Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   Б.Эрдэнэцэцэг

             Улсын яллагч                                 Б.Энхбаяр

             Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

             Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

                         Өсвөр насны шүүгдэгч            *******-******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******-*******ид холбогдох ******* тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 200 оны 06 сарын 24-ний өдөр анд төрсөн, 14 настай, эрэгтэй, халх, а боловсролтой, мэргэжилгүй, ын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 9А ангид сурдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Отгонзулын Бат-******* /РД:*******/.

     

          Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч *******-******* нь 2022 оны 03 сарын 10-ны өдөр 15-16 цагийн орчимд ийн 44 тоотод байрлах “Шижир алт” хүнсний мухлаг буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхыг хагалж нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч иргэн *******д 289000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч *******-******* мэдүүлэхдээ:... 2022 оны 03 сарын 10-ны өдөр 15:00-16:00 цагийн орчим ийн 44 тоотод байдаг “Шижир алт” гэдэг нэртэй дэлгүүрт орсон. Гэрээр нь дамжаад хүнсний мухлаг руу нь ороод тамхи, мөнгө, нэгж авсан. Дэлгүүрээс гараад гэртээ харьсан. Тэгээд хариад хувцсаа солиод сургууль руугаа явж бэлтгэлдээ орсон. 20 хайрцаг ченж эссэ тамхи, 10 хайрцаг Mil тамхиd, бэлэн 180000 төгрөг авсан. Гэрийнх нь үүдийг түлхэж үзэхэд хаалттай байсан. Хойд талынх нь гараашных нь цонхыг хагалаад, том өрөөнийх нь цонхыг хагалж орсон. Ороод 90000 төгрөг, 5 хайрцаг тамхи, 45000 төгрөгийн нэгж авсан. Найз *******д 1 хайрцаг ченж эссэ тамхи, 10000 төгрөгийн мобикомын нэгж өгсөн. Тэгээд гэртээ хариад үлдсэн тамхиа хашаан дотор шувууны үүрэн дотор нуусан. Тэгээд хувцсаа солиод сургууль руугаа бэлтгэлдээ орохоор явсан. Тараад найз Наранбилэг ундааны мөнгө байна уу гэхээр нь 2500 төгрөг гаргаж өгсөн...гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн -1-р тал/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...2022 оны 03 сарын 10-ны өдөр би найз болох ******* хашааны газарт очиж ногооны үрсэлгээ хийгээд 1 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн үүдний таампарын хойд талын вакум цонх мөн байшингийн унтлагын өрөөний цонхыг хагалчихсан байхаар нь би байшингийн хаалгыг онгойлгоод дотогш ороход гэр доторх эд зүйлс цэгцтэй байхаар нь байшингаараа дамжиж хүнсний мухлаг руу орж эд зүйлээ бүртгэхэд бэлэн 180000 төгрөг, 45000 төгрөгийн мобикомын 5000 болон 2500 төгрөгийн нэгж, 20 хайрцаг ченж эссэ нэртэй тамхи, 10 хайрцаг майлд нэртэй тамхи хулгайд алдагдсан байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би байшингаа түгжсэн байсан болохоор манай байшингийн цонхыг хагалаад хулгайч орсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 2-ртал/,

Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...*******-******* бид хоёр сургуулийн сагсан бөмбөгийн дугуйланд цуг явдаг. 2022 оны 03 сарын 10-ны орой 18 цагийн орчим сургуулийн спорт заал дотор сагсан бөмбөг тоглож байгаад би *******-*******аас ундааны мөнгө байна уу гэж асуухад *******-******* өмдний халааснаас 2500 төгрөг гаргаж надад өгсөн. *******-******* өмдний халааснаас мөнгө гаргахад нь харахад 20000 төгрөг задгай 2500 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Намайг гэртээ байж байхад гаднаас *******- ******* орж ирээд гарахдаа надад Мобикомын 10000 төгрөгийн нэгж, 1 хайрцаг ченж эссэ тамхи надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч - 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 63 тай “...Хэргийн учралын газраас олдсон гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь сэжигтэн *******-*******аас хураан авсан гутлын мөртэй тохирч байна. Хэргийн газраас ирүүлсэн 1x11, 5см хэмжээтэй 2 ширхэг гутлын мөрийг сэжигтэн *******-*******аас хураан авсан хар өнгийн гутлын улны мөртэй гутлын улны хээний дүрс бүхий мөр нь тэгш өнцөгт бүхий хээний нарийн зураглалтай, тэгш өнцөгт бүхий дүрс үүсгэсэн хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-60-р тал/,

“Арвижих Эстимейт” ХХК-ны 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 1/016 тай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р тал/,

Өсвөр насны яллагдагч *******-*******ийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.*******-*******ийг гэм буруутайд тооцох талаар:

          Өсвөр насны шүүгдэгч *******-******* нь 2022 оны 03 сарын 10-ны өдөр 15-16 цагийн орчимд ийн 44 тоотод байрлах “Шижир алт” хүнсний мухлаг буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхыг хагалж нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч иргэн *******д 289000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн -1-р тал/, Хохирогч *******гийн мэдүүлэг хх-ийн 2-р тал/, Насанд хүрээгүй гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 32-р тал/, Насанд хүрээгүй гэрч Т.*******гийн мэдүүлэг/хх-ийн 34-р тал/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч - 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 63 тай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-60-р тал/, “Арвижих Эстимейт” ХХК-ны 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 1/016 тай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р тал/, Насанд хүрээгүй яллагдагч *******-*******ийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба өсвөр насны шүүгдэгч *******-******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

           

Мөн дахь Сум дундын прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч *******-*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу ийн 44 тоотод байрлах “Шижир алт” хүнсний мухлаг буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхыг хагалж нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч иргэн *******д 289000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч *******д учирсан хохирол болох 289000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч нь төлж барагдуулсан байх энэ хэрэгт хэлэлцэгдэх иргэний нэхэмжлэл, хохирол төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Гурав.Өсвөр насны шүүгдэгч *******-*******ид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч *******-******* нь 2022 оны 03 сарын 10-ны өдөр 15-16 цагийн орчимд ийн 44 тоотод байрлах “Шижир алт” хүнсний мухлаг буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхыг хагалж нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч иргэн *******д 289000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Өсвөр насны шүүгдэгч *******-******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

            Иймд өсвөр насны шүүгдэгч *******-*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-*******ид тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******-******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гутал 2 ширхэг, сүхний хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэхийг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.  

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 зүйл, 36.6 зүйл, 36. зүйл, 36.8  зүйл, 36.10 зүйл, 36.13 зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Отгонзулын Бат-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-*******ийг эх *******ын хүсэлтээр түүний хараа хяналтад өгч хүмүүжүүлэх үүргийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. *******-******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гутал 2 ширхэг, сүхний хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэхийг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

        . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

        9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.