркаас авчирсан хувцас бусад зүйлээ огт тооцоогүй юм. Сүүлд манай хүү Мөнх-Очир мөнгө өгсөнийг мэдээд надад их уурлаад Хаан банк руу Лхамжавыг чирж оруулаад хуулийн зөвлөхтэй нь уулзахад манайд Мөнхбаяр гэдэг эдийн засагч, Алтанцэцэг, Бадамханд гэдэг эдийн засагч байхгүй хууль цагдаагаараа асуудлаа шийд гээд гаргасан. Тэр өдрөө Лхамжавыг чирээд 1ЛЗ март дэлгүүрийн дээд давхарт байрлах Орчлон констранкшны нягтлантай уулзаад Ганзориг гэдэг хүн танайхаас дээвэр хийгээд 15 сая төгрөг авах юм байна гэхэд манайд Мандах чулуут гэдэг охин компани ердөө байхгүй хэнд ч ямарч өргүй, битгий компаний нэр барьж яваад бай гэсэн. Ингээд нэг хэсэг даралт өгсөөд харваж үхэхээ шахсан. Би ажлын шугамаар ийш тийшээ нилээн удаан яваад өргөдлөө гаргаж чадахгүй удсан юм, Би худлаа хэлж хүнээс 15 сая төгрөг нэхээд байхаар хүн биш, илүү мөнгө нэхэх ямарч шаардлага байхгүй амьдралтай хүн,Л.Л надад өөрийнхөө гараар бичиг бичиж өгсөн, гомдолтой байна гэсэн мэдүүлэг /1 хх 48-50, 197/

 

Хохирогч О.Дүүрэнжаргалаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2013 оны 02 сард манай хажуу өрөөг Лхамжав нь түрээслэж амьдарч эхэлсэн юм. Тэгээд би 2013 оны 02 сард би өөрийн нүүрэн дээр ай падаа унгаагаад миний нүүр хавдаад би тэгээд нүүрээ янзлуулах гэж байтал манай хажуу өрөөг хөлсөлж байсан Лхамжав нь “манай найз Батчимэг Оюун эмчтэй танил” би чиний нүүрийг янзлуулж өгнө гээд надаас 500 авсан юм тэгээд намайг арьс гоо заслын “ферфект” эмнэлгийн гадаа 2 сар хүлээлгээд би үзүүлж чадаагүй юм. Бас Лхамжав нь хаалга цонхны үйлдвэрт ажилладаг гээд манай байрны цонх хаалгыг сольж өгнө гээд 5 дугаар сарын 15-нд 700.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн юм. Би үзүүлж чадаагүй болохоор “Ферфект” эмнэлгийн эмч Оюунтай уулзахад би Батчимэг гэдэг хүнийг танихгүй надтай уулзаагүй гэсэн юм. Тэгээд л Лхамжавтай уулзаад би Оюун эмчтэй уулзлаа, Батчимэг гэдэг хүнийг танихгүй гэж байна гэж хэлээд л би Лхамжаваас мөнгөө нэхсэн юм, тэгтэл намайг байж бай гээд л одоо болтол миний мөнгийг өгөхгүй байгаа юм би цагдаад өргөдөл өглөө шүү гэхэд миний танил найз Нийслэлийн цагдаад байгаа юм чинь намайг яаж ч чадахгүй гээд байдаг юм. Манай эгчээс мөн худлаа хэлээд 600.000 төгрөг авсан байсан. гэсэн мэдүүлэг /1 хх 180, 218/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Өөрөө буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Авсан мөнгөний хэмжээ таарч байна. Яг тухайн үед 500 доллар авсан. Мөрдөн байцаалтын шатанд тухай үед гээд жил жилийн ханш нь өөрчлөгдөөд байсан. Ийм учраас одоо үеийн ханшаар бодуулмаар байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч О.Мөнхчимэгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Л.Л манай байрны нэг өрөөг түрээслэн сууж байхдаа 2013 оны 04 дүгээр сарын эхээр “Би чамайг таньдаг найздаа хэлээд ажилд оруулж өгье, хажуугаар нь мөнгөө өсгөх боломжтой юм байна” гэж хэлсэн. Би түүний яриаг хэд хоног бодож үзсэн, ингэж хэлснээсээ хойш Л.Л итгэлтэй найдвартай, болдог юм байна гайгүй шуурхай мөнгө чинь өснө гэх зэргээр ярьдаг байсан. Би түүний энэ ярианд итгээд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг өгсөн. Би энэ мөнгийг Хаан банкны “Дүүхээ” төвийн АТМ-аас авч өгөөд Л.Лт өгөхдөө ямар нэгэн баримт аваагүй. АТМ-аас мөнгө авсан хуулгыг нотлох баримт болно гэж бодож байгаа. Тэр мөнгийг аваад барилгын материал авна гэж байсан тэгээд мөнгөө буцааж өгөхгүй болохоор нэхэхэд мөнгө өсөж байгаа, эргэлдүүлнэ гэж хэлдэг байсан худлаа хэлээд байсан байна лээ гэх мэдүүлэг гэсэн мэдүүлэг /1 хх 219-221/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Өөрөө буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Би 600.000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ш.Мөнхсайханаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Лхамжав өөрийгөө Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл дээр ажилладаг, Лхамаа гэж танилцуулж байсан. Ингээд Лхамжав өөрийнхөө авч өгөх төслийн зээлийн талаар ярихдаа хөдөлмөрийн яаманд ирсэн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн зээл буцах гээд байгаа юм аа, сонирхож байвал оронд нь урьдчилгаа мөнгө төлөөд орох уу гэсэн санал тавьсан, урьдчилгаа нь 6.000.000 төгрөг төлнө, нийт төслийн зээлийн хэмжээ 1 тэрбум гэсэн. Би ямар учиртай болохыг лавлаж асуухад 10.000.000 төгрөгөөр зарагдах төсөл байгаа юм хүртэл төгрөг байгаа юм аа, бичиг баримтаа бүрдүүлээд надад өгчихвөл ажлын гурав хоногийн дотор шийдээд өгнө гэсэн. Би барьцаа хөрөнгө энээ тэрээ юмнууд яах вэ гэхэд Л.Л орон сууц байж болно, ер нь банкныхантай барьцаа хөрөнгийг ярьж болно, энэ зээл 9 дүгээр сард олгогдох төслийн зээл юм аа, удахгүй буцаагдах гээд байгаа юм аа гэсэн. Ингээд Л.Лын энэ ярианд бүрэн итгэж төслийн зээлийг алдахгүйн тулд дүү Л.Эрдэнэцэцэгийн Голомт банкин дахь 2205025106 тоот данснаас 2014 оны 09 сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгээд тухайн өдрөө 19 цагийн үед Л.Эрдэнэцэцэг, Н.Цэцэгээ нарын хамт байлцаж Л.Л бид хоёрын хооронд үйлдэгдсэн.. 2014 оны 09 сарын 27-ны өдөр Л.Л бичиг хэргийн зардал хэрэгтэй байна гэхээр нь бэлнээр 100.000 төгрөгийг тухайн өдөр өөрийнхөө ХААН банкин дахь 5020179747 тоот данснаасаа зарлагын гүйлгээ хийж бэлнээр Л.Лт өгсөн.. 7 хоногийн дараа буюу 2014 оны 10 сарын 02-ны өдөр Н.Цэцэгээ эгч над руу утасаар яриад Л.Лхамаа зээлээ одоо гаргах гэж байна, зээлийн шимтгэлийн мөнгө тушаана гэсэн. Тэгээд ингэж хэлсний дагуу Н.Цэцэгээ, Л.Л нартай Голомт банкны нэгдүгээр салбар дээр үеэл дүү Л.Энхзолбоогийн хамт очиход Л.Л, Н.Цэцэгээ нар хамт байсан ба Л.Л зээл чинь одоо ингээд гарах гэж байгаа, бэлнээр гаргах гэж байгаа учраас шимтгэл төлнө, таны зээл Капитал банкнаас гарна, орой юмуу маргааш гэрээнд гарын үсэг зурж зээлээ авна гэж итгүүлж байсан. Тухайн үед Л.Энхзолбоогийн Голомт банкин дахь 1709162607 тоот данснаас 3.200.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж тухайн өдрөө бэлнээр Л.Лт бүгдийг нь хүлээлгэн өгсөн. Энэ мөнгөн дүнд Н.Цэцэгийн зээлийн шимтгэлийн 627.000  төгрөгийг би өөрөөсөө гаргаж өгсөн. Учир нь Н.Цэцэгээ эгчийн төслийн зээл нь Голомт банкнаас гарна гэж байсан ба тэр мөнгө дутаад байна зээл гарахаар өгнө гэхээр нь уг мөнгийг нь би төлсөн. Л.Лын хэлсэн ярьсан зүйлд итгэж түүнд нийтдээ 9.300.000 төгрөгийн залилуулж алдсан. Үүнээс хойш Л.Лыг олж уулзах гэсэн боловч завгүй байна, төсөл бэлдээд ажил ихтэй гэх зэрэг шалтаг хэлдэг байсан.. Хамгийн сүүлд Л.Л, Н.Цэцэгээ хоёртой 2014 оны 10 сарын 21-ний өдөр анх уулзсан газраа 10-11 цагийн орчимд дахин уулзахад 9.300.000 төгрөг авсан болохоо хэлж ярьсан ба 100.000 /зуун мянга/ төгрөг бичиг хэргийн зардал шүү тооцоонд орохгүй, удахгүй зээл гарна гэхэд нь би яг хэзээ гарах вэ, гарахаар болсон уу гэрээгээ хэзээ хийх вэ гэхэд Л.Л зээл чинь гарахаар болж байгаа юм чинь гэрээгээ хийгээд зээлээ авна гэхэд нь би ингээд хэзээ дахиад уулзах вэ гэж асуухад маргааш нөхөр маань Япон явна тэгээд гурвуулуу уулзая гээд салсан. Ингээд үүнээс хойш Л.Лтай нэг ч удаа уулзаж чадаагүй гэсэн мэдүүлэг /2 хх 227/

 

Хохирогч Н.Цэцэгээгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би жижиг дунд үйлдвэрийн бизнес зээлийг нөхөр бид хоёр гаргадаг, хөдөлмөр хамгааллын яаманд танилуудтай, одоо танил талгүй бол ажил бүтэхгүй, батлан даалтын сангаас баталгаа гардаг гэж миний сонирхлыг татсан. Би над шиг тодорхой ажилгүй, тэтгэврийн хүнд олдох юм уу гэж асуухад угаасаа ар өврийн хаалгаар болдог юм, батлан даалтыг банкаар зохицуулж болдог гэх мэт зүйл ярьж байсан. Маргааш нь буюу 2014 оны 09 сарын 02-ны өдөр Лхамжавтай уулзаж бүх материалаа өгөхөөр болоод 15 цаг 40 минутын орчимд уулзаад би иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хороо хорины тодорхойлолт, зээлийн батлан даалтанд авах хүүгийнхээ материал зэргийг өгсөн. Би бие хаа муутай, хөгшинтэй, оюутан хүүхэдтэй ингэж материал өгөөд зээл гарах юм болов уу, мөнгө төгрөгний хэрэгтэй болдог бол сайхан л юм гэж хэлэхэд Лхамжав би өөрөөсөө хөрөнгийн баталгаа гаргадаг, надад найдаж болно, цаад хүмүүс нь угаасаа зээл гаргасны төлбөр, хувь авдаг гээд миний материалыг аваад тэнд 1 дэх өдөр танд хариу хэлье гээд салсан. Лхамжав хэлснийхээ дагуу Даваа гарагт над руу утасаар ярьж уулзаад таны төсөл шилжүүлэхэд 4-5 сая төгрөг хэрэгтэй байна, угаасаа ингэж авдаг юм, таны ажил ингээд бүтнэ гэсэн үг гэж хэлэхэд дотроо баярлаад эгчид нь одоо өгөх бэлэн мөнгө алгаа, хүнээс зээлээд дариухан олж өгч болно нэг хоног хүлээ гээд салсан. Гэтэл үдээс хойш нь Лхамжав над руу байн байн утсаар бэлэн бичигдээд зээл нь батлагдсан төслийн зээлийг тан руу шилжүүлэх гээд байна, та яаралтай мөнгөө олоод ирээч гээд яриад байхаар нь Сүхбаатар дүүргийн нутаг Япон-Монголын нийгэмлэгийн ард талын цайны газарт 17-18 цагийн хооронд бэлнээр 3.250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би эгчдээ гар хөлийн үсэг хийж өгөх үү, чи бид хоёр утасны дугаараас өөр юм байхгүй, танилцаад удсан биш, мөнгө зээлж авсан хүмүүстэй уулзаж харуулах юмтай үлдье гэхэд тэр татварын байцаагч, нөхөр тагнуулд гээд байхад хүнд итгэхгүй юм гэхээр нь чи бид хоёр ам яриагаар л танилцсан, зээл авсан хүмүүст үзүүлэх баримт хэрэгтэй байна гэхэд тэр та надад итгэхгүй байгаа бол манай ажил дээр очоод асуу гээд байхаар нь үнэхээр итгэж мөнгө өгөлцөж авалцсан баримт үйлдэж чадаагүй.. 2014 оны 09 сарын хугацаанд Лхамжавтай дээрх асуудлаар уулзаад наана цаана гээд явахдаа Лхамжав-д 2014 оны 09 сарын 05, 06-ны үед бэлнээр 800.000 төгрөг, 2014 оны 10 сард Ш.Мөнхсайхан бид хоёр байж байхад би бэлнээр 150.000 төгрөг өгсөн. Ингээд нийтдээ 4.200.000 төгрөгийг Лхамжавд бэлнээр өгсөн.. гэсэн мэдүүлэг /2 хх 230/

 

Хохирогч Д.Отгоннэргүйгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 05 дугаар сард Орос 3 дугаар сургуульд шинээр элсэн орох хүүхдүүдийн шалгалт явагдсан бөгөөд манай хүүхэд шалгалт өгсөн боловч оноо нь хүрч чадаагүй учир орж чадаагүй. Тухайн үед манай хүүхэд цэцэрлэгт нэг ангид сурч байсан Итгэл гэх хүүхдийн ээж Лхамжав орос 3 дугаар сургуульд таньдаг хүнтэй гэсэн гэж цэцэрлэгийн багш Алтантуяа надад хэлсэн тэгэхээр нь би Лхамжавын утсыг аваад холбогдоход манай хүүхэд шалгалт өгөөд өөрөө тэнцчихсэн. Гэхдээ надад боловсролын яаманд таньдаг хүн байгаа танай хүүхдийг оруулж чадах эсэхийг асууя гэсэн. Тэгээд удалгүй над руу эргэж залгаад миний ярьсан хүн танай хүүхдийг оруулж өгч болно гэж байна би орой орос 3 дугаар сургуулийн захирал Соронзон болон боловсролын яамны бага боловсрол хариуцсан хүмүүстэй хамт хоолонд орно. Хандивын ангид хүүхэд оруулахад төлбөрөөсөө гадна 5 сая төгрөг болно гэж байна гэхээд нь зөвшөөрөөд хүүхдээ хандивын ангид оруулахаар болсон. Тэгээд 2015 оны 05 сарын 09-ний орой 20-21 цагийн үед Л.Л нь нөхөр бид хоёроор “Блью Скай” төвийн гадна хүргүүлээд 5 сая төгрөг бэлнээр аваад буухдаа та хоёр гэртээ хариад байж бай би уулзчихаад орой утсаар хариуг чинь өгнө гэж хэлсэн. Тэгтэл орой залгахгүй болохоор нь маргааш нь утсаар нь ярихад санаа зодолтгүй хүүхэд чинь асуудалгүй сургуульд орно гэхээр нь хүлээгээд сууж байтал 2015 оны 06 сарын 12-ны өдөр Лхамжав залгаад танай хүүхдийг 5 сая төгрөг биш 3,500,000 төгрөгөөр оруулхаар болсон надад одоо 1,500,000 төгрөг нь байгаа энэ мөнгөн дээр 2,700,000 төгрөг өгөөд сургалтын төлбөр нь бүрдэх юм байна гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр баярлаад өөрийнхөө ээжийн байшин барих гэж цуглуулж байсан  мөнгөнөөс нь 2,700,000 төгрөг зээлж аваад үдээс хойш Лхамжавт бол