Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

 

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

 

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

 

хохирогч С.Н,

 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Н,

 

шүүгдэгч Т.Б, Б.Ж тэдгээрийн өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Загарууд овогт Б.Б, Шариат овогт Т.Б, Монгол овогт Б.Ж нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012818 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн З овогт Б.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр У хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 0 эхнэр хүүхдийн хамтаар Б дүүргийн 00 дүгээр хороо, Цахлайн 00-00 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 0000 оны 00 дүгээр сарын 06-ны өдөр Х дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, 0000000000 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Шариат овогт Т.Б, 0000 оны

00 дугаар сарын 00-ны өдөр Д аймгийн Ч суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 0 эхнэр 0 хүүхдийн хамтаар Б дүүргийн 00 дугаар хороо, нарны зам 000-0-00 тоотод төрсөн, Нью-Евро ази ББСБ-ын захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 0000000000 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М овогт Б.Ж, 0000 оны

 

0 дугаар сарын 00-ний өдөр У хотод төрсөн, 00 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 0 эхнэр 0 хүүхдийн хамтаар Б дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол 00-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, 0000000000 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Б.Б нь давтан үйлдлээр, 0000 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн

 

Т.Б, Б.Ж С.Н нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Б.Жгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний гадна буланд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 нүдний салстад цус хуралт, цээжинд цус хуралт буюу хөнгөн гэмтэл, хохирогч Т.Бы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн нүдний дотор салстад цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт буюу хөнгөн гэмтэл, хохирогч С.Нын биед дух, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

 

-Шүүгдэгч Т.Б, Б.Ж нар бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед зүүн нүдний зовхи, цээжний цус хуралт, баруун, зүүн хацар, хамрын угалз, хүзүү, баруун мөр, нуруу, цээж, хэвлий, зүүн шилбэ, зүүн шагайн зулгаралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө эхнэр рүүгээ залгахад Т.Б гар утсыг нь авснаас болж ийм асуудал болсон. Миний буруу байсан бөгөөд хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй” гэв,

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би түргэн тусламж, цагдаа ирснээс хойш Т.Бтай таарсан. Т.Б хашааны гадна зодуулаад харин би хашаан дотор зодуулаад хэвтсэн байсан. Би Т.Бтай бүлэглэж Б.Бийг зодсон зүйл байхгүй. Б.Бийн биед учирсан гэмтлийг бид хоёрын эхнэр болох Тунгалагтамир, Нямжав нар салгах гэж байгаад учруулсан гэж бодож байна. Эхний удаа цохиулаад ухаан алдаж унаад түргэн тусламж ирэх үед сэрсэн” гэв,

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэхдээ намайг яллаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв,

 

Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Б.Б хашааны гадна ирчихлээ гэхэд эхнэр нь гартал шууд цохиж унагаагаад дэвсээд байхаар нь “хүүхэд аллаа” гэхэд миний дух руу цохиж унагаагаад дээрээс өшиглөсөн. Т.Б, Б.Ж нар машин дотор унтаж байхад нь сэрээсэн. Тэгээд Т.Б гарч ирэхэд Б.Б цохиж унагаасан. Манай нөхөр машинаас бууж ирэхэд Б.Б “чи хэн бэ” гээд цохиод унагаасан. Тунгалагтамир бид хоёр Б.Бийг болиулах гээд нилээн ноцолдсон. Б.Б “галын хажууд байсан хутгыг аваад ална гэж хэлж байсан. Тунгалагтамир бид хоёр Б.Бийн гарт байсан хутгыг булааж авсан. Б.Бийг машинаар дайрсан

 

асуудал болоогүй. Б.Б миний машиныг өшиглөөд толийг нь хагалсан. Миний доод талын шүд хөдөлсөн бөгөөд шүдний эмнэлэгт эмчлүүлсэн. Толгойны томографийн зураг авахуулсан. Би олон хоног ажилдаа яваагүй боловч нэхэмжлээгүй. Бодит гарсан зардал 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Б.Б нэг ч удаа залгаж уучлалт гуйгаагүй, хохирол төлөх талаар яриагүй” гэв,

 

Хохирогч Т.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Шөнийн 3 цаг өнгөрч байхад манай эхнэр Тунгалагтамир намайг сэргээгээд гадаа Номингийн нөхөр ирчихээд, Номинг үүдэнд зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очтол Б.Б үгийн зөрүүгэй тоосгоор миний толгойн арын дагз хэсэг рүү цохисон. Би тоосгоор цохиулаад ухаан алдчихсан ба нэг мэдэхэд түргэн тусламжийн машинд сэрсэн. Би тэр шөнө Гачууртын эмнэлэгт толгойндоо оёдол тавиулж анхан шатны тусламж аваад ГССҮТ-д очиж зүүн нүдний дотор хэсэгт оёдол тавиулсан. Би Баттөрөөр тоосгоор цохиулаад л эмнэлгийн машинд сэрсэн, энэ хооронд юу болсон талаар огт мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-15/,

 

Хохирогч Б.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би хашаан дотор парклаад тавьсан байсан хоёр машины голд хэвтчихсэн, Номингийн нөхөр гэх залуу намайг уначихсан байхад дээрээс өшиглөөд намайг хатуу зүйлээр цохиод байх шиг байсаныг санаж байна. Би өөр зүйлийг санахгүй байна. Би өөртөө эмчилгээ хийлэсэн 1.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Бүгд баримтаар байгаа. Өөр гомдол санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

 

Хохирогч С.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би, чи хүүхэд аллаа штэй гээд очиход миний дух руу цохиод намайг унахад, миний баруун гарын бугалга хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би яачив гээд араас нь гүйгээд гартал Баттөр нь приус-10 маркийн машинаар хүргүүлж ирээд машинаасаа буугаад үгийн зөрүүгүй Номинг цохиж унагаагаад, уначихсан байхад нь дээрээс нь өшигчөөд байсан. Тэгэхээр нь би “чи хүүхэд аллаа гээд очиход миний дух руу цохиод намайг унахад, миний баруун гарын бугалга хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед Тунгалагтамир болж байгаа асуудлыг харчихаад буцаж гүйж очоод Билгээг дуудсан. Билэгсайхан нь машинаасаа гарч ирээд Төрөө ирчихсэн юм уу? Яасан хөгшөөн гээд иртэл, Баттөр үгийн зөрүүгүй Билгээгийн өөдөөс гүйж очоод газраас тоосго аваад, толгойн арын дагз хэсэг рүү нь цохиж унагаасан. Билэгсайхан тоосгодуулж уначихаад босч ирээд чи яаж байгаа юм гэхэд дахиад нүүрэн тус газарт нь цохиод унгаачихсан. “...Тэгтэл Баттөр дотогш хашааруу гүйгээд орсон. Тэгэхээр нь араас нь ортол хашаан дотор машинаас буугаад хөл нүцгэн алхаж байсан миний нөхөр Жавхлан руу дайрч очоод цохиж унагаагаад дээрээс нь өшиглөөд цохиж зодоод байсан. Энэ үед Тунгалагтамир бид хоёр мөн адил Баттөртэй зууралцаад салгах гэж ноцолдсон. “...Тэгээд яг буцаад ирээд байж байтал тэр хоёр араас машинтайгаа орж ирсэн ба Баттөр машинаас буугаад Билэгсайханыг хараад шууд дахиад дайрсан ба чи дээрээс хойш дургүй хүргээд байсан юм гээд нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохьсон. “...Билэгсайханы толгой ар дагз хэсгээрээ хагарсан байсан, хамарнаас цус гарсан байдалтай нүүр ам нь битүү хавдар болсон, зүүн нүд нь дотор тал руугаа сэтэрсэн байсан. Жавхлангийн нүүр ам их хавдартай, хамар

 

муруйсан, зүүн нүд нь гадна талруугаа сэтэрсэн. Миний дух их том хэмжээтэй хавдсан, доод шүд хөдөлсөн байсан. Баттөрийн хувьд нүүрний хувьд зүгээр ил харагдах гэвэл хүзүү дээр самардуулсан хумсны сорви тогтсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх21-22/,

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд бид хоёр ноцолдож байтал Нямука, Тунгаа нар нэг нь хоолны халбага, нөгөө нь шатаж байсан мод бариад цохиж байсан. “...Тэгээд байж байтал Билгээ хаанаас ч юм гараад ирэхээр нь би тэр гурваас салаад Билгээ хаанаас ч юм гараад ирэхээр нь би тэр гурваас салаад Билгээ руу дайраад бид хоёр хэд цохилцож байтал Жавхлан, Нямука, Тунгаа нар араас хүрч ирээд тэр 4 нийлээд намайг зодсон. Тэгтэл Жавхаа, Билгээ нар алга болчихсон. Би хашааны үүдэнд Нямука, Тунгаа нартай зогсож байтал гэнэт машины гэрэл асахаар нь би машинд хэн байгаа юм бол гээд яваад очтол өөдөес хүчтзй хаазлаад намайг мөргөж унагаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-33/,

 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Шөнийн 3-4 цагийн орчимд Баттөр такситай ирсэн ба машинаас буугаад шууд Билгээ хаана байна гэхээр нь би тэнд байна гэж зааж өгөхөд шууд Билгээ ахыг цохиж унагаасан. Тэгэхээр нь би болиочээ гээд очиход намайг мөн адил цохьсон. Тэгтэл Билгээ ах босч ирээд Баттөртэй зодолдсон. Энэ үед Нямука эгч ирээд тэр хоёрыг салгах гэтэл Баттөр, Нямука эгчийн нүүрэн тус газар цохьсон. Энэ үед би больё гээд тэд нарыг зодолдож байхад нь орхиод гараад гэррүүгээ харихаар алхсан. “...Тэгэхэд Жавхлангийн хамарнаас цус гарсан, зодолдсон байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-24/,

 

Гэрч О.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би буцаж ороод нөхөр Билэгсайханыг дуудаж сэрээгээд хашааны гадна гараад иртэл Баттөр манай нөхрийг үгийн зөрүүгүй цохиж унагаагаад гартаа барьсан байсан тоосгоороо зодож ухаан алдуулсан. Тэр үед Нямжав бид салгах гээд Баттөрийг татаад дийлэхгүй байсан. Тэгтэл Баттөр Нямжавыг зодох гээд дайрахад нь Нямжав хашааруу орж Жавхланг дуудахаар ороход нь Баттөр дагаж ороод хашаан дотор Жавхланг мөн цохиж унагаагаад дээр нь гарч суугаад зодоод байсан. Баттөр ирээд Номинг зодсон ба дараа нь манай нөхөр Билэгсайхан болон Нямжав түүний нөхөр Жавхлан нарыг зодсон. Баттөр ер нь ойртсон хүмүүсээ цохиж унагаагаад дээр нь гараад зодоод байсан. Би ажлаа хариуцаж үлдээд хамгийн их гэмтэл авсан Билэгсайхан, Жавхлан, Нямжав нарыг эмнэлгээр явуулсан. Би өөрөө шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-74/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн № 9424 тоот дүгнэлт: /хх-29/,

 

1. Билэгсайханийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн нүдний дотор буланд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салтад цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

    1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн №9423 тоот дүгнэлт: /хх-30/,
 
  1. Нямжав-н биед дух, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга. тохой , гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

    1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

    1. Жавхлан биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний гадна буланд шарх, зовхины зөөлөнх эдийн няцрал цус хуралт, 2 нүдний салстад цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

 

    1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

Шүүх        эмнэлгийн         шинжээчийн         №9440         тоот         дүгнэлт:         /хх-32/,

 

  1. Б.Бийн биед зүүн нүдний зовхи, цээжний цус хуралт, зүүн нүдний зовхи баруун, зүүн хацар, хамрын угалз, хүзүү, баруун мөр, нуруу, цээж, хэвлий, зүүн шилбэ зүүн шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлзэр үүсгэгдзн.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

 

Хохирогч Б.Бийн тайлбар /хх-10/, Б.Номингийн тайлбар /хх-11/, гэрч Б.Номингийн мэдүүлэг /хх-23-24/, хохирогч Т.Бы мэдүүлэг /хх-15/, хохирогч С.Нын мэдүүлэг /хх21-22/ гэрч Б.Номингийн мэдүүлэг /хх-24/, шинжээчийн №9424 дүгнэлт /хх-29/, гэрч О.Тунгалагтамирын мэдүүлэг /хх-74/, шинжээчийн №9424 дүгнэлт /хх29-30/, шинжээчийн №9422 дүгнэлт /хх-32/, гэрч Б.Номингийн мэдүүлэг /хх-54/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх59, 60, 61, 62/, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх санал /хх-63/, хэргийг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол /хх-65/, шүүгдэгч Т.Б, Б.Ж нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-93-100/, Т.Б, Б.Ж нарын гэмтлийн зураг /хх105-107/, хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх52-53/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

 

Прокуророос шүүгдэгч Т.Б, Б.Ж нарыг бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед зүүн нүдний зовхи, цээжний цус хуралт, баруун, зүүн хацар, хамрын угалз, хүзүү, баруун мөр, нуруу, цээж, хэвлий, зүүн шилбэ,

 

зүүн шагайн зулгаралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч нар бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б, Б.Ж нар нь үйлдлээрээ нэгдэж шүүгдэгч Б.Бийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулаагүй харин тус тусдаа шүүгдэгч Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргахад нь зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал шүүгдэгч Т.Бы өгсөн “Номингийн нөхөр ирчихээд, Номинг үүдэнд зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очтол Б.Б үгийн зөрүүгэй тоосгоор миний толгойн арын дагз хэсэг рүү цохисон” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч О.Тын өгсөн “Тэгтэл Баттөр Нямжавыг зодох гээд дайрахад нь Нямжав хашааруу орж Жавхланг дуудахаар ороход нь Баттөр дагаж ороод хашаан дотор Жавхланг мөн цохиж унагаагаад дээр нь гарч суугаад зодоод байсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Т.Б, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус өөрлөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Б.Б нь давтан үйлдлээр, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Б, Б.Ж С.Н нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Б.Жгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний гадна буланд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 нүдний салстад цус хуралт, цээжинд цус хуралт буюу хөнгөн гэмтэл, хохирогч Т.Бы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн нүдний дотор салстад цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт буюу хөнгөн гэмтэл, хохирогч С.Нын биед дух, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Т.Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Б.Жг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Б, Б.Ж С.Н, Б.Б нар нь хавтаст хэрэгт эмчилгээний талаарх баримтаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд харин хохирогч нар нь эмчилгээнд зарцуулсан баримтаа жич бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүгдэгч Т.Б, Б.Ж нар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон бөгөөд Т.Б, Б.Ж нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг тул мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Т.Б, Б.Ж нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Прокуророос Т.Б, Б.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

 

  1. Ш овогт Т.Б, Монгол овогт Б.Ж нарыг тус бүр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Б, Б.Ж нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Загарууд овогт Б.Бийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Бийг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг сануулсугай.
 
  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, Т.Б, Б.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

  1. Хохирогч Б.Б, Т.Б, Б.Ж С.Н нар нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б, Т.Б, Б.Ж нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР