Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/557

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0064 40478 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Б.А- нь Монгол Улсын иргэн, ........-нд Хэнтий аймгийн ... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ................ тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:.........).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Амины орон сууцны 3-112 тоот өөрийн гэрийн гадаа “гэртээ орсонгүй” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Онондуурлигийг нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “духны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, зүүн өвдөгний зулгаралт” бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой би “аав ээж рүүгээ явлаа” гэж эхнэртэйгээ маргалдаад, эхнэрийнхээ нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Эхнэртэйгээ 2010 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй гэв. Хоёр. Эрүүгийн 1908 0064 40478 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Б.Онондуурлигийн мөрдөн шалгах ажиллагаанд: 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед найз нартайгаа Зурагтын шэцэс дээр уулзаж байхад манай нөхөр Б.Б.А- над руу залгаад би гэрт ирсэн байна, чи таксины мөнгө гаргаад өгөөч” гэхээр нь би наанаа байж байгаарай, би одоо гэр рүү очиж байна гэж хэлсэн. Тэгсэн Б.Б.А- над руу залгаад ирж байна уу, ирэхгүй бол би явлаа шүү гэж хэлэхээр нь би байж бай, би очиж байна гэж хэлээд автобусны буудал дээр буусан чинь Б.Б.А- такситайгаа автобусны буудал дээр байж байсан. Тэгэхээр нь би таксины жолоочид таксины мөнгө төлчихөөд Б.Б.А- бид хоёр гэр рүү явсан. Тэгээд манай нөхөр намайг архи уулаа гэж уурлаад гэртээ байхгүй хаагуур яваад байгаа юм гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдан гэрийн гадаа очоод би гэр рүү орохгүй гээд доошоо газар суусан чинь манай нөхөр Б.Б.А- намайг өргөж гэр рүү оруулах гэхээр нь би эсэргүүцсэн чинь Б.Б.А- миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Б.Б.А- бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Бид хоёрыг маргалдаж байхад хажууд хүн байгаагүй. Бид хоёр ханилаад 10 гаран жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа 3 хүүхэдтэй. Б.Б.А- архи уухаараа намайг байнга хэл амаар доромжилдог. Тэрнээс болоод бид хоёр хоорондоо маргалддаг. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал)

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би найз Солонгоо, Туяа хоёртой уулзажхавьд нь байдаг караокед орж нэг хүний хоёр лааз пиво уусан. Тэндээсээ шөнө 01 цаг өнгөрч байхад гараад гэр рүүгээ такси барих гээд зам дээр зогсож байтал манай нөхөр Б.Б.А- утсаар залгаад хаана байгаа юм, надад таксины мөнгө авчраад өгөөч, би гэрийнхээ гадаа байна гэж хэлэхээр нь гэр рүүгээ дөхөж байгаад дахиад залгасан чинь манай нөхөр Б.Б.А- автобусны буудал дээр ирсэн зогсож байна, энд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би автобусны буудал дээр очсон чинь манай нөхөр таксины жолоочтой маргалдсан зогсож байсан. Би таксины жолоочид нь 15.000 төгрөг өгөхөд уг такси яваад өгсөн. Маргалдаж байтал Б.Б.А- би ээж аав руугаа явлаа гээд зам уруудаад алхчихаар нь би араас нь очиж уулзаад такси бариад гэртээ хүргүүлсэн чинь гэрийн үүдэнд ирчихээд Б.Б.А- буухгүй нэг газар руу явна гээд байхаар нь би буугаад гэр рүүгээ алхсан чинь миний араас хүрч ирээд түлхэж газар унагаагаад эргээд босоод ирсэн чинь миний нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ орохгүй гэж хэлсэн чинь намайг чирч гэртээ оруулсан. ...Надад эмчилгээ хийлгэсэн баримт болон гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

2.Гэрч Б.Пүрэвхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө ажилдаа явах замдаа дүүгийнхээ гэрээр ортол манай дүү Онондуурлигийн нүүр нь хавдчихсан, орон дээр хэвтэж байсан. Юу болсон талаар асуутал шон мөргөсөн гэх мэтээр надад худлаа хэлээд байсан. Би эхэндээ нөхрийг нь зодсон гэж бодоогүй. Манай дүү хүнтэй утсаар ярьж байхдаа өчигдөр яасан гэх мэтээр нөхөртэйгээ яриад байхаар нь би утсыг нь булааж аваад чи яахаараа манай дүүг зоддог юм, амьдарч чадахгүй бол салаад яв гэж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс би танай дүүг зодоогүй гэж хэлж байсан. Би дүүгээсээ шалгааж асууж байж зодсоныг нь мэдсэн. ...Том охин болох Марал хэлэхдээ аав ээжийг үсддэг гэх мэтээр ярьдаг. ...Ер нь санхүү болон эдийн засгийн тал дээр байнгын хохирол учруулдаг. Өөрөө болохоор орлогын эх үүсвэр байдаггүй. Гэртээ ирэхдээ заримдаа янз бүрийн хүмүүс авчирч архиддаг гэж сонсож байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

3.Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өхамт ажиллаж байсан Сонгууль гэх залуутай уулзаж 1 дүгээр хороололд хоёр шил архи дөрвүүлээ уусан. ...би 23 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай эхнэр Онондуурлиг гэртээ байхгүй байхаар нь би эхнэр рүүгээ утсаар залгахад би одоо очиж явна, байж бай гэсэн. Хашааны гадаа байж байтал манай эхнэр бас архи уучихсан согтуу хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Онондуурлигт чи гэртээ ор, би найз Сонгуулийн араас Улиастай явлаа гэж хэлсэн чинь Онондуурлиг намайг явуулахгүй гэсэн. Тэгээд маргалдаж байгаад би Онондуурлигийн нүүр рүү нь нэг удаа алгадаад гэр рүүгээ оръё гэж газар чирсэн. Бид хоёр маргалдаж байгаад гэртээ орж унтаж амарсан. Маргааш нь манай эхнэр над руу утсаар залгаад намайг цагдаад өгсөн гэсэн. Онондуурлиг бид хоёр 2010 онд танилцсан, 2011 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёрт гэр бүлээ батлуулсан баримт байхгүй, гурван хүүхэдтэй. ...Би Онондуурлигийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон, гэртээ орохгүй гээд байхаар нь би куртикнээс нь чирсэн. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, нүүрний гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. Онондуурлиг гэр рүүгээ орохгүй гээд байхаар нь би чирч оруулах гэж байхдаа өвдгийг нь шалбалсан байх гэж бодож байна. ..охин 2018 оны 9 дүгээр сард Ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод манай эхнэр Онондуурлиг хүүхдийн хамт 2018 оны 8 дугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-ны 3-112 тоот гэсэн хаягт байх нийтийн байрны өрөө түрээслэн амьдарч эхэлсэн. Одоо бол өөрийн төрсөн эцэг эхийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 3-365б тоотод амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-ны 3-112 тоотоос гарчихсан байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1641 тоот дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээд гадаргууд 1.5х1см, 2х0.5см, хүрэн бор өнгийн зулгаралттай, баруун нүдний дээд, доод зовхинд тод хөх өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан. Зүүн нүдний гадна буланд 2х0.3см, 1х0.3см, зүүн өвдөгт 1х0.5см хүрэн бор өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ДҮГНЭЛТ: -Б.Онондуурлигийн биед духны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.... /шинжээч Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

5. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 64-65 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 55-63 дугаар тал), 6. Шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), “Ариун шилтгээн” ХХКний тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал), шүүгдэгчийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51-54 дүгээр тал), хохирогч Б.Онондуурлигийн хүсэлт (хавтаст хэргийн 50, 80 дугаар тал), эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 81 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн гэрийн гадаа “гэртээ орсонгүй” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Онондуурлигийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Аод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Онондуурлигтай 2010 онд танилцаж, улмаар 2002 оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба, гэрлэлтээ батлуулаагүй ч, хамтран амьдрагч нар байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор заасан ба шүүгдэгч Б.А, хохирогч Б.Онондуурлиг нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна. Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Амины орон сууцны 3-112 тоот өөрийн гэрийн гадаа “гэртээ орсонгүй” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Онондуурлигийг нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “духны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, зүүн өвдөгний зулгаралт” бүхийн хөнгөн хохирол учруулсан болох нь: -хохирогч Б.Онондуурлигийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 13- ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой ...Б.Б.А- бид хоёр гэр рүү явсан. ...манай нөхөр намайг архи уулаа гэж уурлаад гэртээ байхгүй хаагуур яваад байгаа юм гэж хэлж, бид маргалдан гэрийн гадаа очсон. ...би гэр рүү орохгүй гээд доошоо газар суусан чинь манай нөхөр Б.Б.А- намайг өргөж гэр рүү оруулах гэхээр нь би эсэргүүцсэн чинь Б.Б.А- миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал), мөн хохирогчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал), -гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө ажилдаа явах замдаа дүүгийнхээ гэрортол манай дүү Онондуурлигийн нүүр нь хавдчихсан, орон дээр хэвтэж байсан. ...Би дүүгээсээ шалгааж асууж байж Б.А зодсоныг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал)

шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамт ажиллаж байсан Сонгууль гэх залуууулзаж 1 дүгээр хороололд хоёр шил архи дөрвүүлээ хувааж уусан юм. ...манай эхнэр бас архи уучихсан согтуу хүрээд ирсэн. ...би Онондуурлигт чи гэртээ ор, би найз Сонгуулийн араас Улиастай явлаа гэж хэлсэн чинь Онондуурлиг намайг явуулахгүй гэж хэлж, маргалдаж байгаад би Онондуурлигийн нүүр рүү нь нэг удаа алгадсан. ...нүүрний гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан, Онондуурлиг гэр рүүгээ орохгүй гээд байхаар нь би чирч оруулах гэж байхдаа өвдгийг нь шалбалсан байх ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1641 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 64-65 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 55 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.А нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Б.Онондуурлигийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Б.Онондуурлиг, шүүгдэгч Б.А нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан байх бөгөөд тэдний хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас гэмт хэрэг гарах болсон байна.

Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Онондуурлигийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Онондуурлигийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Онондуурлиг нь хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

3. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, буюу ял шийтгэл хүлээж байгаагүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхээс шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан 500.000 төгрөгийн торгох ял түүнд оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуу) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Онондуурлиг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА