Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 91

 

Х.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинбилиг,

хохирогч О.Н-нхууль ёсны төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Бөд холбогдох эрүүгийн 1708000000139 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Х.Б, 1976 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .................../,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1 жил 2 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Х.Б нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд бага насны буюу 13 настай, өөрийн төрсөн охин О.Н-гСонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 7 дугаар гудамжны 14 тоот хаягт амьдарч байхдаа 3 удаа, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цог” төвийн караокед 3 удаа, уг төвийн буудалд 1 удаа, нийт 7 удаагийн үйлдлээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Бийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бийг 20 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бийн эдлэх 20 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Х.Бөөс нийт 10.219.600 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бага насны хохирогч О.Н, түүний эх Ш.Онарт 5.651.950 төгрөг, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ /тэргүүн Б.Сувд/-д 3.567.650 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар бага насны хохирогчийн өмгөөлөгч С.Б, Б.А нарт 1.000.000 төгрөг тус тус олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг гүжирдэж, гүтгэж, охиноор минь ийм зүйл хийлгэж, аавынх нь эсрэг түлхэж, эд хөрөнгө шуналаас болж байгаа хүмүүст болон Отгонтуяа, Нандин нарт маш их гомдолтой байна. Охины нэр хүнд, ирээдүйн амьдралд хир толбо суулгаж, миний амьдралаар тоглож байна. Би архи уудаггүй, уусан үедээ бэлгийн харьцаанд орж байгаагүй, минийх ажилладаггүй, унтаад өгдөг юм. Иймд эд хөрөнгийн маргаан, шунахайн сэдэлтээр үүссэн, улаан цайм гүтгэж дайрсан энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Бөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Х.Бөд холбогдох хэрэг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад гарсан гэмт хэрэг юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хүчиндэх гэмт хэргийн шинж байхгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлд заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Х.Бөд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч О.Н-н хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч О.Н манай байгууллагаар байнга үйлчлүүлж, уулзалт, ярилцлага хийж байгаа. Сэтгэл санааны байдал маш тогтворгүй, бага насны хүүхэд учраас маш эмзэгээр энэ асуудлыг хүлээж авдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өвчин гэж яриад байна. Гэхдээ энэ нь өвчин биш, харин энэ бол ноцтой эмгэг юм. Энэ эмгэг нь бэлгийн хүчирхийлэл болон хайртай хүнээ алдах зэргээс үүсдэг ноцтой эмгэг гэж тогтоогдсон байгаа. Энэ гэмтэл нь цаашдаа эмчлэгдэхгүй намжмал байдалд байна гэсэн асуудал яригддаг. Анх хохирогчийн хошногоны амсрын дотор хуниас булчин үйл ажиллагааны алдагдалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, харин сүүлд нь эдгэрсэн гэх дүгнэлтүүд гарсан. Энэ асуудалд гол маргаан үүссэн. Гэхдээ шүүгдэгчийн бэлэг эрхтэнг хэмжсэн хэмжээ байдаг. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгэрэх боломжтой бөгөөд эдгэрсэн байна гэж тогтоогдсон. Мөн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт удаа дараа норгодог, шүлстдэг гэх мэтээр яригддаг. Ийм тохиолдолд яадаг талаар мэргэжлийн шинжээчээс асууж мэдүүлэг авахад үүсэхгүй байх боломжтой гэсэн байдаг. Тийм учраас эхэндээ үүссэн байж байгаад сүүлдээ эмчлэгдсэн гэсэн цаг хугацааны асуудал байгаа. Гомдолд “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрөхгүй байна, түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн талаар зөвшөөрч байна. Гэхдээ өөр зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү” гэсэн байна. Тэгэхээр хамгийн сүүлийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн үеэс буюу 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дууссан байдаг. Гэвч сая шүүгдэгч тайлбарлахдаа “шүүх хуралдаанд 9 дүгээр сарын 1-ний өдөр үйлдэгдсэн гэж тайлбарласан” гэсэн. Гэтэл энэ асуудал нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хүүхэд 8 дугаар сарын 29-ний орой гэж тайлбарладаг. Гэвч 00 цаг өнгөрсөн гэдгийг аль аль нь хараагүй байсан. Тэгэхээр тухайн өдөр нь 8 дугаар сарын 30-ны өдөр болж таарсан. Хамгийн сүүлийн шүүх хуралдаанд хохирогч “9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхийн өмнө өдөр байсан” гэж хэлсэн. Тэгэхээр энэ байдал тогтоогдсон гэж үзэж байна. Энэ үйлдэлд нь Уранчимэг гэх хөндлөнгийн гэрч хүртэл байгаа. Энэ үйлдэл нь дангаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн энэ гэмт хэргийг өргөн хүрээнд, агуулгын хувьд авч үзвэл 2016 оны 11 дүгээр сард эхлээд 2017 оны 8 дугаар сард төгссөн, нийт 7 удаагийн үйлдэл тогтоогдсон. Шүүгдэгчийн 7 удаагийн үйлдэл тогтоогдсон байгаа болохоос цаана нь хэд байгааг мэдэхгүй. Мөн шүүгдэгч өмнө нь хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй гэж тайлбарласан. Хэрэгт шүүгдэгчийн өмнө нь ял шийтгэл эдэлж байсан шийтгэх тогтоол авагдсан байгаа. Сэтгэцийн эмгэг гэдэг талаар сая ярьсан. Энэ хэрэгт хохирогчийг удаа дараа дуудаж, сэтгэцийн хувьд хохироож байсан. Өөрөөр хэлбэл, олон дахин мэдүүлэг авах, шүүх хуралдаанд оруулах, дахин эцэг, эхийн талаар асуух болгонд тухайн сэтгэцийн эмгэг нь сэдэрдэг байсан. Энэ талаар сэтгэцийн эмч болон сэтгэл судлаач дүгнэлт хийсэн ба хэзээ ч эдгэрэхгүй эмгэг гэдгийг тодорхойлсон бөгөөд намжмал байдалд байна гэж тайлбарласан. Мөн шүүх хуралдааны дараа насанд хүрээгүй хохирогчоос “ахаа манай аавыг хэдэн жил хорих бол” гэхэд “шүүх хуралдаан болоод шүүх шийдвэрлэнэ. Миний дүү яаж шийдвэрлүүлмээр байна” гэхэд “бүх насаар нь” гэж хэлж байсан. Энэ талаар хавтас хэрэгт авагдаагүй. Энэ байдлыг харахад хүүхэд айдастай байгаа нь харагдаж байна. Хэзээ нэгэн цагт суллагдаж гарч ирээд намайг яах бол гэсэн айдас байгаа нь илт байна. Мөн мөнгө, төгрөгийн асуудал, эд хөрөнгийн маргаан гэх асуудал яригдаж байна. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, насанд хүрээгүй хохирогчийн эх Отгонтуяа нар нь анхнаасаа нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Одоо ч нэхэмжлээгүй байгаа. Тийм учраас эд хөрөнгийн маргаан гэж төөрөгдөлд оруулах гэсэн яриаг үгүйсгэж байна. Мөн шүүгдэгч гэм буруугаа өмнө ч хүлээгээгүй, одоо ч хүлээхгүй байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан талаар дурдахыг хүсэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.Бөд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Шүүгдэгч Х.Б нь бага насны, өөрийн төрсөн охин О.Н-г2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ.

Тэрээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч О.Н /1хх-12-15, 2хх-216-220, 3хх-38-39/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О/2хх-211-214/, гэрч Х.Н /1хх-27-28/, Г.Ч /2хх-128-129/, Э.Б /2хх-130/, Б.Н /2хх-197-198/, шинжээч эмч Б.У  /1хх-68-70, 2хх-195-196/, М.Э /2хх-193-194/, Т.Н /2хх-204-206/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1141 /1хх-59-60/, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 505 /2хх-118-120/, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 733 /2хх-175-177/ дугаартай дүгнэлтүүд,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1011 дугаартай “... О.Н-нтүгшүүрлэх, сэтгэл гутрах холимог хариу урвал бүхий дасан зохицолтын эмгэг нь 2016 оны 10 дугаар сараас бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараа эхэлсэн байх боломжтой. ...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-187-190/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 500 дугаартай “О.Н-нсэтгэцийн оношийг олон улсын өвчний 10 дугаар ангилалын 5 дугаар бүлгийн F43, 22 дасан зохицолтын хямрал, хүчтэй стресст өгөх хариу урвал бүлгийн түгшүүрлэл, сэтгэл гутрах холимог хариу урвал оношоор оношилж дүгнэлт гаргасан. ...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2хх147-158/,

Сэтгэл судлалын үндэсний төвийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/18 дугаартай “... ааваасаа үүдсэн хүчирхийллийн ул мөр, сэтгэл зүйн гэмтлийн дараах стресстэй нь судалгаа, асуумжийн тусламжтайгаар тодорхойлогдсон. ...” гэх сэтгэл судлаачийн дүгнэлт /2хх-190-192/, О.Н-нөвчний түүх /2хх-134-145/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээгр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Х.Бийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бийг 20 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бийн эдлэх 20 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Х.Б нь “... эд хөрөнгийн маргаан, шунахайн сэдэлтээр үүссэн, улаан цайм гүтгэж дайрсан энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Д.Б нь “... Х.Бөд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн тус тус давж заалдах гомдол гаргажээ.   

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Х.Б нь өөрийн төрсөн, бага насны охин О.Н-г2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь:

 насанд хүрээгүй хохирогч О.Н-н“... ээж намайг усанд оруулж байхдаа миний турсикэн дээр байсан зүйлийг харчихаад “энэ юу юм бэ” гэхээр нь “би мэдэхгүй, ийм зүйл гараад байгаа юм” гэж хэлэхэд “маргааш эмэгтэйчүүдийн эмнэлэг очиж үзүүлнэ” гэсэн. Аав намайг байнга оролдож, хүчирхийлдэг байсан учраас эмнэлэгт үзүүлэхээр энэ талаар мэдчих байх гэж бодоод аавыг оролддог байсан талаар хэлэхэд ээж цагдаад дуудлага өгсөн. Гэтэл аав цагдаа нарыг ирэхээс өмнө хүрч ирээд ээжтэй уулзсан бөгөөд тэр хоёрын яриаг хаалганы завсраар сонсоход аав “... энүүхэн эндээ тохирчихъё, би дахиж тэр шорон руу явмааргүй байна.” гэж хэлэхэд ээж уурлаад “бузар амьтан, зайл” гэсэн. Аав намайг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 7 удаа оролдож хүчиндсэн.

2016 оны 11 дүгээр сард Их нарангийн 7-14 тоотод гэртээ, аав бид хоёр орондоо ороод унтах гэж байхад аав “чи яагаад уруулаа оролдоод байгаа юм боль” гэж хэлээд миний уруулыг гараараа оролдож байснаа өөрийнхөө боовыг гаргаж ирээд миний ам руу хийх гэхээр нь би “ааваа, болъё оо, би дахиж уруулаа оролдохгүй” гэж хэлсэн чинь болиод унтсан.

Дээрх явдлаас 2-3 хоногийн дараа миний хошного загатнаад байхаар нь би аавдаа хэлэхэд “... цагаан хорхойг чинь үзье” гээд намайг дээшээ харуулж хэвтүүлээд, нүүрэн дээр хөнжил тавьснаа, бөгс рүү эхлээд сармис хийгээд, дараа нь нилээн том зүйл хийгээд хэсэг хөдөлгөж байснаа больчихсон бөгөөд тэр үед миний бөгс нойтон оргиод, цэр шиг зүйл гарч байсан. Тэгэхээр нь хөнжлөө аваад харахад аав өөрийнхөө боовыг 00-ийн цаасаар арчаад байсан.

Мөн дээрх явдлаас 3-4 хоногийн дараа аав өөрийнхөө боовонд резин хийгээд эхлээд миний бэлэг эрхтэн рүү хийх гэж байснаа болиод бөгс рүү маань боовоо хийгээд 2-3 минут хөдөлгөж байгаад больсон. Тэр үед аав эрүүл байсан бөгөөд миний бөгс рүү өөрийнхөө боовыг хийж байхдаа хоёулаа порно кино үзэх үү гэж асуухаар нь би үгүй гэж хэлсэн.

2017 оны 3 дугаар сарын 8-ны үед аав миний хувцаснуудыг тайлаад бас өөрийнхөө хувцсыг тайлж байгаад миний бөгс рүү өөрийнхөө боовыг хийгээд 2-3 минут хөдөлж байгаад цэр шиг зүйл гаргачихаад больсон.

2017 оны 4, 5 дугаар сарын үед ... караоке хаасны дараа 4 дугаарын өрөөнд оруулаад өөрийнхөө боовыг миний бөгс рүү хийж байгаад 2-3 хөдлөөд урьдын адил цэр шиг зүйл гаргаад больсон.

2017 оны 6 дугаар сард ... караокегоо хаагаад 4 дугаартай өрөөнд оруулж буйдан дээр хэвтүүлээд миний эрхтэнийг амаараа долоогоод, ам руу маань өөрийнхөө боовыг хийж хөхүүлсэн. Тэгээд боовондоо резин хийгээд байгаад бөгс рүү хийж, 2-3 минут хөдөлж байгаад болиод боовоо миний аман дотор хийгээд нааш цааш хөдөлж байгаад аман дотор нөгөө цэр шиг зүйлээ гаргачихаар нь би нулимаад хаячихсан.

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буюу хичээл орохоос 2 хоногийн өмнө ... буудлын өрөөнд оруулаад миний бөгс рүү өөрийнхөө боовыг хийхэд нь би ууралсан чинь больчихсон. Тэгээд шөнө унтаж байхад гэнэт миний хувцсыг тайлаад өөрийнхөө боовыг миний бөгс рүү хийгээд 2-3 минут хөдөлж байгаад бас л цэр шиг зүйлээ гаргачихаад больсон.

Аав намайг оролдсоныхоо дараа “... аавыгаа хүнд битгий хэлээрэй, тэгвэл аав нь шоронд орно” гэж хэлдэг байсан учраас би хүнд хэлдэггүй байсан. ...” /1хх-12-15, 2хх-216-220, 3хх-38-39/ гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарыг байцаасан тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх ба насанд хүрээгүй хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо ямар нэгэн зөрүүгүй ба түүний мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул насанд хүрээгүй хохирогч болон түүний эх Ш.Онарыг эд хөрөнгийн маргаан, шунахайн сэдэлтээр Х.Бийг гүтгэсэн гэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заажээ.

Хэдийгээр шүүгдэгч Х.Б нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үеэс буюу 2016 оны 11 дүгээр сараас эхлэн удаа дараа өөрийн бага насны охиныг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн боловч түүний сүүлийн буюу 2017 оны 8 дугаар сарын 29-ний үйлдлээр гэмт хэрэг төгссөн хугацааг тооцох нь хуульд нийцэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН